Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00717

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Галт сумын төв 2 дугаар багт оршин суух “Хавчигууд” овогт Гүррагчаагийн Дондогсамбуу /РД-59042016/-д холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1.271.300 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Дондогсамбуу нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Мужаан хийх чиглэлээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг зээлж аваад 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийг төлж барагдуулах байсан боловч зээлийн үлдэгдэл 1.227.400 төгрөг, зээлийн хүү 43.900 төгрөг, алданги 0 төгрөг нийт 1.271.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Дондогсамбуу нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 06 дугаар сард 4.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн юм. Одоо нэхэмжилж байгаа 1.227.400 төгрөг, зээлийн хүү 43.900 төгрөг, алданги 0 төгрөг нийт 1.271.300 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбараар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Г.Дондогсамбууд холбогдуулж, Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1.271.300 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Дондогсамбуу нь: “....1.271.300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжлийн сангийн зээл 1.271.300 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 35.061 төгрөгийн 50 хувь болох 17.530 төгрөгийг хариуцагч Г.Дондогсамбуугаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын  нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 1.271.300 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг хариуцагч Г.Дондогсамбуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Г.Дондогсамбуу улсын тэмдэгтийн хураамжинд 17.530 /арван долоон мянган таван зуун гучин/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ