Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 519

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 28 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОВ56110114, Чээчиг овогт Дагвын Чимэдцэдэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Чимэдцэдэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Чимэдцэдэн миний бие нь 1956 онд төрсөн, 60 настай. Би 7 дугаар анги төгсөөд амьдралын шаардлагаар бага наснаасаа эхлэн ажил хийж эхэлсэн билээ. Би айлын том хүү бөгөөд аав маань намайг бага байхад насан өөд болж манайх олон хүүхэдтэй, ээж маань Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн барилгад туслах ажилтан байсан тул би ээжтэйгээ цуг дүү нараа өсгөхийн эрхэнд Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал усны цистернийн жолоочоор ажилласан. Тэгээд нэгдэлд тарсны дараа буюу 1999 онд Улаангомд түр хугацаагаар ирж эхнэртэйгээ цуг Тува улсын Хандгайт-Кызил улсад наймаа хийж байсан ба эхнэр маань автын осолд орж 2000 онд нас барснаас би 3 хүүхдээ сургууль төгсгөхийн эрхээр Улаанбаатар хот Давст сумын хооронд явж ажил хийсээр өдий хүрсэн. Би Улаанбаатар хотод байсан учир 2012 онд архивын лавлагаа авсан. Иймд миний Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал усны цистернийн жолоочоор тус тус ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Чимэдцэдэн нь Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилчнаар,  Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал усны цистернийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн боловсон хүчнээс нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 тоот “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалд “Доорхи хүмүүсийг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад томилж 5 сарын 20-ноос эхлэн ажиллуулсугай, 14-рт Д.Чимэдцэдэн бичигджээ,

3. Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Цэрэгт явж буй Д.Чимэдцэдэн…нарыг 6 сарын 20-оор тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

4. Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот “Д.Чимэдцэдэнийг ажилд томилох тухай” тушаалд “Д.Чимэдцэдэнийг авто машины жолоочоор /усны ЗИЛ-130 маркийн цистерн/ томилж 8 сарын 01-ний өдрөөс ажиллуулсуай”гэжээ,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Дагвын Чимэдцэдэнгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 19680 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

6. Гэрч Т.Нямсамбуугийн шүүхэд өгсөн: “Би 1970 оноос Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Хандгайт бригадад малчнаар 1993 оныг дуустал малчнаар ажилласан юм. Д.Чимэдцэдэн нь 1974 оноос Увс аймгийн Давт сумын “Алдар” нэгдлийн Үйлдвэр бригадад ажилчин, цистерний жолоочоор 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан бөгөөд бид нэг нутгийн хүмүүсийн хувьд би Д.Чимэдцэдэнг сайн таньж мэднэ. Миний санахаар Д.Чимэдцэдэн нь 1977-1980 онд цэргийн алба хаасан байхаа” гэх мэдүүлэг,

7. Гэрч Ч.Жамбалын шүүхэд өгсөн: “Би 1972 оноос Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд малчин, тракторноор 1992 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан. Д.Чимэдцэдэн нь 1974 оноос 1977 онд Увс аймгийн Давт сумын “Алдар” нэгдлинй Үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явж ирээд 1980 оноос үргэжлүүлэн тус нэгдлийн цистерний жолоочоор 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан юм. Түүний эхнэр нь сумын сургуульд тогоочоор ажилладаг байсан бөгөөд Д.Чимэдцэдэнг нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад ажиллаж байсны хувьд сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

8. Гэрч Т.Нямсамбуугийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 515 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Жамбалын Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 465 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч Д.Чимэдцэдэн нь Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилчнаар,  Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал усны цистернийн жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн боловсон хүчнээс нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 тоот “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот “Д.Чимэдцэдэнийг ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Дагвын Чимэдцэдэнгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 19680 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Т.Нямсамбуу, Ч.Жамбал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Д.Чимэдцэдэнгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жил, 1 сар туслах ажилчнаар,  Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 5 сар усны цистернийн жолоочоор, нийт  12 жил, 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Чимэдцэдэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Д.Чимэдцэдэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Улаанбаатар хотод амьдардаг ба шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чээчиг овогт Дагвын Чимэдцэдэнгийн Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар туслах ажилчнаар,  Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 5 /тав/ сар усны цистернийн жолоочоор, нийт  12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Чимэдцэдэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР