Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 520

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОИ60121016, Хяргас овогт Дүгэржавын Бямбажавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1960 онд төрсөн, 57 настай, ам бүл 8. Би сургууль төгсөөд эцэг эхийн хамтаар амьдарч байгаад 1979 оноос эхлэн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1980 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд мал маллаж байгаад 1980 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хааж ирээд 1983 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Дандаа адуу маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Бямбажав нь Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Дүгэржавын Бямбажавын Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. 1986 онд малчнаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг,  

3. Гэрч Г.Баттулгын шүүхэд өгсөн: “Би 1975 оноос эхлэн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оныг дуустал  малчнаар ажиллаж байсан. Д.Бямбажав нь 1979 оноос эхлэн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Бид хоёр нэг нутагт төрж өссөн, зэргэлдээ бригадын малчид учраас бие биенээ сайн таньж мэддэг юм. Түүний аав, ээж ах дүү нар бүгд нэгдлийн малчид байсан бөгөөд түүний аав Дүгэржав нь нэгдлийн адууг олон жил малласан хүн байгаа юм. Миний санаж байгаагаар Д.Бямбажав нь сумын “Алдарт уяач” болж байсан” гэх мэдүүлэг,

4. Гэрч Ц.Цээлээгийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оныг дуустал  малчнаар ажиллаж байсан. Д.Бямбажав нь 1979 оноос эхлэн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан юм. Д.Бямбажав нэгдэлд ажиллах хугацаандаа 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан. Бид нэг нутагт төрж өссөн, зэргэлдээ бригадын малчид учраас бие биенээ сайн таньж мэднэ. Түүний эхнэр нь мөн тус нэгдлийн малчнаар ажиллаж байсан одоо сумын төвд амьдардаг гэр бүл юм. Д.Бямбажав залуу насандаа морь уяж байсан бөгөөд сумын “Алдарч уяач”-аар шалгарч байсан хүн юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Г.Баттулгын Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 208 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Цээлээгийн Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч Д.Бямбажав нь Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Дүгэржавын Бямбажавын Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа авахуулсан фото зураг, гэрч Г.Баттулга, Ц.Цээлээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Д.Бямбажавын Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 1 жил, 6 сар малчнаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил малчнаар, нийт 7 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хяргас овогт Дүгэржавын Бямбажавын Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, Увс аймгийн Өлгий сумын “Энххөдөлмөр” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил малчнаар, нийт 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР