Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Б.Бүжинлхам

Иргэдийн төлөөлөгч Г.Дорждагва

Хохирогч З.Ганзориг

Шүүгдэгч Б.Анар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Энхтуяа

Нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Анарт холбогдох 201614000065 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг 1-19-57 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Барилгачин овгийн Батсайханы Анар /РД:ГЗ88082719/

Шүүгдэгч Б.Анар нь 2015 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” баарны гадаа талбайд өмнө нь зүс таних З.Ганзоригтой маргалдан зодолдож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч Б.Анарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 12 сарын 28-ны орой найзуудтайгаа шинэ жил тэмдэглэсэн. Лофт бааранд найзуудын эхнэрүүд нийлсэн. Бид эхнэрүүдээ авах гээд очсон. Тэнд Ганзоригтой маргалдсан. Ганзориг эхлээд намайг дуудаад цохисон. Бие биеэ хамгаалах гээд зууралдаад газар хамтдаа унасан. Би тэр үед 4 ширхэг пиво уусан байсан. Би хохирогчийг цохисон. Гэхдээ газар унасан байхдаа бие биенээ цохисон. Бид хоёр зууралдаад газар унасан байсан юм. Энэ үед хажууд манай эхнэр байсан. Ганзоригоос өөр зодолдсон хүн байхгүй гэсэн мэдүүлэг, 2. -Хохирогч З.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр буюу 12 сарын 28-ны өдөр Лофтод найзуудын хамт ороод гарсан. 2 найзыгаа таксинд суулгаж явуулсан. Тэгээд Хүслэнгийн хамт явах гэж байгаад би нэг залууг дуудсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Эхлээд би Болор-Эрдэнэтэй зууралдаад байж байтал хажуугаас Анар толгой руу цохисон. Баруун нүднээс оч манараад явчихсан. Тэгээд би Анартай үргэлжлүүлээд зууралдаад унаснаа санаж байна. Би 8.000.000 төгрөг нэхэмжилсэн юм. Анар хохиролд 6.000.000 төгрөг өгсөн. 2.000.000 төгрөг өгнө гээд бичиг бичиж очоод нотариатаар батлуулсан байгаа. Одоо үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

-Шинжээч эмч Ч.Буянзаяагийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: Тархины зулай хэсгийн тархины баруун талын хатуу хальсан доорхи цусан хураа нь 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд орно. Энэ гэмтлийг компьютер томографийн шинжилгээг харж тогтоосон. Бусад нь хөнгөн гэмтэлд орно. Хүнд гэмтэл нь яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлэхгүй бол амь насанд аюултай. Учир нь эмнэлэгийн өвчний түүх тархи нугасны шинжилгээ, цусан хурааны шижилгээ зэргээс дүгнэсэн гэсэн мэдүүлэг, -Гэрч Н.Сандуйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 02 сарын 29-ний өдөр манай тасагт Ганзориг гэдэг залуу хүнд зодуулсан гэж хэвтсэн. Ганзоригийн биед үзлэг хийхэд биеийн байдал нь хүндэвтэр, ухаан нь саруул боловч орчиндоо харьцах харьцаа сул, дагз яс язарсан шархтай, томографийн зураг авахуулахад хатуу хальсан дахь цусан хураатай байсан. Мөн нугасны ус авахад цустай байсан. Энэ нь гэмтлийн гаралтай цус харвалттай гэсэн үг. Ганзориг тархины цусан хангамжийг сайжруулах, цусан хурааг шимэгдүүлэх, эмийн эмчилгээ хийгдсэн. Мэс засал хийх шаардлагагүй байсан. Мөн Ганзоригийн гавал тархины чамархай яс цуурсан байсан. Ганзоригийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчээр үүссэн байна, ихэвчлэн унахад үүсэхэд боломжтой, цаашдаа уналт өгөх, толгой өвдөх боломжтой тул эмчийн хяналтанд байнга байх шаардлагатай гэсэн мэдүүлэг /хх 44-43 ху/,

-Гэрч Л.Энххүслэнгийн мөрдөн байцаалтан шатанд өгсөн: ...2015 оны 12 сарын 28-ны орой 23 цагийн үед Баялаг төвд хамт ажилладаг Бат-Эрдэнэ, Дагвадорж нарын хамт Лофт бааранд очиход хамт ажилладаг Ганзориг, Мандахбаяр, Бат-Эрдэнэ нар суугаад архи ууж байсан. Бид нар нэг ширээнд хамт суугаад архи ууж байхад баар хаасан. Бид нар бүгдээрээ баарнаас гараад урд талын машины зогсоол дээрээс Ганзориг бид хоёроос бусад нь таксинд суугаад явсан. Харин Ганзориг бид хоёрын гэр ойролцоо болохоор хамт явах талаар ярилцаад зогсож байхад Ганзориг хүнтэй уулзаад ирнэ гэж хэлээд машин зогсоол руу явсан. Би тамхи татаад зогсож байхад Ганзориг 2 эрэгтэй, 3 эмэгтэйтэй уулзаж байгаад нэг залуутай маргалдаад зогсож байхад Анар /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэдэг нэртэй өндөр нуруутай залуу юу гэнэ ээ бацаан минь гэж хэлээд Ганзоригийг цохиод авсан. Тэр үед би очоод салгах гэхэд Анартай хамт явж байсан Болор-Эрдэнэ /сүүлд нэрийг мэдсэн/ намайг зуураад бид хоёр хоорондоо зодолдсон. Би Болор-Эрдэнэтэй зууралцаад нэг орчим минут болоод Болор-Эрдэнийг одоо болъё гэж хэлээд Ганзоригийн байгаа зүг рүү харахад Ганзориг газар уначихсан. Анар дээр нь гарчихсан гараараа нүүр болон цээж хэсэг рүү нь цохиж байсан. Тэр өдөр Болор-Эрдэнэ над руу дайраад намайг цохиж байхад баарны үүд талаас танихгүй 2 залуу ирээд над руу өрөлт аваад дайрахад Анар, Болор-Эрдэнэ нартай хамт явж байсан эмэгтэйчүүд Чингээ болио гэж хашгирч байсан. Намайг машин зогсоол дээр унагааж дээрээс хөлөөрөө сүүлд ирсэн 2 залуу нь өшиглөж байхад Ганзоригийн байсан газарт эмэгтэй хүн хашгирах чимээ гарахад би газраас босоод очиход Ганзориг газар ухаангүй толгойноос нь цус гарчихсан байсан ба нэг эмэгтэй би эмч хүн та нар хол бай гэхээр нь би та нар хол байж бай эмнэлэг дуудах хэрэгтэй байна гэж хэлээд Ганзоригийн толгойг барихад миний дээрээс нэг нь хөлөөрөө цохисон. Би босоод өөрийнхөө 3. утсаар эмнэлэг болон цагдаа дуудаж байхад Ганзориг бид хоёрыг зодсон залуучууд байхгүй болчихсон, хамт явж байсан 3 эмэгтэй л үлдчихсэн байсан. Би утсаараа найз Ган-Эрдэнэ, Мөнх-Оргил нарыг дуудаад машинтай ирсэн. Ганзоригийг Мөнх-Оргилын машинд суулгаад эмнэлэгт очиж Ганзоригийг үзүүлсэн. Ганзоригтой Анар зодолдсон, өөр хүн зодолдоогүй. Ганзориг хүнтэй зодолдох тэнхээгүй согтуу байсан. Ганзоригийн биед Анар гэмтэл учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл Анар Ганзоригийг газар унагачихсан дээр нь гараад гараараа цохиж зодож байсныг би харсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,

-Гэрч Д.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 12 сарын 28-ны орой 22 цагийн үед гэр бүлийн найз нарын хамт Лофт бааранд орж бүжиглэж байхад хамт сууж байсан найз нар маань түрүүлээд гараад явсан. 23 цаг өнгөрч байхад баарны сүүлийн 3 дуу явж байхад Анар, Туяа, Батзаяа, Ундармаа нарын хамт баарнаас гараад урд талд нь байх машины зогсоол дээр такси барих гээд зогсож байхад Анарыг нэг залуу дуудаад хэрүүл хийгээд байх шиг байсан. Анар тэр залуутай маргалдаж байгаад гэнэт хоорондоо зодолдохоор нь би салгах гээд очиход Анартай зодолдож байсан залуутай хамт явж байсан намхан шар царайтай залуу намайг цохиод авахаар нь би тэр залуутай зууралдаад зодолдсон. Ойролцоогоор 2 орчим минут болсон байх, намайг зодолдож байхад эхнэр Батзаяа намайг салгаад 4-р сургуулийн хажуу талын 9 давхар байрны урд байх сандал дээр авчираад суулгачихаад би очоод ирнэ, чи сууж байгаарай гэж хэлээд явсан. Намайг сандал дээр сууж байхад эхнэр ганцаараа ирээд Анартай зодолдсон залуугийн толгойноос цус гарчихсан газар хэвтэж байна, хажууд нь Туяа, Ундармаа хоёр анхны тусламж үзүүлээд байж байна. Мөн эмнэлэг дуудчихсан байна гэхээр нь би Анар дээр очиход Анартай зодолдсон залуугийн найз нар ирээд эмнэлэг рүү аваад явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/, -Гэрч А.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...машин зогсоол дээр хүмүүс зодолдож байсан. Харин хэн нь хэнтэйгээ зодолдож байсныг мэдээгүй. Би холоос хараад зогсож байгаад зодоон болж байгаа газар руу очиход Анар нэг хүнтэй зодолдож байхаар нь би болиоч ээ гэж хэлээд Анарыг салгаж байсан. Тэрнээс хойш удалгүй Гантуяа намайг Ундраа нааш ир гэж дуудсан. Тухайн үед Гантуяа миний хажуу талд байсан ба газар хэвтэж байсан эрэгтэй хүний дэргэд нэг гараараа судсыг нь бариад нэг гараараа толгойг нь өргөж байсан. Би Гантуяагийн хажууд очиход Гантуяа намайг газар хэвтэж байсан залуугийн толгойн доор нь юм тавиад өргөөдөх гэж хэлэхээр нь би өөрийнхөө ороолтыг тайлаад толгойн доор нь тавьсан. Газар хэвтэж байсан залуугийн толгойноос цус гарч эхэлж байсан. Гантуяа хүүхдийн эмч болохоор газар хэвтэж байсан залууд анхны тусламж үзүүлсэн. Газар хэвтэж байсан залуугийн найз ирээд машинтай эмнэлэг рүү авч явсан. Анар, Батзаяа, Болор-Эрдэнэ, Гантуяа бид 5 араас нь эмнэлэг дээр очиход залууд эмч нар үзлэг хийж байсан гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/,

-Гэрч С.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нөхөр Болор-Эрдэнийн хамт жаахан зайтай зогсож байхад Анар нэг эрэгтэй хүнтэй зодолдож эхэлсэн. Анартай зодолдож байсан залууг Ганзориг гэдэг нэртэй болохыг сүүлд нь мэдсэн. Анарыг Болор-Эрдэнэ салгах гэж очиход Ганзориг гэдэг нэртэй залуутай хамт явж байсан залуу ирээд Болор-Эрдэний нүүр хэсэг рүү цохисон. Тэнд Анар, Болор-Эрдэнэ, Ганзориг танихгүй залуу нар хоорондоо зодолдож байхад би Болор-Эрдэнэтэй зодолдож байсан танихгүй залууг салгах гэж очсон. Харин Ганзориг гэдэг залуутай Анар ганцаараа зодолдсон. Би нөхөр Болор-Эрдэнийг салгаад 4-р сургуулийн зүүн талын тоглоомын талбайд байх сандал дээр суулгачихаад эргээд Лофт баарны гадаа ирэхэд Ганзориг гэдэг нэртэй залуу зогсоол дээр байсан машин налаад зогсож байсан ба толгой хэсгээс нь цус гарчихсан, Анарын эхнэр Туяа анхны тусламж үзүүлж байсан ба хажуу талд нь Ундармаа байсан. Би юу болсон 4. талаар асуухад Ундармаа Ганзоригийн толгойноос нь цус гарчихлаа гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 36-37 ху/,

-Гэрч Э.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Чинбилэгийг таньдаг гэх өндөр нуруутай залуу машин зогсоол дээр зогсож байсан залуугийн хажуу талаас нилээн хүчтэй толгой хэсэг рүү нь цохиод нөгөө залуу газар ар дагзаараа уначихаад босч ирэхгүй байсан. Энэрэл бид нар цагдаа болон эмнэлэг дуудах хэрэгтэй байна, наад хүн чинь эвгүй болчихлоо гэж ярьж байсан. Чинбилэг хүн цохиж газар унагаасан гэх залуугийн /сүүлд нь Анар гэдэг нэртэйг нь мэдсэн/ хувцаснаас нь чирээд чи яагаад байгаа юм энэ хүнийг яагаад хаячихав аа гэж хэлээд 4 дүгээр сургуулийн урд талаар гараад 4-26, 27-р байрны харалдаа очиж зогсоод одоо харь гэж Чинбилэг хэлэхэд Анар гэдэг нэртэй залуу манай эхнэр үлдчихсэн байгаа, би буцаж очихгүй бол болохгүй гэж хэлээд явсан. Чинбилэг бид хоёр гэр гэртээ харьсан гэсэн мэдүүлэг /хх 47 ху/

-Гэрч Г.Чинбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 12 сарын 28-ны өдөр найз Жавхлангийн төрсөн өдрийг тэмдэглээд “Onеx” гэдэг нэртэй газар сууж байгаад орой 23 цаг 50 орчимын үед гэртээ харих гээд гарахад урд талын машины зогсоол дээр Анар хүнд зодуулсан байдалтай зогсож байхаар нь би Анар дээр очиход Анар намайг харж таниад энэ хоёр залуу намайг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед Анарын хажууд эхнэр Туяа хамт байсан. Харин Анартай зодолдож байсан гэх хоёр залуу Анарын хажууд хэрэлдээд зогсож байсан. Би Анартай маргалдаж байсан хоёр залууг та нар явцгаа гэж хэлэхэд Анар машины ар талаас тойрч гарч ирээд өндөр нуруутай залууг нүүр хэсэг рүү нь цохиод газар унагаасан. Газар унасан залуу хөдлөхгүй газар хэвтээд байхаар нь Анарыг хэлээд одоо явах хэрэгтэй гэж хэлээд зогсож байхад машины цаанаас газар унасан залуутай хамт явж байсан залуу гарч ирээд толгойноос нь цус гараад байна гэж хэлсэн. Би Анарыг аваад 4 дүгээр арван жилийн урд талын зам дээр гараад такси барих гээд явж байхад Анар би эхнэр дээрээ очих хэрэгтэй, эхнэр үлдчихсэн байгаа, би эхнэрийн хамт гэртээ харина гэж хэлээд явсан. ...Анар машин тойрч ирээд гараараа хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод газар унагаасан. Хохирогч газар унаад газар босч ирээгүй. Би дотроо айгаад чи яаж байгаа юм, одоо явах хэрэгтэй гэж хэлээд тэврээд авчихсан юм. Хохирогчийг газар хэвтэж байхад дээрээс нь хэн өшиглөсөн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Газар унасан залуутай би өрөлт авч маргалдсан болохоос зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед Жавхлан хэнтэй ч маргалдаагүй, зүгээр хараад зогсож байсан. Тухайн үед Анар согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Анарыг эхнэр Туяа салгах гээд араас нь тэврээд зуураад байсан. Анарыг өндөр нуруутай залуутай зодолдож байхыг эхнэр Туяа нь харсан байх гэсэн мэдүүлэг /хх 38-39 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 79 тоот дүгнэлтэнд: 1. З. Ганзоригийн биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн 2-р зэргийн няцрал, зулай ясны цууралт, хуйханд шарх, зүүн хөлийн шилбэнд зулгаралт үүсчээ. 2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.3-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадвр тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 49 ху/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 13, 17 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-16, 18-19 ху/ 5.

-Эмчлүүлэгчийн өвчний түүх /хх 79-96 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63 ху/ -Б.Анарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 55-61 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэр хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Анар нь 2015 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” баарны гадаа талбайд өмнө нь зүс таних З.Ганзоригтой маргалдан зодолдож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч З.Ганзориг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Энххүслэн /хх 27 ху/, Д.Болор-Эрдэнэ /хх 29 ху/, А.Ундармаа /хх 33-34 ху/, С.Батзаяа /хх 36-37 ху/, Э.Жавхлан /хх 47 ху/, Г.Чинбилэг /хх 38-39 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн 2-р зэргийн няцрал, зулай ясны цууралт, хуйханд шарх, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 79 тоот дүгнэлт, ял шалгах хуудас, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Анар шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэнд Ганзоригтой маргалдсан. Ганзориг эхлээд намайг дуудаад цохисон. Бие биеэ хамгаалах гээд зууралдаад газар хамтдаа унасан. Би тэр үед 4 ширхэг пиво уусан байсан. Би хохирогчийг цохисон. Гэхдээ газар унасан байхдаа бие биенээ цохисон. Бид хоёр зууралдаад газар унасан байсан юм” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлт гаргаж үндэслэлээ “...шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, тодруулбал дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүд бүгд хүнд зэрэгт хамруулсан, мөн гэмтлийн талаар шинжээч эмч болон бусад эмч нар өөр өөр зүйл ярьсан байдаг. Үүнээс үзвэл шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Сандуй эмчийн хувьд мэс засал хийх шаардлагагүй гэж үзэж оёдол тавьсан байдлаас үзвэл амь насанд тэнссэн байдал байсан уу үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай. Гэтэл энэ хэрэг дээр амь насанд тэнссэн байдал эмнэл зүйн хувьд ямар шинж тэмдгүүд илэрснийг тогтоогоогүй. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг, мөн гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл энэ гэмтлийг газар унахад авсан байх боломжтой гэж үзэхээр байна. Иймд дээрхи эргэлзээтэй байдлуудыг дахин шалгуулах шаардлагатай” гэж тайлбарлаж байх боловч шүүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Дээрхи хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.Ганзоригийн “...Хүслэнгийн хамт явах гэж байгаад би нэг залууг дуудсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Эхлээд би Болор-Эрдэнэтэй зууралдаад байж байтал хажуугаас Анар толгой руу цохисон. Баруун нүднээс оч манараад явчихсан. Тэгээд би Анартай үргэлжлүүлээд зууралдаад унаснаа санаж байна”, шинжээч эмч Ч.Буянзаяагийн “...Тархины зулай хэсгийн тархины баруун талын хатуу хальсан доорхи цусан хураа нь 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд орно. Энэ гэмтлийг компьютер томографийн шинжилгээг харж тогтоосон. Бусад нь хөнгөн гэмтэлд орно” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Энххүслэнгийн “...Би тамхи татаад зогсож байхад Ганзориг 2 эрэгтэй, 3 эмэгтэйтэй уулзаж байгаад нэг залуутай маргалдаад зогсож байхад Анар /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэдэг нэртэй өндөр нуруутай залуу юу гэнэ ээ бацаан минь гэж хэлээд Ганзоригийг цохиод авсан. ...Би Болор-Эрдэнэтэй зууралцаад нэг орчим минут болоод Болор-Эрдэнийг одоо болъё гэж хэлээд 6. Ганзоригийн байгаа зүг рүү харахад Ганзориг газар уначихсан. Анар дээр нь гарчихсан гараараа нүүр болон цээж хэсэг рүү нь цохиж байсан. ...Намайг машин зогсоол дээр унагааж дээрээс хөлөөрөө сүүлд ирсэн 2 залуу нь өшиглөж байхад Ганзоригийн байсан газарт эмэгтэй хүн хашгирах чимээ гарахад би газраас босоод очиход Ганзориг газар ухаангүй толгойноос нь цус гарчихсан байсан” /хх 27 ху/, Д.Болор-Эрдэнийн “...машины зогсоол дээр такси барих гээд зогсож байхад Анарыг нэг залуу дуудаад хэрүүл хийгээд байх шиг байсан. Анар тэр залуутай маргалдаж байгаад гэнэт хоорондоо зодолдохоор нь би салгах гээд очиход Анартай зодолдож байсан залуутай хамт явж байсан намхан шар царайтай залуу намайг цохиод авахаар нь би тэр залуутай зууралдаад зодолдсон. ...Намайг сандал дээр сууж байхад эхнэр ганцаараа ирээд Анартай зодолдсон залуугийн толгойноос цус гарчихсан газар хэвтэж байна, хажууд нь Туяа, Ундармаа хоёр анхны тусламж үзүүлээд байж байна. Мөн эмнэлэг дуудчихсан байна гэхээр нь би Анар дээр очиход Анартай зодолдсон залуугийн найз нар ирээд эмнэлэг рүү аваад явчихсан байсан” /хх 29 ху/, А.Ундармаагийн “...машин зогсоол дээр хүмүүс зодолдож байсан. Харин хэн нь хэнтэйгээ зодолдож байсныг мэдээгүй. Би холоос хараад зогсож байгаад зодоон болж байгаа газар руу очиход Анар нэг хүнтэй зодолдож байхаар нь би болиоч ээ гэж хэлээд Анарыг салгаж байсан. Тэрнээс хойш удалгүй Гантуяа намайг Ундраа нааш ир гэж дуудсан. Тухайн үед Гантуяа миний хажуу талд байсан ба газар хэвтэж байсан эрэгтэй хүний дэргэд нэг гараараа судсыг нь бариад нэг гараараа толгойг нь өргөж байсан. ...Газар хэвтэж байсан залуугийн толгойноос цус гарч эхэлж байсан. Гантуяа хүүхдийн эмч болохоор газар хэвтэж байсан залууд анхны тусламж үзүүлсэн. Газар хэвтэж байсан залуугийн найз ирээд машинтай эмнэлэг рүү авч явсан” /хх 33-34 ху/, С.Батзаяагийн “...Би нөхөр Болор-Эрдэнийн хамт жаахан зайтай зогсож байхад Анар нэг эрэгтэй хүнтэй зодолдож эхэлсэн. Анартай зодолдож байсан залууг Ганзориг гэдэг нэртэй болохыг сүүлд нь мэдсэн. ...Ганзориг гэдэг залуутай Анар ганцаараа зодолдсон. Би нөхөр Болор-Эрдэнийг салгаад 4-р сургуулийн зүүн талын тоглоомын талбайд байх сандал дээр суулгачихаад эргээд Лофт баарны гадаа ирэхэд Ганзориг гэдэг нэртэй залуу зогсоол дээр байсан машин налаад зогсож байсан ба толгой хэсгээс нь цус гарчихсан, Анарын эхнэр Туяа анхны тусламж үзүүлж байсан” /хх 36-37 ху/, Э.Жавхлангийн “...Чинбилэгийг таньдаг гэх өндөр нуруутай залуу машин зогсоол дээр зогсож байсан залуугийн хажуу талаас нилээн хүчтэй толгой хэсэг рүү нь цохиод нөгөө залуу газар ар дагзаараа уначихаад босч ирэхгүй байсан. Энэрэл бид нар цагдаа болон эмнэлэг дуудах хэрэгтэй байна, наад хүн чинь эвгүй болчихлоо гэж ярьж байсан. Чинбилэг хүн цохиж газар унагаасан гэх залуугийн /сүүлд нь Анар гэдэг нэртэйг нь мэдсэн/ хувцаснаас нь чирээд чи яагаад байгаа юм энэ хүнийг яагаад хаячихав аа гэж хэлээд 4 дүгээр сургуулийн урд талаар гараад 4-26, 27-р байрны харалдаа очиж зогсоод одоо харь гэж Чинбилэг хэлэхэд Анар гэдэг нэртэй залуу манай эхнэр үлдчихсэн байгаа, би буцаж очихгүй бол болохгүй гэж хэлээд явсан” /хх 47 ху/, Г.Чинбилэгийн “...урд талын машины зогсоол дээр Анар хүнд зодуулсан байдалтай зогсож байхаар нь би Анар дээр очиход Анар намайг харж таниад энэ хоёр залуу намайг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед Анарын хажууд эхнэр Туяа хамт байсан. Харин Анартай зодолдож байсан гэх хоёр залуу Анарын хажууд хэрэлдээд зогсож байсан. Би Анартай маргалдаж байсан хоёр залууг та нар явцгаа гэж хэлэхэд Анар машины ар талаас тойрч гарч ирээд өндөр нуруутай залууг нүүр хэсэг рүү нь цохиод газар унагаасан. Газар унасан залуу хөдлөхгүй газар хэвтээд байхаар нь Анарыг хэлээд одоо явах хэрэгтэй гэж хэлээд зогсож байхад машины цаанаас газар унасан залуутай хамт явж байсан залуу гарч ирээд толгойноос нь цус гараад байна гэж хэлсэн. Би Анарыг аваад 4 дүгээр арван жилийн урд талын зам дээр гараад такси барих гээд явж байхад Анар би эхнэр дээрээ очих хэрэгтэй, эхнэр үлдчихсэн байгаа, би эхнэрийн хамт гэртээ харина гэж хэлээд явсан” /хх 38-39 ху/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Б.Анарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн буруутай ажиллагаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзэв. Хохирогч З.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг нэхэмжилснээс 6.000.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 6.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хавтаст хэргээс үзвэл хохирогч нь хохирлын талаар ямар нэгэн бичгийн нотлох баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. Харин хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч З.Ганзоригийн 3 ш рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барилгачин овгийн Батсайханы Анарыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Б.Анарыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Анарт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч З.Ганзоригийн 3 ш рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Анарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН

                                        Ж.БАЙГАЛМАА