Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 623

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “ДУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЗД,

ХУД ЗД,

ХУД ГА,

БХБЯтус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, ХУД ЗД, ХУД ГА Д ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга, хот байгуулалтын яам Засгийн газрын 2015 оны 487 дугаар  тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирол 536.0 сая төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч, ХУД ГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Г.Г, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Д” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Д” ХХК-д анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/115 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын урд байрлах мод үржүүлгийн зориулалттай 48000 м.кв газрыг иргэн Ш.Б*******оос шилжүүлэн 12 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсан.

Улмаар Ц.Бминий бие нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Д*******” ХХК-ийг Р.О*******аас эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд “Д” ХХК-ийн хувьд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Төв аймаг явах замын урд, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8025/5014 дүгээр нэгж талбарын дугаар бүхий 48000 м.кв газар эзэмших эрхтэй байснаас шалтгаалж тус компанийг 375.000.000 төгрөгөөр газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн авсан юм.

Компанийн эзэмшигч өөрчлөгдөж, эрхлэх үйл ажиллагаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан ХУД ГАнд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар албан бичгээр “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлүүлэх тухай” хүсэлтийг гаргаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар газрын зориулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, 14 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болно.

Ингээд "Д” ХХК-ийн зүгээс дээрх газар дээр хашаа барин, хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож гэрээ хийсэн бөгөөд тус газар дээр 161.000.000 төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтэсэн.

Гэтэл уг газрын хашааг эксковатораар хүчээр эвдэж ороод, хашаанд байрлах обьектуудыг нурааж, хурдны замын ажлыг эхлүүлсэн. Үүнээс болж “Д” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж эхэлсэн.

Манай компани нь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улс орны бодлого, хөгжих нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, ХУД ГАнд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай компанид учруулсан хохирлыг мөнгөн бус хэлбэрээр буюу трасст орсон байршлын ойролцоо ижил хэмжээний газар олгох хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд “Д*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад заасныг үндэслэн Улаанбаатар хот-Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барихад зориулагдах 6132.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:” гээд, 16.1.3-д “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 18.1.2-т “Энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж тус тус заасны дагуу Засгийн газар нь дээрх хуульд заасан нөхцөл, болзол, журмын дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх эрхтэй” гэж заажээ.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж. байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-г “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж тус тус заажээ.

Гэхдээ дээрх эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан нөхцөл журмыг хангах шаардлагатай бөгөөд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.

Төрийн захиргааны байгууллагууд нь газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг нэхэмжлэгч “Д” ХХК-тай өмнө нь огт урьдчилан тохиролцоогүй болно.

Мөн Нийслэлийн Газрын алба болон НЗДд уг асуудлыг шийдвэрлэх талаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэрлээгүй.

Түүнчлэн “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, газрыг хэмжээг өөрчлөн баталгаажуулсан ямар нэгэн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамжаар “Д” ХХК-ийн эзэмших эрх бүхий, мөн улсын тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг Зам, тээврийн яаманд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулж газар олгохгүй гэж зарчмыг зөрчсөн, НЗД өөрт хуулиар олгогдсон эрхийг хэтрүүлсэн.

Нэхэмжлэгчээс улс орны бодлого, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зэргийг харгалзан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол, Улаанбаатар хот, Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны замын трасс, зургийн даалгавар, Зам тээврийн яаманд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэгтэй одоогоор маргаагүй байгаа бөгөөд нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэдэг зарчмыг баримталж, хүндэтгэлтэй хандаж байхад захиргааны байгууллага нь хуульд заасны дагуу асуудлаа шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулаагүй НЗД, Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн бодит байдлаар эзэмшиж байсан Хан- Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48000 м.кв газрыг нөхөх олговортойгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дүйцэхүйц хэмжээний газраар сольж олгохыг даалгаж өгнө үү.” гэв.

“Д” ХХК-ийн төлөөлөгч Ц.Бшүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан тайлбартаа:

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД, ХУД ЗДд холбогдох “... НЗД, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох; ХУД ЗД, ХУД ГА ДУ ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох;

Гурав Барилга, хот байгуулалтын яам Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...  “Д” ХХК тус дүүргийн Засаг даргын 2015 оны 115 дугаар захирамжаар 8 дугаар хороо Төв аймаг явах зам дагуу 48000 м.кв газрыг мод үржүүлэг зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трасст өртсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу тохиролцон газар чөлөөлөх асуудлыг Нийслэлийн Газрын алба болон дүүргийн Газрын алба зохион байгуулсан.

Дээрх ажлын хүрээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэ дүүргийн Газрын албаны дарга Д.Ган-Эрдэнэ, газар зохион байгуулагч нар оролцон газар чөлөөлөх асуудлыг хэлэлцэж ДУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч авто замын трасст өртсөн газрыг төлбөргүй чөлөөлж харин үлдэгдэл газрыг баталгаажуулж авахаар тохиролцож шийдвэрлэсэн байна.

Нэгэнт хуульд заасны дагуу урьдчилан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, З.Мөнхжин нар нь тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар “ДУ” ХХК-д тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 48000 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэжээ.

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 487 дугаар тогтоол, Зам, Тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Улаанбаатар хот, Хөшигтийн хөндий хурдны авто замын ажил хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан замын трасст орсон иргэн аж ахуйн нэгжтэй биечлэн уулзаж Газрын тухай хуулийн дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд ХУД ГАнд /тухайн үеийн нэрээр/ замын трасст өртөөгүй нэгж талбарыг баталгаажуулж авахаар харилцан тохиролцож байжээ.

Тус компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Газрыг нөхөх олговортойгоор аваагүйгээс үүссэн хохирлын талаар НЗДд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/ “Д” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт сольж олгох талаар харилцан тохиролцож, солих газрын байршил, цэг тэмдэгтийг тодорхойлсны үндсэн "Эвлэрлийн гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд сольж олгосон газарт ногдох дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх талаар тусгасан болно.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1,1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1,29.2,29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангах тухай нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн тус компанид сольж олгож буй газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж заасны дагуу урьдчилан тус компанитай тохиролцоогүй үйл ажиллагаа явуулсан хэдийн ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж дүйцэхүйц хэмжээний газраар сольж олгох ажлыг зохион байгуулсны үндсэн дээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан тус компанийн газрын асуудлыг шийдвэрлэсэн, тус компани уг тохиролцоог хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Газрын тухай хууль газрыг нөхөх олгвортойгоор эргүүлэн авах буюу сольж олгох асуудлыг тохирсон тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмлжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, Г.Б*******маа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“Д” ХХК-ийн 2019 оны 02/09 тоот “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” албан бичигт дурдсан “Барилга хот байгуулалтын яам Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Монгол Улсын ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаартай захирамжаар Улаанбаатар-Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал чиглэлийн хурдны замын трасс болон замын зэрэглэлийг тогтоох, барилгын ажлын талбайг чөлөөлөх, барилгын ажлыг эхлүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж уг захирамжийн 2 дахь заалтаар "... замын барилгын ажлын талбайг яаралтай чөлөөлөх арга хэмжээ авахыг НЗД Э.Бат-Үүл, ... тус тус даалгасан нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заасныг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Хоёр. Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 01/7439 тоот албан бичгээр Улаанбаатар хот-Хөшигтийн хөндий Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих газрыг улсын хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авахаар ирүүлснийг тус яамны холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан үзэж, 2015 оны 1/3753 тоот албан бичгээр “... Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32, 37 дугаар зүйлүүдэд заасан шаардлагад нийцүүлэх..., ... Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Барилга хот байгууллагын яамны зүгээс уг тогтоолын төслийг эцэслэн боловсруулж, холбогдох тооцоолол, судалгааг хийж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх” саналыг гаргаж хувийн Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт тус тус хүргүүлсэн боловч уг саналыг хүлээн авалгүйгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 487 дугаартай тогтоолыг баталсан байна.

Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 107 дугаар захирамж, Засгийн газрын 487 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар-Хөшигтийн хөндий шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 33 км хурдны авто замын ажлын нөлөөлөлд өртсөн иргэн аж ахуй нэгж байгууллагатай Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу тохиролцон газар чөлөөлөх асуудлыг Нийслэлийн газрын алба болон дүүргийн газрын албанаас зохион байгуулсан нь Барилга, хот байгуулалтын сайд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Дөрөв. “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн газрын албаны болон дүүргийн газрын албаны төлөөллийг оролцсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн протоколоор Улаанбаатар-Хөшигтийн хөндий шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 33 км хурдны автозамын ажлын нөлөөлөлд өртсөн “Д” ХХК-ийн 48000 м.кв  газраас 38.500 м.кв газрыг 2017 оны 6 дугаар сард багтаан чөлөөлүүлэх, үлдэгдэл 9500 м.кв газрыг баталгаажуулахаар тохиролцсон байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас БХБЯхолбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ХУД ГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбаяр нь шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: 

“...  Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Гэхдээ 87 дугаар захирамжаар зориулалт өөрчлөхийг огт хориглоогүй. Бид түүнийг нь шийдвэрлээд өгсөн. Харин “ДУ” ХХК тухайн газрыг үнэлэж, өөрсдөө эзэмшигч нь солигдохдоо судлаж байж тухайн компанийг аваагүй байж, тэр асуудлыг төрийн байгууллагуудад буруугаа чихэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “НЗД, Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, ХУД ЗД, ХУД ГА Д ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга, хот байгуулалтын яам Засгийн газрын 2015 оны 487 дугаар  тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирол 536.0 сая төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” гэж өөрчилсөн болно.

Нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн үйл баримтын тухайд: 

Анх иргэн Ш.Б*******ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын урд байрлах мод үржүүлгийн зориулалттай 48000 м.кв газрыг нэхэмжлэгч “Д” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/115 дугаар захирамжаар шилжүүлэн олгосон байна. 

“Д” ХХК-ийг тус компанийн захирал Р.О*******аас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Төлбөр барагдуулах хэлцэл” зэрэг баримтын үндсэн дээр тус компанийг, эзэмшлийн газрын хамт 375.000.000 төгрөгөөр худалдан авч, Ц.Бөөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна.  

Талуудын байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-д “...“Д” ХХК-ийн эзэмших эрхэд байгаа 48000 м.кв газрын зориулалтыг холбогдох байгууллага өөрчилсөний дараах долоо хоногийн дотор 150.000.000 төгрөгийг дансаар төлнө” гэж зохицуулжээ. 

Дээрх хэлцлийн дагуу “Д” ХХК-иас ХУД ГАнд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар албан бичгээр “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлүүлэх тухай” хүсэлтийг гаргаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар газрын зориулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, 14 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд дээрх хэлцлээр тохирсон төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн байна. 

“...Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газрын 2015 оны 487 дугаар  тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 487 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барихад шаардагдах 6132.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ.

Уг тогтоолын 3 дахь заалтаар “Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам, тээврийн сайд М.Зоригт, тухайн шатны Засаг дарга нарт даалгасугай” гэж заасан байна.

Гэтэл уг тогтоол гарахаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны зүгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/3753 дугаар албан бичгээр тогтоолын төслийг боловсруулсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандаж “...газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32, 37 дугаар зүйлүүдэд заасан шаардлагад нийцүүлж, холбогдох тооцоо судалгааг бүрэн хийж...Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх...” саналыг хүргүүлж байсан байна.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбараас дүгнэвэл Барилга, хот байгуулалтын яам тус тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын “Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1. “...НЗД нь Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбараас үзвэл НЗД дээрх тогтоолоор үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын 2-т “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах тухай саналыг аймаг, НЗД, холбогдох төрийн захиргааны төв байгууллага газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад гаргана” гэж зааснаас үзэхэд НЗД нь газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр тусгай хэрэгцээнд авах саналаа гаргах журамтай байна.

Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолоор “Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж заасан байхад Хан-Уул дүүргийн Засаг даргын тусгай хэрэгцээнд авсан газартай холбоотой шийдвэр гаргах ажиллагааг хянаагүй нь уг тогтоол болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “Аймаг, НЗД энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах;”, 30.1.9-д “сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

НЗД дээрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар олгосон “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, газрыг хэмжээг өөрчлөн баталгаажуулсан ямар нэгэн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамжаар “Д” ХХК-ийн эзэмших эрх бүхий, мөн улсын тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг Зам, тээврийн хөгжлийн яаманд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Иймд НЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох” хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. “....ХУД ЗД, ХУД ГА нь Д ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс ХУД ГАнд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар албан бичгээр “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлүүлэх тухай” хүсэлтийг гаргаж улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар газрын зориулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, 14 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Гэтэл тухайн үед Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгож, Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам, тээврийн сайд М.Зоригт, тухайн шатны Засаг дарга нарт даалгасан байжээ.

Гэтэл “Д” ХХК-ийн гаргасан ХУД ГАнд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлүүлэх тухай” 25 дугаар хүсэлтийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар газрын зориулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, 14 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд ХУД ЗД болон Газрын алба нь энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгдэх, зориулалтыг өөрчлөх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх боломжтой байсан байх бөгөөд энэ мөчөөс эхлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж эхэлжээ. 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч НЗД эвлэрэн хэлэлцэх талаар хүсэлт гаргаж байсан бөгөөд уг ажиллагааны явцад “Д” ХХК-ийн эзэмшлийн 48000 м.кв газарт дуудлага худалдааны анхны үнэ огт төлөгдөөгүй талаар талууд мэдсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, “Д” ХХК-ийн зүгээс ХУД ГАнд гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлүүлэх тухай” 25 дугаар хүсэлтийг хүлээн аваад, тус дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасны дагуу хүсэлт гаргасны дагуу нягтлан хянаж шалгах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Улмаар уг хүсэлтийг дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар газрын зориулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, 14 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:” гээд, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна”, 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр нь Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, уг хүсэлт нэгэнт шийдвэрлэгдсэн байх тул ХУД ГА Д ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоож, харин ХУД ЗДд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын хувьд нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэдий ч Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын 13-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  эзэмшилд байгаа газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авсан тохиолдолд тэдэнтэй байгуулсан гэрээг үндэслэн уг газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана”, 15-д “Тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газар эзэмшигчид бичгээр мэдэгдэл өгнө.” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. “...Нэхэмжлэгчид учирсан хохирол 536.0 сая төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Уг нэхэмжлэгчид учирсан хохирол нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас илүүтэй, тус компанийг газрын хамт шилжүүлэн авахад Р.О******* хангалттай мэдээлэл өгөөгүй, эсхүл залилан мэхлэх замаар хохирол учруулсан байж болзошгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Дээрх хохиролтой холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтан болон иргэнтэй аливаа журмаар маргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ДУ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч НЗД нь“Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолын өөрт үүрэг болгосон заалтыг бүрэн биелүүлээгүй, хариуцагч ХУД ГА нь Д ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, хариуцагч “Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газрын 2015 оны 487 дугаар  тогтоолын өөрт үүрэг болгосон заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг бүрэн биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоолгох”, ХУД ЗД нь Д ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу судлан шийдвэрлээгүй нь тус тус хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “ДУ ХХК-д учирсан хохирол болох 536,0 сая төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 17550 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА