Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/00234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00215/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тусшүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:*******/-ийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 1962 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. 1975-1979 онд Дархан хотын Барилга техник мэргэжлийн сургуулийн бетон арматурчны мэргэжлээр төгссөн. 1985 оноос 1989 оны хооронд Барилга үйлдвэрийн нэгдэлд бетончин, 1989 оны 12 дугаар сарын 04-өөс 1997 онд Барилга үйлдвэрийн нэгдлийн Иж бүрдүүлэх комбинатын төмөр бетон заводад компрессорын машнистаар ажиллаж байгаад халагдсан бөгөөд халагдсан тушаал цалингийн баримт олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна.

Иймээс Дархан хотын Барилга үйлдвэрийн нэгдлийн харъяа Төмөр Бетон заводад 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Т.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үед түүнд Дархан хотын барилга техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ хэсэгт хөдөлмөрийн дэвтрийг хааж, Нийгмийн Даатгалын дэвтэр олгосон тухай бичилт хйигдээгүй, №040657 дугаартай 1995 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн талаарх тэмдэглэл хэсэгт түүний ажиллаж байсан талаарх бичилтийг зохих журмаар хөтлөөгүйгээс эрх зөрчигдөж байна гэж хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Т.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хотын Барилга үйлдвэрийн нэгдлийн харъяа Төмөр бетон завод, Дархан хотын Төмөр бетон эдлэлийн үйлдвэр, ТЭХС-ийн харьяа Тулгуур компанийн Төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн узелийн цехэд компрессорын засварчин машинистаар 1989 оны 12 дугаар сарын 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан, 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1998 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан нь түүнд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай хэсгийн мэдээ хэсгийн ...Төмөр бетон заводын узелийн цехэд 1989 оны 12 дугаар сарын 04-нөөс компрессорын засварчнаар авч ажиллуулав. БҮН-ийн харъяа ИБК-ийн даргын 165 тоот тушаалаар гэсэн бичилт, 1995.01.01-нээс өмнөх ажилласан хугацааг 14 жил 04 сар 15 хоногоор тооцов. НДХ-ийн байцаагч, улсын үзлэгээр 12 жил 06 сар 14-ний өдрөөр ажилласан хугацааг тооцов гэсэн бичилт, Дархан хотын Төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот 1992 орон тооны цалингийн фонд батлах тухай тушаалын хавсралтын компрессорын засварчин Т.******* гэсэн бичилт, №040657 дугаартай 1995 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтэр дэх даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс орлогоос шимтгэл төлж байсан талаарх 1995.1996 оны бичилт, ТЭХС-ийн харьяа Тулгуур компанийн Төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын Ээлжинй амралт олгох утхай 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 38 тоот тушаалын 1 дүгээр заалт дахь 10.Т.******* засварчин 28 өдөр гэсэн бичилт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаан дахь ...даатгуулагч Товуугийн ******* 1996 оны 5-12 дугаар сар, 1997 оны 01-11 дүгээр сар, 1998 оны 01-07 дугаар сард шимтгэл төлж байсан талаарх бичилт, гэрэл зураг, гэрч ******* Би Төмөр бетон эдлэлийн үйлдвэрт 1992-1996 он хүртэл операторчноор ажиллаж байсан. Т.******* компрессорын засварчин хийж байсан гэсэн мэдүүлэг, гэрч ******* ... Би төмөр бетон эдлэлийн үйлдвэрт дүүлэгч бичээчээр 1989 оны 12 дугаар сараас 1995 он хүртэл ажилласан. Т.******* 1989 онд намайг ажилд ороход компрессорын засварчин хийж байгаад 1997 онд ажлаасаа гарсан гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд ****** регистр бүхий ******* овгийн ******* *******ийг тухайн үеийн нэрээр Дархан хотын Барилга үйлдвэрийн нэгдлийн харъяа Төмөр бетон завод, Дархан хотын Төмөр бетон эдлэлийн үйлдвэр, ТЭХС-ийн харьяа Тулгуур компанийн Төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн узелийн цехэд компрессорын засварчин машинистаар 1989 оны 12 дугаар сарын 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан, 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1998 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан / ****** / регистр бүхий ******* овгийн ******* *******ийг тухайн үеийн нэрээр Дархан хотын Барилга үйлдвэрийн нэгдлийн харъяа Төмөр бетон завод, Дархан хотын Төмөр бетон эдлэлийн үйлдвэр, ТЭХС-ийн харьяа Тулгуур компанийн Төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн узелийн цехэд компрессорын засварчин машинистаар 1989 оны 12 дугаар сарын 1995 оны 01 дүгээр сарын 01-нийгхүртэл ажиллаж байсан, 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1998 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулансонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчшийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ