Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 03 өдөр

Дугаар ШЦТ0044

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Самбуугийн Цд холбогдох эрүүгийн 201615010061 тоот хэргийг 2016 оны 07 дугаар 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 05 дугаар сарын 13-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын ..... баг 1 айлын орон сууцанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

  • 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар 10-ны өдрийн 1/121 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
  • Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 05 сар 11 хоногийн хорих ялаар,
  • Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 51 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар,
  • Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 4 сар 11 хоногийн баривчлах ялаар,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т  овгийн С-н Ц /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч С.Ц-г давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ....сум .... багийн нутаг ..... хүнс барааны зах дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:       

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч С.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эхнэртэйгээ хамт ажил дээр нь очиж ажиллаж байсан. Эхнэр дотор даалуу тоглуулж, би гадна талд нь биллъярд ажиллуулдаг. Орой 17 цагийн үед Г ах ирээд 2 уулаа тохиролцоод тоглосон. Г ах ширээний мөнгө 600 төгрөг өгөөгүй. Тэгээд би ахаа ширээнийхээ мөнгийг өгчих одоо 2 уулаа больё гэхэд Г ах хуц банди минь чамайг ална шүү гэсэн. Тэгээд би ажил хийлгэхгүй яагаад байгаа юм, дээр бас та намайг зодож нүдэх гээд байсан гэсэн намайг цохиод авсан. Тэгэхээр нь би баруун гараараа нүүрэн тус газар нь нэг цохиод авсан. 2 уулаа  барилцаж аваад толгойны ар хэсэгт 2 удаа цохиж авсан. Больё ах гээд салаад байж байтал эхнэр ирсэн. Г ахын толгойноос нь цус гараад байхаар нь эхнэр ус авчирч цусыг нь арилгасан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хэлье гэхэд Г ах яахын миний дүү ахынх нь буруу уучлаарай цагдаагаар яахын ах нь харьлаа гээд яваад өгсөн. Маргааш нь би цагдаагийн байгууллагад очиход Санчир, Пүрэвсайхан дэслэгч 2 жижүүртэй байсан. Тэр хоёрт болсон явдлаа хэлэхэд өрөөндөө намайг Г ах руу залгуулсан чинь ах нь эмнэлэгт боолт хийлгэж байна гэсэн. Ахдаа 2, 3 шил архи аваад өгчих бие өвдөөд байна гэсэн. Чи нэг шил архи аваад ирэх үү гэхээр нь очсон. Тэр айлд очиход Г ах 2 шил архи хувааж уучихаад харина гээд гараад явсан гэсэн. Маргааш нь эмнэлэгт биеэ үзүүлж харуулсан юм шиг байна лээ. Миний хувьд Заамарт ажилладаг байхдаа над руу бас дайрч байсан. Энэ 2 дахь удаа маргасан” гэв.

Хохирогч 19---- онд төрсөн Д-н Г мөрдөн байцаалтад 2016-05-09-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би найз нарын хамт 2 шил нутгийн буян нэртэй архийг 3-уулаа хувааж уучихаад найз нараас салж ганцаараа Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүнс барааны зах дээр очиж Цэрэнцамын хамт биллярд тоглосон. Намайг ороход С.Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор түүнийг хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй. Тэгээд би Цтай нэг хожлоо 1000 төгрөгөөр тохирч биллярд тоглосон. Цэрэнцамбыг би хоёр удаа биллярд тоглож хожоод хожлын мөнгөө авах гэсэн чинь Ц нь уурлаж миний нүүрэн тус эхэлж биллярдны палк модоор нэг удаа цохисон. Тэрний дараа юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний толгой болон нүүр амнаас зөндөө цус гарчихсан байдалтай байсан. С.Ц нь намайг биллярдны палк модноос өөр юугаар цохиж авсан талаар би мэдэхгүй. Миний толгой нүүр лүү Ц цохиж зодсоныхоо дараа Г ахаа 2-уулаа больё гэж хэлээд эхнэр Ариунаагаар ус авчируулан миний гар болон толгой руу ус хийж өгсөн. Би өөрөө нүүр толгой хэсгээс гарч байсан цусыг цэвэрлэчихээд гэртээ харихаар явсан. Хүнс барааны захаас гараад гэр лүүгээ явган явж байх замд миний толгой эргээд явж чадахгүй болохоор нь эгч Оюунцэцэг руу утсаар ярьж дуудсан. Манай эгч ирээд Хархорин сумын эмнэлэгт дуудлага өгөөд түргэний автомашинтай эмнэлэг орж мэс заслын эмч Насанбат нь миний толгойд 7, нүүр хэсэгт 3 оёдол тус тус тавьж өгсөн. Бид хоёрын хажууд ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Ц миний гар болон толгой хэсэг рүү ус хийж өгч байхад Ц түүний эхнэр Ариунаа нар байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

Гэрч 1974 онд төрсөн Найдангийн Ариунаа мөрдөн байцаалтанд 2016-06-08-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Гыг цохиж зодсон талара хараагүй тухайн үед би эмнэлэг орж дүүгийнхээ хүүхдийг үзүүлээд ажил дээр чинь Ц нь Гыг зодсон гэж надад Ц өөрөө хэлсэн Гын толгой болон гар нь зөндөө цус болчихсон тэр хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Цаг орой болж зах хааж байсан болохоор тэр хоёрын хажуу ойр орчим хүн байхгүй байсан. Би Гын цус гарч байсан толгой дээр нь ус хийж өгсөн. Тэрний дараагаар Г өөрөө явган харилаа гэж хэлээд явсан. Би Цэрэнцамбыг ажлаас аваад гэртээ ирсэн. Цэрэнцамыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа танхайрч хүний биед гэмтэл учруулсан талаар мэднэ. Би Гыг зүгээр гэж хэлээд яваад өгөхөөр холбогдох байгууллагад хандаагүй. 17 цагийн орчимд эмнэлэг явсан. Эмнэлэг явахдаа Цэрэнцамбыг биллярд ажиллуулж бай гэж хэлсэн. Би явахдаа Г нь манай ажлын хажууд байсан талаар мэдээгүй. Харин эмнэлэг ороод буцаж ажил дээр ирэхэд Г Ц хоёроос өөр хүн байхгүй тэр хоёр зодолдож Гын хамар толгой хэсгээс цус зөндөө гарсан байдалтай зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/ 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №825 тоот дүгнэлтэд: “1. Д.Гын биед зүүн доод эрүү ясны далд хугарал, толгойн баруун дагз, шилэн хүзүү, зүүн хацарт шарх, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, толгойн хуйх болон нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №50 тоот дүгнэлттэй санал нэг байна” гэсэн дүгнэлт /хх 41-42/

- Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх 1/

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/

- Биллярдны цохиур модыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 12/

- 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол /хх 107-111/

Шүүгдэгч С.Ц-г 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр /хх 60-62/, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар /хх 63-65/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/ зэрэг болно.

С.Ц нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн ..... сумын ..... багийн нутаг М..... хүнс барааны зах дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Д.Гын “...хүнс барааны зах дээр очиж Цэрэнцамбын хамт биллярд тоглосон. Намайг ороход С.Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор түүнийг хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй. Тэгээд би Цтай нэг хожлоо 1000 төгрөгөөр тохирч биллярд тоглосон. Цэрэнцамбыг би хоёр удаа биллярд тоглож хожоод хожлын мөнгөө авах гэсэн чинь Ц нь уурлаж миний нүүрэн тус газар биллярдны палк модоор нэг удаа цохисон.....” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 22-23/, гэрч Н.Ариунаагийн: “...Би Гыг цохиж зодсон талаар хараагүй, ......цаг орой болж зах хааж байсан болохоор тэр хоёрын хажуу ойр орчим хүн байхгүй байсан. Би Гын цус гарч байсан толгой дээр нь ус хийж өгсөн. Харин эмнэлэг ороод буцаж ажил дээр ирэхэд Г, Ц хоёроос өөр хүн байхгүй тэр хоёр зодолдож Гын хамар толгой хэсгээс цус зөндөө гарсан байдалтай зогсож байсан...” гэсэн талаар мэдүүлэг /хх 25-26/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №825 тоот дүгнэлтэд: “1. Д.Гын биед зүүн доод эрүү ясны далд хугарал, толгойн баруун дагз, шилэн хүзүү, зүүн хацарт шарх, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, толгойн хуйх болон нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №50 тоот дүгнэлттэй санал нэг байна” гэсэн дүгнэлт /хх 41-42/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, биллярдны цохиур модыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 12/, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол /хх 107-111/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч С.Ц-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс С.Ц-г давтан үйлдлээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч С.Ц-г үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг давтан үйлдсэн, согтуурсан үедээ гэмт хэрэгт үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ц нь 48 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй юм.

Шүүгдэгч С.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байгаа, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх зүйтэй гэж үзлээ. 

Хохирогч Д.Г нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч С.Ц-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Д.Г нь хэдийгээр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн биллярдны палк мод 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болцмогц устгах, 2 ширхэг рентгэн зургийг хохирогч Д.Год буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

Хохирогч Д.Год 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх тул хохирогчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овгийн С-н Ц-г давтан үйлдлээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн С-н Цэ-г 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял дээр тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 11 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 12 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар шүүгдэгч С.Цд оногдуулсан 3 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлсүгэй.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-н цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

6.Шүүгдэгч С.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн биллярдны палк мод 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 2 ширхэг рентген зургийг хохирогч Д.Год буцаан олгосугай.

8.Хохирогч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ц-н эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХ-АМГАЛАН