| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/00215/И |
| Дугаар | 135/ШШ2017/00249 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2017/00249
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00215/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтнй дүүрэг, Самбуугийн гудамж-47, ******* ******* ХХК /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* *******, утас:9937 1101/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Гар утасны зээл болох 1,144,528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
...Х.******* нь Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20148144 тоот гэрээ байгуулан 9904 0203 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан, iPhone 6S 128GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас 1,144,528 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
... Нэхэмжлэлийн шаардлага болох 1,144,528 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг дараах байдлаар төлөх саналтай байна. Эхний 2 сард 100,000 төгрөг тушаагаад, 5 дугаар сараас 200,000 төгрөгийг тушааж, 5 дугаар сараас 7 дугаар сарын дотор үлдэгдэл мөнгөө төлж дуусгах бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-нь хариуцагч Х.*******д холбогдуулан гар утасны зээл 1,144,528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь ... нэхэмжлэлийн шаардлага болох 1,144,528 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг дараах байдлаар төлөх саналтай байна. Эхний 2 сард 100,000 төгрөг тушаагаад, 5 дугаар сараас 200,000 төгрөгийг тушааж, 5 дугаар сараас 7 дугаар сарын дотор үлдэгдэл мөнгөө төлж дуусгах бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-нь гар утасны зээл болох 1,144,528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь ...нэхэмжлэлийн шаардлага болох 1,144,528 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг дараах байдлаар төлөх саналтай байна. Эхний 2 сард 100,000 төгрөг тушаагаад, 5 дугаар сараас 200,000 төгрөгийг тушааж, 5 дугаар сараас 7 дугаар сарын дотор үлдэгдэл мөнгөө төлж дуусгах бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 32,019 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 32,019 төгрөгийн 50 хувь болох 16,010 төгрөгийг хариуцагч Х.*******гээс, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 16,010 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ