Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2017/00261

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Хэргийн индекс:135/2017/00047/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Хас банк төв байр, /утас:9595 5795/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, мангирт 3 дугаар хэсэг, 5-3 тоотод байрлалтай Хусү ХХК /утас:9528 9326/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 5 дугаар байрны 91 тоотод оршин суух Тахиахан овгийн Цогтсайханы Эрдэнэбат, /РД:ОА75102111, утас:9561 6611/-нарт холбогдох

40,420,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагч Хусү ХХК-ийн төлөөлөгч Ч.Чинтуул, хариуцагч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Хусү ХХК-ийн төлөөлөгч Ч.Чинтуул, Ц.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хас банкны нэхэмжлэлтэй Хусү ХХК, Ц.Эрдэнэбат нарт холбогдох 40,420,097 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дээрх мөнгийг тодорхой хугацааны дараа төлөх болно. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд:

  • Ү-2003007307 дугаартай Дархан сум 9 дүгээр баг, 4-5-91 тоот 29 м/кв орон сууц,
  • Ү-2003007842 дугаартай Дархан сум 15 дугаар баг, 3 дугаар хэсэг, 5-3 тоот 265 м/кв ажлын байр,
  • Ү- 2003007842 дугаартай Дархан сум 15 дугаар баг, 3 дугаар хэсэг 5-3 тоот 746 м/кв газрыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар нь хариуцагч Хусү ХХК, Ц.Эрдэнэбат нараас 40,420,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч нар ... Хас банкны нэхэмжлэлтэй Хусү ХХК, Ц.Эрдэнэбат нарт холбогдох 40,420,097 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дээрх мөнгийг тодорхой хугацааны дараа төлөх болно. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд:

  • Ү-2003007307 дугаартай Дархан сум 9 дүгээр баг, 4-5-91 тоот 29 м/кв орон сууц,
  • Ү-2003007842 дугаартай Дархан сум 15 дугаар баг, 3 дугаар хэсэг, 5-3 тоот 265 м/кв ажлын байр,
  • Ү- 2003007842 дугаартай Дархан сум 15 дугаар баг, 3 дугаар хэсэг 5-3 тоот 746 м/кв газрыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах болно.... гэж тайлбар гаргасан байна.

Зохигчид шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар нь хариуцагч Хусү ХХК, Ц.Эрдэнэбат нараас 40,420,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ...Хас банкны нэхэмжлэлтэй Хусү ХХК, Ц.Эрдэнэбат нарт холбогдох 40,420,097 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дээрх мөнгийг тодорхой хугацааны дараа төлөх болно. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд:

  • Ү-2003007307 дугаартай Дархан сум 9 дүгээр баг, 4-5-91 тоот 29 м/кв орон сууц,
  • Ү-2003007842 дугаартай Дархан сум 15 дугаар баг, 3 дугаар хэсэг, 5-3 тоот 265 м/кв ажлын байр,
  • Ү- 2003007842 дугаартай Дархан сум 15 дугаар баг, 3 дугаар хэсэг 5-3 тоот 746 м/кв газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно....гэж хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 01дүгээр сарын 05-ны өдөр Хас банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 360,050 төгрөгийг төрийн сангийн орологод хэвээр үлдээж, хариуцагч Хусү ХХК, Ц.Эрдэнэбат нараас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 180,025төгрөгийг тус тус гаргуулан Хас банк Дархан салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ