| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/00491/и |
| Дугаар | 135/ШШ2017/00705 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2017/00705
135/2017/00491/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай
Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны З.Тунгалагмаа би,
: Дулаан шарын гол ТӨХК /Дархан-Уул аймаг, Шарын гол сум, задгайд байрлалтай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгон, утас:9978 7784/-ын ,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан багийн 5 давхар 2 дугаар байр, 01 тоотод оршин суух, Жал овгийн Жамбалдоржийн Уранчимэг /РД:СМ83020902, утас:8073 3390/-т холбогдох
1,905,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
...Манай байгууллага нь иргэн Ж.Уранчимэгтэй цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээг 2012 онд гэрээ байгуулж, гэрээг 2014 он хүртэл сунгасан юм. Гэтэл Ж.Уранчимэг нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байгууллагыг хохироож байх тул 2014 оны 04 дүгээр сар хүртэл хэрэглэсэн ус, дулаан ашиглалтын төлбөр болох 1,270,629 төгрөг түүний алданги 635,315 төгрөгийн хамт 1,905,944 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...Ж.Уранчимэг миний бие Дулаан Шарын гол ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонтой харилцан тохиролцоод үндсэн мөнгө 1,270,629 төгрөгийн 50 хувийг 6 сардаа багтаан төлбөл алданги тооцохгүй гэж тохиролцож, үлдсэн мөнгөө 2017 оны 09 дүгээр сарын 15-аас өмнө өөрийн боломжоор төлж барагдуулахаар тохирсон болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дулаан Шарын гол ТӨХК нь хариуцагч Ж.Уранчимэгт холбогдуулан 1,905,944 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.
Энэхүү эвлэрлийн гэрээнд ...Ж.Уранчимэг миний бие Дулаан Шарын гол ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонтой харилцан тохиролцоод үндсэн мөнгө 1,270,629 төгрөгийн 50 хувийг 6 сардаа багтаан төлбөл алданги тооцохгүй гэж тохиролцож, үлдсэн мөнгөө 2017 оны 09 дүгээр сарын 15-аас өмнө өөрийн боломжоор төлж барагдуулахаар тохирсон болно. гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
74, 75, 123 123.1- АХИРАМЖЛАХ :
1 74 74.2- 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд Ж.Уранчимэг миний бие Дулаан Шарын гол ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонтой харилцан тохиролцоод үндсэн мөнгө 1,270,629 төгрөгийн 50 хувийг 6 сардаа багтаан төлбөл алданги тооцохгүй гэж тохиролцож, үлдсэн мөнгөө 2017 оны 09 дүгээр сарын 15-аас өмнө өөрийн боломжоор төлж барагдуулахаар тохирсон болно....гэсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Дулаан Шарын гол ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж45,446 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,723 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,723 төгрөгийг хариуцагч Ж.Уранчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Дулаан Шарын гол ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. 74 74.4- , 뿿 , .
З.ТУНГАЛАГМАА