| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/00411/И |
| Дугаар | 135/ШШ2017/00692 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2017/00692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00411/И
Дархан-Уул аймаг дахь С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Оюундарь , тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Голомт банк Дархан салбар /Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар багт байрлах, утас:9901 4515, 9910 3283/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Агч Дэлгэрэх ХХК /Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-5 дугаар байр 7 тоотод байрлалтай, утас:9911 5567/-д холбогдох
"7,894,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн төлөлөөгч Д.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Золжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Агч Дэлгэрэх ХХК-нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ4305013085 тоот зээлийн гэрээ, БД4305013085 тоот Барьцаат батлан даалтын гэрээ, БГ4305013085 тоот Ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээгээр Голомт банк нь Агч Дэлгэрэх ХХК-д 50,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг сарын 0,58 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. ...Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш ЗГ4305013085 тоот гэрээний хавсралт №1-т заагдсан төлбөрөөс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн төлбөрт нийт 54,321,306 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар буюу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар Агч Дэлгэрэх ХХК-нь ЗГ4305013085 тоот зээлийн гэрээний дагуу зээл 7,826,406 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 68,443 төгрөг, нийт 7,894,849 төгрөгийг төлөөгүй 283 хоногийн хугацаа хэтрэлттэй, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн болно. Гэжээ
ؿ ,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар нь хариуцагч Агч дэлгэрэх ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ 4305013085 тоот зээлийн гэрээ, БД 4305013085 тоот Барьцаат батлан даалтын гэрээ, БГ 4305013085 тоот Ипотекийн гэрээний дагуу үндсэн зээл 7 826 406.41 төгрөг, хүү 57 036.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 407.26 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ 4305013085 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан өөрийн байгууллагын журмын дагуу гэрээний зүйл болсон 50 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар жилийн 0.58 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч Агч дэлгэрэх ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлсэн, мөн гэрээний 3.4.5 -дзааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.1-д зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг хариуцагч Агч дэлгэрэх ХХК биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар гэрээний үүргийг биелүүлэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч үлдэгдэл төлбөр 9 091 765.17 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр барагдуулахыг, барагдуулаагүй тохиолдолд шүүхийн байгууллагад хандан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах болохыг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэнийг зээлдэгч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, төлбөрийг 4 дүгээр сард багтаан барагдуулах хүсэлтээ илэрхийлж байсан нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна гэж үзэхээр байна.
Зээлийг ашиглах явцад зээлдэгч хариуцагч Агч Дэлгэрэх ХХК зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний төлбөл зохих үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 7 826 406.41 төгрөг, хүү 57 036.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 407.26 төгрөг байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохирсон мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хувийг хариуцагчийн төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулан, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр тогтоосон байна.
2017 оны 05 дугаар сарын 15-ний өдөр товлосон шүүх хуралдаан хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлйин 34.1-д заасан эрх зүйн туслалца авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах эрхийг хангаж, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр товлосон шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон тул хэргийн материал танилцуулах, хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан, мэтгэлзэх зарчим хангах үүднээс хойшлуулсан байна.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүхээс 2 удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрт мэтгэлзэх боломжийг олгосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3-т заасан эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно, нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэснээр бодит үнэнд нийцсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхээс тогтооосн хугацаанд ирүүлээгүй тул мөн хуулийн 42.4-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно гэснээр нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарын хариуцагч Агч дэлгэрэх ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ 4305013085 тоот зээлийн гэрээ, БД 4305013085 тоот Барьцаат батлан даалтын гэрээ, БГ 4305013085 тоот Ипотекийн гэрээний дагуу үндсэн зээл 7 826 406.41 төгрөг, хүү 57 036.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 407.26 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөлөөгч хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Агч дэлгэрэх ХХК-иас үндсэн зээл 7 826 406.41 төгрөг, хүү 57 036.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 407.26 төгрөгийг гаргуулан Голомт банкны Дархан салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч хүлээсэн бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ипотекийн гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан, хүчин төгөлдөр байна.
Иймд барьцааны гэрээний зүйл болсон ТА 72080761 регистрийн дугаар бүхий Т.Болорцэцэгийн өмч болох улсын бүртгэлийн 2003011337 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 16 дугаар байр, 125 тоот 29.0 м.кв орон сууцыгдуудлага худалдаагаар борлуулсан үнээс 7 894 849,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна.
Дээрх барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч Агч дэлгэрэх ХХК-иасүндсэн зээл 7 826 406.41 төгрөг, хүү 57 036.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 407.26 төгрөгийг тус тус гаргуулан Голомт банкны Дархан салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбараас төрийн сан 100190000 941 тоотдансанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 141 267.70 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Агч дэлгэрэх ХХК-аас 141 267.70 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарт олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Агч дэлгэрэх ХХК үндсэн зээл 7 826 406.41 төгрөг, хүү 57 036.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 407.26 төгрөгийг төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ТА 72080761 регистрийн дугаар бүхий Т.Болорцэцэгийн өмч болох улсын бүртгэлийн 2003011337 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 16 дугаар байр 125 тоот 29.0 м.кв орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс үндсэн зээл 7 826 406.41 төгрөг, хүү 57 036.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 407.26 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ