| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00657/и |
| Дугаар | 00724 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19-17 тоотод оршин суух, Халзангууд овогт Цэцэгбатын Бурмаа /РН85020467/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19-17 тоотод оршин суух, Шаазгай долоон овогт Ёндон-Одын Адилбиш /ОБ84081116/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ц.Бурмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бурмаа шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.Бурмаа нь Ё.Адилбиштэй 2015 онд танилцан үерхэж байгаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсоор гэр бүл болсон билээ. Хамтын амьдралын явцад 2016 оны 02 дугаар сарын 09-нд хүү А.Балжинням төрсөн. Хамт амьдрах хоёр жил хоёр сарын хугацааны есөн сард нь миний хажууд огт байгаагүй, би нялх хүүхдийнхээ хамт зутруухан амьдарч байна. Надад худал, үнэн хэлээд гурван удаа хаяж явсан бөгөөд сүүлчийнх дээрээ салж байгаагаа хэлээд явсан. Үүнээс гадна ар гэрийнхэн нь намайг огт бэрээ гэж хүлээн зөвшөөрдөггүй, туслалцаа дэмжлэг огт үзүүлдэггүй. Ё.Адилбиш нь эхнэр хүүхдээ тэжээх, гэр орноо өөд татах, ажил хийх ямар зорилгогүй, угаас чадваргүй юм.
Иймд 2016 оны 6701000029 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж, хүү А.Балжиннямыгаа өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсч байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Ё.Адилбиш шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Бурмаагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид 2015 онд гэр бүл болсон, 2016 оны 2 дугаар сарын 09-нд хүү А.Балжинням төрсөн. Бид 2016 оны 6 сараас хойш тусдаа амьдарч байна. Цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүү А.Балжиннямыг эх Ц.Бурмаагийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бурмаа нь хариуцагч Ё.Адилбишид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Бурмаа, хариуцагч Ё.Адилбиш нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү А.Балжинням төрсөн болох нь:Тухайлбал; Хэрэгт авагдсан гэрлэгчдийг “2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6701000029 –рт бүртгэж гэрчилгээ олгов” гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
РЮ16220919 регистрийн дугаартай, Шаазгайдолоон овогт Адилбишийн Балжиннямыг 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл, Мөрөнд төрснийг Хөвсгөл, Мөрөн төрсний бүртгэлд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов “ гэх бүртгэлийн 6701000134 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Ихэрцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “ Адилбиш овогтой Балжинням 1 нас 6 сартай, хүйс эр, Эрүүл бойжиж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт, гэрлэгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь 2016 оны 6 сараас хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй,
Гэрлэгчид 2017 оны 6 дугаар сарынм 12-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон тул ажиллагааг дуусгавар болгосон байх ба дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Ё.Адилбиш, Ц.Бурмаа нарын гэрлэлтийг цуцлаж хүү А.Балжиннямыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Бурмаа нь гэр бүлээ цуцлуулах шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Ё.Адилбишээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган 29534 төгрөг нийт 99.734 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Адилбишээс 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бурмаад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шаазгайдолоон овогт Ёндон-Одын Адилбиш /ОБ84081116/, Халзангууд овогт Цэцэгбатын Бурмаа /РН85020467/ нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 09-нд төрүүлсэн хүү Адилбишийн Балжинням /РЮ16220919/-г эх Ц.Бурмаагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 09-нд төрүүлсэн хүү Адилбишийн Балжинням /РЮ16220919/-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ё.Адилбишээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Адилбишээс 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бурмаад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА