Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багт оршин суух,/түр хугацаагаар Мөрөн сумын 1дүгээр багийн 38-р гудамжны 7 тоотод оршин сууж байгаа/ Хар дархад овогт Хүчинтөгөлдөрийн Гарьдмагнай /РВ90041100/

           Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн 2-11 тоотод оршин сууж байсан, РВ90022617 регистрийн дугаартай, Шар тугч овогт Пүрэвийн Нацагдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Х.Гарьдмагнай нар оролцов.                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Гарьдмагнай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.Нацагдорж бид хоёр 2014 оны 6 дугаар сарын 13-нд хурим хийсэн. Намайг мэдээгүй байхад 2012 оны 8 дугаар сарын 31-ны гэрлэлтийн гэрчилгээ авчирсан. Бид хоёрын дундаас охин Ариунбаяр нь 2012 оны 7 дугаар сарын 12-нд Мөрөнгийн төрөх тасагт төрсөн. Одоо миний асрамжид эсэн мэнд бойжиж байгаа. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй учраас гэрлэлт цуцлуулах өргөдөл гурван удаа өгөхөд аль алинд нь ирээгүй. Иймд П.Нацагдоржийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Х.Гарьдмагнай нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Нацагдоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

        

         Нэхэмжлэгч Х.Гарьдмагнай нь П.Нацагдоржтой гэрлэсэн нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “ РВ90022617 регистрийн дугаартай, Шартугч овогт Пүрэвийн Нацагдорж, РВ90041100 регистрийн дугаартай, Хардархад овогт Хүчинтөгөлдөрийн Гарьдмагнай нарын 2012 оны 8 дугаар сарын 31-ны гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын гэрлэлтийн бүртгэлийн 6704000014-рт 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх Гэрлэлтийн бүртгэлийн 00/003892 дугаартай лавлагаа, нэхэмжлэгч Х.Гарьдмагнайн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр П.Нацагдорж нь шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагч болох  үндэслэлтэй байна.

         Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно " гэж заасан байх тул  нэхэмжлэгч Х.Гарьдмагнайн хүсэлтийн шаардлагыг  хангах нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн  болохыг дурдав.

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шар тугч овогт Пүрэвийн Нацагдоржийг эрэн сурвалжилсугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Нацагдоржийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

             3. П.Нацагдоржийг хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Х.Гарьдмагнайд нэн даруй мэдэгдсүгэй.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Гарьдмагнайгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА