| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00490/и |
| Дугаар | 00731 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-15 тоотод оршин суух, Шагдар овогт Гүнбатын Нямсүрэн /РС84092440/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хэсэгт оршин суух, Онход овогт Наранцэцэгийн Чингэлпүрэв /РХ85032112/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нямсүрэн шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гүнбат овогтой Нямсүрэн миний бие Н.Чингэлпүрэвтэй 2010 онд танилцсан. Бидний хүү Чингэлпүрэв овогтой Бат нь 2016 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Хүү Ч.Бат маань төрсөн цагаасаа хойш миний асрамжид өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Ч.Батыг миний асрамжид үлдээж, түүний эцэг Н.Чингэлпүрэвээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Чингэлпүрэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Нямсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хүү Ч.Бат нь миний хүүхэд мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй болно. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Таван толгой ХХК-ий нүүрсний гэрээт тээвэрлэгч МНТК компаний 34-02 улсын дугаартай “Норд бенз” маркийн машины тээврийн жолоочоор ажилладаг тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгааг харгалзан үзэж хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Нямсүрэн нь хариуцагч Н.Чингэлпүрэвээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Нямсүрэн, хариуцагч Н.Чингэлпүрэв нарыг эр, эмийн харьцаатай байсны улмаас Г.Нямсүрэн нь жирэмсэн болж тэдний дундаас хүү Ч.Бат төрсөн болох нь тогтоогдож байна.
Тухайлбал: Хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Онход овогт Чингэлпүрэвийн Бат /РХ16211413/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн тодорхойлолт,
Хүний их эмч Д.Анх-Оргилын “Чингэлпүрэвийн Бат нь 1 нас 3 сартай эрэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Гүнбат овогтой Нямсүрэн нь тус багийн 10 дугаар гудамжны 15 тоотод ам бүл 5, аав,ээж, дүү, хүүгийн хамт оршин суудаг болно” гэх тодорхойлолт
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Онход овогт Чингэлпүрэвийн Бат /РХ16211413/-ын эцгээс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Мөн хүү Ч.Бат нь эх Г.Нямсүрэнгийн асрамжинд эрүүл бойжиж байгаа тул эх Г.Нямсүрэнгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Н.Чингэлпүрэвээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган, нийт 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 29.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 40666 төгрөгийг буцаан гаргуулж,
Хариуцагч Н.Чингэлпүрэвээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Ч.Бат /РХ16211413/-д 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход нэг жилд 1041000 төгрөг төлөх ёстойгоос тооцоход тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нямсүрэнд тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Чингэлпүрэвээс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Онход овогт Чингэлпүрэвийн Бат /РХ16211413/-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Ч.Батад сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 53.1.5 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 / далан мянга / төгрөгөөс 29.534 / хорин есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 40.666 /дөчин мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 29.534 /хорин есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч Н.Чингэлпүрэвээс гаргуулж нэхэмжлэгч Г.Нямсүрэнд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА