Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00669

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 11-15 тоотод оршин суух, Боржигон овогт Доржготовын Магсаржав /РМ70021515/,

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 11-15 тоотод оршин суух, Барнууд овогт Хандсүрэнгийн Доржсүрэн /ИЮ72052000/ нарын  нэхэмжлэлтэй,

Гэрлэлт сэргээлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Х.Доржсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Магсаржав, Х.Доржсүрэн нар шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэж, гэрлэлтээ Түнэл суманд бүртгүүлсэн. Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1992 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, уг цуцлуулсныг иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэсэн байгаа болно. Бид гэрлэлтээ цуцлуулснаас хойш хэн хэн нь өөр хүнтэй гэрлээгүй ба цуцлуулснаас хойш гурван сарын дараа эвлэрч хамтран амьдарсаар өнөөг хүрсэн боловч гэрлэлтээ сэргээлгэж бүртгүүлээгүй. Бид өөрсдийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлж сайн дурын үндсэн дээр эвлэрч гэрлэлтээ сэргээн бүртгүүлэх хүсэлтэй байгаа тул бидний хүсэлтийг хүлээн авч бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэжээ. 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Магсаржав, Х.Доржсүрэн нар нь гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч  Д.Магсаржав, Х.Доржсүрэн нар нь гэрлэлтээ цуцлуулсан  тэдний дундаас хүү М.Чойжамц, охин М.Номин-Эрдэнэ нар төрсөн болох нь:

Тухайлбал: Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “... Монгол улсын иргэн, РМ700215153 регистрийн дугаартай Боржигон овогт Доржготовын Магсаржав, Монгол улсын иргэн, ИЮ72052000 регистрийн дугаартай, Барнууд  овогт Хандсүрэнгийн Доржсүрэн нарын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэж, шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1992 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1-рт бүртгүүлсэн гэрлэлт цуцлалтын  бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх 002469347 дугаартай гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, 

           Боржигон овогт Доржготовын Магсаржав /РМ70021515/, Барнууд  овогт Хандсүрэнгийн Доржсүрэн / ИЮ72052000/  нарын гэр бүлд 1992 оны 4 дугаар сарын 23-нд төрүүлсэн хүү Магсаржавын Чойжамц /РМ92042313/-г 1992 оны 5 дугаар сарын 23-нд Хөвсгөл  аймгийн  Түнэл  сумаас олгосон  төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

          Боржигон овогт Магсаржавын Чойжамц /РМ92042313/-ийн Монгол улсын иргэний цахим үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Боржигон овогт Доржготовын Магсаржав /РМ700215153/, Барнууд  овогт Хандсүрэнгийн Доржсүрэн / ИЮ72052000/  нарын гэр бүлд 1995 оны 7 дугаар сарын 03-нд төрүүлсэн охин Магсаржавын Номин-Эрдэнэ /РЭ95070326/-г 1995 оны 8 дугаар сарын            08-нд Хөвсгөл  аймгийн  Мөрөн  сумаас олгосон №0000610099/339 дугаартай  төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

          Боржигон овогт Магсаржавын Номин-Эрдэнэ /РЭ95070326/-ийн Монгол улсын иргэний цахим үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн засаг дарга С.Агаарын 2017 оны 6 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дугаартай “ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-11-15 тоотод байнга оршин суудаг Доржготовын Магсаржав, Хандсүрэнгийн Доржсүрэн, Магсаржавын Чойжамц, Магсаржавын Номин-Эрдэнэ нар нь 1997 оноос хойш энэ хаяган дээр амьдарч байгаа болно” гэх тодорхойлолт болон нэхэмжлэгч нар нь шүүхэд өгсөн тайлбар болон бусад баримтаар гэрлэлтээ цуцлуулснаас хойш эвлэрч хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан Д.Магсаржав,Х.Доржсүрэн нар нь эвлэрснээ хамтран илэрхийлж шүүхэд гэрлэлтээ сэргээлгэх хүсэлт гаргасан байх тул тэдний  гэрлэлтийг сэргээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.1-т зааснаар Боржигон овогт Доржготовын Магсаржав /РМ700215153/, Барнууд  овогт Хандсүрэнгийн Доржсүрэн /ИЮ72052000/  нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА