Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 19-1 тоотод оршин суух, Бадрах овогт Дондовын Мягмарсүрэн /РЮ61103103/-ын нэхэмжлэлтэй,

Хүүхдийн эх тогтоолгохыг  хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний охин Галбаатарын Өлзийсайхан нь 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү Мөнх-Оргилыг төрүүлсэн юм. Тухайн үед хүүгийн аав, миний охин хоёр оюутан байсан учир гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүү нь өвөө Ганбаатараар нь овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Гэтэл охин минь 2009 оны 5 дугаар сарын 6-нд зуурдаар нас барж хүү Мөнх-Оргил нь  11 сартай үлдсэн юм. Энэ үед надад хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр хөөцөлдөх сэхээ ч байсангүй. Одоо миний бие нас өндөр болсон тул хүүгийнхээ  ирээдүйд санаа зовниж тэтгэвэрийг нь тогтоолгохоор нийгмийн халамжийн газарт хандахад  “хүүгийн төрүүлсэн эх Г.Өлзийсайхан мөн болохыг тогтоолгож ир” гэсэн юм.

Иймд Г.Өлзийсайханыг миний хүү Г.Мөнх-Оргилын ээж мөн болохыг тогтоож, хүүд минь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь талийгаач Г.Өлзийсайханыг хүүхдийн эхээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн охин Г.Өлзийсайханаас хүү Ганбаатар овогтой Мөнх-Оргил төрсөн болох нь

Тухайлбал: Хэрэгт авагдсан Аюурзаны Ганбаатар, Дондовын Мягмарсүрэн нар 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж олгосон 124 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Оросууд овогт Ганбаатарын Мөнх-Оргил /РЮ08260914/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Оросууд овогт Ганбаатарын Өлзийсайхан, эмэгтэй, 1988 онд төрсөн 21 настайдаа 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нас барсан тул 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний гэр бүлийн байдлын нас барсныг бүртгэх бүртгэлийн 85-рт бүртгэж олгосон 85 дугаартай Нас барсаны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 400 дугаартай “ Ганбаатар овогтой Өлзийсайхан нь Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 3000 грамм жинтэй, өндөр 50 см хүү төрүүлсэн түүх нь манай архивын 852 дугаар баримтад байгаа болно” гэх Архивын лавлагаа,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл-Энх-Үйлс эмнэлгийн их эмч Ш.Отгонжаргалын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  “ Ганбаатар овогтой Мөнх-Оргил нь нас -9, хүйс-эр, биеийн бойжилт хэвийн байгааг тодорхойлов” гэх Эмчийн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн засаг дарга Н.Даваадуламын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14/10 дугаартай “ иргэн Цамбасүрэнгийн Оюунтуяа /РЭ91041269/ нь тус багийн 3-2 тоотод ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт,

           2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Ганбаатарын Мөнх-Оргилд нээж олгосон “нярай хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн эх Ганбаатарын Өлзийсайхан гэх бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн шүүх хуралдаан өгсөн “Ээжийгээ нас барахад миний хүү 11 сартай үлдэж байсан охиноо нас барах үед энэ талаар огт бодож байсангүй” гэх тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд 2008 оны 6 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү Г.Мөнх-Оргилын эх Г.Өлзийсайхан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Мөн хүү Г.Мөнх-Оргил нь төрсөн цагаасаа эхлэн төрүүлсэн эх Ганбаатарын Өлзийсайханы эцэг Аюурзаны Ганбаатар, эх Дондовын Мягмарсүрэн нарын  асрамжинд эрүүл бойжиж байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон  

                             ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Оросууд овогт Ганбаатарын Мөнх-Оргил /РЮ08260914/-ын төрүүлсэн эх нь Оросууд овогт Ганбаатарын Өлзийсайхан  мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА