Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

            Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Бт холбогдох эрүүгийн 2107 00000 0245 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, .....................-д ******* ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ......................................................................................од оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

/РД:..................../, ******* овогт С.Б.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ......................................................................................од гэртээ И.Утэй удам судраар минь доромжиллоо гэх шалтгааны улмаас маргалдан үсдэж, цээж, хэвлийн тус газар нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай албан газар амралтад явсан. Тэгээд ирсэн байсан. Маргааш нь дарга надад 1 шил архи өгөөд гэртээ уучхаад хэвтэж байсан. У 18 цагийн үед манайд 1 шил архитай орж ирсэн. Тэр архийг уухгүй гэсэн чинь У нь уучихъя, уучихъя гэсэн. У нь танай ах чинь уур хүргээд байна гэсэн. Тэгээд би уугаад унтаад өгсөн. Тэгээд У нь гаднаас дахиад 1 шил архитай орж ирсэн. Би хувааж уугаад унтах гэтэл намайг маажаад байсан. Би гараад хойд өрөөндөө ортол архинд яваад ир гэсэн. Би үгүй явахгүй гэтэл Сгийн муу сайн гуйлгачинууд ингээд царай алдаад байдаг юм гэж хэлээд намайг түлхүүрээр ороолгосон. Миний толгой хагараад толгойноос цус гараад байсан. Тэгэхээр нь би нэг түлхсэн чинь Сгийн муу сайн гуйлгачинууд ингээд байдаг гээд байсан. Тэгээд дахиад араас ирээд зуураад авахаар нь би 2 удаа түлхэж унагаасан. Ут гэмтэл учруулсан нь үнэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.

 

Хохирогч И.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ............................................................................... С.Бынд очих үед Б гэртэй согтуу унтаж байсан эхнэр О гадаа үнээгээ саагаад сууж байсан. Тэгэхээр нь би очиж өвсөө буулгачхаад О дээр очоод манайд нэг шил архи байгаа манай нөхөр Э намайг хэл амаар доромжлоод миний уур хүргээд байна гээд би 21 цаг юм уу 22 цагийн үед 0.75 литрийн “Эдэн” гэх нэртэй архи аваад гэрт нь орох Б нь сэрчихсэн байж байсан. Тэгэхээр нь бид 3 нэг шил архиа хамт задалж уугаад сууж байх үедээ би Б луу танай ах намайг хэл амаар доромжилсон. “Танайхан угаасаа ийм тэнэгшдээ” гэх үед Б уурлаж босч ирээд “чи тийм олигтой удамтай юм уу” гээд надруу салавч гаргасан. Тэгэхээр нь би зөрүүлээд салавч гаргачихсан тэгэх үед Б намайг үсдээд хананд 2-3 толгойгоор минь савсан. Тэгээд би газар унах үед миний цээж хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед эхнэр нь салгах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би “одоо болно шдээ, болио” гэх үед эхнэр нь нөхрөө аваад цаашаа аваад яваад өгсөн. Тэгээд эхнэр нь миний утсыг авчирж өгсөн. Тэгэхээр нь би дүү охин луугаа залгаад зодуулчихлаа хүрч ирээд авчих гээд гэрээс нь гараад Гордокын төв болох байран дунд ороод хүлээж байх үед манай хүүхдүүд ирээд намайг авсан... Миний нүд хөхөрч хавдсан, уруул бага зэрэг сэтэрсэн, хавирга болон цээжний хэсгээр бага зэргийн хөндүүрлэж өвдөж байсан... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....танайхан ийм юм ойлгодоггүй тэнэг хүмүүс” гэж хэлснээс болоод хэрүүл маргаан үүссэн.  Дээрх гэмтлийг С.Б нь миний нүүр хэсэгрүү 1 удаа цохисон. Намайг газар унах үед 2 юмуу 3 удаа өшиглөснөөр дээрх гэмтлийг надад үүсгэсэн....” /хх-05-07 /гэх мэдүүлэг,

 

Гэрч И.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед би Улаанбаатар хотод гэртээ байж байтал манай төрсөн эгч И.У надруу залгаад "намайг ирж ав, би Бт зодуулчихлаа" гээд ярьсан. Тэгээд Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт очиж Уийг авчруулаад гэртээ авчирсан. Эгч И.Уээс юу болсон талаар асуухад нөхрийнхөө дүү Бын гэрт очоод 1 шил архи хувааж ууж байгаад зодуулсан л гэж хэлсэн, Өөр юм дэлгэрэнгүй хэлээгүй. Би ч өөрөөс нь айхтар асууж шалгаагаагүй юм. Ямартай ч манай эгч Уийн 3 хавирга хугарсан. Толгой тархи руугаа цохиулж зодуулсан байсан. Б ганцаараа зодсон гэж байх шиг байсан...” /хх-09/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 2 хамт амьдраад 30 жил болж байна 30 жилийн хугацаанд хүнтэй маргалдаж зодолдож байхыг нь мэдэхгүй их даруу төлөв зантай их үг дуу цөөнтэй архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ агсан согтуу тавьдаггүй шууд унтаад өгдөг үр хүүхдүүдтэй халамжтай сайн аав, Бын төрсөн дүү нь нас барснаас хойш Б нь жоохон түргэн ууртай болчихсон уурлахаараа зүрх нь өвдөөд салгалаад байдаг болчихсон. Надад өөр зан байдлын талаар ярих зүйл байхгүй...”/хх-11/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би ажлын хамт олонтойгоо салхинд гараад 10 дугаар сарын 07-ны өглөө ............................................................................... тоот гэртээ ирсэн. Тэгээд би 0.5 литрийн хэмжээтэй “Соёрхол” гэх нэртэй архи ганцаараа уучхаад унтаж байсан. 17-аас 18 цагийн үед бэр эгч У 0.5 литрийн хэмжээтэй “Эдэн” гэх нэр архи барьчихсан орж ирээд намайг “хамт ууя” гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө архийг нь хамт хувааж ууж байх үед У нь манай аав ах нарыг доромжлоод удам судраар минь доромжлоод байсан. Тэгэхээр нь тоохгүй унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа У нь намайг сэрээгээд архи нэхээд байсан. Тэгэхээр нь би хойд талын өрөө болох охины өрөөрүү ороод хэвтэж байх үед дахиж орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би “танайх тийм сайхан удамтай юмуу” гэхэд У нь намайг маажих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би түлхээд нүүрэн тус газар луу нь цохисон. Тэгээд би гал тогооны өрөөрүү орох үед араас нь уначихсан. Тэгэхээр нь цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Би 2 шил архи уучихсан, нэлээн согтуу байсан. У нь бас нэлээн согтуу байсан....”/хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаар шинжээчийн дүгнэлт:

  1. И.Уийн биед зүүн 3,4,5-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх17-18/ гэх шинжээчийн дүгнэлт,

 

Шүүгдэгч, хохирогч нар эвлэсэн, гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-59-60/,

            Шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ......................................................................................од гэртээ ахын эхнэр И.Утэй удам судраар минь доромжиллоо гэх шалтгааны улмаас маргалдан үсдэж, цээж, хэвлийн тус газар нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч И.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь бид 3 нэг шил архиа хамт задалж уугаад сууж байх үедээ би Б луу танай ах намайг хэл амаар доромжилсон. “Танайхан угаасаа ийм тэнэгшдээ” гэх үед Б уурлаж босч ирээд “чи тийм олигтой удамтай юм уу” гээд надруу салавч гаргасан. Тэгэхээр нь би зөрүүлээд салавч гаргачихсан тэгэх үед Б намайг үстээд хананд 2-3 толгойгоор минь савсан. Тэгээд би газар унах үед миний цээж хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...”, “....Дээрх гэмтлийг С.Б нь миний нүүр хэсэгрүү 1 удаа цохисон. Намайг газар унах үед 2 юмуу 3 удаа өшиглөснөөр дээрх гэмтлийг надад үүсгэсэн....”гэх мэдүүлэг, Гэрч И.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед би Улаанбаатар хотод гэртээ байж байтал манай төрсөн эгч И.У надруу залгаад "намайг ирж ав, би Бт зодуулчихлаа" гээд ярьсан. Тэгээд Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт очиж Уийг авчруулаад гэртээ авчирсан. Эгч И.Уээс юу болсон талаар асуухад нөхрийнхөө дүү Бын гэрт очоод 1 шил архи хувааж ууж байгаад зодуулсан л гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, Шүүгдэгч С.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би “танайх тийм сайхан удамтай юмуу” гэхэд У нь намайг маажих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би тулхээд нүүрэн тус газар луу нь цохисон. Тэгээд би гал тогооны өрөөрүү орох үед араас нь уначихсан. Тэгэхээр нь цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн...”гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Бт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн орчинд хамаарал бүхий хүмүүсийн согтуурсан байдалтай холбоотой байна гэж үзлээ.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурор хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч С.Бт холбогдох гэмт хэрэгт прокурор нь шүүгдэгчтэй тохиролцсон байдлыг хянан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Шүүгдэгч С.Бт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД