Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 
             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий
             Улсын яллагч: Н.Цогтбаяр
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түвдэнням овогтой Төмөрбаатарт холбогдох 201503000363 тоот хэргийг хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Тахилт гэх газар оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Цорос овогт Түвдэннямын Төмөрбаатар РД:/АЕ82042276/

 Шүүгдэгч Т.Төмөрбаатар нь 2015 оны 07 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Цагаан эрэг гэх газарт 31-06 АРХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашин жолоодож явахдаа талийгаач Б.Пүрэвсүрэнгийн жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарсан ба яллагдагч Т.Төмөрбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д заасан тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5.б-д заасан зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, 2.5.в-д заасан зам тээврийн очлын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ, гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
 
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 
     
    Шүүгдэгч Т.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мотоцикльтой мөргөлдөөд осолд орсон хүн намайг яв яв гэхээр нь би явчихсан. Ослын газрыг орхиж явсан нь миний буруу, өөрийн гэм буруугаа хүлээж байна гэв. 
    Хохирогч Г.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 30-ны орой нар жаргаж байх үед Баатархүү манайд ирсэн. Тэгээд манайд удаагүй Пүрэвдоржийг хүргээд өг гэж гуйгаад хамт явсан. Пүрэвдорж талийгаач хүргэж өгөх гээд явсан боловч тэрнээс хойш хаагуур юу хийж явсан талаар нь мэдээгүй. Ирэхгүй байхаар нь тэндээ хонож байгаа юм байх гэж бодсон. Гэтэл 31-ний өглөө сумаас эмч, цагдаа ирэхэд мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй байсан. Мотоциклиос унасан байдалтай нас барсан байна гэж байсан. Би газар дээр нь очиж хараагүй. Гэрээсээ орж, аваагүй, эрүүл явсан. харин Баатархүү согтуу явж байсан. Тэр талаар харсан үзсэн хүн байхгүй. Юунаас болсон гэдгийг мэдэхгүй, өөрөө унасан юм уу, өөр осол болсон юм уу гэдгийг мэдэх хүн байхгүй. Үзүүлж харуулж  оношлуулж байсан бичиг байхгүй. Баатархүүгийн мотоцикль, Баатархүү талийгаачид өгсөн гэсэн. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Осол болсон газар манай гэрээс уг нь ойрхон, ямар нэгэн чимээ гарч мэдэгдээгүй. Төв зам учир ер нь бол машин тэрэг их явдаг” гэсэн мэдүүлэг /хх-24-26х/
    Хохирогч Г.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Баатархүү талийгаачид зүгээр өгсөн гэсэн. Манайх тэр мотоциклийг мөнгөөр аваагүй. Тэр мотоциклийг аваад яах билээ, хүний аминд хүрсэн юм надад хэрэггүй. Мотоциклийн эвдэрсэн эд ангийг үнэлэхгүй. Мотоцикльтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Оршуулгын зардлыг нөгөө талын хүмүүс дааж гаргасан. Хэдэн төгрөгөөр ямар эд зүйл авсныг мэдэхгүй. Надад дараа нь дахиж хоёр сая төгрөг өгсөн, баримт байхгүй. Би талийгаачтай 2000 онд гэр бүл болоод 15 жил хамт амьдарсан. Бид хоёрын дундаас нэг хүүхэд гараад эндчихсэн. Ослын хэрэг учраас гомдол, санал байхгүй. Ямар нөхрийг минь санаатай алчихсан биш. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-28х/
    Насанд хүрээгүй гэрч А.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 30-ны шөнө Булган аймгийн Могод сумын наадамд оччихоод 16-17 цагийн үед Могод сумаас гарсан. Өлзийт сумын төв рүү Төмөрбаатар ах, Сүхчин, Алтан-Учрал ах бид 4 хамт ирээд гэртээ харихаар явсан. Би тэр үед унтаж явсан болохоор цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй байна. Гэртээ харихаар явж байтал унтаж байхад гэнэт так гээд 2 юм хоорондоо мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарсан. Тэр чимээ гарахад би сэрсэн, гэтэл Төмөрбаатар ах буугаад машин доороос мототцикль татаж гаргаж ирсэн. Тэр үед бид 4 бүгд машинаас буусан, мотоциклийн хойд талын дугуйн хэсэг машины баруун талын хойд кабины харалдаа доод талд орсон байсан. Мотоциклийг Төмөрбаатар ах ганцаараа татаж гаргасны дараа машин доор хүн дуугарсан. Тэгээд Төмөрбаатар ах машинаа данхраадаж өргөж байгаад жолоочийн талын кабины харалдаа доод талаас татаж гаргаж ирсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад явсан. Тухайн үед би тэр хүнийг таниагүй, явахдаа Төмөрбаатар ах биеийнх нь байдлыг асуусан чинь амандаа бувтнаад байх шиг байсан. Төмөрбаатар ах тэр хүнээс юм асуугаад загнаад байх шиг байсан. Яг юу ярьсан гэдгийг нь машинд суусан байсан болохоор мэдэхгүй байна. Тэгээд бид нар шууд Гантөмөр ахынд очоод морьдоо буулгачихаад би гэртээ орж унтсан. Намайг орж унтахад цаг хэд болж байсан гэдгийг хараагүй. Намайг унатахад Төмөрбаатар ах, Сүхчин 2 мотоциклио асаагаад гэр рүүгээ явсан. нөгөө мотоцикльтой машин доороос гаргасан хүн дээр буцаж очино гэж байсан. Очсон эсэхийг нь мэдэхгүй, би унтаад өгсөн. Төмөрбаатар ах Могод сумын төвөөс гараад, сум руугаа явж байх замдаа хүмүүстэй уулзаж ганц нэг амссан байх, согтоогүй байсан. Морь ачсан дугуйны хий сул байсан учир зөөлөн явж байсан. Хэдэн миллийн хурдтай явсан гэдгийг нь унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Тоормос гишгэсэн эсэхийг мэлэхгүй байна. Чимээ гараад намайг сэрэхэд зогссон байсан. Цэнэгтэй утастай хүн байгаагүй. Машины урд салхины шил хагарсан байсан, мотоциклийг хараагүй учир ямар эд анги эвдэрсэн талаар мэдэхгүй байна. Унтаж байсан учир мотоцикль хаанаас ирсэн гэдгийг мэдээгүй, харин мөргөлдөх чимээ гараад машинаас буухад 2 салаа замын зүүн талын зам дээр байх шиг байсан. Би замыг сайн анзаараагүй. Дөрвүүлээ явж байсан болохоор Төмөрбаатар ах, Алтан-Учрал ах, Сүхчин бид дөрвөөс өөр мэдэх хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-34х/
    Гэрч Б.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би  Пүрэвдорж ахыг танина нэг нутгийн айл саахалт байдаг хүмүүс, найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. Тэр талаар би сайн мэдэхгүй 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Могод сум руу Аюурбулагийн хамт хурдан морь ачаад  наадамд яваад 2015 оны 07 сарын 31-ний өглөө 10 цагт гэртээ ирсэн. Уг нь 30-31-нд шилжих шөнө 11 цагийн үед сумын төвд ирээд Батбилэг гэдэг айлд  морь буулгаад тэндээ хоносон. Пүрэвдорж нас барсан талаар 31-ний өдөр мэдсэн. Мотоциклиос унаад нас барсан байна гэж байсан. Мотоциклиос унасаныг нь харсан хүн байхгүй. Би тэр замаар яваагүй. Хойд талаар нь явж айлд морь буулгасан. Надтай машин тэрэг таараагүй. Өөрөө унасан юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхгүй. Сумын төвөөс гараад Батбилэгтэд очсон, тэндээсээ шууд урагшаа талийгаачийн гэрийн хаяагаар гэрийнх нь зүүн талаар гараад Оожиго гэдэг айлд очиж морь буулгаад тэндээ шууд хоносон. Осол болсон зам нь замаас салаад Батбилэгтийнд очоод морь буулгаж тэндээсээ Оогийгийнх руу явах хооронд замаар яваагүй учир зөрсөн байх” гэсэн мэдүүлэг /хх-36-38х/
    Гэрч А.Аюурбуянгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Нэг нутгийн хүмүүс төрөл садангийн холбоо байхгүй. 2015 оны 02 сарын 31-ний өдөр Пүрэвдорж ахыг нас барсан байна гэж сонссон. Юунаас болж нас барсан талаар,  ослын талаар мэдээгүй. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Могод сум руу Болд-Эрдэнэ ахын хамт наадамд яваад 29, 30-нд наадам болж наадам дуусгаад 30-ны орой гэр рүүгээ явсан. Тэгээд 30-31-нд шилжих  шөнө Оожиго ахынд очиж хоносон. Сумын төвөөс гараад Батбилэг ахынд морь буулгасан, тэгэхэд цаг шөнийн 01 цаг болж байсан байх, тэндээсээ талийгаачийн гэрийн хаяагаар гарч Оожиго ахынд очоод морь буулгаад тэндээ хоносон. Тэгээд 31-ний өглөө харьсан. Тэр замаар яваагүй, сумын төвөөс явж байгаад хойд талаар нь Батбилэг ахынх руу салаад явсан. буцаж зам руу ороогүй шууд Оожиго ахынд очсон. Осол болсон замаар манай багийн Төмөрбаатар ах бид нартай хамт явж байгаад бид нар замаасаа салаад шууд замаараа явсан. Өөр машин тэрэг явсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-39-40х/
    Гэрч Ж.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 24 цаг өнгөрч байх үед талийгаач манайд ирсэн, ирээд Баатархүүг хүргэж өгөөд ирлээ, Баатархүүгийн мотоциклийг авах гэсэн юм, миний мотоцикль гэрэлгүй, Баатархүүгийн мотоцикль гэрэлтэй юм байна. Баатархүүгийн мотоциклийг унаад явъя, Баатархүү надад өгсөн гэж ярьж байсан. Өөрийнхөө мотоциклийн гинжийг хийгээд явъя гэж байсан. Тэгээд манай хүү Лхагвасүрэнтэй хамт явж Баатархүүгийн мотоциклийг чирж ирсэн. Тэгээд манай гадаа өөрийнхөө мотоциклийн гинжийг Баатархүүгийн өгсөн гэх мотоцикльд хийгээд гэртээ харина гээд шөнийн 01 цаг өнгөрч байх үед явсан. Би тухайн үед унтаж байгаад гарч бие зассан. Манайхаас явсанаас хойш юу болсон талаар мэдэхгүй, гэтэл 2015 оны 07 дугаар сарын 31-ний үдээс хойш 16 цагийн үед Пүрэвсүрэнг нас барсан байна гэж мэдсэн. Манайд ирэхийн өмнө Пүрэвсүрэн хаагуур хэнтэй явсан талаар мэдэхгүй байна. Баатархүүг Цогтбаярын гэрт хүргэж өгөөд ирлээ гэж ярьж байсан. Талийгаач юунаас болж нас барсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Өөрөө мотоциклиос унасан байдалтай нас барсан байсан гэсэн, гэхдээ би хараагүй. Бага зэрэг уусан байсан, гэхдээ тасарсан шинж байгаагүй, халамцуу байсан.  Ил харагдах гэмтэл бэртэл мэдэгдээгүй, сайн анзаарч хараагүй, хэвийн өмнө нь байдаг шигээ байсан. Осол гарсан газар манайхаас нилээн зайтай, өдөр бол харагдана. Манай хажуугаар ямар нэгэн машин тэрэг явж байгаа нь мэдэгдээгүй, манай бараг гэрийн хаяагаар гардаг. Хичнээн машин тэрэг явсан талаар мэдэхгүй. Талийгаач ганцаараа ирсэн, тэгээд ганцаараа буцаад явсан. хааяа архи уудаг, өмнө нь их уудаг, бараг байнга уудаг байсан. Сүүлийн үед бараг уухаа байсан гэсэн. Нас барахынхаа өмнө яагаад уусан талаар мэдэх зүйл байхгүй байна. Архи уусан үедээ их агсан, ширүүн зантай энгийн үед зүгээр, даруухан төлөв томоотой хүн байсан. Булган аймгийн Могод сум руу наадамд яваад 2015 оны 07 дугаар сарын 31-ний өглөө ирсэн. Машиныг нь Болд-Эрдэнэ барьж яваад, өөрөө барьж ирсэн. Эхнэр нь Энхтуяа гэж хүн байгаа, Энхтуяагийн дагавар хүүхэд нь хэрэг хийгээд шоронд явсан, Энхтуяатай суугаад хүүхэд гараагүй, одоо энхэрийнхээ хамт 2 уулаа хамт амьдардаг. Хадам ээж нь бие муутай хүн байдаг” гэсэн мэдүүлэг /хх-42-43х/
    Гэрч Г.Баасанцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...талийгаач нь миний төрсөн дүүтэй суусан манай хүргэн байгаа юм. 2015 оны 07 дугаар сарын 31-ний өглөө Пүрэвсүрэнгийнд 10 цагийн үед адуу хайж яваад, асуух гээд гэрт нь иртэл Пүрэвсүрэнг нас барсан байна гэж мэдсэн. Тэгээд хэргийн газар яваад очтол мотоциклиос унасан байдалтай нас барсан, цагдаа ирсэн байдалтай байсан. Яг яаж байгаад мотоциклиос унасан талаар мэдэх зүйл байхгүй байна. Өөрөө унасан юм уу, үгүй юм уу гэдгийг нарийн сайн мэдэхгүй байна. Осол болохыг харсан үзсэн хүн байхгүй байна. Талийгаач хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Өмнө нь архи уудаг байсан. Сүүлийн үед уухаа байсан архи уудаг байхдаа хүнтэй маргалдаж муудалцаж байсан эсэх талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач төрсөн 2 ахтай, нэг эгчтэй, ядуу амьдрал муутай, хүнтэй суугаагүй байж байгаад хожуу манай дүүтэй суусан. Манай дүү талийгаачийн эхнэр нь хэл ам муутай, бие муутай сэтгэцийн хувьд хяналтанд байдаг. Хэн нэгний буруутай үйлдэл байхгүй байх, өөрөө л мотоциклиосоо унаад нас барсан байх гэж бодож байна. Гэхдээ харсан үзсэн хүн байхгүй. Талийгаач их л муу мотоцикль жолоодож явдаг замаар явдаггүй, замын хажуугаар голдуу явдаг хүн болохоор машин тэрэгтэй мөргөлдөхгүй байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-44-45х/
    Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би өглөө 07 цаг 50 минутын үед гэртэй байж байсан чинь манай Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн жижүүрийн сувилагчаас дуудлага ирээд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг Цагаан эрэг гэх газрын орчим эрэгтэй хүн мотоциклиос унасан ухаангүй байдалтай байна гэсэн дуудлага ирсэн. Би жолоочоо дуудаад сумын цагдаатай хамт Цагаан эрэг гэх газар руу яваад осол болсон газар 09 цагийн үед очсон. Осол болсон газар очиход мотоциклиос унасан гэх хүний гаднах ерөнхий байдлыг ажиглахад доошоо хараад хоёр гараа дарсан, толгой нь бага зэрэг хажуу тийшээ харсан байдалтай байсан. Нүүр нь шороо болоод зүүн талын чихний дээд хэсэг болон чихний хэсэг газраар цус гараад шороотой холилдоод хатсан байдалтай байсан. Мөн дээлний бүс болон бүснээс доош хэсэгт цус мэт бүдэг улаан толбо болсон байсан. Би тухайн хүний хүүхэн харааг шалгахад хүүхэн хараа өргөссөн биед хөшинг үүссэн байсан. Эмнэлгийн тусламж авах ямар ч боломжгүй болсон байсан. Тэр хүн нас барсан байсан учир би эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болсон талаар ар гэрийхэнд нь мэдэгдэж цогцсыг байсан газраас нь хөдөлгөлгүй цагдаад хүлээлгэж өгсөн. Биед нь хөшилт үүссэн байдлыг хархад нас бараад ойролцоогоор 2 цаг болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-48х/
    Гэрч С.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 9 цагийн үед би гэртээ байж байсан чинь манай утас руу манай бэр Анхтуяа залгаад Пүрэвсүрэн ах нас барсан байна намайг Пүрэвсүрэн ахынд хүргээд өгөөч гээд гуйгаад байсан. Пүрэвсүрэн мотоцикльтой явж байгаад Өдзийт сумын Бодонт багийн нутаг Цагаан эрэг гэдэг газар осолд ороод нас барсан байсан. Би Анхтуяаг нөхөр Баатархүүтэй нь хамт аваад Пүрэвсүрэнгийнд очоод тэндээсээ осолд орж нас барсан газар нь хүргэж өгсөн. Бид нарыг тэр газар очих үед цагдаа ирсэн байсан Цагаан эргийн дэнж дээгүүр явдаг зам дээр Пүрэвсүрэнгийн унаж явсан мотоцикль нь газар унасан, мотоцикийнхоо урд талд Пүрэвсүрэн хэвтэж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 07 сарын 30-ны орой 21-22 цагийн хооронд байх яг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Пүрэвсүрэн манай хамаатны ах Баатархүүг манайд мотоцикльтой хүргэж өгчихөөд явсан. Манайд ирэх үедээ өөрийнхөө хар өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикльтой ирээд тэр мотоциороо буцаад явсан. Пүрэвсүрэн манайд ирээд өөрөө нэг шил архи гаргаж ирээд задлаад ууж байгаад талыг нь уучихаад үлдсэн архиа өөрөө буцаагаад өвөртлөөд явсан. Пүрэвсүрэн манайхаас гарахдаа ах нь харанхуй болохоос өмнө явъя гэрэлгүй, тоормос муутай мотоцикльтой яваа гээд явсан. Гэгээ тасраагүй байсан цаг хэд болж байсанг хараагүй. Осол болсон газар байсан мотоцикль Пүрэвсүрэнгийн манайд унаж ирсэн мотоцикль биш байсан. Манай ах Баатархүүгийн мотоцикль байсан. Баатархүү ахын мотоциклийн гинж нь тасраад мотоциклио хөдөө орхисон байсан. Тэгээд гэр рүүгээ Пүрэвсүрэнгээр дөхүүлүүлэх санаатай явж байгаад манайд хүргүүлсэн. Баатархүү ахынх манайхаас баруун хойд зүгт 3 км орчим яваад байдаг, зам их хэцүү уул хад ихтэй зам байдаг. Пүрэвсүрэнгийн мотоцикль нь гэрэлгүй, тоормос муутай байсан учир Баатархүү ахыг гэрт нь хүргэж өгч чадалгүй манайд хүргэж өгөөд буцсан. Би тэр шөнө Баатархүү ахыг гэрт нь 23 цагийн үед хүргэж өгсөн. Ямар учраас осолд орсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Манайд тийм зүйл болоогүй, Баатархүү ах Пүрэвсүрэнд хүргэж өгсөнд их баярлалаа гэж хэлж байсан. Хааяа нэг архи уучихсан явж байдаг, зан аашны хувьд даруухан хүн. Пүрэвсүрэн хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, агсан согтуу тавьдаггүй. Тэр талаар мэдэх зүйл байхгүй. Тэр зам төв зам учир машин тэрэг их явдаг, манайх тэр замаас хол байдаг. Бараг 10 гаран км зайтай байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-50-51х/
    Гэрч Г.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ гарч сүргээсээ тасарч үлдсэн 6 тооны хонио хайхаар гарсан. Гэтэл манай гэрийн зүүн талын зам дээр ойролцоогоор 500-600 метр зайтай зам дээр мотоцикль унасан байгаа харагдсан, тэгээд тэр мотоциклийн баруун талаар нь өнгөрөх гээд явтал мотоциклийн зүүн урд талд нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь эргээд очтол талийгаач Пүрэвсүрэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би 2-3 метр зайтай очоод хэд хэдэн удаа чанга нэрээр нь дуудсан чинь ямар нэгэн хариу байхгүй, хөдлөхгүй байхаар нь гэрт нь очоод унаж тусдаг бие муутай болохоор нь эхнэрт нь хэлэлгүй хаяанд нь байдаг Орхонжигүүр гэдэг залууг дагуулж буцаад хэргийн газар очсон. Тэгээд дөхөөд хартал, хэвээрээ байсан. Дуудсан чинь хариу байхгүй, хөдлөхгүй байхаар нь түргэн дуудсан. Тэгээд зайнаас харж байтал түргэний машин ирээд эмч Эрдэнэчимэг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Эмчтэй сумын цагдаа ирсэн. Тэр талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан мотоциклиосоо унасан байсан. Яаж байгаад унасан талаар харсан үзсэн хүн байхгүй байна. Өөрөө унасан юм уу, яасан юм тэр талаар мэдэх хүн байхгүй байна. Ямар ч байсан мотоцикль нь унасан, эвдэрсэн байсан. 2015 оны 07 сарын 30-ны орой хаяаных нь айлд очсон, гэрийнхээ гадаа харагдаж байсан гэрээр нь ороогүй уулзаагүй. Баатархүүтэй хамт хүргэж өгөхөөр явсан яриа байсан. Хэдэн цагийн үед яаж явсан талаар мэдэх зүйл надад байхгүй байна. Би 22 цагийн үед унтсан. Шөнө машин дуугарч байгаа чимээ гарч байсан. Ер нь аймгийн төвийн гол зам болохоор машин тэрэг их явдаг, тасардаггүй хөдөлгөөнтэй байдаг зам байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-53-54х/
    Гэрч Т.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 сарын 30-ны өдөр 19 цагийн үед би Пүрэвсүрэнг гэртээ байхад нь очоод гэр рүүгээ хүргээд өгөөч гэж гуйсан чинь Пүрэвсүрэн намайг гэрт хүргэж өгч чадахгүй харин манай дүү Цогтбаярынд хүргээд өгье гэсэн.  Тэгээд Пүрэвсүрэн намайг мототциклиороо Цогтбаярынд хүргэж өгсөн. Бид хоёр Цогтбаярынд очих үед нар жаргаж байсан цаг яг хэд болж байсныг би хараагүй, болохоор мэдэхгүй байна. Пүрэвсүрэн мотоцикль тоормос муу, гэрэл байхгүй эрт явна гээд Цогтбаярынд хүргэж өгчихөөд  харина гээд буцаад явсан. Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 31-ний өглөө Пүрэвсүрэнг нас барсан гэж сонссон. Юунаас болж нас барсан талаар мэдэхгүй байна. Намайг хүргэж өгөхдөө өөрийнхөө мотоциклиор явсан, гэтэл осол болсон газар надаас худалдаж авсан мотоцикльтой явсан байна лээ. Ямар ч байсан мотоциклиос унаж нас барсан байсан. Осол юунаас болж гарсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Өөрөө унасан юм уу, өөр хүчин зүйлийн улмаас осол болсон юм уу гэдгийг мэдэхгүй, харсан үзсэн хүн байхгүй. Унаж явсан мотоцикль нь эвдэрсэн, осол болсон газраа унасан байдалтай харагдсан. Тухайн замаар нь машин тэрэг их явдаг төв зам байгаа юм. Талийгаач хаанаасаа хаашаа явж байсан талаар мэдэх зүйл байхгүй байна, осол хэдэн цагийн үед ямар байдалтай гарсан талаар мэдэх зүйл байхгүй, харсан үзсэн хүн байхгүй. Өөрөө нэг шил архи өвөртөлсөн явсан. Би уухгүй гээд Цогтбаярынхаас өвөртлөөд буцаагаад талыг нь аваад явсан. Талд нь ортол талийгаач өөрөө уусан, би ганц нэг татсан. Үлдсэн тал архийг хэзээ нь хаана уусан эсэх талаар мэдэх зүйл байхгүй. Нэг их согтоогүй гарсан. Би тухайн өдөр хуриманд яваад буцаж явсан учир архи уусан байсан. Гэхдээ архи гарсан, бараг эрүүл болсон байсан. Хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй, зодоон цохион болсон асуудал байхгүй. Надаас салаад юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Миний талийгаачид зарсан мотоцикль гинж байхгүй. Асахгүй болсон , юунаас болоод асахгүй байсан гэдгийг нь мэдэхгүй. Тоормос ажилладаг, гэрэл асдаг, толь дохио байхгүй, хуучирч муудсан мотоцикль байсан. Би 2015 оны 07 сарын 30-ны өдөр унаж яваад хээр орхисон байсан. Асахгүй байхаар талийгаачийг аваарай гэж хэлээд орхисон. Тэр талаар мэдэхгүй байна. Би согтуу явж байгаад гинж нь тасраад хээр хаясан гэхдээ би нэг их согтуу байгаагүй. Тэр будаг, толбоны талаар санах зүйл байхгүй байна. Гэхдээ унаж байсан удаа олон байгаа. Унаж эвдэрсэн эд анги их байгаа” гэсэн мэдүүлэг /хх-56-57х/
    Гэрч Н.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тэр үед Булган аймгийн Могод суманд наадам болно гээд манайхан наадамд морьдоо аваад явна гэж байсан. Тэр үеэр манай нөхрийн 10 жилийн ангийн хүүхдүүд нь цуглаад нөхөр нийллэгэ яваад согтуу унтаж байсан. Тэгээд Төмөрбаатар нь хурдан моринынхоо хүүхдүүдтэй морьдоо ачаад явсан. Манай машины түлхүүр том гэрт байсан байх. Нөхөр маань машиныхаа түлхүүрийг том гэртээ хүүхэд хүргэхгүй газар тавьчихдаг юм. Би Төмөрбаатарыг машин асаагаад явах үед нь бага гэртээ цагаан идээгээ боловсруулж байсан. Машин унаж явах зөвшөөрөл түүнд хэн өгснийг би мэдэхгүй байна. Би лав өгөөгүй. Төмөрбаатар машин бол ер нь барьдаг ойр зуур нүүдэл суудал хийгээд усанд яваад байдаг” гэсэн мэдүүлэг /хх-122х/
    Гэрч П.Сундуйгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манайх өнгөрсөн зун Өлзийт сумын Бодонт багийн нутаг Өв тохой гэх газар нутаглаж байсан. Нас барахынхаа шөнө талийгаач манайд ганцаараа мотоцикльтой 01 цагийн үед согтуу ирсэн. Талийгаач хоол идье гэхээр нь би чанасан байсан толгой шийрээ авч өгсөн. Талийгаач толгой шийрээс идэж байгаад 20-иод минутын дараа гарч явсан. Гэртээ харина гэж байсан. Манайд ирэхлээ урд зүгээс ирсэн. Хэнийхээс ирсэнийг мэдэхгүй. Машины төв зам нь хойноосоо урд зүгт ирдэг. Талийгаачийнх манай гэрээс баруун зүгт замынхаа баруун талд байдаг байсан. Тийм болохоор төв замыг зүүнээс нь баруун зүгт хөндлөн гарч байж гэртээ харина. Шөнө унтсан байхад гадаа мотоцикль дуугарч ирж зогсоод хаалгаа гэсэн. Тэгээд би хаалгаа онгойлгож өгсөн. Мотоцикль нь ямар маркийнх байсныг мэдэхгүй, хараагүй. Гэрэлтэй, гэрэлгүй байсныг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-149-150х/ 
    Сэжигтэн, яллагдагчаар Т.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 сарын 29-ний өдөр Булган аймгийн Могод сум руу наадамд морь уралдуулахаар дүү Алтан-Учрал, хүү Сүхчин, төрсөн эгчийн хүүхэд Зоригтбаатар нарын хамт 4 үүлээ явсан. Тэгээд 30-ны өдөр наадамд уралдчихаад гэртээ харихаар 20 цагийн үед Могод сумаас гарсан. Би Могод сумаас Өлзийт сумын төвд 30-31-нд шилжих шөнө 01 цагийн үед орж ирээд, гэртээ харихаар явсан. Сумын төвөөс гарахдаа Болд-Эрдэнэтэй хамт гараад сумын төвөөс жаахан яваад Болд-Эрдэнэ салаад явсан, харин би төв замаараа явсан. Надтай ямар нэгэн машин тэрэг зөрөөгүй, Цагаан эрэг гах газар явж байхад замгүй газраас миний зүүн урд талаас гэрэлгүй мотоцикльтой хүн гэнэт гарч ирээд машины урдаас шууд мөргөлдсөн. Би морь ачиж явсан болохоор огцом тоормос гишгэж чадалгүй аажим тоормослоод зогсоосон. Тэгээд буугаад иртэл миний машины баруун талд мотоцикль нь унасан, хүн нь зүүн талын дугуйны ард, кабин доогуур хөл хэсэг нь орсон, цээж нь ил гарсан байдалтай байсан. Би бууж ирээд мотоциклийг нь холдуулаад, Пүрэвсүрэн гуайг босгох гэтэл хөл нь машин доор гацсан гарахгүй байхаар нь машинаас данхраад авч данхраадаж байгаад гаргасан. Тэгээд гайгүй юу гэсэн чинь дотор муухай оргиод, толгой эргээд байна жаахан сууя гээд суухаар морио буулгах гээд явсан. Тэгээд морио буулгаж янзалчихаад буцаад явах гэтэл мотоциклийн дугуй хагарсан байхаар нь янзлаад өглөө 08 цагийн үед буцаад Пүрэвсүрэн гуайнх руу очих гээд явж байхад гэрийнх нь гадаа мотоцикль нь харагдахгүй байсан. Тэгэхээр нь осол болсон газар яваад очтол хүмүүс мэдсэн, Пүрэвсүрэн гуай нас барсан байдалтай байж байсан. Тэгээд хэлж чадаагүй айгаад буцаад харьсан, өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би 30 гарантай явсан байх , тухайн үед хараагүй. Би Могод сумын наадам дээрээс 2 литр айраг авч уусан. Могод сумын төвөөс гараад явж байхдаа замд байсан Өлзийт суманд пиво уугаад сууж байсан хүмүүс дээр зогсож пивоноос нь 2 аягыг уусан. Өөр уугаагүй, согтсон зүйл байхгүй. Морь ачиж явсан болохоор ямар нэгэн байдлаар хурдан яваагүй. Тэр хэсэгт 2 салаа замтай байсан. Би зүүн гар талын замаар голлоод явж байтал миний зүүн урд талаар замын хажуугаас гэрэлгүй мотоцикль гэнэт орж ирээд замын зүүн захад мөргөлдсөн. Тэгээд хүн нь урд салхины шил мөргөөд миний зүүн гар тал руу унаж мотоцикль нь баруун гар тал руу унах шиг болсон. Тэр үед би их сандарсан байсан учир машинаас бууж ирэхэд мотоцикль ямар байдалтай байсан гэдгийг санахгүй байна. Мотоциклийн урд талын гэрлийн хамгаалалт доошоо нугарч тахийсан байсан. Сандарсандаа өөр ямар эвдрэл учирсан байсан гэдгийг мэдээгүй. Машины урд салхины шил хагарч, урд нүүр нь хонхойж, зурагдсан байсан. Гупер дээр бас зурагдаж цөмөрсөн байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Надтай хамт явж байсан Алтан-Учрал, Сүхчин, Зоригтбаатар нар мэдэж байгаа. Гэхдээ энэ 3 машинд унтаж явсан учир эхлээд хэрхэн мөргөлдсөн гэдгийг мэдэхгүй. Харин мөргөлдөөд чимээ гарахад сэрсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэж байгаа. Өөр мэдэх хүн байхгүй. Ямар нэгэн машин тэрэг байгаагүй. Пүрэвсүрэн гуай ганцаараа явсан. Шанаанаас нь цус гарч байсан. Өөр ил гэмтэл мэдэгдээгүй. Пүрэвсүрэн ах дотор муухай оргиод байна, толгой эргээд байна жаахан суухаар гайгүй болох байх гэж байсан. Алсаас нь харж чадаагүй болохоор хир хурдтай явсан гэдгийг мэдээгүй, Пүрэвсүрэн гуайгаас архи үнэртэж байсан. Хэр согтуу байсан гэдгийг мэдэхгүй байна. Гэрэлгүй мотоцикльтой миний зүүн урд талаас орж ирсэнээс болж осол болсон гэж бодож байна. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрийн үнэмлэх байхгүй. Жолооны сургуульд огт сууж байгаагүй. Гантөмөр ах намайг эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэднэ. Гантөмөр ах Могод сум руу өөрөө явах ёстой байсан боловч найранд яваад архи уусан, согтуу байсан учир машинаа бариад наадамд явах чадваргүй байсан. Тэгээд намайг чи бариад явчих гээд өгөхөөр нь би машиныг нь унаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-79-81, 82-83х/
    Т.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...би баруун гар талаа барьж явсан. Би мотоцикльтой хүнтэй мөргөлдсөний дараа машины зүүн гар талаас хүнээ гаргаж тавьчихаад машинаа ухрааж байгаад буцаж урагшилж замынхаа зүүн гар тал руу гарч зогссон. Тэгээд мотоциклийг нь босгож машиныхаа баруун талд зам дээр тавьсан. Ингэж замаас гарч зогсоход үүссэн ул мөр байх гэж би бодож байна. Талийгаач мотоцикльтой миний машины зүүн урд зүгээс орж ирж мөргөн замын зүүн талын хөвөөн дээр чирэгдсэн ул мөр нь хэргийн газрын зураг дээр тодорхой байгаа” гэсэн мэдүүлэг /хх-118х/
    Т.Гантөмөрийн сэжигтэнээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Могод сум руу наадамд явах ёстой байсан. Тэгээд тэр өдөр архи уусан байсан учир би өөрөө явж чадахгүй болчихоод төрсөн дүү Төмөрбаатарыг явчихаад ир гэж хэлээд машинаа өгөөд явуулсан, тухайн осол гарахад унаж явсан 31-06 АРХ улсын дугаартай Портер миний өөрийн машин байгаа юм. Осол гарна гэдгийг мэдээгүй, өмнө Төмөрбаатар миний машиныг хааяа унадаг байсан. Төмөрбаатар машин барьчихдаг байсан болохоор яах ч аргагүй өгсөн. Нэгэнт морь уясан байсан болохоор наадамд явах хэрэгтэй байсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. 08 сарын 01-ний өглөө салхины урд шил хагарсан байхаар нь Төмөрбаатараас асуусан чинь сумын төвөөс ирж яваад шөнө мотоцикльтой мөргөлдсөн гэж надад хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй байж байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-85-86х/
    Т.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...би дүүгээ миний машинаар явсныг тухайн өдөр мэдээгүй. Тэр өдөр манай 10 жилийн ангийхан уулзаад нийллэгэ хийж би архи уусан. Би согтчихсон байсан. Намайг согтуу хойгуур дүү өөрөө миний машиныг унаад явсан байсан. Би дүүдээ машинаа унаад яв гэж хэлээгүй. Өмнөх мэдүүлэгтээ би учрыг нь ойлгохгүй сандраад буруу ярьчихсан байна. Урд салхины шил хагарсан, урд нүүр хонхойж будаг нь халцарсан. Өөр гэмтэл байхгүй. Эвдэрсэн эд ангиа үнэлэхгүй. Өөрийн төрсөн дүү учир дүүгээсээ машины эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-87х/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 58 тоот дүгнэлт 
    Дүгнэлтэд: 1. Талийгаач Б.Пүрэвсүрэнгийн биед оношын 1-рт тусгагдсан чээжний хөндийн битүү хүнд гэмтэл, 2-рт тусгагдсан түүний хүндрэл, 3-рт тусгагдсн биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Биеийн гадаргуугийн гэмтлүүд нь хөнгөн зэрэгт, цээжний хөндийн битүү гэмтлүүд нь амь биед аюултай хүнд зэргийн гэмтлүүд болно. 4. Талийгаач нь цээжний хөндийн битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. 2015 оны 07 дугаарс сарын 31-ний 19:43-д шинжилгээнд орох үеийн шинж тэмдгээр нас бараад 12 ба түүнээс дээш цаг болжээ. 7. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 8. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-60х/
    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт
    Дүгнэлтэд: 1. Жолооч Т.Төмөрбаатарын биеэс авсан гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй. 2. Цус нь биологийн шинжилгээнд хүрэлцээгүй тул цусны бүлэг үзээгүй болно гэх дүгнэлт /хх-66х/
    Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2015 оны 08 сарын 15-ны өдрийн 51 тоот дүгнэлт 
    Дүгнэлтэд: 1.Тухайн үед жолооч Т.Төмөрбаатар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д Тухайн ангилалд тохирсон Олон улсын буюу Монгол улсын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй байна Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ 2.5.А-д Тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т зааснаар Ослын зогсолтын тэмдэгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30-метрээс багагүй зайд байрлуулна шаардлагын дагуу тавьж тээврий хэрэгсэл болон  осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5.б-д зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд буцаж ирэх, 2.5.в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ. 1.1 Жолооч Б.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. 2. Шороон хуурай чөлөөтэй гэрэлтүүлэггүй. Замын нөхцөл байдал нөлөөлөхгүй. 3. Шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Отгонжаргалын шүүх химийн шинжилгээний №47 тоот хариу: Талийгаач Б.Пүрэвсүрэнгийн цусанд 0.8 промиль спиртийн алкоголь илрэв” гэсэн дүгнэлт /хх-68х/
    Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 64 тоот дүгнэлт
    Дүгнэлтэд: 1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч М.Бат-Эрдэний 2015 оны 08 сарын 15-ны өдөр гаргасан 51 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Тухайн үед жолооч Т.Төмөрбаатар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д Тухайн ангилалд тохирсон Олон улсын буюу Монгол улсын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл Хөдөлгөөний чиглэл Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явна, Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5.А-д Тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон  осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5.б-д зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд буцаж ирэх, Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5.в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.1 Жолооч Б.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3.в-д заасан Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, гэсэн заалтууд зөрсөн. 3. Тээврийн хэрэгслийн жолооч нар зогсоох арга хэмжээ авсан ул мөр байгаагүй. 4. Тухайн замын зохион байгуулалт болон замын нөхцөл байдал / зам хуурай байсан/ нөлөөлсөн зүйл илрээгүй. 5. Жолооч Б.Пүрэвсүрэн нь 2.7.А-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-115, 152х/
    Шинжээч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...миний гаргасан дээрх дүгнэлт үнэн зөв. Дээрх гэмтлийг авсны дараа түргэн хугацаанд үхэлд хүргэнэ. Эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-119-120х/
    Шинжээч Б.Чулуунбаатарын мөрдөн байаалтын шатанд мэдүүлсэн: “... Ослын газрын схем зурагт ертөнцийн зүгээр зүүн талд автомашины дугуйн мөр болон мөргөлдсөн гэх А цэгийг зурсан байсан ба замын өргөн 3.1 мерт өргөн байхад автомашин баруун гар талаа шахаж яваагүй байсан гэж үзэж дүгнэлтээ гаргасан. Мотоциклийн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болсон гэж үзсэн. Бид дүгэнлтийг гаргахдаа хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн зурагт байгаа тээврийн хэрэгслийн мөрийг осол гаргасан Портер машины урд дугуйны хээтэй харьцуулж үзэхэд тохирч байсан. Ийм учраас ослын дараа машинаа зайлуулж тавьсан байх боломжтой. Хэргийн газрын үзлэгийн зураг дээр машин руу мотоцикль мөргөж чирэгдсэн мөр нь замынхаа зүүн талын хөвөөн дээр газрын хөрс зурагдаж гарсан байсан. Тийм учраас Т.Төмөрбаатар нь замынхаа баруун гэр талаар явж байсныг үгүйсгэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-132х/
    Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/
Фото зургийн үзүүлэлтүүд /хх-9-11, 15, 19, 62-64х/
    Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-22х/
    Ослын газрын схем зураг /хх-70х/
    Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн засаг даргын 2015 оны 08 сарын 01-ний өдрийн 421 дугаартай тодорхойлолт /хх-42х/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93, 94,97, 98х/ зэрэг болно.
           Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Т.Төмөрбаатар нь 2015 оны 07 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Цагаан эрэг гэх газарт 31-06 АРХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашин жолоодож явахдаа талийгаач Б.Пүрэвсүрэнгийн жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарсан ба яллагдагч Т.Төмөрбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д заасан тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5.б-д заасан зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, 2.5.в-д заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ, гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь 2015 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Цагаан эрэг гэх газарт зам тээврийн осол гарч ослын улмаас Б.Пүрэвсүрэн нь нас барсан болохыг нотолсон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл /хх-2х/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-8х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-14х/, жолооч Б.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэж Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-152х/, шүүгдэгч Т.Төмөрбаатар нь зам тээврийн осол болсон болохыг мэдсэн боловч орхиж зугтаасан талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Гэртээ харихаар явж байтал унтаж байхад гэнэт так гээд 2 юм хоорондоо мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарсан. Тэр чимээ гарахад би сэрсэн, гэтэл Төмөрбаатар ах буугаад машин доороос мототцикль татаж гаргаж ирсэн. Тэр үед бид 4 бүгд машинаас буусан, мотоциклийн хойд талын дугуйн хэсэг машины баруун талын хойд кабины харалдаа доод талд орсон байсан. Мотоциклийг Төмөрбаатар ах ганцаараа татаж гаргасны дараа машин доор хүн дуугарсан. Тэгээд Төмөрбаатар ах машинаа данхраадаж өргөж байгаад жолоочийн талын кабины харалдаа доод талаас татаж гаргаж ирсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад явсан. Тухайн үед би тэр хүнийг таниагүй, явахдаа Төмөрбаатар ах биеийнх нь байдлыг асуусан чинь амандаа бувтнаад байх шиг байсан. Төмөрбаатар ах тэр хүнээс юм асуугаад загнаад байх шиг байсан. Яг юу ярьсан гэдгийг нь машинд суусан байсан болохоор мэдэхгүй байна. Тэгээд бид нар шууд Гантөмөр ахынд очоод морьдоо буулгачихаад би гэртээ орж унтсан” гэсэн мэдүүлэг /хх-33-35х/, гэрч П.Сундуйн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манайх өнгөрсөн зун Өлзийт сумын Бодонт багийн нутаг Өв тохой гэх газар нутаглаж байсан. Нас барахынхаа шөнө талийгаач манайд ганцаараа мотоцикльтой 01 цагийн үед согтуу ирсэн. Талийгаач хоол идье гэхээр нь би чанасан байсан толгой шийрээ авч өгсөн. Талийгаач толгой шийрээс идэж байгаад 20-иод минутын дараа гарч явсан. Гэртээ харина гэж байсан. Манайд ирэхлээ урд зүгээс ирсэн. Хэнийхээс ирсэнийг мэдэхгүй. Машины төв зам нь хойноосоо урд зүгт ирдэг. Талийгаачийнх манай гэрээс баруун зүгт замынхаа баруун талд байдаг байсан. Тийм болохоор төв замыг зүүнээс нь баруун зүгт хөндлөн гарч байж гэртээ харина. Шөнө унтсан байхад гадаа мотоцикль дуугарч ирж зогсоод хаалгаа гэсэн. Тэгээд би хаалгаа онгойлгож өгсөн. Мотоцикль нь ямар маркийнх байсныг мэдэхгүй, хараагүй. Гэрэлтэй, гэрэлгүй байсныг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-149-150х/, Т.Төмөрбаат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д Тухайн ангилалд тохирсон Олон улсын буюу Монгол улсын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй байна Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ 2.5.А-д Тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т зааснаар Ослын зогсолтын тэмдэгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30-метрээс багагүй зайд байрлуулна шаардлагын дагуу тавьж тээврий хэрэгсэл болон  осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5.б-д зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд буцаж ирэх, 2.5.в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ. 1.1 Жолооч Б.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн 51, 12 тоот дүгнэлтүүд /хх-68, 152х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Иймд шүүгдэгч Т.Төмөрбаатарыг Зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. 
Шүүгдэгч Т.Төмөрбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний биеийн болон ар гэрийн байдал, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой байна. 
2015 оны 08 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 31-06 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машин битүүмжлэгдсэн. Битүүмжлэгдсэн автомашин нь Т.Гантөмөрийн өмчлөлийн авто машин болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-99х/, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар /хх-100х/ зэргээр нотлогдож байх тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож Архангай аймгийн Өлзийт сум 2 дугаар баг Бодонт гэх газар оршин суух Т.Гантөмөрт буцаан олгох үндэслэлтэй байна.     

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч Цорос овогт Түвдэннямын Төмөрбаатарыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн  216.2-д зааснаар шүүгдэгч Т.Төмөрбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Төмөрбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн карлон 1 ширхэг, тоомосны гишгүүр 1 ширхэг, мотоциклийн багажны таг 1 ширхэг, хар өнгийн хуванцарын хагархай 1 ширхэг, мотоциклийн урд гэрлийн шил 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2015 оны 08 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн “Хюундай Портер” маркийн 31-06 АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн авто машиныг өмчлөгч Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Тахилт гэх газар оршин суух Түвдэннямын Гантөмөрт буцаан олгосугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Төмөрбаатарт бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.АЛТАНЦЭЦЭГ