Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 395

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ц.М/РД: /

Хариуцагч:Гомдлын шаардлага: “...УБы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ОГГЗЗХУБ Т.О*******ы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах тухай .

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар нь газрын албаны эрх бүхий албан тушаалтангууд иргэнд тэгш бус хандаж, басамжлан харилцаж төрийн үйлчилгээг шударга үзүүлэхгүй байгаа үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сараас эхлэн гаргасан. Иргэн Ц.Мби 2015 оны 04 дүгээр сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын тойруугийн буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тогойтын 52 дугаар гудамж 8******* хаягийн зэргэлдээ газарт 40 тн даацтай 2 ширхэг контейнер тавьж барилгын материалын худалдаа эрхэлж байгаа билээ. Энэ үйл ажиллагаа явуулах холбогдох зөвшөөрлийг дүүргийн эрх бүхий ажилтнаас авч, эзэмшиж байгаа газрын төлбөрийг мөн төлж байсан.

2018 оны 05 дугаар сараас эхлэн зэргэлдээ орших Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойтын 52 дугаар гудамж 8******* хаягт байрлалтай газарт дулаан цахилгаан, холбооны шугам дээр иргэн Э*******ын Г******* нь зураг төсөлгүй, барилга эхлэх зөвшөөрөлгүй, барилга барьж эхэлсэн төдийгүй намайг байнга хөөж, барилга руу орох гарах гарц гаргаж өг гэх болсон. Мөн газар шорооны ажил хийх явцад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр кабел шугам тасалсан байдаг.

Мөн чи энэ контейнерүүдээ нүүлгэ миний хашааны орц гарцыг хааж байна, энд чамайг байлгах эсэхийг би шийднэ, удахгүй албадан нүүлгэнэ гэж дарамталж эхэлсэн тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч надад газар олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Би зөвшөөрөл бүхий газар эзэмшиж байгаа гээд газар эзэмших эрхээ сунгуулах гээд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн засаг даргаас зохих хариуг авсан бөгөөд миний өргөдөл хүсэлтэд нааштай хариу өгөөгүй. Би тухайн газар дор шугам сүлжээ байхад бусад иргэнд олгосон атал надад олгосонгүй тэгш бус хандсан асуудлаар төрийн эрх бүхий бүх байгууллагад зохих өргөдөл гомдлоо гаргаад явж байсан төдийгүй өнөөдрийн байдлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Гэтэл Г*******гийн аав Э*******ын гомдлоор 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын БОГГЗЗХУБ Т.О******* намайг дуудаж уулзаад тайлбар авч улмаар надад Зөрчлийн тухай хуулийн 8.1 зүйлийн 10.1 дахь хэсэгт зааснаар 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.

Би эрхээ хамгаалж төрийн байгууллагын үйлчилгээг шударга үзүүлсэнгүй гэж төрийн эрх бүхий бүх байгууллагад бичсэн гомдлын хариуг үзүүлсэн боловч мөн л тэгш шударга биш хандаж надад торгууль ногдуулсан тул эс зөвшөөрч шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын БОГГЗЗХУБ Т.О*******ы 2018 01 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах, тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Т.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэг. Эрх бүхий албан тушаалтан Т.О******* би “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад иргэн Ц.Мнь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглан контейнер байршуулж, үйл ажиллагаа явуулж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны тухайн хороо хариуцсан газар зохион байгуулагч Г.А*******гийн өгсөн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас хүргүүлсэн газар чөлөөлөх тухай 04-26 шаардах хуудас,

7/951 тоот албан бичиг, фото зураг зэргээр тогтоогдсон мөн иргэн Ц.Мнь өгсөн мэдүүлэгтээ тухайн газрыг 2015 оноос хойш ашиглаж ирсэн ба газар эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасан боловч шугамын хамгаалалтын бүсэд 1н орсон учир газар эзэмших зөвшөөрөл олгоогүй тухай мэдүүлж, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаач зөрчил үйлдсэн нь тогтоогдож байсан учраас иргэн Ц.М*******д “Зөрчлийн тухай” хуулийн 8.1 зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан болно.

Хоёр: Эрх бүхий албан тушаалтан би “Зөрчил шалган шийдвэрлэх тухай”- ий хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, аа, зардлыг нөхөн төлүүлэх” гэж заасны дагуу зөрчил үйлдсэн иргэн Ц.М*******д 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 04-0180917016/1152 дугаар “Газар чөлөөлж, контейнерийг нүүлгэх” тухай албан даалгавар хүргүүлж зөрчлийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны дотор арилгах арга хэмжээ авахыг даалгасан болно.

Гэвч иргэн Ц.Мнь оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, учраас ЗШШТХ-ийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандсан байгаа.2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02-02/3988 тоот албан бичиг хүргүүлсэн болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ

Гомдол гаргагч Ц.Мнь УБы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “манай газрын зэргэлдээ хаягт байрлалтай газарт дулаан, цахилгаан, холбооны шугам дээр иргэн Э.Г******* нь зураг төсөлгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй байхдаа барилга барьж эхлэсэн бөгөөд энэ үеэс эхлэн намайг хөөсөн ... газрын төлбөрөө зохих ёсоор миний бие төлж ирсэн байтал нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч зөвшөөлгүй барилгыг зогсоож газрыг чөлөөлөхийн оронд надад арга хэмжээ авсан нь шударга бус” гэж, хариуцагчаас “..Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглан контейнер байршуулж, үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдсон тул шийтгэл ногдуулсан” гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох УБы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Ц.М*******г “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан” гэх зөрчил гаргасан гэж үзэн 500.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч нь өөрийн ашиглаж буй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын тойрогт байрлах газрыг эзэмшихээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан боловч уг газар нь цэвэр усны шугам, сүлжээний хамгаалалтын бүсэд хамаардаг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-т заасан газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хориглосон газар тул эзэмшүүлэх боломжгүй талаар хариуг өгсөн нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 7/351 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Гэтэл дээрх байдлаар хариу өгсөн атлаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 2 дугаар заалт, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/07 тогтоолыг үндэслэн 2017, 2018 онуудад Ц.М*******тай газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг үйлдэн газрын төлбөрийг урьдчилан төлүүлж байсан болох нь болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17/1754 тоот албан бичиг, хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.3-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан талаар эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд дүгнэлт гаргуулж, Дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлтэй үйл ажиллагааны гэрээ байгуулан, худалдаа үйлчилгээний мэдээллийн санп бүртгүүлсний дараа худалдаа, үйлчилгээ эрхэлж, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу Ц.Мнь Онцгой байдлын ерөнхий газраас ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй жил бүр худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж ажиллаж байжээ.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь Газрын тухай хуулийн дагуу уг газрыг хууль ёсоор эзэмшээгүй ч “Барилгын материалын худалдаа”-ны үйлчилгээний зэрэглэлтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, жил бүр сунгуулж байсан, мөн газрын төлбөрийг зохих ёсны дагуу газрын төлбөрийг тодорхойлох акт үйлдэн газрыг төлбөрийг төлж, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тодорхой тогтоогдож байна.  

Гэтэл УБ нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглан контейнер байршуулж, үйл ажиллагаа явуулж зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж заасанд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч Ц.М*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, УБы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн УБд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, УБы 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 006******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА