Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00702

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 05 дугаар багийн 3-10 тоотод оршин суух, Барнууд овогт Ренчинпүрэвийн Цэцэнгэрэл /РД75102500/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 8-р багт Цагаан-Уул байр 2-6 тоотод оршин суух, Бүүл овогт Нямийн Банзрагч /РЛ72021717/-т холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Р.Цэцэнгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Р.Цэцэнгэрэл шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Р.Цэцэнгэрэл нь Н.Банзрагчтай 1999 онд танилцан үерхэж, хамтран амьдарч байгаад  2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсоор гэр бүл болсон билээ. 2001 оны 4 дүгээр сарын 11-нд охин Б.Нандинцэцэг төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдээс бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэж, сүүлдээ бүр хардаж сэрдэж, зодож хамт амьдрахад тэсхийн аргагүй байдлыг бий болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй болж 2014 оноос тусдаа амьдрах болсон. Н.Банзрагч нь  тусдаа амьдрах болсноос хойш 6 сарын дараа эхнэр авч өдийг хүртэл хамт амьдарч байгаа.

             Иймд  Н.Банзрагчтай ахин хамт амьдрах ямарч боломж байхгүй  тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Б.Нандинцэцэгийг өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгөний ямар ч маргаан байхгүй болно.Би охин Б.Нандинцэцэгийг сургаж тэжээхийн

 

тулд хол газар ажил хийж амьдарч байгаа болохоор нааш цааш явахад зардал мөнгөнөөс авахуулаад надад хүндрэл ихтэй байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзэж хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Банзрагч шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Нандинцэцэгийг эх Цэцэнгэрэлийн асрамжинд үлдээж тэтгэмжийг хуулийн дагуу төлөх болно.  Миний бие Ням овогтой Банзрагч 2001 оны 2 дугаар сарын                   15-ны өдөр Р.Цэцэнгэрэл албан ёсоор гэр бүл болж бидний дундаас охин Нандинцэцэг төрсөн. Бид хамтдаа аз жаргалтай сайхан  амьдарч байсан ч гэр бүлийн маргаанаас болж Р.Цэцэнгэрэл  нь салахыг шийдсэн. Би Говь-Алтай руу ажиллахаар явж байгаа тул шүүх хуралдаанд биеэр ирж оролцох боломжгүй болсон тул хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй шийдэж өгнө үү. Шүүхээс гарсан шийдвэрт ямар нэгэн гомдол байхгүй  гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Р.Цэцэнгэрэл нь хариуцагч Н.Банзрагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Цэцэнгэрэл, хариуцагч Н.Банзрагч нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Нандинцэцэг төрсөн болох нь:

 Тухайлбал;

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн “ РЛ72021717 регистрийн дугаартай, Бүүл овогт Нямын Банзрагч, РД75102500 регистрийн дугаартай, Барнууд овогт Рэнчинпүрэвийн Цэцэнгэрэл нарын 2001 оны 02 дугаар сарын 15-ны гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын гэрлэлтийн бүртгэлийн 6-рт 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх Гэрлэлтийн бүртгэлийн 00/003804 дугаартай лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн “төрсний бүртгэлийн лавлагаанд Бүүл овогт Нямын Банзрагч  /РЛ72021717/, Барнууд овогт Рэнчинпүрэвийн Цэцэнгэрэл /РД75102500/ нарын гэр бүлд 2001 оны 4 дүгээр сарын 11-нд төрүүлсэн охин Банзрагчийн Нандинцэцэгийг 2001 оны 4 дүгээр сарын 30-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төрөлтийн бүртгэлийн 6737000045-рт бүртгүүлсэн байгаа тул лавлагаа олгов” гэх  Төрсний бүртгэлийн 00/003805 дугаартай лавлагаа, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй байх тул, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Н.Банзрагч, Р.Цэцэнгэрэл нарын гэрлэлтийг цуцлаж охин Б.Нандинцэцэгийг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Р.Цэцэнгэрэл нь  гэр бүлээ цуцлуулах  шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Н.Банзрагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган, нийт 118.462 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд үүнээс гэрлэлт цуцлуулахад төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 48.262 төгрөгийг нийт 118.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Банзрагчаас  118.462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Цэцэнгэрэлд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бүүл овогт Нямын Банзрагч /РГ72021717/, Барнууд овогт Рэнчинпүрэвийн Цэцэнгэрэл /РД75102500/ нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 4 дүгээр сарын 11-нд төрүүлсэн охин Банзрагчийн Нандинцэцэг / РЛ01241107 /-г эх Р.Цэцэнгэрэлийн  асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2001 оны 4 дүгээр сарын 11-нд төрүүлсэн охин Банзрагчийн Нандинцэцэг /РЛ01241107/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Н.Банзрагчаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.462 / нэг   зуун   арван

 

найман  мянга дөрвөн зуун жаран хоёр / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Банзрагчаас 118.462 / нэг зуун арван найман  мянга дөрвөн зуун жаран хоёр / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Цэцэнгэрэлд  олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА