| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00417/и |
| Дугаар | 00654 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт оршин суух, Өөлд овогт Гордоон Оюун-Эрдэнэ / РД83011604/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 6 дугаар багийн 2-7-1 тоотод оршин суух, Бөөчүүд овогт Данаасүрэнгийн Ванзаддиваа /РД77082412/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга O.Өлзийбуян нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч Д.Ванзаддиваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэ шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбарлахдаа: Миний бие Г.Оюун-Эрдэнэ нь нөхөр Д.Ванзаддиваатай 2006 оны 3 дугаар сард танилцаж 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж хамт амьдарч эхлэсэн. Анх гэр бүл болохдоо 2003 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн дагавар хүү О.Баярмагнайг дагуулж очсон, бөгөөд бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү В.Баяржаргал 8 настай, 2010 дугаар сарын 10 дугаар сарын 27-ны өдөр хүү В.Баяржавхлан 7 настай нарыг төрүүлсэн. Д.Ванзаддиваа нь гэр бүл болсон цагаас хойш байнга хэрүүл маргаан үүсгэж эрүүл согтуудаа хамаагүй намайг зоддог байсаны улмаас 2007-2008 оны үед дөрвөн ч удаа 2-3 сартай хүүхдээ зулбуулж, дутуу төрүүлж байсан юм. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эрүүл байхдаа гэр ахуйн жижиг асуудлаас зодуулж биедээ гэмтэл авч, үүний улмаас бие гурван хүүхдээ аваад Мөрөн сум руу орж ирснээс хойш өдийг хүртэл гэр рүүгээр яваагүй байна. Одоо миний биеийн байдал маш муу, толгой байнга өвдөж, түнхний яс цууралттай байна гэсэн. Тархины бичлэг хийлгэсэн чинь тархи хавантай байна гээд 7 хоногт Рэнчинжугнай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, маш олон эм тариа ууж хэрэглэж байгаа. Хүүхдүүдийн минь эцэг учраас би энэ асуудлаа Цагдаагийн байгуулагад өгч шалгуулахгүйгээр, шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Би урьд өмнө
2011, 2013 онд шүүхэд хандаж байсан ч хүүхдүүдээ бодоод өнөөдрийг хүрсэн ч цаашид би эрүүл мэндээ болоод эвлэрүүлэх хугацаа олгохгүйгээр хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Эд хөрөнгийн талаар маргаангүй.
Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүү В.Баяржаргал, В.Баяржавхлан нарт хуульд заасны дагуу эцэгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ванзаддиваа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Ванзаддиваа нь Г.Оюун-Эрдэний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр 2006 онд танилцаад гэр бүл болсон, бидний дундаас 2009 онд хүү В.Баяржаргал, 2010 онд хүү В.Баяржавхлан нар төрсөн. Бид хоёр гурван хүүхдийнхээ хамт амьдрах хугацаанд амьдралын зарим нэг асуудлаас болж маргаан хэрүүл гарах үе байдаг. Хааяа гар хүрэх үе байдаг байсан ба би түүнийгээ хүлээн зөвшөөрч эхнэрээсээ уучлалт гуйж байна. Цаашид би гэрлэлтээ цуцлуулах бодолгүй байна, дахин ийм болчимгүй үйлдэл гаргахгүй, гэр бүлтэйгээ эвтэй, найртай амьдрах чин хүсэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Ванзаддиваад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч Д.Ванзаддиваа нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү В.Баяржаргал, В.Баяржавхлан нар төрсөн болох нь. Тухайлбал;
Бөөчүүд овогт Данаасүрэнгийн Ванзаддиваа /РД77082415/, Өөлд овогт Гордоон Оюун-Эрдэнэ /РД83011604 / нарын 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 101-рт бүртгэж олгосон 0009082 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,
Бөөчүүд овогт Данаасүрэнгийн Ванзаддиваа /РД77082415/, Өөлд овогт Гордоон Оюун-Эрдэнэ /РД83011604 / нарын гэр бүлд 2009 оны 10 дугаар сарын 05-нд төрүүлсэн хүү Ванзаддиваагийн Баяржаргал / РД09300513 /-г 2009 оны 10 дугаар сарын 20-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Галт сумаас олгосон 0339937/118 дугаартай,
Бөөчүүд овогт Данаасүрэнгийн Ванзаддиваа /РД77082415/, Өөлд овогт Гордоон Оюун-Эрдэнэ /РД83011604 / нарын гэр бүлд 2010 оны 10 дугаар сарын 27-нд төрүүлсэн хүү Ванзаддиваагийн Баяржавхлан / РД10302711 /-г 2010 оны 11 дугаар сарын 16-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Галт сумаас олгосон 0000554053/101 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдсан гэрлэлт цуцлах дараах үндэслэлээр Үүнд: гэрлэгчид нь гэр бүл болсон цагаас хойш байнга хэрүүл маргаан үүсгэж нөхөр Д.Ванзаддиваа нь эрүүл согтуудаа хамаагүй эхнэр Г.Оюун-Эрдэнийг зоддог байсаны улмаас 2007-2008 оны үед дөрвөн ч удаа 2-3 сартай хүүхдээ зулбуулж, дутуу төрүүлж байсан, тархины хавантай, түнхний яс цууралттай гэсэн гэмтлүүд учруулж, толгой байнга өвдөж тогтмол эм, тариа ууж хэрэглэдэг болгосон нь түүний амь нас, эрүүл мэндийн байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй , мөн нэхэмжлэгчийн Цагдаагийн байгуулагад өгч шалгуулахгүйгээр, шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна гэсэн байх тул гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Д.Ванзаддиваа, Г.Оюун-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцлаж, В.Баяржаргал, В.Баяржавхлан нарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн гэр бүлээ цуцлуулах шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг мөн Г.Оюун-Эрдэнэ нь Д.Ванзаддиваагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэ нь чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Харин хариуцагч Д.Ванзаддиваагаас Иргэний хэрэг шүүахэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар 118.462 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Бөөчүүд овогт Данаасүрэнгийн Ванзаддиваа /РД77082415/, Өөлд овогт Гордоон Оюун-Эрдэнэ /РД83011604 / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар , 2009 оны 10 дугаар сарын 05-нд төрүүлсэн хүү Ванзаддиваагийн Баяржаргал / РД09300513 /, 2010 оны 10 дугаар сарын 27-нд төрүүлсэн хүү Ванзаддиваагийн Баяржавхлан / РД10302711 / нарыг эх Г.Оюун-Эрдэний асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Ванзаддиваагаас В.Баяржаргал, В.Баяржавхлан нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү
В.Баяржаргал, В.Баяржавхлан нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Ванзаддиваагаас 118.462 / нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА