| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00536/и |
| Дугаар | 00636 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын 2 дугаар багт оршин суух Жажигус овогт Жанцангийн Бумцэнд / РП63101511 /-ийн
Жанцангийн Бумцэндийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00536/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян суулцав.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал нь өөрийн нь оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бумцэнд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Жанцан овогтой Бумцэнд нь 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 30-ний өдрийг дуустал Цагаан-уул сумын “Бадрал” нэгдэлд аав ээжийн хамт хонь малласан. 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цэргийн албанд татагдаж 1983-1986 онуудад хилийн ба дотоодын цэргийн 05-р ангид цэргийн алба хааж ирээд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал “Бадрал” нэгдэлд хоньчин, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал “Бадрал” нэгдлийн “Ашид“хэсэгт хэсгийн ахлагч, малын эмчээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Бадрал” нэгдэлд малчин, 1991 онд нэгдэл тарж “Бадрал” компани болоход 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компаний малчнаар тус тус ажиллаж байсан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Ж.Бумцэнд миний Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын “Бадрал” нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал цэрэгт, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэсгийн ахлагч малын эмчээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компаний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Жанцангийн Бумцэнд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосоноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаварыг бий болгож байх ба нэхэмжлэгч Жанцангийн Бумцэнд нь 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчин, 1983 оны 6 дугаар сарын 03-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдэлд хэсгийн ахлагч, малын эмчээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал компаний малчнаар ажиллаж байсан болох нь доорхи баримтаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын засаг даргын тамгын газрын дарга Т.Мөнхбаярын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/83 дугаартай ...Тус сумын Өвгөд багийн иргэн Жанцангийн Бумцэндийн 1987-1989 онуудад хэсгийн ахлагчаар,1983, 1990-1993 онуудад Цагаан-уул сумын “Бадрал” нэгдэл болон компанид малчнаар ажиллаж байсан цалингийн лавлагааг 70 дугаар дансыг үндэслэн гаргаж хүргүүлэв. Хавсралт 9 хуудас” гэх албан бичиг,
Хавсралтанд: Жанцангийн Бумцэндийн Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн хөлсний лавлагааг түүвэрлэн ирүүлсэн байх бөгөөд үүнд 1983 оны 4-5 дугаар сар,1987-1993 оны саруудад цалин хөлс авч байсан тухай лавлагааг архив бичиг хэрэг хөтлөгч У.Норжинлхам, нийгмийн даатгалын байцаагч Ц.Оюунлхагва нар гаргаж засаг даргын тамгын газрын дарга Т.Мөнхбаяр хянаж эх хувиар нь ирүүлсэн баримт 1 хуудас, цалин хөлсний холбогдох хуулбар 7 хуудас,
Хөвсгөл аймгийн намын хороо ҮЭ-ийн зөвлөлөөс 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Цагаан-уул Бадрал нэгдэл Ашид хэсгийн зөвлөлд олгосон “Диплом”, Хэсгийн ахлагч Ж.Бумцэнд танд гэх Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон “Баярын бичиг”, Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн Ашид хэсгийн зөвлөлд 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Намын хороо АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон “Баярын бичиг” зэргийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас,
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн дарга Ү.Аварзадын 1983 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 29 дугаартай “Хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” ... Ардын цэргийн албанд явах болсон тул Өвгөд бригадын Ж.Бумцэнд ... нарыг үйлдвэр бригадын ажилчнаас тус тус чөлөөлсүгэй... гэх Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн дарга Ү.Аварзадын 1987 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 11 дугаартай “МАА-н хэсгийн дарга бөгөөд малын эмч нарыг томилох тухай” ... Өвгөд бригад Жанцангийн Бумцэнд ...томилогдсон хүмүүст батлагдсан цалинг олгож байхыг нэгдлийн санхүүд даалгасугай... гэх Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн дарга Ү.Аварзадын 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай “Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай” ... Ж.Бумцэнд нарыг МАА-н хэсгийн ахлагч бөгөөд малын эмчийн ажлаас 1990 оны 1-р сарын 1-ний өдрөөс тасалбар болгож чөлөөлж тус тус бригадад малчнаар ажиллуулсугай... гэх Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн дарга Б.Батмөнхийн 1991 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 74 дугаартай “ ажлаас чөлөөлөх тухай” Бадрал нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 12 -р сарын 13-ны өдрийн 01-р тогтоолыг үндэслэн 1-р хавсралтанд заагдсан нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнэээс эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй. Нэгдүгээр хавсралтын 26-д Ж.Бумцэнд .. гэх Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын “Бадрал” ХК компаний захирлын 1992 оны 1 дүгээр сарын 01 ний өдрийн 1 дугаартай ... нэр бүхий хүмүүсийг хавсралтанл заагдсан ажилд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай... Тушаалын хавсралтын 43-рт Ж.Бумцэнд гэж бичигдсэн Хөвсгөл аймгийн архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан тушаалын хуулбар,
Хөвсгөл аймаг Цагаан-уул сумын Бадрал нэгдлээс 1983 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр олгосон 1983 оны 4,5 –р сар, 1987-1989 оны хөдөлмөрийн хөлс цалин бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 02/2967 дугаартай дарга Д.Буджавын албан бичигт Жанцангийн Бумцэнд нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 05 дугаар ангид алба хаагаад БХЯ-ны сайдын 1986 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 170 дугаар тушаалаар халагдсан талаар лавлагааг нотариатчаар гэрчлүүлсэн баримт,
Балдангийн Цэрэндулам 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...Бумцэнд бид хоёр нэг ангид сурч байсан. Цагаан –Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад туслах малчнаар анх ажилд орсон юм. Тэр цагаас хойш нэгдэл тартал малчин, хэсгийн ахлагч, малын эмчээр ажилласан бөгөөд нэгдийн суурин дээр Бадрал ХХКомпани шинээр үүсгэн байгуулагдахад мөн л тус компанидаа үлдэн малчинаар ажилласан юм
Үлэмжийн Эрдэнэчимэг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө...Намайг нэгдэлд ороод нилээн олон жил болсны дараагаар буюу 1986 онд Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн туслах малчнаар Бумцэнд ажилд орж байсан...гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин түүний 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдэлд малчин, 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118, дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жанцангийн Бумцэндийн 1983 оны 4 дүгээр сарын 01 ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчин, 1983 оны 6 дугаар сарын 03-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдэлд хэсгийн ахлагч, малын эмчээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал компаний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас түүний 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдэлд малчин, 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бумцэндийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА