Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч М.Жы өмгөөлөгч *******,

Шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгч *******,

Шүүгдэгч М.Ж, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн М-н Ж, Л овогтой Ж-н Б нарт холбогдох эрүүгийн 2127000770073 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  1.Монгол улсын иргэн, 19..... оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, 32 настай, .....й, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг, ******** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н овгийн М-н Ж, /РД: *********/,

 

                2. Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар баг, ******** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л овгийн Ж-н Б, /РД: *********/,

 

       Шүүгдэгч М.Ж нь Ж.Бтай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ******** гэх газраас иргэн гийн 1 тооны эм хонийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь Ж.Б нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, гэх газраас иргэн гийн 1 тооны эм хонийг хулгайлж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-3-р хуу/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12-р хуу/,

 

            Хохирогч гийн өгсөн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би 05 цагийн үед гэх газар хонио бэлчээчихээд 06 цагийн үед мөн хонио тогтоочихоод буцаж гэртээ ирсэн. 08 цагийн үед хонин дээрээ байж байтал манай бие муутай хүүхэд Төмөртогоо ирэхээр нь “Чи хаачих гэж байгаа юм” гэж асуухад “Хүн хонь Хөөврийн гуанзанд аваачаад зарчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэртэйгээ Хөөвөр ортол гэж гуанзтай айлд очиж тай уулзахад манай хонийг Ж, Б нар дүүрч ирээд 100,000 төгрөгөөр зарчихаад явсан, “Эм хонь учраас хониндоо нийлүүлж маллах гэж байсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19- 20-р хуу/,

 

Хохирогч гийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн “...Ж, Б хоёрт урьд өмнө өглөг авлагын тооцоо огт өгөх өр, бэлэг огт байхгүй, хонины өр ч мөн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуу/,

 

Гэрч ын 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг, Хөөвөр гэх гуанзанд гэртээ байж байсан юм. 11 цагийн үед маань манай эхнэр Отгондэмбэрэл дээр Ж, Б хоёр цэнхэр мотоциклтой ирээд хар хүзүүтэй төлөг зарна гэж ирээд уулзсан байсан. Манай эхнэр надтай уулз гэсэн учраас надтай уулзсан. Б нь надад хэлэхдээ охин төлөг байгаа юм авах уу гэхээр нь би хэдээр өгөх юм бэ гэж асуухад Ж нь 100,000 төгрөгөөр ав гэхээр нь хонио байшингийн хажууд саравчинд уячихаад замын хойно байх гэр гуанзанд очоод эхнэртэйгээ ярилцаад эхнэр маань Бд мөнгө өгсөн чинь хажуугаас нь Ж “Алив мөнгө өг” гээд булаагаад аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-27-р хуу/,

 

Гэрч ийн 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...Өглөө 10-11 цагийн хооронд Ж гэх хүн цэнхэр мотоцикл жолоодоод хойноо хар толгойтой хонь дүүрээд хойд талд нь Б гэж хүн суучихсан сундалдаж ирээд надтай уулзаад хонь авах уу? Охин хонь байна гээд нэг тооны хоньтой ирэхээр нь нөхөр тай очиж уулз гээд замын урд талд байх “Хүрэн чулуут” гээд зоогийн газар руу явуулсан юм. Удалгүй нөхөртэй уулзаад замын хойд талд байх гэр гуанзанд буюу манай гэрт ирээд “нөхөр чинь гэрт очоод мөнгө авчих гэж байна” гэж хэлээд тэр хоёр ирэхэд мөнгө өгөлгүй байж байтал нөхөр Б.Хантанбаатар гэрт ирсэн. Нөхөр ирээд нөгөө хоёроос хэдээр зарах юм гэхэд Ж, Б хоёр 100.000-д заръя гэхээр нь би бэлэн 100.000 төгрөг Бд өгсөн чинь Ж нь Бтай маргаж байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-33-р хуу/,

Гэрч ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр ын хамт Булган аймгийн Рашаант сум орж блок авчрах ажилтай Булган аймгийн Рашаант сумын нутагт байх Тарна нэртэй гуанз дээр байж байтал миний төрсөн охин утсаар залгаж ”манай туслах малчин Дадь /Отгонжаргал/ дохио зангаагаар шүдгүйгийн банди хонин дээрээс мотоциклтой хонь дүүрээд явчихлаа” гэж ойлгуулсан байсан. Шүдгүйгийн банди гэж *******ын хүү Жыг хэлж байгаа юм. Тэгэхээр нь манай хониноос авсан юм байх гэж бодоод Тарна гэх газрын гуанз орчмоор Жыг хайгаад явж байтал Бтай таарч “Манайхнаас та хонь дүүрч авчирсан гэж манай охин ярьсан байна. Үнэнээ хэлэхгүй бол цагдаад хэлнэ шүү” гэсэн чинь Б ах “Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Хөөврийн гүүр орчимд гуанз ажиллуулдаг т 100.000 төгрөгөөр Жтай хамт хонь зарсан” гэхээр нь бид хоёр Б ахтай хамт Хөөвөр гэх газарт очиж замын урд талын ын саравч дээр очиход хар хүзүүтэй төлөг байсан. Сэрвээ дээрээ ногоон будагтай нөхрийн төрсөн ах ахын хонь байхаар нь нөхрийн төрсөн дүү Л.Батболдод хэлээд ахынд очоод “Б, Ж хоёр танай хонийг 100.000 төгрөгөөр гэж айлд зарсан байна Хөөвөр дээр ирж хонио ав” гэж хэлж дамжуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 47-49-р хуу/,

Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээсээ гараад адуунд явсан. Б ахтай хамт гуанз орсон. аас 40 000 төгрөг авсан. Б ахтай харих гэж явж байгаад Дамдинсүрэн ахын малаас хонь авсан үнэн..” гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... Би гэртээ байж байсан чинь М.Ж ирсэн. М.Жтай хамт яваад буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэв.

Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “...1 тооны төлөг хонийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 80.000 /Наян мянган/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх 07/13 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

 

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүлэглэж, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Олон тооны мал гэдэгт 8 бог, 2 бодоос дээш малыг ойлгохоор тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэж мал хулгайлсан” гэх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч М.Ж, Ж.Б нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Ж, Ж.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн мал хулгайлгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ж, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан бүлэглэж мал хулгайлсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, Ж.Б нарт хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ж, Ж.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч М.Ж, Ж.Б нарын хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн олон хагас өнчин хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг тэнсэж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна учир нь

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэдэгт шүүгдэгч М.Ж, Ж.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заалт хамаарахгүй байна.

Харин шүүгдэгч нарын хувийн байдал анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заалтад хамаарч байна. Иймээс шүүгдэгч нарын хувийн байдал анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан дээрхи зүйл хэсгийг журамлан ял шийтгэл оногдуулав.

 

шүүгдэгч М.Ж, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Н овгийн М-н Ж, Л овогтой Ж-н Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н овгийн М-н Жд 01 /нэг/ жилийн хугацаагаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3  дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л овогтой Ж-н Бд 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулсугай.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн Ж,  *******гийн Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Ж, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М. Ж,  Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ж, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ДАГИЙМАА