| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00416/и |
| Дугаар | 00646 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00646
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 тоотод байрлах, 2072572 регистрийн дугаартай, Мобиком корпораци ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 31-27 тоотод оршин суух, РГ92062302 регистрийн дугаартай Халиугчин овогт Доржпаламын Мягмар-Отгонд холбогдох
383.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22319110 тоот гэрээ байгуулан 99410498 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ, мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан “Samsung Galaxy J3” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 383,480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мягмар-Отгон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний биеД.Мягмар-Отгон нь Мобиком корпорациас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би 2016 оны 10 дугаар сард 383.480 төгрөгийн утас лизингээр авсан нь үнэн болно.
Иймд тус нэхэмжлэлийн шаардлага болох 383.480 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би тус 383.480 төгрөгийг 2017 он 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгаж хохиролгүй болгоно гэжээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Мягмар-Отгон нь нэхэмжлэлийн шаардлага болох 383.480 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци ХХК нь хариуцагч Д.Мягмар-Отгонд холбогдуулан 383.480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 383.480 төгрөгийг хариуцагч Д.Мягмар-Отгон нь төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.154 төгрөгөөс 6.077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.077 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Мягмар-Отгоноос 6.077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци ХХК олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мягмар-Отгонд холбогдох 383.480 /гурван зуун наян гурван мянга дөрвөн зуун ная / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци ХХК-ий Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.154 / арван хоёр мянга нэг зуун тавин дөрөв /төгрөгөөс 6.077 /зургаан мянга далан долоо / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.077 / зургаан мянга далан долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Мягмар-Отгоноос 6.077 / зургаан мянга далан долоо / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци ХХК олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА