| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******,
Шүүгдэгч И.Б, О.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн И-н Б, Б овогтой О-н П нарт холбогдох эрүүгийн 201715010025 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, .....эй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тэнссэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухайн хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан Боржигин овгийн *******ийн *******, /РД:********/,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажил зүй, ам бүл 8, ....... хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тэнссэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухайн хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан Ц овгийн И-н Б, /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.П, И.Б нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 19-өөс өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Найман буланд оршин суух ын хашаанаас мустанг-5 загварын, Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух гийн хашаанаас Даюун загварын, 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө Бат-Өлзий сумын 3 дугаар баг 1 дүгээр хороонд оршин суух гийн хашаанаас Даюун загварын, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух ын хашаанаас мустанг-5 загварын, 2017 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух ы хашаанаас мустанг-5 загварын мотоциклуудыг хулгайлан хохирогч д 800.000 төгрөг, д 800.000 төгрөг, Б.Гандуламд 500.000 төгрөг, д 400.000 төгрөг, ад 800.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүлэглэж, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Шүүгдэгч О.П, И.Б нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Шүүгдэгч О.П, И.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:“...5 хүнээс мотоциклыг хулгайлахад би оролцсон нь үнэн...”гэв.
Шүүгдэгч О.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:“...Адьяатулга, Сэржбүдээ нарын мотоциклыг хашаанд байхаар нь авсан. Улаан өнгөтэй мустанг-5 маркийн мотоциклыг аваад хэдэн хоног өөрөө унаж байсан. Бэгзсүрэн, Гандулам, Энхтайван нарын мотоциклыг авсан. Хохирогч нарын хохирлыг барагдуулсан...” гэв.
Хохирогч ы 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би Улаанбаатар хот руу явахдаа мотоциклоо байшингийнхаа үүдэн хэсэгт тавьчхаад явсан. Манай ээж Даваацэрэн 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө алдчихлаа гэж хэлсэн. ...2015 оны 05 дугаар сард тус сумын Уламбаяр гэх хүнээс 1.520.000 төгрөгөөр манай аав, ээж хоёр худалдаж авч өгсөн. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн бандгар том банктай, улсын номер дугаар байхгүй, хар өнгийн суудлын бүрээстэй, ард талын дугуй нь хар өнгийн шаврын хаалттай, 200 мотортой мустанг-5 маркийн мотоцикл байсан...” гэсэн мэдүүлэг, /1 р хх-ийн 53 р хуу/
Хохирогч ын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Найман булангийн өөрийн хашаанаас улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 150 мотортой мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдсан. Хулгайд алдсан миний мотоцикл хашаан дотор гэрийн зүүн урд хэсэгт буюу гэр автомашин 2-ийн дунд тавьчихсан байсан. Автомашины зүүн талд шар өнгийн 25 литрийн савтай А-80 бензин байсныг мотоциклд хийгээд савыг нь хашааны үүдэн хэсэгт хаячихсан байсан. 2016 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотын Өгөөмөр захаас шинээр хайрцагтай нь 1.580.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мотоциклын урьд талын 2 дугуй нь хигээсэн обудтай, урд талын обудныхаа баруун талд хэсэг газар зурчихсан байгаа. Шинэ болохоор өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй...” гэсэн мэдүүлэг/1р хх-ийн 77-78р хуу/
Хохирогч Б.Гандуламын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг 2 дугаар хороонд өөрийнхөө хашаанаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан. Уг мотоцикл нь манай нөхрийн мотоцикл байгаа юм. Улсын дугаар байхгүй...Надад гомдол санал байхгүй. Учир нь би мотоциклоо хулгай хийсэн хүмүүсээс буцаан эргүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг, /1р хх-ийн 91 р хуу/,
Хохирогч гийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг 1 дүгээр хороонд оршин суух өөрийнхөө хашаанаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн даюун маркийн мотоциклоо хулгайд алдсан. Тэгээд сумын төвийн хойд талд хүрмэн чулууны үзүүрт цахилгааны утсыг нь тасдаад хаячихсан банкны тагыг нь онгойлгох гэж оролдсон байдалтай хаясан байсан...” гэсэн мэдүүлэг, /1р хх-ийн 137-138р хуу/,
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гийн өгсөн тайлбарт: “...2016 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв дээд өргөн чөлөөний худагтай гудмын ертөнцийн зүгээр зүүн талаасаа 2 дахь хашаан дотроос БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын номер дугааргүй, улаан өнгийн 150 мотортой Даюун маркийн мотоцикл хулгайд алдсан. Манай ээж Батжаргал 2016 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос шинээр 1.650.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Миний мотоцикл улаан өнгөтэй Даюун гэсэн бичиг банкныхаа 2 талд бичсэн байгаа. Урд хойд дугуйндаа шаврын хаалт байхгүй. Өөрийнхөө үйлдвэрийн 2 ширхэг хар өнгийн толь байгаа...” гэсэн мэдүүлэг, /1 р хх-ийн 112р хуу/,
Хөрөнгийн үнэлгээчин ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч гийн 2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн супер Даюун маркийн мотоциклд 05/24 дугаартай “үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянган төгрөг/-р, хохирогч гийн 2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн супер Даюун маркийн мотоциклд 05/25 дугаартай үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянган төгрөг/-р, хохирогч Б.Гандуламын 2015 онд үйлдвэрлэгдсэн мустанг-5 маркийн мотоциклд 05/20 дугаартай үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 500.000 /таван зуун мянган төгрөг/-р, хохирогч ы 2015 онд үйлдвэрлэгдсэн мустанг-5 маркийн мотоциклд 05/21 дугаартай “үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 400.000 /дөрвөн зуун мянган төгрөг/-р, хохирогч ын 2016 онд үйлдвэрлэгдсэн мустанг-5 маркийн мотоциклд 05/22 дугаартай үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянган төгрөг/-р” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд /1р хх-ийн 187-190, 196-199, 205-208, 214- 217, 223-226/ зэрэг болно.
/Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт/
Шүүгдэгч И.Б, О.П нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Найман буланд оршин суух ын хашаанаас мустанг-5 загварын, Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух гийн хашаанаас Даюун загварын, 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бат-Өлзий сумын 3 дугаар баг 1 дүгээр хороонд оршин суух гийн хашаанаас Даюун загварын, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух ын хашаанаас мустанг-5 загварын, 2017 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух ы хашаанаас мустанг-5 загварын мотоциклуудыг хулгайлан хохирогч д 800.000 төгрөг, д 800.000 төгрөг, Б.Гандуламд 500.000 төгрөг, д 400.000 төгрөг, ад 800.000 төгрөгийн хохирлыг учруулан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч ы мэдүүлэг /1 р хх-ийн 53р хуу/, Хохирогч ын мэдүүлэг /1р хх-ийн 77-78р хуу/, хохирогч Б.Гандуламын мэдүүлэг /1р хх-ийн 91 р хуудас/, хохирогч, хохирогч ы мэдүүлэг /1р хх-ийн 137-138р хуу/, хохирогч гийн мэдүүлэг /1 р хх-ийн 112р хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /1 хх 1-6 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх 40, 68, 89, 128 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч гийн 2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн супер Даюун маркийн мотоциклд 05/24 дугаартай “үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянган төгрөг/-р, хохирогч гийн 2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн супер Даюун маркийн мотоциклд 05/25 дугаартай үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянган төгрөг/-р, хохирогч Б.Гандуламын 2015 онд үйлдвэрлэгдсэн мустанг-5 маркийн мотоциклд 05/20 дугаартай үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 500.000 /таван зуун мянган төгрөг/-р, хохирогч ы 2015 онд үйлдвэрлэгдсэн мустанг-5 маркийн мотоциклд 05/21 дугаартай “үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 400.000 /дөрвөн зуун мянган төгрөг/-р, хохирогч ын 2016 онд үйлдвэрлэгдсэн мустанг-5 маркийн мотоциклд 05/22 дугаартай үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянган төгрөг/-р” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд /1р хх-ийн 187-190, 196-199, 205-208, 214- 217, 223-226 хуудас/ шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч И.Б, О.П нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч И.Б, О.П нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч И.Б, О.П нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч И.Б, О.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч И.Б, О.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн 3,7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурван/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, О.П нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.Б, О.П нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.
Шүүгдэгч И.Б, О.П нарт нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, мөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн И-н Б, Б овогтой О-н П нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн 3,7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн И-н Б хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурван/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн 3,7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогтой О-н Пид 03 /гурван/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, О.П нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.Б, О.П нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч И.Б, О.П нарт нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, мөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч И.Б, О.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.Б, О.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА