| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00487/и |
| Дугаар | 00682 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 00682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, Хиргис овогт Арилдын Хишигбаяр /РС88071501/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хєвсгєл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, Баяншар овогт Базаргүрийн Бадамсамбуу /РС90012513 /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Хишигбаяр шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2009 онд Б.Бадамсамбуутай танилцан улмаар 2011 оны 6 дугаар сарын 27-нд гэрлэлтийн №0127073-8 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Хүслэн төрсөн. Б.Бадамсамбуу нь архи ихээр хэрэглэж зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин Б.Хүслэн маань миний асрамжил амьдран, өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бадамсамбуу шүүхэд гаргасан тайлбартаа: Базаргүр овогтой Бадамсамбуу миний бие нь А.Хишигбаярын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурдсаны дагуу миний бие гэрлэлтээ цуцлуулахыг, охин Б.Хүслэнг эх А.Хишигбаярын асрамжид өгөхийг тус тус зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Хишигбаяр нь хариуцагч Б.Бадамсамбууд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.Хишигбаяр, хариуцагч Б.Бадамсамбуу нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас Б.Хүслэн төрсөн болох нь:
Тухайлбал: Хэрэгт авагдсан Баяншар овогт Бадаргүрийн Бадамсамбуу /РС90012513/, Хиргис овогт Арилдын Хишигбаяр /РС88071501/ нарын 2011 оны 6 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн №08 дугаарт бүртгэж №0127073-8 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Баяншар овогт Базаргүрийн Бадамсамбуу /РС90012513/, Хиргис овогт Арилдын Хишигбаяр /РС88071501/ нарын гэр бүлд 2011 оны 6 дугаар сарын 10-нд төрүүлсэн охин Баяншар овогт Бадамсамбуугийн Хүслэн /РС11261000/-г 2011 оны 6 дугаар сарын 27-нд бүртгэж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас олгосон 0000634456/68 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баатарын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай “ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харъяат Арилд овогтой Хишигбаяр 29 настай, эмэгтэй, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн төрөх тасагт 2011 оны 6 дугаар сарын 10-нд 2700 грамм жинтэй охиныг хэвийн төрүүлж, одоо эсэн мэнд бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Б.Бадамсамбуу, А.Хишигбаяр нарын гэрлэлтийг цуцлаж охин Б.Хүслэнг эх А.Хишигбаярын асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бадамсамбуугаас шүүхээр гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Хишигбаярт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Баяншар овогт Базаргүрийн Бадамсамбуу /РС90012513/, Хиргис овогт Арилдын Хишигбаяр /РС88071501/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 6 дугаар сарын 10-нд төрүүлсэн охин Баяншар овогт Бадамсамбуугийн Хүслэн /РС11261000/-г эх А.Хишигбаярын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бадамсамбуугаас 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Хишигбаярт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА