Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1070

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Г.Мөнхтүвшин (Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас томилолтоор), шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгч Ю.Б, түүний өмгөөлөгч Д.Бадамгэрэл, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Г.Б, О овгийн Ю.Б, Н овгийн О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан, Х овгийн Б.З-ийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1907 00408 0354 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжаар харьяаллын дагуу шилжүүлснийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Н овгийн О.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, том машины операторчин мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:                                                                                                                      - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнэж хянан харгалзсан,                                  

- Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 88/24 дугаар захирамжаар (Өршөөлийн хуулиар) суллагдсан.

2. Мотой овгийн Г.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эгч, хоёр дүүгийн хамт Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан ** дүгээр багт байнга оршин суух хаягтай боловч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 212 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

3. О овгийн Ю.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн 18 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

4. Х овгийн Б.З, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн  2008 оны 02 сарын 19-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар тэнссэн,

- Сэлэнгэ аймгийн сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлан ялаар, 

- Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 10 сарын 12-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

1. Шүүгдэгч Ю.Б, Г.Б, О.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Хэрлэн Баян Улаан тосгоны нутаг, “Цохионы ар” гэх газраас машин механизм болох ** улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогч Э.Т-ын 69 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 47.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ю.Б, Г.Б,  О.Б нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар баг, Устын сайр гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө машин механизм болох ** улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Ж.Б-ын  олон тооны мал буюу улаан тугалтай, улаан хүрэн зүсмийн  үнээг  хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Ю.Б, Г.Б, О.Б нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хороонд машин механизм болох ** улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Х.Л-ын олон тооны буюу хүрэн бөөр алаг, ухаа зүсмийн эр үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Нийслэлийн Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Улаан эрэг гэх газраас машин механизм болох ** улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Д.Х-ийн 40 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлан авч 5.620.000 төгрөгийн хохирол учруулсан

5. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хороонд машин механизм болох ** улсын дугаартай микробус маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Б.Б-ын олон тооны мал буюу хар халзан гунан эр үхэр, хар халзан шүдлэн үнээг хулгайлж нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан

 6. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар бүлэглэн Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн шорооны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчимд хохирогч Х.Э-ын улаан халзан зүсмийн мухар гунжин 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой багийн нутаг “Бумбат” гэх газраас хохирогч Ч.Ц-ийн 11 тооны буюу олон тооны адууг хулгайлж, түүнд 8.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Г.Б, Б.З нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Төв аймаг, Борнуур сумын “Булаг” гэх газраас хохирогч Б.Н-ы 1 тооны цавьдар халзан морийг хулгайлж, 901.700 төгрөгийн хохирол учруулсан

9. Шүүгдэгч О.Б, Ю.Б нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашаан гэх газраас хохирогч С.Ч-ын эзэмшлийн хонгор зүсмийн 2 буюу олон тооны адууг хулгайлж бусдад  5.754.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Г.Б, Б.З нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын дундуур машин механизм буюу мотоцикл ашиглан Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны “Өндөр довын гүүр” гэх газраас иргэн Х.Г-ийн хүрэн азаргатай 27 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 16.050.000 төгрөгийн хохирол учруулсан

11. Шүүгдэгч Г.Б, Б.З нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын дундуур машин механизм буюу мотоцикл ашиглан Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 1 дүгээр баг Хэрлэн Баян-Улаан тосгоны нутаг “Төмсний чихэн” гэх газраас хохирогч Д.Б-ийн олон тооны мал буюу 2 тооны адууг хулгайлж, түүнд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр:

1. Шүүгдэгч Ю.Б, Г.Б, О.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Хэрлэн Баян Улаан тосгоны нутаг, “Цохионы ар” гэх газраас машин механизм болох **улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогч Э.Т-ын 69 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 47.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ю.Б, Г.Б,  О.Б нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар баг, Устын сайр гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө машин механизм болох **улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Ж.Б-ын  олон тооны мал буюу улаан тугалтай, улаан хүрэн зүсмийн  үнээг  хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Ю.Б, Г.Б, О.Б нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хороонд машин механизм болох **улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Х.Л-ын олон тооны буюу хүрэн бөөр алаг, ухаа зүсмийн эр үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Нийслэлийн Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Улаан эрэг гэх газраас машин механизм болох ** улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Д.Х-ийн 40 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлан авч 5.620.000 төгрөгийн хохирол учруулсан

5. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хороонд машин механизм болох **  улсын дугаартай микробус маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Б.Б-ын олон тооны мал буюу хар халзан гунан эр үхэр, хар халзан шүдлэн үнээг хулгайлж нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан

 6. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар бүлэглэн Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн шорооны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчимд хохирогч Х.Э-ын улаан халзан зүсмийн мухар гунжин 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой багийн нутаг “Бумбат” гэх газраас хохирогч Ч.Ц-ийн 11 тооны буюу олон тооны адууг хулгайлж, түүнд 8.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Г.Б, Б.З нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Төв аймаг, Борнуур сумын “Булаг” гэх газраас хохирогч Б.Н-ы 1 тооны цавьдар халзан морийг хулгайлж, 901.700 төгрөгийн хохирол учруулсан

9. Шүүгдэгч О.Б, Ю.Б нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашаан гэх газраас хохирогч С.Ч-ын эзэмшлийн хонгор зүсмийн 2 буюу олон тооны адууг хулгайлж бусдад  5.754.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Г.Б, Б.З нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын дундуур машин механизм буюу мотоцикл ашиглан Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны “Өндөр довын гүүр” гэх газраас иргэн Х.Г-ийн хүрэн азаргатай 27 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 16.050.000 төгрөгийн хохирол учруулсан

11. Шүүгдэгч Г.Б, Б.З нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын дундуур машин механизм буюу мотоцикл ашиглан Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 1 дүгээр баг Хэрлэн Баян-Улаан тосгоны нутаг “Төмсний чихэн” гэх газраас хохирогч Д.Б-ийн олон тооны мал буюу 2 тооны адууг хулгайлж, түүнд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч нар шүүх хуралдаанд: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэцгээв.

1. Шүүгдэгч Ю.Б, Г.Б, О.Б нар нь бүлэглэн Э.Т-ын 69 тооны адууг хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, **улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 12-25 дугаар хуудас);

-Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 26-28 дугаар хуудас);

-Хохирогч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....Би Г.Б-ыг танина. Энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б нь 2016 оны үед 2-3 жил Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгонд, манайхаас 2 орчим км зайд байх саахалт айлд малчнаар ажиллаж байсан залуу байгаа юм. Би царайг нь харсан, мөн байна. Би өөрийн алдсан адуунуудаа 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хараагүй, энэ хугацаанд алдагдсан байна”....гэсэн мэдүүлэг (1хх-ийн 59-60 дугаар хуудас);

-Хохирогч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн”....цайллагад ирсэн манай нутгийн танил З гэх хүн танай адуу чинь хөх нуурын тагийн урд Х гэх хүний өвөлжөөн дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай адуунууд бүрэн байна уу гэж асуусан чинь лав 2 алаг морь чинь харагдахгүй байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд адуун дээрээ очоод харахад содон хоёр алаг 2 алаг морь, 1 бор гүү харагдахгүй байсан. Тэр үед манай гэрт хүмүүс ирчихсэн байсан болохоор сайн тоолж бүртгэж үзээгүй найр луугаа буцаад явсан. Маргааш нь адуун дээрээ буцаж очоод адууныхаа голоор яваад бүртгэхэд буурал дэлтэй хүрэн үрээ, хээр морь харагдахгүй байсан. Мөн халтар морь, хүрэн морь, зээрд морины дэлүүдийг нь засчихсан байхаар нь адуу уургалдаг залуучууд нь хөөсөн юм байлгүй гээд тэр хавиар буюу цэнхэр ус, Ар хүйтэн, Хөх нуурын таг зэрэг газруудаар хайж байгаад харанхуй болохоор нь буцаад гэртээ ирсэн...Тухайн сумын цагдаатай уулзаад манай адуунаас 5 адуу алга болчхоод байна гэж хэлсэн чинь энэ танай адуунууд биш биз гээд амьд 3 адууны зураг, мөн ажилласан 3 адууны зураг харуулахад амьд 3 адуу нь манай сартай зээрд үрээ, хээр морь, буурал дэлтэй хүрэн үрээ байсан. Нэг алаг морины толгой харуулахад мөн манайх байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 65-66 дугаар хуудас);

-Хохирогч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ”....2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Ч-ийн хул зүсмийн адуу манай адуунд нийлсэн байна гэж буруу харснаас болж, зөрүү мэдүүлэг өгсөн байна лээ. Сүүлд адуугаа тоолж бүртгэж үзэхэд Ч-ийн хул зүсмийн адуу гээд байсан нь манай өөрийн хул хонгор адуу байсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 84-85 дугаар хуудас);

-Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Б өглөө буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны үүрээр ** дугаартай машинаар 6 тооны адуу ачаад хашаанд орж ирсэн. Хаанаас хэнээс авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан манай ажлын Б гэх залуугаас 5 сая төгрөг зээлсэн, тэр мөнгөөрөө адуу авсан байх. 3 адууг нь өглөө 08 цагийн үед манай хашаанд махалсан. Би ажилдаа явахдаа мал нядалдаг З гэх залууг *** гэсэн дугаар руу нь залгаж дуудаад хаягаа зааж өгөөд явсан. Орой тараад ирэхэд 3 адууг махалсан байхаар нь махыг нь ачаад хот руу явж байсан юм. Гарал үүслийн гэрчилгээг хуучин захиргааны хажуу талын мал эмнэлгээс очоод авчих гэж Б хэлэхээр нь би тухайн эмнэлэг дээр очоод нэг настай хүнээс гарал үүслийн бичиг гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 72-73 дугаар хуудас);

-Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”.... 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр З над руу утсаар залгаад 1 дүгээр хороонд 3 адуу махалъя, таньдаг хүн над руу залгаад байна, хоёулаа очъё гэхээр нь би зөвшөөрөөд 1 дүгээр хорооны Баянзүрх 2 дугаар гудамжинд нэг айлын хашаанд очиход 4 адуу харагдах шиг болсон. Тухайн үед хэдэн адуу байгааг хараагүй, 3 адууг махалж дуусгахад цаг 10 өнгөрч байсан. З бид хоёр 75000 төгрөгийн хөлсөө аваад явсан. Халиун адуу, бор адуу, бор гүү, гурвалжин тамгатай адуу байсан. Танихгүй 3 эрэгтэй байсан аль нь адууны эзэн гэдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 74-75 дугаар хуудас);

-Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би өмнө нь Налайхын 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах мал махны бойнд мал нядалдаг ажил хийдэг байсан. 2019 оны 09 сарын 23-ны орой 18 цагийн үед над руу *** дугаарын гар утсаар эмэгтэй хүн яриад танаар адуу хийлгэх гэсэн юм, боломжтой байна уу гэж асуусан. Чи хэн гэдэг хүн бэ гэхэд та намайг танихгүй, би таны гар утсыг хүнээс аваад ярьж байна гэж хэлэхээр нь одоо хийж өгч чадахгүй, харин маргааш нь буюу 24-ний өдөр өглөө очоод наад адууг чинь хийгээд өгье гэж хэлсэн. Тэр оройдоо өмнө нь хамт ажилладаг байсан Ц-тай яриад маргааш 1-р хороонд 3 адуу нядалъя гэж хэлэхэд Ц хамт явахаар болсон. Маргааш нь Ц-ын хамт Налайх дүүргийн 1 хороо, Баянзүрхийн 2 гудамжны *** тоотод очиход цагаан өнгийн Портер маркийн машин байсан ба хашааны хаалганы баруун талд Хулд алаг зүсмийн чойндон (гурвалжин) хэлбэрийн тамгатай, дотроо наран тамгатай морь байсан, хамт хүрэн зүсмийн чойндон (гурвалжин) тамгатай, тамга нь дотроо наран тамгатай адуу байсан. Хашааны хойд талд цагаан, бор зүсмийн гүү байсан, мөн адил чойндон тамгатай байсан. Би Ц-тай хамт хашаанд байсан бор амбаарын зүүн талд 3 адууг нядалж өгөөд цалин гэж 750,000 төгрөг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 76-77 дугаар хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн”.... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд танил ах болох Б, найз Б бид нар хамтдаа архи уугаад сууж байхдаа би хүнээс 25.000.000 төгрөг авахаар болсон, баруун аймгуудаас агтын адуу худалдаж авъя гэж бодож байгаа талаараа ярьсан. Тэгтэл Б чи баруун аймгаас агтын адуу авч байхаар бид хоёр азарга адуу туугаад ирвэл болох юм байна гэж хэлэхээр нь адуу хулгайлахаар болсон. Түүнээс 7 орчим хоногийн дараа Б хотод байрлах миний амьдарч байсан эгчийн гэрт ирээд нөгөө яриад байсан юмандаа явъя, одоо мөнгө төгрөггүй боллоо, Б ахтай ярьсан явъя гэж байна гээд тэр өдөртөө хотоос гарсан. Явсаар Хэрлэнбаян-Улаан тосгонд ирээд эзэнгүй адуу хайж яваад Жаран гэх газар Хүрэн азаргатай нэлээд олон тооны адуутай таарсан. Тэгээд ойрхон байсан чулуун хороонд хашиж байгаад 2 морь барьж аваад Б бид хоёр нэг нэгээр нь унаад уг адуунуудыг орхиод явсан. Дахиад адуу хайгаад явж байтал нэлээд орой усан дээр дахин нөгөө адуунуудтайгаа тааралдсан. Б 2 морь барьж авсан. Бу-ийн адуу мөн байх шиг байна, энийг тууя гээд туусан. Шөнөдөө Багануур хүргэж орхиод маргааш нь Б бид хоёр цааш туугаад үүр цайхад Цонжинболдог оруулаад орхисон. Дахин нэг хоноод маргааш нь бүгдийг нь туугаад Гродок ортол унаганууд нь хэвтээд, зарим адуу нь бүр явахаа болихоор нь би одоо болъё, айлын сайхан адуунуудыг яах юм бэ, одоо энд нь орхиод буцъя гэж хэлтэл уурлаж байгаад миний машинд 4 морь ачаад 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой Налайхад авчирсан. Маргааш өглөө нь авчирсан хээр алаг морь, халиун алаг морь, бор гүүг налайхаас 2 бойчин авчирч ажиллуулсан. Тэнд байсан хүрэн морийг би нядлахгүй гээд маргааш өдөр нь буцааж авчирч адуунд нь орхисон. Тэгтэл орой нь дахиад ачна гэж уурлаад хүрэн морь, хээр морь, сартай хүрэн үрээ нийт гурван морь ачиж Налайхад авчраад манай ажлын тогооч эгч О-ийн хашаанд уяж орхисон. 09 сарын 24-ний оройдоо би хуучин байсан бичгээ аваад ажилласан 3 адууг ачаад хот руу явж байтал замд цагдаа утсаар яриад шалгуул гэхээр нь за гэж хэлээд буцаад Б руу залгаад цагдаа шалгана гэнээ, мэдсэн байна гэж хэлсэн.  Тэгтэл тэр хоёр айгаад, бүгдийг нь авна гээд байсан адуугаа буцааж туугаад байсан газар нь хүргээд хот руу явсан байна лээ. Би Налайхын цагдаад хулгайн адуу ачиж яваа гээд үнэнээ хэлсэн. Бид 3 анхнаасаа адуу хулгайлна гэж ярилцсан. Тэгээд уг хүрэн азаргатай адууг таарахад Б та хоёр бүгдийг нь туугаад ир, би машинтайгаа явж байя гэж хэлээд явсан. Б бид хоёр барьж авсан адуугаа унаад туугаад явсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 82 дугаар хуудас)

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”.... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд Б ах Б бид гурав уулзаад урагшаа хөдөө явж ирье (адуу хулгайлж ирье) гэж ярилцсан. Түүнээс нэг хоногийн дараа бэлтгэл ажлаа хангаад Б уяагаар ногт зангидаж бэлдэж аваад хотод уулзаад Б-ын *** улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэрлэнбаян-Улаан руу явсан. Өдрийг сайн санахгүй байна дөнгөж харанхуй болсны дараа 20 цагийн орчимд байх Цохионы ар гэх газарт байсан Хүрэн азаргатай 60 гаран тооны адууг хойш нь туугаад Зүрх гэх газар чулуун хороонд хашиж байгаад Б хонгор морь, би халтар морь барьж аваад урьд бэлдсэн ногтоороо ногтолсон. Тэгээд адууг хойш туугаад Жарангаар дайраад хөх нуурын дээгүүр гараад Багануурын уурхайн баруун талын төмөр замын гармаар гаргаж орхиод 1 хоноод маргааш нь дахин туугаад Эрдэнэ сумын нутагт очсон, ойролцоогоор 100 гаран км туусан. Тэнд эзэнгүй модон хашаа байхаар нь хашиж байгаад халиун алаг морь, цагаан гүү, 2 хээр үрээ, 1 хүрэн морь, алаг морь нийт 6 адууг Портертоо ачаад унаж явсан морьдоо тавиад, адууг нь хашаанаас гаргаж орхиод Налайх руу явсан. Налайх орохын өмнө Гродокод эзэнгүй блокон хашаанд 2 хээр морь, 1 хүрэн морийг нь уяад Б ах бид хоёр үлдсэн. Б нөгөө 3 адууг ачаад цааш яваад бойчин хөлслөөд ажиллуулсан. Эргэж ирээд үлдсэн 3 адууг ачаад О тогоочийн хашаанд уяж үлдээсэн. Б эхлээд ажилласан гурвыг хот руу аваад явна, сүүлд ажилласан гурвыг маргааш заръя гэж ярилцсан. Б ах бид хоёр замын унаанд суугаад хот руу явсан. Хотод очсоны дараа Б утсаар яриад баригдсан гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 83 дугаар хуудас);

-2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 328 дугаартай хөрөнгийн үнэлгээний:  “Э.Т-ын 8 тооны адууг 7.800.000  төгрөгөөр үнэлсэн” тайлан (1хх-ийн 86-87 дугаар хуудас);

-2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Э.Т-ын 69 тооны адууг 47.550.000 төгрөг” гэсэн тайлан (3хх-ийн 201-203 дугаар хуудас);

-Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Хүрэн зүсмийн 1 азарга нэлээн олон тооны адуунууд байсан...Би газар мэдэхгүй болохоор сайн мэдээгүй Багануур өнгөрч яваад л нэг газраас туусан. Тэгээд Багануурын самбараас жаахан урагшаа яваад 1 хашаанд хашсан, эхлээд 4 морь ачаад 3 морийг нь хүнээр айлын хашаанд ажиллуулаад 1 морийг нь буцаагаад авчирсан. Дараа нь 3 морь ачиж яваад амьдаар нь байлгаж байгаад эзэн нь ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 108-109 дүгээр хуудас);

2. Шүүгдэгч О.Б, Ю.Б, Г.Б нар нь Ж.Б-ын олон тооны буюу тугалтай үнээг хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар багийн нутаг, Устын сайр гэх газар нутагладаг. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө үхрээ бүртгэж үзэхэд бүрэн байсан бөгөөд 09 сарын 08-ны өдөр толгой дарж бүртгээгүй, сумын төв рүү ажилтай болоод явж байхад манай үхэр гэрийн урд талд Аварга тосон нуурын баруун хойд хэсэгт бүрэн байх шиг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө үхрээ татах гэтэл байдаг газраа байгаагүй. Би сумын төв рүү ажилтай явж байгаад орой ирэхэд бүр урд буюу рашааны баруун хойно бор хонхор гэх газар байгаа сураг гарсан. Очоод үзэхэд 1 тугалтай үнээ алга болсон байсан. Баян уул, Хэрлэн гол, Цэнхэрийн гол, урагшаа Баянмөнх сумын нутаг хүртэл хайж явсан боловч олдоогүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 132-133 дугаар хуудас);

-Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”.... Б, Б нар нэг танихгүй эмэгтэйн хамтаар адуу худалдаж авахаар ирсэн. Тэгэхээр нь би саран дэвсгэртэй зуузай тамгатай эрлийз хээр морь, хэвтээ босоо саран тамгатай сартай зээрд үрээний хамтаар зарсан. Түүнээс хойш бараг 1 сарын дараа, үүрээр Б, Б нар мөн танихгүй залуугийн хамтаар нэг тугал үлдээчихье гээд ирсэн. Ямар учиртай тугал юм гэж асуухад хүнээс авсан юм, эхийг нь, өөр нэг үхрийн хамтаар зарах гээд явж байна гэхээр нь цагаан сүүтэй амьтан салгаад яах вэ, би адуугаар солиод авъя гээд сольж аваад явуулсан. Тэр өдөр ирэхдээ Б-ын цагаан өнгийн портер 2 маркийн машинтай, Жаргалтхаан сумаас ирж байна гээд, машин дээрээ бөөр алаг улаан эр үхэр, эвэр нь ногоон өнгийн будагтай улаан үнээ, улаан тугал ачсан ирсэн. Би тугалтай үнээг нь хээр буурал зүсмийн хэвтээ, босоо саран тамгатай соёолон насны гүүгээр сольж өгөөд явуулсан. Би уг нь тугалтай үнээ авчрахад нь хулгайн юм биш биз асуухад настай хүнээс авсан асуудалгүй, гэхээр нь сольсон. Тэрнээс хойш дахин уулзалдаагүй. 2019 оны 08 дугаар сард манайд адуу авахаар ирэхдээ саарал өнгийн микро автобустай ирээд надаас авсан адуугаа манай гэрийн гадаа ажиллаад бүгдийг нь ачаад аваад явсан, өөр мал мах ачаагүй байсан.....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 136-137 дугаар хуудас);

-Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....2019 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө үнээгээ саагаад гаргахад бүрэн байсан. Тэр оройдоо багийн өдөрлөг гээд бүртгэж чадаагүй. Маргааш өглөө нь 09 дүгээр сарын сарын 08-ны өдөр сумын төв дээр ажилтай байсан учраас өглөө үхрээ татаагүй. Орой 19 цагийн орчимд манай үхэр Аварга тосон нуурын баруун хойд талд байсан. Барааг нь хараад өнгөрсөн, тэрнээс нэг бүрчлэн бүртгэж чадаагүй. 09 дүгээр сарын 09-ний өглөө үхрээ татах гэтэл олдохгүй байсан. Өдөржин хайгаад орой нь рашаан хавьд байсан гэж сураг сонсоод авчрахад 1 тугалтай үнээ дутуу байсан. Тугалтай хамт юм чинь хулгай аваагүй байх гэж бодоод одоог болтол хайж байгаа...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 142-143 дугаар хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”.. Б-ын *** улсын дугаартай Портер 2 маркийн машинтай хулгай хийхээр явсан. Дэлгэрхаан сум ороод дэлгүүрээс ойр зуур хүнс аваад сумын төвөөс хойшоо гараад явж байтал нуураас хойш морины хөшөөний орчимд хэсэг үхэр байхыг хараад машинаа зогсоогоод явган очиж туугаад замын хойд талд байсан саравчинд хашиж байгаад улаан тугалтай, улаан зүсмийн үнээг ачаад Хэрлэнбаян-Улаан сум руу явсан. Тосгон өнгөрөөд Төмстийн ар гэх газар сувай голцуу үнээтэй 10 гаран тооны үхэртэй таараад тэд нарыг хойш нь машинаар хөөгөөд Зүрх гэх газарт байрлах О гэх айлын өвөлжөөний зүүн талд эцээж байгаад цагаан алаг эр үхэр барьж аваад ачсан. Тэгээд шууд Багануур яваад Мэлз гэх газар Т гэх айлд очоод, Б уулзаад тугалтай үнээгээ улаан буурал зүсмийн байдсаар солиод, хажуу айлаас нь 2 тооны үхэр худалдаж аваад 3 үхэр 1 адуу, нийт 4 тооны бод ачаад 2 үхэр худалдаж авсан Х гэж дууддаг залуугаар бүх малдаа бичиг авхуулаад Налайх орсон. Тэндээ өлөнгийн үйлдвэрийн тогооч О-ийн хашаанд хулгайлсан эр үхэр, хулгайлсан үхрээр сольсон байдас хоёроо ажиллаад махыг нь ачаад Улаанбаатар хотод Нарантуул-2 захад танихгүй ченжид зарсан. Ер нь бол хөдөөгүүр явж байгаад эзэнгүй малаас хулгай хийнэ л гэж явсан. Амьдаар нь ачна гэж ярилцаад машиных нь татлагын олсыг аваад явсан.  Бид нар хулгайн үхрүүдээ хүнээс худалдаж авсан юм. Хамт бичиг аваад өгчих гэж хэлээд авхуулсан, тэр залуу лавшруулж асуугаагүй”... гэсэн мэдүүлэг (1хх-ийн 144 дүгээр хуудас);  

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Б-тай утсаар яриад Жаргалтхаан дээрээс тосож аваад хамтдаа Дэлгэрхаан орсон. Замдаа бензин тос, мөнгө төгрөггүй боллоо, мал хулгай хийе гэж ярилцсан. Тэгээд Аварга тосон нуураас хойшоо гараад явж байхад замын хажууд 30 гаран тооны үхэр байсан бөгөөд ердөө хажууд нь хаваржаа байсан. Тэгэхээр бүгдийг нь хашиж байгаад улаан тугалтай, улаан үнээг ачаад цааш явсан. Би машины нугасанд унтаж байтал пижигнээд явсан, өндийгөөд хартал нөгөө 2 үхэр хөөж байсан. Жарангийн хөндийд очоод бөөр алаг улаан хязаалан эр үхрийг барьж ачаад цааш явсан. Т гэдэг айлд очоод тугалтай үнээгээ соёолон насны сувай гүүгээр солиод, хойд айл болох Х-өөс 2 үхэр мөнгөөр нь худалдаж аваад бүгдийг нь нийлүүлээд Х гэх залуугаар бичиг авхуулаад цааш явсан. Эхлээд сумын төвийн араас хулгайлсан тугалтай үнээ нь ногоон будагтай эвэртэй, улаан эр тугалтай, улаан үнээ байсан. Имийг нь анзаарч хараагүй.  Замдаа хулгайлсан бөөр алаг улаан эр үхэр нь хязаалан насны үхэр байсан, ногоон ээмэгтэй байсан. Бид 2 уг үхрийг *** улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авчирсан”.... гэсэн мэдүүлэг (1хх-ийн 145 дугаар хуудас);

-Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын эхээр өглөө эрт саахалт айлын Т-ийн гэрээр очтол цагаан портертой хүмүүс ирсэн байсан. Тэр дунд Хэрлэнбаян-Улааны Б гэх залуу хамт явсан. Тэд нар мал авч байгаа гээд Т-д тугалтай үнээ өгөөд оронд нь адуу авч байсан. Би үхэр авах уу гэж асуугаад 2  үхэр зарахаар болсон. Тэд улаан зүсмийн бүдүүн үнээ, хар шүдлэн эр үхрийг нийлүүлээд 2,800,000 төгрөгөөр худалдаж аваад өөрсдийнхөө ачиж явсан 1 үхрийг Т-өөс сольж авсан. 1 адуутай нийт 4 бод ачаад явсан....” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 146 дугаар хуудас);

-Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....2019 оны 09 дүгээр сарын эхээр шиг санаж байна манай нөхөр Э урд айлд ирсэн хүмүүс мал авч байна 2 үхэр заръя гээд 2 үхэр зарсан. Тэр хүмүүс нь Б, Б нар юм билээ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн  147 дугаар хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”....Аварга тосон ороод оройхон хойшоо гараад явж байтал замын хажууд эзэнгүй айлын хэсэг үхрүүд байхаар нь Б бид 2 хөөж ирж хаших гээд явтал харанхуй болоод нөгөө үхрүүдээ олохгүй эргээд нөгөө өвөлжөөн дээрээ иртэл Б Б 2 олоод хашчихсан байсан. Тэгээд улаан үнээ, тугалтай хамт машиндаа ачсан. Хэрлэнбаян-Улаан ороод явж байтал Төмстийн ар гэдэг газар дахиад хэсэг үхэр таарахаар нь машинаараа хөөгөөд нэг алаг үхрийг нь ачаад өмнөх ачсан байсан тугалтай үнээтэй нийлээд 3 үхэр аваад Багануур орсон. Багануурын Мэлзийн ар гэх газарт оршин суудаг Т гээд танилындаа очоод ачиж явсан тугалтай үнээгээ байдсан гүүгээр солиод Т-тэй айл байсан Х гэдэг залуугаас 2 (шүдлэн эр үхэр, сувай үнээ) үхэр 2.500.000 төгрөгөөр худалдаж аваад Х-өөр 3 үхэр 1 адуундаа малын бичиг хийлгээд Налайх дүүрэг ороод алаг үхрээ байз гүүтэйгээ нядлаад Хүчит шонхор захад зарсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн  156-157 дугаар хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”.... Хэрлэнбаян-Улаан руу явж байхад мөн замд хэдэн тооны үхэр таарахаар нь эндээс нэг үхэр барьж авъя гээд 2 тооны үхэр машинаараа тастаад хөөсөн чинь нэг улаан алаг үхэр нь хэвтээд, нөгөө үхэр нь цаашаа давхиад алга болсон. Тэгээд улаан алаг хязаалан эр үхрээ ачаад Багануур луу явсан. Өглөөгүүр Багануурт орж ирээд миний танил Т-ийн гэрт очсон. Т-тэй уулзаад найз нь мал худалдаж явна, чи тугалтай үнээ авах уу гэсэн чинь Т найзад нь гүү л байна харин хооронд нь солих уу гэхээр нь Т-ийн соёолон буурал гүүгээр тугалтай үнээгээ сольсон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 158-159 дүгээр хуудас)

-Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Дэлгэрхааны нууран дээрээс хот руу хөдөлцгөөсөн. Хөдлөөд холдоогүй явж байхад тугалтай нэлээн хэдэн тооны үхрүүд таарсан. Тэр хоёр дандаа тугалтай үхрүүд байна гэж яриад байсан. Тэгээд хамгийн сүүлд явсан нэг тугалтай үхрийг нь тугалтай нь ачаад цаашаа хөдөлсөн. Сумын төвөөс цаашаа явж байхад нэлээн хэдэн тооны үхэр замд таарсан. Тэр үхрүүдээс хоёр үхрийг нь машинаар тастаж хөөгөөд нэг алаг үхрийг нь барьж авч ачаад цаашаа явсан. Тэгээд Багануураас урагшаа нэг айлд ирж хоносон. Өглөө нь тэр хоёр айлынх нь  хүнтэй уулзаад нэг тугалтай үхрээ байдсаар солиод, хажуу талынх нь айлаас улаан үнээ, нэг эр хар үхэр Б худалдаж аваад 3 үхэр, 1 адуутай хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 160-161 дүгээр хуудас);

-Эд хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаартай тайлан (1хх-ийн 150 дугаар хуудас);

3. Шүүгдэгч О.Б, Ю.Б, Г.Б нар нь Х.Л-ын олон тооны буюу хоёр үхрийг хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч Х.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 09 дүгээр сарын 10-с 14-ний өдрийн хооронд санаж байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг,  Төмстэй орчмоос 2 тооны эр үхрээ хулгайд алдаад 5 хоног эрэл сурал болоод олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн...” гэсэн мэдүүлэг  (1хх-ийн 176-177 дугаар хуудас);

-Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”....2019 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Төмстэй орчмоос 2 тооны эр үхрээ хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 178 хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...2019 оны 09 дүгээр сарын 12-ны орчимд шиг санаж байна. Найз Б, танил ах Б нарын хамтаар Б-ын **улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ... Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг Төмст гэх газрын ард явж байтал 10 гаран тооны үхэртэй таараад 2 эр үхрийг авах гээд таслаад хөөсөн боловч нэг нь улаан зүстэй үхэр нь баригдаагүй, цагаан алаг зүстэй эр үхрийг барьж аваад ачсан. Тэгээд хулгайн эр үхэр, сольж авсан байдас дээрээ нэмээд 2 үхэр мөнгөөр нь худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 179-180 дугаар хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Аварга тосон нуурын ард явж байхад ... хэсэг эзэнгүй үхэртэй таараад тэндээс цагаан алаг зүстэй эр үхэр ачаад Багануур дүүрэгт байдаг Т гэх залуугийнд очоод мал худалдаж аваад явж байна гэж хэлээд хойд айлаас нь 2 үхэр худалдаж аваад тугалтай үнээгээ соёолон насны гүүгээр сольсон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 181-182 дугаар хуудас);

-Эд хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаартай тайлан (1хх-ийн 185 дугаар хуудас);

4. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар нь Б.Б-ын олон тооны буюу 2 тооны үхрийг хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:  

-Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...манайх 2019 оны 07 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг дулааны хажуу гэх газраас 2 тооны үхэр хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 207-208 дугаар хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Б-ын саарал өнгийн микро автобустай Хэрлэнбаян-Улаан тосгон руу явсан. Тосгоны төвийн хойд талд өвөлжөөн дээр 15 орчим тооны үхэр байхаар нь хар халзан эр үхэр, хар халзан бяруу хоёрыг газар дээр нь нядлаад махыг нь ачаад нэг үхрийнх нь толгой гэдсийг аваад 2 арьс, 1 толгой, 1 гэдсийг нь үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 209 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Хэрлэнбаян-Улааны нутаг Хар үзүүр гэх газар ирсэн. Гэтэл 2-3 тооны алаг үхэртэй 20 гаран тооны үхэр сүрэгтэй таарсан. Машинтайгаа бөөнд нь уул өгсүүлж хөөгөөд Хар үзүүрт байрлах М гэх залуугийн өвөлжөөнд бүгдийг нь хашиж байгаад хар халзан хязаалан эр үхэр, улаан бяруу хоёрыг өвөлжөөн дээр нь бид хоёр ажилласан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 210 дугаар хуудас);

Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Хэрлэнбаян-Улааны Хар үзүүр гэх газар 20 гаран тооны үхэр таарсан. Бид хоёр 2 тооны үхэр хулгайлах санаа төрөөд хар халзан соёолон эр үхэр, хар халзан бярууг бэлчээр дээр нь ажилласан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн  220-221 дүгээр хуудас);

-Эд хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 322 дугаартай: “...2.600.000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний тайлан (1хх-ийн 213 дугаар хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Буга хайрхан гэдэг газрын зүүн талд 20-д тооны үхэртэй таарсан. Тэгээд Б тэр үхрүүдийг ойр байсан эзэнгүй өвөлжөө рүү хөөж оруулаад хар халзан эр үхэр, хар бяруу хоёрыг газар дээр нь нядлаад тэр шөнөдөө Налайх дүүрэг орж ажилладаг байсан өлөнгийн үйлдвэртээ ойролцоогоор 1 сая 200 мянган төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 222-223 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар нь хохирогч Д.Х-гийн 40 тооны бог мал хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эхнэр В-гийн хамтаар Завхан аймаг явчхаад ирсэн. 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөө эрт хонио тоолтол 40 тооны хонь дутсан. Нийт 40 тооны дан бүдүүн хонийг ялгаад хулгайлсан байсан. Үүнээс 7 тооны хонь нь Б гэх хүний мал байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 238-239 дүгээр хуудас);

-Хохирогч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ”....Манай хонь ямаанд манай эхнэр В-гийн төрсөн дүү С-ын охин Б-гийн 20-иод тооны хонь байдаг юм. Би тухайн үед зүгээр багцаалаад тоолсон болохоор Б-гийн 7 тооны хонь алга болсон байна гэж бодсон. Түүний дараа дахин тоолоход Б-гийн хониноос алга болоогүй дан манай 40 тооны хонь алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 86-87 дугаар хуудас);

-Гэрч Ю.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Миний 20 орчим тооны хонь Х ахын хоньд байдаг. Манай хониноос алга болсон асуудал байхгүй....Х ахын өөрийнх нь 40 тооны хонь алга болсон...надаас 20 тооны хонь авна гэж яриагүй би өөрөө 20-иод тооны хоньтой, хүнд илүүчлэх хонь байхгүй...” гэсэн мэдүүлэг;

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Б бид хоёр Х-ийн 40 тооны хонины хэрэг дээр Б-ыг хамт явсан гээд мэдүүлсэн өгсөн. Уг нь энэ хэрэгт Б оролцоогүй...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 89-90 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Б бид хоёр Х-гийн 40 тооны хонины хэрэг дээр Б-ыг хамт явсан гээд мэдүүлсэн өгсөн, Б оролцоогүй...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 91-92 дугаар хуудас);

-Гэрч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Миний төрсөн дүү Ю.Б-ын 5 тооны адуу, 5 тооны үхэр, хонь, ямаа нийлсэн 40 орчим тооны мал миний маллагаанд байдаг...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 241-242 дугаар хуудас);

-Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....Ю гэдэг хүний П гэж дууддаг хүүхэд нь манай гэрт ирсэн. Тэр хэлэхдээ Хэрлэнбаян-Улаанаас өөрийн хонио аваад явж байна, Налайх руу оруулаад өгөөч, танай нөхөр Т ахтай ярьтал тантай очиж уулз гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би жолооч байхгүй байна миний дүү, өөр унаа олж аваад яв гэж хэлсэн. Гэтэл П унаа олдохгүй байна та яваад өгөөч гээд байнга гуйгаад болохгүй болохоор нь хотоос ачаа ачуулмаар байна гэж байсан Багануур дүүргийн 5-р хороо Нарийн хэсэгт гэр нь байдаг шар өнгийн микротой танихгүй залуугаар *** улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээ жолоодуулаад хонийг нь ачихаар болсон. Хонь малуудыг ачиж Багануурын цагдаагийн пост дээр зогсож ороод П гарал үүслийн бичиг баримтаа шалгуулж гарч ирээд цааш хөдөлж өдрийн 15 цагийн үед Налайх дүүрэгт очиж постоор өнгөрөөд байдаг дэлгүүрийн хажууд ачуулсан малаа буулгаж аваад би жолоочийн хамт цааш  хөдөлсөн. Тухайн хонинуудыг ачихад манай *** улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл дүүрч байсан. Яг хэдэн тооны мал ачиж байсныг санахгүй байна. Ойролцоогоор 40-өөд тооны хонь байсан байх, нэг хонь нь гараад цойлоод алга болсон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн  243 дугаар хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Г. Б бид хоёр Д.Х-гийн гэрт нь очоод хүн байхгүй болохоор нь гэрийнх нь холгүй байсан хонь малыг нь хураагаад 37 тооны хонь, 3 хургатай тастаж хэн нэгэнд мэдэгдэлгүй хөөгөөд зам зуур цайны газрын ар талд эзэнгүй блокон хашаанд хашсан. Тэгээд О.Б-ын машинтай Багануурын төвөөр мал ачих машин хайгаад таньдаг Б гэдэг эгчийн утсыг олж аваад 250.000 төгрөгөөр ачуулахаар тохирсон. Багануур дүүргийн Монрубин барилгын материалын хажуу талын мал эмнэлэгт ороод жоохон охин байхаар нь би 5 дугаар хорооны харьяат хүн байгаа юм “А” дансаа бүртгүүлж чадаагүй яваа юм, ахдаа 40 бог малын бичиг хийгээд өгөөч гэж гуйгаад бичиг хийлгүүлж авсан. Би уг нь хулгай хийхдээ манай дүү Ю.Б-гийн мал Х-гийн хотонд байдаг, бас Х-гийн эхнэр В миний нагац болохоор баригдсан ч гайгүй байх гэж бодож байсан. Энэ талаар Бо-д хэлсэн, харин Б намайг өөрийн малаасаа авч байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 248-249 дүгээр хуудас);

-Эд хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 410 дугаартай: “...нийт 40 тооны бог мал 5.620.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан (1хх-ийн 245 дугаар хуудас); 

-Иргэний нэхэмжлэгч З.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...нэг залуу над руу утсаар яриад Багануур дүүрэг дээрээс Налайх руу хонь ачих уу гэхээр ачна гээд тэр залуутай ачих хөлсөө тохиролцоод наана чинь миний нэг Маяти байгаа. Тэрийг нэг залуу бариад манай эхнэр хүүхэдтэй гарах гэж байгаа, манай эхнэртэй холбогдоод малаа ачих гэж хэлсэн. Би энэ малыг хулгайн юм гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 176-177 дугаар хуудас);

-Эд хөрөнгийн үнэлгээний 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаартай:  “... *** улсын дугаартай автомашиныг 14.000.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (3хх-ийн 211 дүгээр хуудас); 

6. Шүүгдэгч Ю.Б, Г.Б нар хохирогч Ж.Э-ын 1 тооны үхэр хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн хуучин шорооны орчим газарт бэлчээрт байсан манай үхрээс мухар, улаан халзан зүстэй гунжин үхэр алга болсон. Манай мухар, улаан халзан зүстэй гунжин үхэр нь ижлээсээ салдаггүй үхэр байсан болохоор хулгайд алдагдсан гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байгаа...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн  20 дугаар хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Бааст гол өгсөөд Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн хуучин шорооны орчим явж байхад бэлчээрт 10-аад тооны үхэр байхаар нь мухар улаан халзан зүстэй номхон, гунжин үхрийг Багануурын төв рүү салгаад тууж явсаар Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ** тоотод байх ээж Д.С-ын хашаанд оруулж нядалсан. Нядалж дуусаад шөнө бид хоёр Уурхайчин дэлгүүрийн уулзвараас улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн Пропокс маркийн тээврийн хэрэгсэлд, хөлсөнд нь 100.000 төгрөг өгөхөөр тохироод Улаанбаатар хот руу махаа машинд ачиж явсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн  21-22 дугаар хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Багануур дүүргийн 3-р хороо, Уурхайн хуучин шорооны орчим явж байхад бэлчээрт 10-аад тооны үхэр байсан. Тухайн үхэр дотроос мухар улаан халзан зүстэй гунжин үхэр номхон байхаар нь Багануур дүүргийн төв рүү салгаад тууж, хөтөлж явсаар Багануур дүүргийн төвд байх Б-ын ээжийн хашаанд оруулж нядалсан. Бид хоёр хулгайлсан үхэртээ гарал үүслийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 24 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...2019 оны 08 дугаар сарын 12-ны үед шиг санаж  байна. Б бид 2 Налайх дүүргийн өлөнгийн үйлдвэрт ажиллаж байсан. Хагас сайн бүтэн сайны амралт таараад Багануур дүүрэгт очиж амаръя гээд замын унаанд суугаад Багануур орсон. Хуучин уурхайн шорооны урд хэсэг эзэнгүй 10-аад тооны бараан зүсмийн үхрүүд таарсан. Бид хоёр үхрүүдээс мухар ягаан халзан гунжийг туугаад Багануур ороод нарийны ** тоотод манай ээж С-ын хашаанд аваачиж нядалсан. Тэр үед манайд хүн байгаагүй. Тэгээд бид 2 гудамжнаас probox маркийн машин хөлсөлж аваад махаа ачаад Улаанбаатар хот ороод Хүчит шонхор захад мал ажилладаг хүнд махаа 750.000 мянган төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 35-36 дугаар хуудас); /

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Хэрлэн гүүрний баруун талд байрлах амралтын газрын урд, голын эрэг дээр очоод архи хувааж ууцгаасан. Тэгээд Багануурын таксины хүн рүү залгаад ярьсан чинь очиж чадахгүй гэж хэлсэн. Бид 2 унаагүй болсон тул Багануур дүүргийн зүг рүү алхаад явж байтал замд 10 орчим тооны үхэр таарсан. Б эндээс нэг үхэр аваад явчихъя, хоёулаа мөнгөгүй болчихсон юм чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж гүйцэтгэдэг юм бэ гэсэн чинь их номхон үхрүүд байна гэж Б хэлсэн. Б бид 2 хоёр, нэг үхрийнх нь хажууд очоод зогссон чинь номхон үхэр байсан тул барьж аваад хөтлөөд явсан. Би Б-аас дээрх үхрийг хаана аваачих талаар асуусан чинь манай хашаа байгаа гэж хэлж байсан. Бид 2 Багануур дүүргийн 5-р хороо, Нарийн ** тоотод байрлах Б-ын ээжийнх нь гэх хашаанд нөгөө үхрийг тууж очоод маргааш өглөө нь нядалсан..” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 37-38 дугаар хуудас);

-Эд хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 396 дугаартай: “...1 тооны үхрийг 1.200.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан (1хх-ийн 27 дугаар хуудас);

-Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай Файрвалуэшн ХХК-аас тус хэрэг дээр малын үнэлгээ буюу 151, 152, 153, 150, 406, 321 дугаартай үнэлгээнүүдийг гаргасан тул үнэлгээний хураамж 430.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 179 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ч.Ц-ийн 11 тооны буюу олон тооны адуу хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны үед миний дүү Б над руу залгаад таны хамар цагаан хээр халзан азаргатай адуу чинь алга болоод олдохгүй байна гэж хэлэхэд би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Бумбат гэх газарт очиж хайж сураглаад олоогүй...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 12-14, 18-19-р хуудас);

-Гэрч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б Ухаа чулуут гэдэг газар байхдаа хамар цагаан, хойд хоёр хөл нь шийр цагаан хээр алаг азаргатай адуу авч ирсэн. Би болон надтай хамт явсан хүмүүс тэр адууны талаар Б-оос асуугаагүй. Хээр алаг азаргатай адуу нь 6-7 тооны адуу байсан. Б бид нартай хамт Чулуут сумын Өлзийт гол багийн Дөрөө хангинах гэдэг газар отроор буухдаа хээр азаргатай адуутай ирсэн, өөр адуу мал авч ирээгүй. Хэзээ гэдгийг нь санахгүй байна, Б Д ах хоёр наймаа хийгээд  Б Д ахад хээр азарга өгсөн. Б-ын зарсан гэх хойд 2 хөл шийр цагаан, хамар цагаан, сартай хээр азарга нь одоо Чулуут сумын Өлзийт гол багийн Дөрөө хангинах гэх газарт манай ах П гэх хүнд байгаа. Харин хар азаргатай 5-6 тооны адууг Б 2021 оны 02 дугаар сарын 13-14-ний хооронд Архангай аймгийн Хангай сум руу туугаад явсан. Яг хаашаа хэнд аваачиж өгсөн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 22-24 дүгээр хуудас);

-Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр отроор Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн Дөрөө гэх газарт байсан. Л намайг эргэж ирэх үед Б манай гэрт байж таарсан. Л-д Б нэг хонгор гүү өгөөд оронд нь халзан хайнагийн үхэр авахаар тохиролцоод 10 хоногийн дараа Б Л-д нэг хонгор гүү, нэг хээр гүү өгөөд оронд нь нэг гүү идшинд хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 26-28 дугаар хуудас);

-Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Завхан аймгаас ирсэн, отрын айлын үхэр харж байсан. Өөрийнх нь гээд 7-8 адуутай байсан. Хамар цагаан хээр азарга, мундаан дээрээ жижигхэн мэнгэтэй, шийр цагаан байсан. Саарал гүү 1, хар даага 1, хээр даага 1, хүрэн алаг гүү 1 гээд адуунууд байсан бусдыг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 30-35 дугаар хуудас);

-Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 23-нд А, Ө, С бид дөрөв Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нам толгойгоос Ухаа чулуут гэх газар отроор буугаад тэндээсээ дахиад 2020 оны 12 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн Дөрөө хангинах гэх газарт ирээд одоог хүртэл отроор байрлаж байна....Б-той 2016 онд Баянхонгор аймгийн жаргалант суманд явж байгаад танилцаад. Тэрнээс хойш 2017 онд манай сумаар аваад явж байхад нь нэг удаа таарч байсан. Сая 2020 оны 11 дүгээр сарын 23-нд Жаргалант сумын Ухаа чулуут гэх газарт отроор ирэхэд Б Бү гэх залуутай хамт отроор буучихсан байсан. Б нь 2020 оны 12 сарын дундуур Бү-г нүүлгэхийн өмнөх орой миний адуу тогтдоггүй гэж хэлээд хамар цагаан, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хээр азаргатай 7 тооны адуу тууж ирээд миний энэ хамар цагаан, хойд 2 хөл шийр цагаан сартай хээр азаргыг авах уу надад хар азаргаа өгчих гэж хэлсэн. Манайх удмаараа хар азарга шүтэж явсан юм гэж хэлэхэд нь би өөрийн хүзүүн дээрээ цагаан үстэй хар азаргыг өгөөд оронд нь тухайн хамар цагаан хойд 2 хөл шийр цагаан, сартай хээр азаргыг авсан. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ах В-гийн адуунаас Бод 2 хар морь, саран дээр дөш тамгатай, шар цоохор гүү, хар гүү, Бор хул гүү зэрэг нийт 5 тооны адуу зарсан..” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 37-39 дүгээр хуудас);

-Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б В ахын адуунаас 3 гүү 2 морь худалдаж аваад Д ахтай азаргаа сольё гээд хоргоож байгаад өөрийнхөө гэж хэлээд байсан хамар цагаан хээр азаргыг манай хар азаргатай сольж авсан. Яагаад азарга сольж байгаа юм бэ гэсэн чинь манайх удмаараа хар азаргатай адуутай байсан юм гээд сольсон...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 44-48 дугаар хуудас);

-Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр Б ирээд ирээд таны гүү чинь туранхай юм байна, та надаас тарган адуу ав гэхээр нь Б-той наймаа хийхээр болоод хонгор гүү, шар хээр байдас 2 худалдаж аваад оронд нь хайнаган хязаалан үхэр, шар хээр гүү өгсөн. Хязаалан үхрээ аваагүй, одоо манай үхэрт байгаа...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 50-53 дугаар хуудас);

-Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын сүүлээр отор дээр байх үедээ Б-той 2 халтар морь, нэг гүүний наймаа хийсэн. Боос 2 гүү авсан.  Б-оос хээр гүү, саарал гүү авсан. Одоо нэг адууны төлбөр авах дутуу оронд нь би нэг халтар морь, нэг гүү өгсөн...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 55-56 дугаар хуудас);

-Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б-ээс 1 тооны улаан хээр байдас авсан. Б-ээс авлагатай байсан учир уг байдсыг Л гэх хүнээс аваад надад өгч байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 59-60 дугаар хуудас);

-Гэрч Ж.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 12 дугаар сард Б надтай уулзаад чи хүрэн азаргаа зарах уу, ах нь авъя, чамд оронд нь морь өгье гэхээр адуу адуу хураахгүй азаргаар юу хийх вэ гэж бодоод зарчихсан юм. Халтар зүсмийн зөв талын гуя дээрээ ширээтэй гүл шар тамгатай адуу байсан..." гэсэн мэдүүлэг (5хх-ийн 62-64 дүгээр хуудас);

-Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Б-той наймаа хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн Дөрөө хангинах гэх газарт байхад Б надаас 1 идэшний гүү авч ид гэхээр нь би 800.000 төгрөг бэлнээр өгөөд оронд нь идэшний шар хээр соёолон насны гүү (буруу талын гуя дээр чандмань тамгатай зөв талын гуя дээр "шб" тамгатай байсан) идшинд хэрэглэсэн. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Бүдүүн гичгэнэ гэх газарт отроор буусан байхад Б хүрэн азарга (зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай байсан), мөн хязаалан насны гүү (буруу талын гуя дээрээ чандмань тамгатай, зөв талдаа тамгагүй) надад худалдаад оронд нь би хүрэн азаргыг тооцож өгөөгүй байгаа. Хүрлэг гүүний төлбөр 800.000 төгрөг дансаар шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг (5хх-ийн 66-67 дугаар хуудас);

-Гэрч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Өндөр-Улаан сумын Доной багийн Бумбат гэдэг газар 2020 оны 09 дүгээр сард намаржиж байсан 2020 оны 09 сарын 15-ны орчим Ц ахын 11 тооны адуу хулгайд алдагдсан яваагүй газар ирж хайгаагүй газар байхгүй...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 69-71 дүгээр хуудас);

-Хас үнэлгээ ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаартай: “...11 тооны адуу 8.100.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан (5хх-ийн 78 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Г.Б, З нар нь иргэн Б.Н-ны эзэмшлийн 1 тооны цавьдар халзан морийг хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч Б.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 16-17-ны шөнө Төв аймгийн Борнуур сумын 800 булаг гэх газраас өөрийн аргамжаатай байсан Цавьдар халзан морийг хулгайд алдсан. Хулгайд алдсан морь минь буруу талын хойд хөл цагаан зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй нэмэх тамгатай, цавьдар халзан морь байгаа. Морио алдсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 122-127 дугаар хуудас);

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07-86 дугаартай: “...1 тооны адууг 901.700 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан (5хх-ийн 13-134 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...З-оо би бид хоёрын хүрэн азаргатай адуун дотроос унаж явах морь байхгүй унагатай гүүнүүд байсан. Тэгсэн З-оо чи адуун дээрээ байж бай, сэлгэж унах морь олоод ирье гээд морио унаад явсан. Удалгүй З-оо нэг халзан морь хөтлөөд ирсэн. З-ийн хулгайлж ирсэн морийг би унаад цаашаа явсан..” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 145-147 дугаар хуудас);

9. Б.Б Ю.Б нар нь бүлэглэн иргэн С.Ч-ын эзэмшлийн хонгор зүсмийн 2 ширхэг адууг хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 сарын 03-ны өдөр нь өөрийн морьдоо харахад байж байсан. Харин орой 21 цаг 45 минутын үед харахад байхгүй болсон байсан. 06 дугаар сарын 04-ний өглөө адууныхаа мөрийг дагаад зүүн уул даваад зүүн салааны төгөл амралтын доод талын Өөдлөх цагаан зам гэсэн нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд цагаан өнгийн Verna маркийн автомашин  зам дагуу гэрлээ асааж зогсож байгаад нэг хүн буугаад хойд талаасаа тохом аваад машиндаа хийгээд удалгүй эргээд машинд сууж байсан. Мөн нэг хүн замын хажуу талын жалга руу орсон. Машин хөдлөөд явсныг яг дараа тэр газраас миний 2 адууг хүн уначихсан зүүн тийш явж байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 179-183 дугаар хуудас);

-Гэрч О.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 сарын 03-ны өдрийн орой 20 цагийн үед Б гэх залуу *** гэсэн дугаараас залгаад миний машиныг бариад намайг зүүн салаа оруулаад өг, самарт явах гэж байна гэсэн. Би *** улсын дугаартай автомашиныг жолоодоод Б-ыг зүүн салааны Төгөл амралтын газрын хажууд буулгаж өгөөд гэр лүүгээ явсан. Б буухдаа машины тээшний хайрцгаас 2 шуудайтай юм аваад буусан..” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (5хх-ийн 195 дугаар хуудас);

-2021 оны 06 сарын 15-ны өдрийн 21/039 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (5хх-ийн 199-200 дугаар хуудас);

10. Б.З нь Г.Б-той бүлэглэн Х.Г-ийн хүрэн азаргатай 27 тооны адууг хулгайлж 16.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

-Хохирогч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэрлэнбаян-Улаан тосгонд байх Өндөр довын гүүр орчим руу 27 тооны адуугаа бэлчээрт гаргасан. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр адуугаа хайтал олдохгүй байсан,  одоог хүртэл олоогүй...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 250, 6хх-ийн 1-2 дугаар хуудас);

-Шүүгдэгч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 10-ны үед манай суманд малчин хийдэг байсан залуу болох Б над руу залгаад “найз нь өртэй байна, өрнөөсөө салах гэж Хэнтий аймаг орох ажилтай байна цуг яваад өгөөч” гэж ярьсан. Тэгэхээр нь би маргааш нь Улаанбаатар хот, Өргөө кинотеатрын ард байх Б-ын гэрт очоод бид хоёр замын унаанд суугаад Багануурт байдаг П гэх найзынх нь гэрт очсон. Очоод Б П-аас тарваганд яваад ирье гэж хэлээд улаан өнгийн нэрийг нь мэдэхгүй мотоциклийг нь гуйж авсан. Орой харанхуй болох үед нэг уулын ам руу өгсөөд ортол хүрэн азаргатай, нэг ягаан гүүтэй, бараан зүсмийн голдуу, 27 тооны адуу байсан. Б нөгөө адуунууд чинь энэ байна гээд тухай адууг заагаад энэ адууг авч явна гэж хэлсэн. Бид хоёр мотоциклтой 27 тооны адууг туугаад ямар нэртэй газар, хэний хашаа гэдгийг нь мэдэхгүй байна нэг чулуун хашаанд бүгдийг нь хашаад Б надад нэг морь барьж өгөөд би тэр морийг нь зайдан унаад Б мотоциклтой урд талд нь гарч зам заагаад би араас нь адууг нь туугаад явсан...” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 9-11 дүгээр хуудас);

-Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хадам аав болох Х.Г нь 2019 оны 07 дугаар сард хүрэн азаргатай 27 тооны адуугаа алдсан. Ойр орчмын газруудаар нэг жил гаран хайгаад олоогүй. ... азарга нь Э үсгэн тамгатай үлдсэн адуунууд нь Монгол бичгээр Баян гэсэн тамгатай адуунууд байсан...” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 14-15 дугаар хуудас);

-Гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай сумын Б гэдэг залуу 2019 оны 08 дугаар сарын үед байсан шиг санагдаж байна. Өглөө 10 юм уу 11 цагийн үед манай гэрийн гадаа машинтай ирээд “ахаа адуу авах уу, манайд очоод үзчих” гээд намайг дагуулаад Цагааннуур сумын төвийн хойд талд байдаг гэртээ очсон. Тэгэхэд тэдний гэрээс нэг залуу гарч ирээд миний зарах адуу урд байгаа гээд адуу байсан газарт дагуулж очсон. Очиход азарга адуу байснаас би үзэж байгаад хүрэн азарга, хээр байдас, халтар гүү нарыг худалдаж авахаар болоод нийлүүлээд гурван сая гаруй төгрөгөөр авсан санагдаж байна... ” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 19-20 дугаар хуудас);

-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаартай “...алдагдсан 27 тооны адуу 16.050.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 68-70 дугаар хуудас);

11. Б.З Г.Б нар нь бүлэглэн Д.Б-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлсан үйлдлийн нотлох баримтууд:

-Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 07 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг Төмсийн чихэн гэх газраас 2 тооны адуу алдсан. Миний алдсан 2 адуу нь том хээр морь нум суман тамгатай бүдүүн морь 10 настай, жижиг хээр морь нь жижиг сартай 3 нүдний чандмань тамгатай соёолон адуу 5 настай байсан, бэлчээр дээрээсээ алдсан...” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 107-108 дугаар хуудас);

-Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 09-ний орой Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг Чихэн гэх газарт нөхөр Б-гийн хамт 2 тооны хээр зүсмийн морио тавьж орхисон. Маргааш өглөөний 09 цагийн үед очтол алга болсон байсан. Тухайн үедээ ойр орчмоороо олон хоног хайж яваад олоогүй. Том хээр морь нь нум суман тамгатай, жижиг хээр морь нь гурван нүдний чандмань тамгатай морьд байсан...” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 118-119 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын дундуур өөрийн танил болох Зоогийн хамт мотоциклтой, хулгай хийхээр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны ойролцоо ирсэн. Бид хоёр Хэрлэнбаян-Улааны төвөөс хойшоо байдаг уулын аманд байсан хэсэг адуунаас 2 бор хээр морийг шахаж байгаад барьж аваад нэгийг нь З-оод унуулаад нэгийг нь хөтлөөд хүрэн азаргатай адууг туугаад Багануур дүүрэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 111 дүгээр хуудас);

-2021 оны 07 сарын 30-ны өдрийн 262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (6хх-ийн 122-124 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Г.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 185 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хх-ийн 186 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (2хх-ийн 160 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (2хх-ийн 161 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (2хх-ийн 191-214 дүгээр хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (2хх-ийн 163 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (2хх-ийн 162 дугаар хуудас), Хас банк, Төрийн банканд данс эзэмшдэггүй талаарх тодорхойлолт (2хх-ийн 171-173 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (2х-ийн 177-184 дүгээр хуудас),  АСАП сангийн лавлагаа (2хх-ийн 166-169 дүгээр хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (2хх-ийн 164 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Ю.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 153 дугаар хуудас), суурь боловсролын  гэрчилгээний хуулбар (2хх-ийн 146 дугаар хуудас), Хас банк, Төрийн банканд данс эзэмшдэггүй талаарх тодорхойлолт (2хх-ийн 149-150 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (2х-ийн 151 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хх-ийн 156 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (2хх-ийн 140 дүгээр хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2хх-ийн 142-143 дугаар хуудас);

-Шүүгдэгч О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 222 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хх-ийн 231 дүгээр хуудас), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (2хх-ийн 232-239, 3хх-ийн 4-36 дугаар хуудас), Хас банк, Төрийн банканд данс эзэмшдэггүй талаарх тодорхойлолт (2хх-ийн 223-224 дүгээр хуудас), АСАП сангийн лавлагаа (2хх-ийн 217-219 дүгээр хуудас);

-Шүүгдэгч Б.З-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (4хх-ийн 210 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (4хх-ийн 209 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4хх-ийн 211 дүгээр хуудас), Хас банк, Төрийн банк, Хаан банканд данс эзэмшдэггүй талаарх тодорхойлолт (4хх-ийн 204-205 дугаар хуудас),  эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (4хх-ийн 208 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч: “...Хэрэгт авсан баримтаар З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй авсан ба бусад оролцогч нарын хувьд бүгд өмгөөлөгчтэй байсан байна. З-ийн хувьд 4 анги төгссөн гэж байх боловч 1 дүгээр анги төгссөн. Өөрөөс нь асуухад урт үгийг уншиж чадахгүй, гарын үсэг зурж чадна гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийн уншиж өгөөгүй байна. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар бичиг үсэг мэдэхгүй, эсрэг саналтай шүүгдэгч нарыг өмгөөлөгчөөр хангах үүрэгтэй байдаг. Гэтэл үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн байна. Мөн яллах дүгнэлтэд Б.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж бичсэн байна. Улсын яллагч бусдын олон тооны мал бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэж зүйлчилж гэм буруутайд тооцуулах саналтай байгаа нь яллах дүгнэлтэд дурдагдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тусгасан байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бичиг үсэг мэддэггүй Б.З-оос яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулалгүй хуулиар баталгаажсан эрхийг нь зөрчсөн байх боловч шүүх уг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголгүй бусад нотлох баримтын хүрээнд хууль ёсны хийгээд үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч “...яллах дүгнэлтэд Б.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж бичсэн байх бөгөөд бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэж зүйлчлээгүй байх тул хэргийг прокурорт буцаах саналтай байна...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн зүйлийн 3-д “Гэмт үйлдэл ... тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, ...үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.З-ийн холбогдсон гурван удаагийн хулгайн үйлдэл нь 2019 оны 7 дугаар сарын дундуур дууссан байх тул тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэнэ.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, 2.1-ээс 2.6 хүртэл зургаан заалт бүхий хүндрүүлэх шинжүүд хуульчлагдсан бөгөөд энэхүү өөрчлөлт нь Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 /1109/ дугаарт албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

Иймд прокурор шүүгдэгч Б.З-ийн холбогдсон хулгайлах гэмт хэргийг төгсөх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар буюу тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, сэм авч яваад үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлж чадсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдлүүд нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан буюу төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан малын тоо, зах зээлийн үнэлгээг нэг бүрчлэн тооцож, мөнгөн үнэлгээ тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлын хэр хэмжээг их хэмжээний буюу 93,375,700.0 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч нар бусдын “найман бог, хоёр бод түүнээс дээш” малыг хулгайлсан байх тул олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэл болно. Харин шүүгдэгч Г.Б-ын сүүлчийн үйлдэл нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, шүүгдэгч О.Б, Ю.Б нарын сүүлчийн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн дагуу олон тооны малыг бүлэглэж хулгайлахдаа “гэмт үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, малыг зөөж тээвэрлэх” зорилгоор *** улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай микро автобус болон мотоцикл ашигласан байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтаар тус тус хүндрүүлэн ялгамжтай зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч О.Б, Г.Б, Ю.Б, Б.З нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл шүүгдэгч О.Б, Г.Б, Ю.Б нарын үйлдэл нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” шинжийг, харин шүүгдэгч Б.З-ийн үйлдэл нь 2019 оны 07 дугаар сард дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын олон тооны малыг хулгайлсан” шинжийг тус бүр хангасан байх бөгөөд шүүгдэгч Б.З-ийн хувьд мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид хамаардаггүй байсан тул ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Харин яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэмээн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг шүүх зөвтгөх боломжтой бөгөөд шүүгдэгч Б.З-ийн холбогдсон хэргийн тухайд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Учир нь, хууль буцаан хэрэглэх гэдэг нь аливаа гэмт хэрэг төгссөнөөс хойш батлагдсан, өөрчлөгдсөн шинэ хуулийн хэм хэмжээг өнгөрсөн цаг хугацаанд аваачиж хэрэглэхийг ойлгоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөвхөн олон тооны мал хулгайлж гэсэн хүндрүүлэх шинжтэй байсан нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс “бүлэглэж, машин механизм ашиглаж гэх мэт” хүндрүүлэх шинжтэй болж, гэмт хэрэгт тооцох үйлдлийг нэмж хуульчилсан тул хууль буцаан хэрэглэх асуудал огт хөндөгдөхгүй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч нарын үргэлжилсэн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг нэг зүйлчилж, нэг удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Б, Г.Б, Ю.Б нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б, Г.Б, Ю.Б нарыг “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Б.З-ийг “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас нийт 93,375,700.0 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч О.Б нь шүүх хуралдаанаас өмнө хохирлоо бүрэн барагдуулсан, шүүгдэгч Ю.Б-аас 2,877,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ч-д, шүүгдэгч Г.Б-оос 12,670,850.0 төгрөгийг гаргуулан хохирогч Т-д 1,075,000.0 төгрөг, хохирогч Б.Б-д 1,300,000.0 төгрөг, хохирогч Ж.Э-д 600,000.0 төгрөг, хохирогч Б.Н-д 450,850.0 төгрөг, хохирогч Х.Г-д 8,025,000 төгрөг, хохирогч Д.Б-д 950,000.0 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Б-т 270,000.0 төгрөг, шүүгдэгч Б.З-оос 9,425,850.0 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Г-д 8,025,000.0 төгрөг, хохирогч Б.Н-д 450,850.0 төгрөг, хохирогч Д.Б-д 950,000.0 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...шүүгдэгч Ю.Б-ыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан 7 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Б-ыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан 4 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Б-ыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан 10 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.З-ийг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан 3 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ю.Б-аас 2.777.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч-д, шүүгдэгч Г.Б-оос 10.850.850 төгрөгийг гаргуулан хохирогч Б, Х, Н, Г, Б нарт, шүүгдэгч Б.З-оос 9.425.800 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгуулах саналтай байна. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай Портер маркийн А-ын эзэмшлийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэлж, шүүгдэгч О.Б, Г.Б, Ю.Б нараас, *** улсын дугаартай Микро Автобус маркийн П-ийн эзэмшлийн автомашиныг 3.000.000 төгрөгөөр үнэлж, шүүгдэгч О.Б, Г.Б, Ю.Б нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулж тухайн тээврийн хэрэгслүүдийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Б-ийн 8.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч О.Б, Г.Б, Ю.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. Мөн Хэрлэнбаян-Улаанаас Б-гийн хул гүүг 800.000 төгрөгөөр үнэлж битүүмжилснийг шүүгдэгч Г.Б, Б.З нараас хувь тэнцүүлэн гаргах, хохирогч Н-ы хүрэн халзан морины 701.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Б.З нараас хувь тэнцүүлэн гаргуулах, хээр морины 900.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Б.З нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бусад зүйлгүй. Шүүгдэгч О.Б нь нийт 7 сар, шүүгдэгч Ю.Б нь 2 сар, шүүгдэгч Г.Б нийт 10 сар цагдан хоригдсоныг тус тус хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.З-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ч.Отгонбаатар: “...Миний үйлчлүүлэгч Г.Б нь гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Улсын яллагч миний үйлчлүүлэгчид 6 жилийн хорих ял оногдуулах саналыг тавьж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзаж 6 жилийн хорих ялыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 5 жилийн хорих ял болгон багасгаж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотоор гарахгүй байхаар тогтоож өгнө үү. Улсын яллагчийн зүгээс 1 ширхэг Микро автобус, 1 ширхэг Портер, 1 ширхэг Мотоцикл зэргийг улсын орлого болгон саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш учир улсын орлого болох боломжгүй. Харин шүүгдэгч нараас уг тээврийн хэрэгслийн үнэлгээтэй дүйцэх мөнгийг гаргуулах саналтай байна. Тээврийн хэрэгслийг буцааж өмчлөгчид нь олгуулж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч нь 10 сар 21 хоног цагдан хоригдсон учир эдлэх ялаас хасуулах тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч Н.Одончимэг: “...Миний үйлчлүүлэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай гэмт хэрэгт холбогдсон байна. Б.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд зааснаар нэг гэмт хэрэг нэг ял оногдуулна гэж байдаг. Урьд ял эдэлж байсан нь хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Өмгөөлөгчийн хувьд Б.З-т хохирол төлж барагдуулах талаар ойлгуулж хэлсэн боловч төлбөрийн чадвар бага юм байна. Хохирол төлбөртэй холбоотой завсарлага авъя гэхэд 2 сая төгрөгийг л төлж барагдуулах боломжтой гэж хэлсэн учир завсарлага авсангүй. Хохирол төлбөрийн хувьд зайлшгүй төлөхөө ойлгож байгаа. З-ийн хувьд 4 настай бага насны хүүхэдтэй, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жилээс бага ял онуулах тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар миний үйлчлүүлэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял одогдуулж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ю.Б-ын өмгөөлөгч Д.Бадамгэрэл: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа анхны мэдүүлгээсээ хүлээн зөвшөөрч, бүх мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хохирлын хувьд өөрт оногдох хэсгийг буюу зарим хохирлыг бүтэн төлсөн. Өөрөөр хэлбэл Л, Х, Б-ын хохирлыг өөрөө төлсөн. Харин Ч-ын хохирлыг 8 сарын сүүлээр О.Б төлсөн байдаг. Энэ үед миний үйлчлүүлэгч Ч хохирогчтой ярьж 1.500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байсан. Тохиролцсоны дагуу 1.500.000 төгрөгийг өгөх гэсэн боловч 2 удаа шүүх хурал хойшилсон үед утас нь тэжээлээс салсан гээд холбогдохоо больсон. Шүүгчийн туслахын тэмдэглэл ч байдаг. Миний үйлчлүүлэгч нь Ч-д хохирлоо төлөөгүй хэдий ч төлөхөө илэрхийлж байна. Бусад хохирлыг нөхөн төлсөн. Бид утас нь холбогдохгүй болохоор Ч-ын гэрт нь очсон боловч хүн байхгүй байсан. Миний үйлчлүүлэгч Ч-д төлөх 2.870.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн. Иймээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бүрэн үндэслэлтэй. Хувийн байдал болон хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг ялыг Багануур дүүрэгт зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч С.Нарангэрэл: “...Улсын яллагч зүгээс иргэний нэхэмжлэгч Б-ийн гүүг 8 сая гэж хэлээд гуравт хувааж төлөх саналыг илэрхийлж байна. Б-ийн гүүг 800.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Миний үйлчлүүлэгч гуравт хуваан өөрт оногдох хэсгийг Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын дансанд төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Улсын яллагч андуурч 8 сая гэж хэлсэн байна. Гэмт үйлдэлд хэрхэн оролцсон байдал, хохирол төлсөн байдал, гэм буруудаа гаргаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд Ю.Б, О.Б нартай гэмт үйлдлээрээ холбогдсон нийт 4 удаагийн үйлдэл байна. Уг 4 удаагийн үйлдэлдээ мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэг маргаангүй байсан. Улсын яллагч миний үйлчлүүлэгчид 4 жил, Ю.Б-д 6 жил, О.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Улсын яллагч нь ялгамжтай хандах боломж байгаагүй юм бол уу гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч 4 удаагийн үйлдэлтэй, хохирлыг 100% төлсөн тул ялыг ялгамжтай оногдуулах боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь хэрэг үйлдэх үедээ буюу 2019 онд ажил хөдөлмөр хийдэг байсан, одоог хүртэл ажлаа хийж байна. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж, нийт 7 сар цагдан хоригдсоныг эдлэх ялаас хасуулах саналтай байна... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч Г.Б, Ю.Б, Б.З нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх боломжтой байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-д нэг жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар Ю.Б-д гурван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Б-од таван жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т гурван жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, мөн учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 26 хоног, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 27 хүртэл 236 хоног, нийт 262 хоног буюу 8 сар 22 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ю.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 26 хоног, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 30 хоног, нийт 56 хоног буюу 1 сар 26 хоног, шүүгдэгч О.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 124 хоног, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл дахин 1 сар буюу 30 хоног, нийт 154 хоног буюу 5 сар 4 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцоод шүүгдэгч Г.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг дөрвөн жил гурван сар найм хоногоор, шүүгдэгч Ю.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг гурван жил дөрвөн сар дөрөв хоногоор, шүүгдэгч О.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг зургаан сар хорин зургаан хоногоор тогтоов.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байх тул шүүгдэгч Ю.Б, Г.Б нарын биечлэн эдлэхээр тогтоосон болон шүүгдэгч Б.З-т оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож солих нь зүйтэй.

Харин шүүгдэгч О.Б нь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 88/24 дугаартай шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, хорих ангиас сулласан байх тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамрагдах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.П-ийн эзэмшлийн **  улсын дугаартай микро автобус маркийн тээврийн хэрэгсэл (үнэлгээ 3,000,000 төгрөг), иргэний нэхэмжлэгч П.А-ын **улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл (үнэлгээ 8.000.000 төгрөг), З.Т-ын эзэмшлийн *** улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл (үнэлгээ 14,000,000 төгрөг), Ю.Б-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикл (үнэлгээ 400,000 төгрөг), Г.Б, Б.З нарын гэмт хэрэг үйлдэж олсон гэх зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй, нэмэх тамгатай хүрэн халзан морь (үнэлгээ 901,700 төгрөг), монгол бичгээр Баян гэсэн тамгатай хул гүү (үнэлгээ 800,000 төгрөг) хээр морь (үнэлгээ 900,000 төгрөг) тус тус битүүмжилсэн байгааг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ю.Б, Г.Б, О.Б нараас **улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 2,666,666 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Ю.Б, Г.Б нараас *** улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 14,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 7,000,000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Ю.Б, Г.Б нараас **  улсын дугаартай микро автобус маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 1,500,000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Г.Б, Б.З нараас Мустанг-5 маркийн мотоциклын үнэ болох 400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн шинжээч томилох тогтоолоор хэрэгт дүгнэлт гаргасан хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох иргэний нэхэмжлэгч /төлөөлөгч Б.Ц/-ийн нэхэмжилж буй 430,000.0 төгрөгийг шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан бусад зардалд хамаарна гэж үзсэн бөгөөд зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, үйлдлийн тоо, оролцоо, хохирол төлсөн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Б-оос 150,000.0 төгрөг, шүүгдэгч Ю.Б-аас 90,000.0 төгрөг, шүүгдэгч Б.З-оос 90,000.0 төгрөг тус тус гаргуулж дүгнэлт гаргасан хуулийн этгээд болох "***" ХХК /төлөөлөгч Б.Ц утасны дугаар: ***/-д олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Г.Б-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн Г.Б, О овгийн Ю.Б, Н овгийн О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд, Х овгийн Б.З-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-д нэг жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ю.Б-д гурван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Б-д таван жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т гурван жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан нэг жил, шүүгдэгч Ю.Б-д оногдуулсан гурван жил зургаан сар, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан таван жил, шүүгдэгч Б.З-т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон 262 хоногийг эдлэх ялд оруулан тооцож биечлэн эдлэх хорих ялыг дөрвөн жил гурван сар найм хоногоор, шүүгдэгч Ю.Б-ын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцож биечлэн эдлэх хорих ялыг гурван жил   дөрвөн сар дөрөв хоногоор, шүүгдэгч О.Б-ын цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд оруулан тооцож биечлэн эдлэх хорих ялыг зургаан сар хорин зургаан хоногоор тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ын биечлэн эдлэх дөрвөн жил гурван сар найм хоногийн хугацаагаар, шүүгдэгч Ю.Б-ын биечлэн эдлэх гурван жил дөрвөн сар дөрөв хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.З-ийн биечлэн эдлэх гурван жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ю.Б-ыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.З-ийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хаягаа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

7.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Б, Ю.Б, Б.З нарт сануулсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б-аас 2,877,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ч-д, шүүгдэгч Г.Б-оос нийт 12,670,850.0 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Т-д 1,075,000.0 төгрөг, хохирогч Б.Б-д 1,300,000.0 төгрөг, хохирогч Ж.Э-д 600,000.0 төгрөг, хохирогч Б.Н-д 450,850.0 төгрөг, хохирогч Х.Г-д 8,025,000.0 төгрөг, хохирогч Д.Б-д 950,000.0 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Б-т 270,000.0 төгрөг, шүүгдэгч Б.З-оос нийт 9,425,850.0 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Г-д 8,025,000.0 төгрөг, хохирогч Б.Н-д 450,850.0 төгрөг, хохирогч Д.Б-д 950,000.0 төгрөг тус тус олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос 150,000.0 төгрөг, шүүгдэгч Ю.Б-аас 90,000.0 төгрөг, шүүгдэгч Б.З-оос 90,000.0 төгрөг тус тус гаргуулан хэрэгт хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан хуулийн этгээд болох "***" ХХК-д олгохоор тогтсугай.

10.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51, 52 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 51, 52, 53 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 25-ны 15 дугаар тогтоолтой эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б-аас нийт 11,166,666.0 төгрөг, шүүгдэгч Г.Б-оос нийт 11,366,666.0 төгрөг, шүүгдэгч О.Б-оос 2,666,666.0 төгрөг, шүүгдэгч Б.З-оос 200,000.0 төгрөг тус бүр гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

11.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.З нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Б-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч О.Б-ын эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

13.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Б, Ю.Б, Б.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.         

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА