Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00670

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, Монгол овогт Хүрэлбаатарын Энхжаргал /МА85081205/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн 22-10 тоотод оршин суух, Зуутраг овогт Бат-Эрдэний Батгэрэл /МА84102913/-т холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Х.Энхжаргал шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Энхжаргал нь Б.Батгэрэлтэй 2005 оноос үерхэж байгаад 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеээс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Б.Бат-Энх 2007 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан үеэс эхлэн бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй, хамт ажилладаг хүмүүстэй хардаж, үүнээс үүдэн байнга хэрэлдэж өөрийн дарамтанд байлгаж, ажилдаа явахад хүртэл хэцүү болж арга буюу гэрээсээ яван танилынхаа зочид буудалд  амьдран ажлаа хийсээр байсан. Энэ үед ч бас ажил дээр ирж дарамталдаг байсан учраас тэнд ажиллаж амьдрах боломжгүй тул 2009 оны 4 дүгээр сард хүүгээ аван Хөвсгөлд байдаг эгчийнх рүүгээ мэдэгдэлгүй нууцаар ирсэн. Хөвсгөл аймагт ирсэний дараа ч утсаар залгаж, мессеж бичин дарамталдаг байсан болохоор дугаараа хүртэл сольсон.Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар  нөлөөлж байгаа тул 2006 оны 84 тоот дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий  бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би хүү Б.Бат-Энхийг өөрийн асрамжинд авах бөгөөд хүүгийн эцэг болох Б.Батгэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.

            Хариуцагч Б.Батгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батгэрэл нь Х.Энхжаргалтай   2006   онд    хууль   ёсоор   гэр  бүл болсон. Бидний дундаас 2007 онд хүү                     

Бат-Энх төрсөн бөгөөд бид хоёр таарамжгүй харьцаатай болж 2009 оноос Х.Энхжаргалаас тусдаа амьдрах болсон. Цаашид Х.Энхжаргалтай хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Бат-Энхийг Х.Энхжаргалын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд  хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаарх маргаан байхгүй болно.Миний бие одоогоор Өмнөговь аймагт ажилладаг тул шүүх хуралдаанд өөрийн биеээр оролцох боломжгүй. Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдэж  өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Энхжаргал нь хариуцагч Б.Батгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Энхжаргал хариуцагч Б.Батгэрэл нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Б.Бат-Энх  төрсөн болох нь. Тухайлбал;

Зуутраг овогт Бат-Эрдэний Батгэрэл / МА84102913 /, Монгол овогт Хүрэлбаатарын Энхжаргал / МА85081205 / нарын 2006 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн  84-рт бүртгэж олгосон 0054302/84 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,

            Зуутраг овогт Бат-Эрдэний Батгэрэл / МА84102913 /, Монгол овогт Хүрэлбаатарын Энхжаргал /МА85081205/ нарын гэр бүлд 2007 оны 3 дугаар сарын 18-нд төрүүлсэн хүү Батгэрэлийн Бат-Энх /МА07231816/-г 2007 оны 4 дүгээр сарын 09-нд бүртгэж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас олгосон 0355261/24 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: гэрлэгчид нь хамтран амьдарч байх үедээ байнга хэрүүл маргаантай байсан мөн хариуцагч нь Б.Батгэрэл эхнэр Х.Энхжаргалыг хардалтын удмаас байнга сэтгэл санааны дарамтанд байлгасан байна. Гэрлэгчид нь 2009 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй, хүүхдийн тэтгэмжийг нэхэмжлэхгүй гэсэн ба гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар эвлэрүүлэн зуучлах арга хэмжээд хариуцагч Б.Батгэрэл нь оролцоогүйн улмаас эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Б.Батгэрэл, Х.Энхжаргал нарын гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Бат-Энхийг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Х.Энхжаргал нь шүүхээр гэрлэлт цуцлуулах шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн ба хариуцагч Б.Батгэрэлээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Зуутган овогт Бат-Эрдэнийн Батгэрэл /МА84102913/, Монгол овогт Хүрэлбаатар Энхжаргал /МА85081205/  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 03 дүгээр сарын 18-нд төрүүлсэн хүү Батгэрэлийн Бат-Энх /МА07231816/-г эх Х.Энхжаргалын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батгэрэлээс 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Энхжаргалд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА