Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/954

 

 

      

 

      

хан амарсан уу

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.О-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ ___ төрсөн, ___настай, эрэгтэй, _____ тоотод оршин суух,

урьд Төмөр замын тусгай шүүхийн ____-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ___дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн _____ дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн _____-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жилийн хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн _____ дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн _____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн ___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ____ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, ____ овогт ____ /РД:_____/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.О- нь согтуурсан үедээ 2021 оны 7 дугаар сарын 29- ний өдөр ____ иргэн М.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж улмаар биед “дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 7 дугаар сарын 29-нд юм уугаад сууж байсан. Би нөхөртэй нь маргалдаад эхнэрийг нь цохичихсон. Тэгээд цагдаад баригдсан. Хохиролд 100,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн ____дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.О-ын: “2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ...нөхөр Мөнгөншагайн хамт _____ зам дагуу алхаад явж байтал сааданд хэсэг хүмүүс архи ууж байхаар нь очоод нэг эрэгтэй хүнээс “Б-ыг хаана байгааг асууя” гэхэд тэр эрэгтэй “Би мэдэхгүй, чамд ямар хамаатай юм” гэсэн. Манай нөхөр “Ахаа хүн хайж яваа юмаа” гэтэл тэр эрэгтэй нөхрийг “Ална шүү” гээд хөөсөн. Нөхөр тойроод зугтаж байгаад эрүү хэсэг рүү нь түлхсэн. Би дунд нь ороод “Ахаа болиоч ээ” гээд ардаас нь явж байтал тэр ах миний уруул хэсэг рүү гараа зангидаж байгаад “муу янхнууд” гээд нэг удаа цохисон. Миний амнаас цус гарсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ____ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.О-ын биед дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-19-20/,

Гэрч З.М-н: “...Хуурай дүү Оршихыг тухайн хүмүүстэй архи ууж байхыг харж байсан болохоор мэдэж магадгүй гэж бодоод эхнэр бид хоёр тэр хүмүүс дээр очоод Оршихыг асуутал эхнэрийг цохисон залуу “Тэрийг чинь би яаж мэддэг юм” гээд босоод ирсэн. Эхнэр О- “Хүн зүгээр юм асууж байхад та яагаад байгаа юм” гэж хэлтэл эхнэрийн ам руу баруун гараараа нэг удаа цохичихсон. Эхнэрийн уруул сэтэрчихсэн, цус гараад байхаар нь ...цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн. Сааданд ууж байсан хүмүүс архи уусан, согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-15/,

Гэрч Ж.Б-ийн: “2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ...О- тэндээс хөдлөөд явж байтал намхан бор залуу очоод яриа өдөөд хоргоогоод байх шиг байсан. Тэр хоёр маргалдаж байх шиг байгаад намхан залуу О-ийн зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг цохисон. О- цаашаа явж байтал хамт явж байсан эмэгтэй фудволкийг нь татаж чангаагаад зулгаагаад байсан. Тэгтэл О- баруун гарын ар хэсгээрээ тэр эмэгтэй хүний ам хэсэг рүү нэг удаа цохисон. О- цааш яваад нөгөө эмэгтэй орилоод үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-17/,

Шүүгдэгч Г.О-ийн яллагдагчаар өгсөн: “...Нэг мэдэхэд үл таних эрэгтэй, эмэгтэй хүн ирчихсэн, би эрэгтэйтэй нь маргалдаж байсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэр эрэгтэй баруун гараараа миний зүүн шанаа руу цохисон. ...Би уурлаад зүүн гарынхаа ар хэсгээр миний фудволкийг урсан эмэгтэй хүний уруул хэсэг рүү цохисон. Би тухайн хүний эмчилгээнд шаардагдах төлбөрийг барагдуулсан байгаа. Би өөрийн хийсэн үйлдлийнхээ бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-85-86/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-37/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт /хх-38/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-39/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-40/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-41/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-63-78/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.О- согтуурсан үедээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ___ сааданд хохирогч М.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа нүүрэнд нь цохиж биед “дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.О-ын “...тэр эрэгтэй манай нөхрийг “Ална шүү” гээд хөөсөн. ...Тэр ах миний уруул хэсэг рүү гараа зангидаж байгаад “муу янхнууд” гээд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-8-9/, шүүх эмнэлгийн ___дугаар “1. М.О-ын биед дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-19-20/, гэрч З.М-н “...эхнэр О-ын ам руу баруун гараараа нэг удаа цохичихсон. Эхнэрийн уруул сэтэрчихсэн, цус гараад байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-15/, гэрч Ж.Б-ийн “...О- баруун гарын ар хэсгээрээ тэр эмэгтэй хүний ам хэсэг рүү нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-17/, шүүгдэгч Г.О-ийн яллагдагчаар өгсөн “...би уурандаа ам руу нь гарынхаа араар цохисноо санаж байна...” гэх мэдүүлэг /хх-85-86/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.О-ийн хохирогч М.О-тай маргалдан гараараа нүүрэнд нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй, хохирогчийн “Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-8/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “Хохиролд 100,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.О- согтуурсан үедээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Ачут” худалдааны төвийн урд талын сааданд иргэн М.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж улмаар биед “дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, сахар болон элэгний өвчтэй, хөлөө гэмтээсэн тул нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял оногдуулах боломжгүй байгаа. 2010 оноос энэ хаяг дээр амьдарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, 3 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна” гэж,

шүүгдэгч “Манай дүү надад 500.000 төгрөг өгнө гэсэн тул торгох ял оногдуулж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ялыг зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн байна. Дахин хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, хохирогчийн зүй бус үйлдэл (шүүгдэгчийн фудволкийг урсан)-ийн улмаас түүний эрх, эрх чөлөөнд халдаж нүүрэнд гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 100,000 төгрөг төлсөн гэх, хохирогч “Хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, сахар болон элэгний өвчтэй, хөлөө гэмтээсэн) зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийг 2 (хоёр) сарын хугацаанд ____ хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____овогт Г__О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийг 2 (хоёр) сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР