Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00657

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 13-4 тоотод оршин суух, РЭ42062030 регистрийн дугаартай, Хатиган овогт Шаравын Жамбын нэхэмжлэлтэй,

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 17-9 тоотод оршин суух, РГ75102331 регистрийн дугаартай, Нягт овогт Доржсүрэнгийн Ууганбаярт  холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 10.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр  сарын 19-ний өдөр хүлээн авч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ш.Жамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ууганбаяртай зээлийн гэрээ байгуулж 10.000.000 /арван сая / төгрөгийг сарын 3 хувийн зээлийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Мөнгөө зээлдүүлснээс хойш 12 сарын хугацаа өнгөрч, мөнгөө авъя гэхэд “ таны мөнгийг мөрөн сумын  11 дүгээр багийн 35-02 тоотод оршин суугч, иргэн П.Жамбалдоржид өгсөн, би тэр хүнээс авж өгнө” гэдэг. Д.Ууганбаяр миний зөвшөөрөлгүй  дур мэдэн П.Жамбалдорж  мөнгөө өгсөн юм шиг байна лээ. Энэ хугацаанд надад хүүг өгж байснаа энэ оны 2 дугаар сараас хүү өгөхөө больсон. Д.Ууганбаярыг  би  төлбөр төлөх чадвартайг мэдэж байсан учраас мөнгөө зээлдүүлсэн юм. Д.Ууганбаяр нь хашаа байшин, пургон, суудлын 2 автомашинтай бөгөөд Бүрэнтогтох сумын “Бургуул” багт төллөх 500 хонь, ямаатай ба нийт бог мал нь 800 гаруй байх. Одоогоор  малаа хүнээр маллуулж, өөрөө хүн тээвэрт явж байгаа.

        

      

         Иймд миний зээлдүүлсэн 10.000.000  төгрөгийг энэ оны 2, 3 дугаар сарын зээлийн хүү 600.000 төгрөг, нийт  10.600.000  төгрөгийг  Д.Ууганбаяраас  гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Д.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний  бие Д.Ууганбаяр нь  2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ш.Жамбаас 10.000.000 төгрөг авсан нь үнэн юм. Ш.Жамбалийн нэхэмжилсэн 10.600.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба тус 10.600.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар гэхэд төлж барагдуулна гэжээ.

    Нэхэмжлэгч Ш.Жамба шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Ууганбаяр нь миний нэхэмжлэлийн шаардлага болох 10.600.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ш.Жамба нь хариуцагч Д.Ууганбаяр холбогдуулан 10.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Жамбын нэхэмжлэлийн шаардлага болох 10.600.000 төгрөгийг хариуцагч Д.Ууганбаяр нь төлөхийг зөвшөөрсөн  тухай тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр  шүүхэд ирүүлсэн байна.

    Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жамба нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 184.550 төгрөгөөс 92.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 92.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ууганбаяраас 92.275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш.Жамбад олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жамбын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ууганбаяр холбогдох 10.600.000 /арван сая зургаан зуун мянган / төгрөг гаргуулах тухай

 

нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жамба Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184.550  /нэг зуун наян дөрвөн мянга таван зуун тавь / төгрөгөөс 92.275  / ерэн хоёр мянга хоёр зуун далан тав / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 92.275 / ерэн хоёр мянга хоёр зуун далан тав / төгрөгийг буцаан, хариуцагч Д.Ууганбаяраас 92.275 / ерэн хоёр мянга хоёр зуун далан тав / төгрөгийг тус тус гаргуулан тус нэхэмжлэгч  Ш.Жамбад  олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                    

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА