Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00632

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт байрлах, Төрийн банкны Түнэл тооцооны төвийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ариунболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00445/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаяр нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Түнэл тооцооны төвийн салбарын захирал Ц.Баттогтох  шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Зээлдэгч Б.Ариунболд нь Төрийн банктай 2016 оны 2 дугаар сарын 02-нд 2013/115631 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн үлдэгдэл нь 2.058.470,07 төгрөг болно. Зээлийн барьцаанд барьцаат зээлийн гэрээний дагуу нөтебүүк, автомашин хөа83-79 улсын дугаартай УАЗ469 машин барьцаалсан. Гэвч зээлдэгч Б.Ариунболд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар гэрээ байгуулсан үед байсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг тоот хаягтаа оршин суухгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ариунболд нь 2016 оны 2 дугаар сарын 02-нд 2013/115631 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн үлдэгдэл нь 2.058.470,07 төгрөг байгаа бөгөөд авсан зээлээ хуваарийн дагуу төлөхгүй, одоо хаана оршин суугаа нь тодорхойгүй болсон. Түнэл сумын 6 дугаар багт бүртгэлтэй ч тус хаягтаа байхгүй, Мөрөн сумын 5-35-08, 14-11-09 тоотод тус тус бүртгэлтэй ч мөн дээрх хаягт байхгүй байгаа юм. Иймд Барнууд овогт Батдоржийн Ариунболдыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төв нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ариунболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ариунболд нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвөөс 3.000.000 төгрөгийн зээлийг авсан болох нь №201300115631 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбаруудаар тогтоогдлоо.  

Барнууд овогт Батдоржийн Ариунболдын оршин суугаа хаяг Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар баг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 35-08 тоот,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 11-19 тоотод тус тус бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “регистрийн дугаар: РЮ88093077, Түнэл сумын 6-р багт Батдорж овогтой Ариунболд ннь амьдардаггүй нь үнэн болно” гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Батдорж овогтой Ариунболд /рю88093077/ нь тус багийн 5.35.08 тоотод бүртгэлгүй болохыг тодорхойлов” гэх бичилттэй 14/32 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “рд: РЮ88093077, овог: Барнууд, Эцэг эхийн нэр: Батдорж, нэр: Ариунболд, яс үндэс: Халх, хүйс: эрэгтэй, байнга оршин суух хаяг: амьдарч эхэлсэн он: 2016, хаяг: Хөвсгөл Мөрөн 14-р баг 11-р гудамж, 19 тоот” гэх бичилттэй 00/003315 дугаартай байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар рю88093077 дугаар регистртэй, Барнууд овогт Батдоржийн Ариунболдыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Барнууд овогт Батдоржийн Ариунболдыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Б.Ариунболдын оршин суух хаягийг олж тогтоон нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвийн менежер М.Мөнхбаяр /утас 99903001/-т мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА