| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00377/и |
| Дугаар | 00597 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00597
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг, Тариалан сум, Зүлэгтийн гүүр оршин суух Сайхнууд овогт Өсөхийн Цэнгэлсайхан /РЙ73080516/ -д холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 26.310.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Цэнгэлсайхан нь ХААН банкны Тариалан тооцооны төвөөс 50.000.000 / тавин сая / төгрөгийн зээлийг 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ13/296 дугаартай Зээлийн болон барьцааны, баталгаат ипотекийн гэрээ байгуулан “Зоогийн газар барих, өргөтгөх” зориулалтаар, сар бүр төлөх хуваарьтайгаар зээлж авсан.
Зээлийн барьцаанд: Тариалан сумын” Зүлэгт”-ийн голд байрлах 160кв.м ба 20 кв.м талбайтай үйлчилгээний байрыг газрын хамт тус зээлд барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 32,693,093 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,297,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,510 төгрөг нийт 48,038,573 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг 5-10 хоног хугацаа хэтрүүлэн төлж байсан ба зээлийн гэрээний 5.2.1-т заасан нөхцөлөөр 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс зээлийн төлөлтийг огт хийхгүй өнөөдрийг хүртэл нийт 120 хоног хугацаа хэтрүүлэн, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банкны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дор
дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:
4. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 26,310,417 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ө.Цэнгэлсайхан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ХААН банкны Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Ө.Цэнгэлсайхан нь ХААН банкны Тариалан сумын тооцооны төвөөс зоогийн газар барих, өргөтгөх зориулалтаар 50.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд санхүүгийн хямралд орж тус авсан зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн нь үнэн болно.
Иймд миний бие тус банкнаас анх авахдаа буудал, зоогийн газрын зориулалтай 160м2 өвлийн дүнзэн байшин, гал тогооны зориулалттай 20 м2 өвлийн байшинг газрын хамт тус тус барьцаалсан бөгөөд нэхэмжилсэн 26.310.417 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба зээлийг Тариалан сумын 4 дүгээр багийн нутаг Зүлэгтийн гүүрэнд байрлах барьцааны гэрээний гүйцэтгэлийг хангуулан төлөх хүсэлтэй байна гэжээ.
ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ө.Цэнгэлсайхан нь ХААН банкнаас нэхэмжилсэн 26.310.417 төгрөгийн зээлийн өрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Ө.Цэнгэлсайханд холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 26.310.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Цэнгэлсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 26.310.417 төгрөгийг ХААН банкны Хөвсгөл салбарт төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар уг тайлбартаа танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн албан бичгийг ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 26.310.417 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 289.502 төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбараас улсын орлогод төлсөн байх ба үүний тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх хэсгийг ХААН банкны Хөвсгөл салбарт буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Цэнгэлсайханд холбогдох 26.310.417 / хорин зургаан сая гурван зуун арван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ө.Цэнгэлсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 26.310.417 / хорин зургаан сая гурван зуун арван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289.502 төгрөгийн тал хувь 144.751 /нэг зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 144.751/ нэг зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА