Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/722

   2021            11          15                                 2021/ШЦТ/722

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,

шүүгдэгч*******-түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ө.Э-, Б.Ш-,*******-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105002131327 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Орхон аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эцэг, эх, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын -р баг, Уртбулаг -р хороолол -р байрны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, Ө.Э-.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Орхон аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  дугаар дамжааны оюутан, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын -р баг, Хүрэнбулаг -р хороолол, -р байр,  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүрэг, -р хороо, а байр,  тоот түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, Б.Ш-.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Орхон аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кино урлагийн дээд сургуулийн -р дамжааны оюутан, ам бүл , эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум -р баг, Бүрэнбүст -р хороолол, Саруул -р байр  тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн -р хороо, Хос Өргөө , тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Б.Б-.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч*******-, Ө.Э-, Б.Ш- нар бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт Очир” хотхоны З0Б-91 тоотоос хохирогч Б.А-өмчлөлийн “АСЕR I-5” загварын 1.725.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч*******-шүүх хуралдаанд “ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ” гэв.

        Шүүгдэгч Ө.Э- шүүх хуралдаанд “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Ш- шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд “...Ө.Э-, Ш,*******-, Т-дөрөв амьдрах айлгүй болчихоор нь найз Ц- рүү залгаад манай найзуудыг хот, хоорондын зам нээгдтэл хэд хоног байлгаач амьдрах газаргүй болчихлоо. Танай гэрт бид нар очоод хэд хоног амьдарч болох уу гэхэд Ц- зөвшөөрөөд Ө.Э-, Б.Ш-,*******-, Т-бид тав Ц- амьдардаг Очир хотхонд байрлах гэрт нь очсон. Бид нар хамтдаа 10 гаран хоног Ц- гэрт байрласан бөгөөд би нар хамт амьдрах хугацаандаа өдөр өдөртөө өөрсдийнхөө боломжоор хоол хүнсний зүйл цуглуулдаг байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би хоол хүнс цуглуулахаар ээж рүүгээ очихдоо өөрийнхөө эзэмшлийн “АСЕР 1-5” загварын нөүтбүүкээ Ц-д үлдээгээд өдөр 13 цагийн орчимд гарсан. Тэгээд ээж дээрээ очоод хоол хүнсний зүйл аваад орой 19 цагийн үед Ц- гэрт очиход тэд нар бүгд байсан ба А-, Т-хоёр надад чиний нөүтбүүк дээр хичээл хийх гээд хайсан боловч олдсонгүй. Чи нөүтбүүкээ аваад явчихсан юм уу гэж асуухаар нь би нөүтбүүкээ өглөө үлдээгээд явсан гээд А- бид хоёр миний нөүтбүүкийг хайсан боловч олдоогүй өгөөд тэр үед би нөүтбүүкээ алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд би Ц- гэрийн хаалганы гадна талын коридорын камерыг шүүж үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед*******-,Ө.Э-, Б.Ш-гурав Ц- гэрээс гарч байсан бөгөөдӨ.Э- өөрийнхөө цүнхийг үүрсэн байдалтай гарч явж байсан. Тэгээд би тэр гурвыг миний нөүтбүүкийг авсан байж болзошгүй юм байна гэж бодоод*******-тэй ганцаарчлан уулзаад би та нарыг миний нөүтбүүкийг авсан гэдгийг камер шүүгээд мэдсэн гэхэд*******-, Б.Ш-,Ө.Э- бид гурав гэр лүүгээ харих унааны зардал болон дэлгүүрт тавьсан өрөө дарах гээд чиний нөүтбүүкийг зарчихсан” гэж хэлсэн. Миний нөүтбүүкийг танихгүй хүнд 1.100.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Яллагдагч Ө.Э- мөрдөн байцаалтанд“...2020 оны 10 дугаар сарын хавьцаа Улаанбаатар  хотод видео бичлэг хийх ажлаар ирсэн бөгөөд удахгүй короно вирусын улмаас Улаанбаатар хотод хөл хорио тогтоож миний бие Орхон аймаг руу буцаж харих боломжгүй болсон. Нэг өдөр А-манай ангийн эрэгтэй найзын гэр нь Монголын Үндэсний их сургуулын ойролцоо байдаг, хэдүүлээ манай найзын гэр лүү явъя гэхээр нь бид нар зөвшөөрөөд*******-, Б.Ш-, А-бид нар А-найзынх нь гэрт нь очсон. Бид нар тухайн айлд 5-6 хоног хоносон бөгөөд тухайн айлд хонох хугацаандаа мөн л идэж уух хоол хүнсээ би өөрийн иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж байж хоол хүнсний зүйл авч байсан. Б.Ш-,*******- бид гурав дэлгүүрт идэх юмны барьцаанд тавьсан эд зүйлсээ авах гэтэл мөнгө байхгүй байсан бөгөөд хэрхэн яаж мөнгө олох барьцаанд байгаа эд зүйлсээ авах талаар ярилцаж байгаад миний бие А-эзэмшлийн нөүтбүүкийг хулгайлж заръя гэхэд Б.Ш-, Бат- Ирээдүй хоёр дэмжээд нөгөө шөнө А- унтаж байхад нь нөүтбүүкийг нь ширээн дээрээс Б.Ш-аваад*******- өөрийнхөө цүнхэнд хийгээд тухайн шөнөдөө хонуулаад маргааш өглөө нь Б.Ш-,*******- бид гурав тухайн айлаас гарч Пс си ар шинжилгээ өгөхөөр гарахдаа А-нөүтбүүкийг авч гараад фейсбүүкээр үл таних хүнтэй холбогдож А- хулгайлсан нөүтбүүкийг 1.150.000 төгрөгөөр зарахаар болсон...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 46 /,

Яллагдагч Б.Ш- мөрдөн байцаалтанд“...Б.Б-,Ө.Э- хоёр ярих юм байна гэж дуудахаар нь би тэр хоёрыг дагаад тагтан дээр гараад тэр хоёр надад хандаж А-нөүтбүүкийг хулгайлж зараад дэлгүүрийн барьцаанд тавьсан эд зүйлсээ аваад үлдсэн мөнгөөр нь Эрдэнэт рүү харья гэхээр нь би Бат- Ирээдүй,Ө.Э- хоёрын санааг дэмжээд А-нөүтбүүкийг хулгайлахаар болоод А- нэг шөнө унтаж байх үед нь би нөүтбүүкийг нь ширээн дээр байж байхаар нь аваад куртикэндээ хийгээд гадагшаа гараад гадаа нөүтбүүкийг нь нуугаад маргааш өглөө нь авъя гэтэл байрны гадаа нөүтбүүкийг нуух газар олдохгүй байхаар нь буцаж ороод ариун цэврийн өрөөний ванны доор нуучихсан. Тэгээд маргааш өглөө нь*******- бид хоёр ванны доор нуусан А-нөүтбүүкийг аваад цүнхэндээ хийгээдӨ.Э- бид гурав Андуудын ойролцоо байрлах нэгэн байрны орцонд ороод, хуурамч фейсбүүк хаяг нээж байгаад фейсбүүк дээр нөүтбүүк зарна гээд зар байршуултал нэгэн үл таних эрэгтэй хүн нөүтбүүк авна гэхээр нь Андуудын ойролцоо тухайн хүнийг хүрээд ир гэж дуудаж уулзаад А-нөүтбүүкийг 1.100.000 гаран мянган төгрөгөөр бэлнээр зарсан. Нөүтбүүкийг зарахдаа авах хүнтэй нь*******- бид хоёр очсон бөгөөд нөүтбүүкээ зарчхаадӨ.Э- дээр очоод 300.000 төгрөгийн урьдчилгаа өглөө, үлдэгдэл мөнгийг нь дараа өгнө гэж байна гэж хэлээд үлдсэн мөнгийг нь*******- бид хоёр барьцаанд тавьсан байсан гар утаснууд энээ тэрээ аваад үлдэгдэл мөнгөөр нь идэж уух юм аваад буцаад А-найзынх нь гэрт очоод нэг хоносон бөгөөд эхний өдөр А-нөүтбүүкээ алга болсон гэдгийг мэдээгүй бөгөөд маргааш нь нөүтбүүк алдсан гэдгээ мэдээд орцны камер энэ тэр шүүж байгаад*******-,Ө.Э- бид гурвыг нөүтбүүкийг нь хулгайлсан гэдгийг мэдээд бид гуравт хэлэхээр нь бид гурав ч гэсэн Анхзаяад нөүтбүүкийг нь хулгайлаад зарсан гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Яллагдагч*******-мөрдөн байцаалтанд “...нэг өглөө би Цэкүгийн гэрт нь унтаж байталӨ.Э-, Б.Ш-хоёр намайг сэрээгээд надад хандаж “бид хоёр А-нөүтбүүкийг шөнө унтаж байх үед нь хулгайлаад угаалгын өрөөний ванны доор нуучихсан байгаа, одоо нөүтбүүкийг нь аваад гурвуулаа гаръя” гэхээр нь би босоодӨ.Э-, Б.Ш-бид гурав Цэкү, Төгөлдөр, А-гуравт бид гурав ковидын шинжилгээ өгчхөөд ирнэ гэж хэлээд гарахдаа А-нөүтбүүкийг хулгайгаар авч гараад модны хоёрт нэгэн байрны орцон дотор сууж байгаад миний ашигладаг*******-гэдэг нэртэй фейсбүүк хаягаас нөүтбүүк авна гэсэн зар байршуулсан хүмүүстэй холбогдож байгаад үл таних нэг эмэгтэй хүнтэй холбогдож тухайн эмэгтэй хүнтэй ТБД андууд дээр уулзахаар тохиролцоод, уулзахад чатаар холбогдсон хүний дүү нь гэх нэг эрэгтэй хүн ирээд ХААН банкны дансаар тухайн эрэгтэйгээс 1.100.000 төгрөгийг аваад нөүтбүүкийг нь зарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 61/,

“ХААН үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хохирогчийн “АСЕР” загварын зөөврийн компьютерийг 1.725.000 /нэг сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 34/,

Ө.Э-, Б.Ш-,*******-нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 82, 98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75, 88, 99/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Шүүгдэгч*******-, Ө.Э-, Б.Ш- нар бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт Очир” хотхоны З0Б-91 тоотоос хохирогч Б.А-өмчлөлийн “АСЕR I-5” загварын 1.725.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ө.Э-гийн “...А-нөүтбүүкийг авч гараад фейсбүүкээр үл таних хүнтэй холбогдож А- хулгайлсан нөүтбүүкээ 1.150.000 төгрөгөөр зарахаар болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/, Б.Шагжбямбын “...А- нэг шөнө унтаж байхад би нөүтбүүкийг нь ширээн дээр байж байхаар нь аваад куртикндээ хийгээд гадагшаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,*******-гийн “...гарахдаа А-нөүтбүүкийг хулгайгаар авч гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/, хохирогч Б.А-“...Б.Б-,Ө.Э-, Б.Ш-гурав Ц- гэрээс гарч байсан бөгөөдӨ.Э- өөрийнхөө цүнхийг үүрсэн байдалтай гарч явж байсан. Тэгээд би тэр гурвыг миний нөүтбүүкийг авсан байж болзошгүй юм байна гэж бодоод*******-тэй ганцаарчлан уулзаад би та нарыг миний нөүтбүүкийг авсан гэдгийг камер шүүгээд мэдсэн гэхэд*******-, Б.Ш-,Ө.Э- бид гурав гэр рүүгээ харих унааны зардал болон дэлгүүрт тавьсан өрөө дарах гээд чиний нөүтбүүкийг зарчихсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нар бүлэглэж  шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нарын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул тэдгээрийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нарт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч нарын гаргасан хүсэлт /хх-ийн 113-115/ шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нарт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэв.

         Шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ө.Э-, Б.Ш-,*******-нарт анхааруулах нь зүйтэй.

        Ө.Э-, Б.Ш-,*******-нар нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.А-хохирол төлбөр төлөгдсөн тухай хүсэлт /хх-ийн 110/, мөн хохирогч “гомдолгүй” гэсэн хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /хх-ийн 108/ гэсэн бичгийн баримтууд байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

        Шүүгдэгч*******-нь 2021 оны 02 дугаар ээлжийн цэрэг татлагаар Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн 0184 дүгээр ангид цэргийн алба хаах болсонтой холбогдуулж түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

        1. Ө.Э-, Б.Ш-,*******- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Шүүгдэгч Ө.Э-, Б.Ш-,*******-нарыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3. Ө.Э-, Б.Ш-,*******-нар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан   “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

        4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

         5. Ө.Э-, Б.Ш-,*******-нарт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

          6. Ө.Э-, Б.Ш-,*******-нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

          7.*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т-болтол Ө.Э-, Б.Ш-, нарт авсан хувийн баталгаа гаргах,*******-д авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ