Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/723

 


 

 

 

 

 

 

  2021            11          15                                 2021/ШЦТ/723

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001396 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо, Алтай хотхоны  дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, урьд нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД: / *******-

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******-нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төв дотор худалдаж авсан радио ажиллахгүй байна гэх шалтгаанаар Л.Ц-маргалдаж түлхэн унагаан эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруу, алга, сарвууны ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******-“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохиролд  800.000 төгрөг төлж хохирол барагдуулсан.” гэв. 

 

Хавтаст хэргээс хохирогч Л.Ц- мөрдөн байцаалтанд “Би Хархорин худалдааны төвийн цагаан идээний лангууны тасагт цахилгаан барааны лангууг түрээсэлж ажилладаг. Манай лангуун дээрээс 01 сарын өмнө худалдан авалт хийсэн иргэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ирээд миний радио ажиллахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би батарей хийж шалгаж үзээд тогонд залгаж шалгаж үзээд зүгээр байсан ба батерейны цэнэг хураахгүй байсан. Тэгээд би тухайн иргэнд энэ радио цэнэг хураахаа больсон байна. Нэг бол хонон өнжин цэнэглэсэн байна. Нэг бол өөрийн үйлдвэрээс ирсэн цэнэгийг нь дуусгасан байна гэж хэлсэн. Тэгэхэд ажиллахгүй байсан, тэр дороо ажиллахгүй байсан гэж хэлээд байсан. Би цахилгаан бараагаа шалгаж өгөөд явуулсан гэж хэлсэн. Хэрэв солихоор бол 7 хоног дотроо ирж шалгуулаад солих боломжтой байдаг гэж хэлсэн чинь над руу уурлаад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгснээ энэнтэй ярь гэж утсаар яриулсан ба нөхөр нь уурлаад ороод ирсэн. Тэгээд нөхөр нь орж ирээд “пизда минь чи энийгээ соль” гэж хэлсэн ба наадахыг чинь машиндаа сар хадгалчихлаа гээд дайраад байсан. Тэгээд маргаад байж байгаад би болъё шийддэг газраар нь шийдүүлье гэж хэлсэн эхнэр нь радиог түлхсэн тэгэхээр нь би лангуугаа тойроод гарахын завдалгүй нөхөр нь болох эрэгтэй миний лангуу руу нөгөө радиог газраас аваад дахиж над руу шидсэн. Тэгсэн лангуун дээр байсан эд зүйл унаж хагараад эвдэрсэн. Тэгснээ тэр хоёр гараад зугтаад яваад өгсөн ба би араас нь гүйж очоод захын В1 давхарт нөхрийг нь цамцнаас нь бариад авсан чинь миний гарыг өчиж хойш нь дараад намайг түлхэж унагаад зугтсан. Тэгээд би үеэл ах Цээгийг дуудаж нөгөө залууг бариулсан. Тэгсэн манай ах араас нь гүйж очоод бариад авсан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгэхэд миний баруун гарын эрхий хуруу, алга, сарвуу хэсэгт өвчтэй, хавдсан. Миний лангуун дээр байсан МР тоглуулагч 4 ширхэг, өсгөгч 1 ширхэг, өөр дээрээ өсгөгчтэй микрофон 2 ширхэг, зурагтын тоон систем зэрэг эд зүйлс унаж эвдэрсэн. Би тухайн эд зүйлс болох МР-3 тоглуулагчтай 2 ширхэг тус бүрийг нь 30.000 төгрөг, өөр дээрээ багтаамжгүй МР тоглуулагч 2 ширхэг бүрийг 20.000 төгрөг, караоке тоглуулагч 2 ширхэгийн тус бүр нь 45.000 төгрөг, тоон системийг 40.000 төгрөг, өсгөгчийг 25.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөр нэхэмжлэх зүйл гэвэл компьютерт харуулсан 100.000 төгрөг, тос болон эм нийлээд 700.000 төгрөг гаргасан. Эдгээр зүйлсийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08/

Гэрч П.О-мөрдөн байцаалтанд “Би энэ ковидтой үед хүүхдүүд болон настай ээжийгээ аваад хөдөө байсан юм. Тухайн үед би ээждээ радио сонсгох гээд Хархорин худалдааны төвийн Л.Ц- гэх хүний лангуун дээрээс авч байсан. Тэгсэн тухайн хөдөө байгаа малчид энэ радиогоос аваад гэж хэлж байсан. Тэгээд би хоёр дахь удаагаа нутгийн хөгшинд өгч байсан. Түүний дараа ахиж хүнд радио захихаар нь аваад өгсөн. Тэгсэн хамгийн сүүлд хугацааг нь сайн санахгүй байна. 8 дугаар сарын дундуур аваачиж өгсөн ба тухайн хөгжим өгсөний маргааш нь асахгүй байна гээд авчирч өгсөн. Тэгээд би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан ба 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тухайн хөгжим ажиллахгүй байна гэж хэлээд аваачиж өгтөл тухайн эмэгтэй разетканд залгаад  FМ бариулаад зүгээр байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цэнэг авахгүй байгаа юм байна гэж хэлтэл унтрааж байгаад цэнэглэ буруу цэнэглэсэн юм байна гэж хэлсэн. Тэгээд би буцааж авч яваад маргааш нь хөдөө явсан. Тэгээд манай нөхөр уурлаад өөрсдөө цэнэглэж үзэхээр огт цэнэг авахгүй байсан. Тэгээд бид нар 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хөдөөнөөс орж ирээд 10-аад хоног байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хөдөө явах замаараа радиогоо солиулъя гээд очтол худалдагч нь одоо солихгүй, сар болсон байна гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би ядаж энэ хөгжмийг засуулаад өгөөч гээд ширүүхэн лангуун дээр нь түлхсэн чинь хөгжим яагаад газар унасныг мэдэхгүй газар уначихсан. Тэгэхэд манай нөхөр өөр лангуу руу хараад байж байсан. Тэгсэн тухайн хүүхэн чаддаг юм бол цагдаа аваад ир гэж хэлсэн. Тэгээд би 2 хүүхдээ машин дотор цоожилсон байсан болохоор яараад гараад явсан. Түүнээс хойш манай нөхөр юу болсон талаар мэдэхгүй байна. Хүүхдүүд дээрээ оччихоод би нөхөр рүүгээ ярьсан чинь манай нөхөр *******- хүүхдүүдээ аваад харьж бай гэж хэлсэн.Тэгээд би хүүхдүүдээ аваад явсан. Би юу болсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

*******-мөрдөн байцаалтанд “Манай зуслан Төв аймгийн Баянчандманьд байдаг. Манай зуслангийн ойролцоо байрлах нэг Малчин эмэгтэйд би 40.000 төгрөгөөр Радио хөгжим 2021 оны 08 сард авч өгч байсан. Гэтэл авч өгсний дараа тухайн малчин эмэгтэй ажиллахгүй байна гэхээр нь би Хархорин худалдааны төв дээр хөгжим худалдаж авч өгсөн газар дээр очоод миний авч өгсөн хүн уг хөгжмийг ажиллахгүй гээд байна гэхэд тухайн худалдагч эмэгтэй ажиллаж байна гэсэн. Тэгэхээр би буцаагаад нөгөө малчин эмэгтэйд зүгээр ажиллаж байна гээд авч ирээд өгтөл хэд хонгийн дараа энэ хөгжим ажиллахгүй хэвээрээ байна гээд надад буцаагаад өгсөн тэгэхээр нь би өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хархорин худалдааны төв дээр очоод хөгжим худалдаж авсан эмэгтэйгээс энэ хөгжмийг миний хөгжим авч өгсөн эмэгтэй ажиллахгүй байна гээд байна гэж хэлэхэд тухайн худалдагч эмэгтэй наад хөгжмийг чинь одоо солихгүй гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгэхээр нь худалдаж авсан хөгжмийг нь лангуу руу нь шидчихсэн. Гэтэл нөгөө худалдагч намайг Хархорин худалдааны төвөөс гараад явж байтал миний араас ирээд хүзүүний ар хэсгийн цамцнаас татсан тэгэхээр нь би өөрийнхөө цамцыг татсан гэтэл худалдагч эмэгтэй газар 2 гараараа дараад уначихсан. Уначихаар нь би худлалдагч эмэгтэйг орхиод явж байтал 2,3 эрэгтэй хүн миний араас ирээд намайг бариад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “...Би Хархорин худалдааны төвийн худалдагчаас хөдөө малчинд өгөх зорилгоор хөгжим худалдаж авсан. Тэгээд тухайн хөгжим нь эвдэрхий болохоор нь буцааж авчирч өгсөн чинь зүгээр байна гэж хэлээд буцаагаад өгөөд явуулсан. Тэгээд дахиад эвдэрхий байна гэж авчирч өгөөд солих гэсэн чинь урдаас солихгүй гээд амаар доромжлоод байхаар нь өөдөөс нь шидээд маргалдаж байгаад гараад явсан. Тэгсэн худалдагч нь араас гарч ирээд цамцны захнаас барьж авахаар нь гарыг нь  шувталж автал газар уначихсан. Тэгээд намайг баахан хүмүүс ирээд барьж аваад удалгүй цагдаа нар ирээд бариад авсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулаагүй байгаа. Гэхдээ одоо хохир барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Гэм буруугийн асуудал дээр ямар нэг маргаан байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8886 дугаартай “Л.Ц-ийн биед баруун гарын эрхий хуруу, алга сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******-2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төв дотор худалдаж авсан радио ажиллахгүй байна гэх шалтгаанаар Л.Ц-маргалдаж түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруу, алга, сарвууны ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  “...миний араас ирээд хүзүүний ар хэсгийн цамцнаас татсан тэгэхээр нь би өөрийнхөө цамцыг татсан гэтэл худалдагч эмэгтэй газар 2 гараараа дараад уначихсан. Уначихаар нь би худлалдагч эмэгтэйг орхиод явж байтал 2,3 эрэгтэй хүн миний араас ирээд намайг бариад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,  хохирогч Л.Ц-ийн “...нөхрийг нь цамцнаас нь бариад авсан чинь миний гарыг өчиж хойш нь дараад намайг түлхэж унагаад зугтсан. Тэгээд би үеэл ах Цээгийг дуудаж нөгөө залууг бариулсан...миний баруун гарын эрхий хуруу, алга, сарвуу хэсэгт өвчтэй, хавдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08/, шинжээчийн 8886 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас  шүүгдэгч Б.*******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.*******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 58/, хохирогч Л.Ц-ийн гаргасан “гомдол саналгүй, хохирол төлбөрт 800.000 төгрөгийг хүлээн авсан” гэсэн хүсэлт /хх-ийн 57/, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч Б.*******-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          *******-нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Л.Ц-д хохирол төлбөрт 800.000 төгрөгийг төлсөн гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Л.Ц-ийн гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Б.*******-д урьд давхардуулан авсан “хувийн баталгаа гаргах”  “Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээнээс “хувийн баталгаа гаргах”  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, “Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

 

        Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч *******-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                     ТОГТООХ нь:

1. *******- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Б.*******-д урьд давхардуулан авсан “хувийн баталгаа гаргах”  “Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээнээс “хувийн баталгаа гаргах” арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, “Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ