Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/714

 


 

 

 

 

 

 

   2021            11          11                               2021/ШЦТ/714

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон /томилолтоор/

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001479 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл системийн инженер мэргэжилтэй, дэлгүүрт түгээгч, ам бүл , эх,  дүүгийн хамт Баянгол дүүргийн  дугаар хорооны тоотод оршин суух хаягтай, урьд нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, /РД: / *******.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Seven” нэртэй пабын гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас Д.Б-нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******“Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирогчтой эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 02/

 

Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтад  “2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө миний бие танил А- уулзаж хамтдаа Парадоксын автобусны буудал дээр байрлах нэгэн пабд орж хоёр, хоёр шил пиво уугаад А- дүү гэх залууг дуудаж ирүүлээд тухайн залуугаар миний машиныг бариулж модны хоёрын доошоо уруудах талын автобусны буудлын ойролцоо явж байтал А- “зам дагуу нэгэн паб онгорхой байна, тухайн пабыг хаахаас нь өмнө уух пиво аваадахъя” гэж машин зогсоолгоод, машинаас ганцаараа буугаад тухайн паб руу орохоор явж байгаад, пабын үүдэнд зогсож байсан хэсэг бүлэг 7-8 эрэгтэй хүнтэй А- юм яриад зогсоод байснаа гэнэт нөгөө 7-8 эрэгтэй хүмүүс нь А- руу бөөндөө дайрч давшлаад харанхуй газар луу А- чирэх гээд байхаар нь би машинаас буугаад тэд нарыг алсаас харж байгаад А- тэд нараас салгаад машиндаа суулгах гэхэд тухайн залуучуудын нэг нь А- цохисон бөгөөд А- тухайн залуучуудаас хамгаалаад машинд суулгах гэж байх үед тэдгээр залуучуудын нэг нь буюу зодоон дууссаны дараа цагдаад баригдаж ирээд эрүүлжүүлэх байранд хоносон эрэгтэй хүн А- цохих гэхээр нь би түүнийг цааш нь гараараа түлхтэл надад түлхүүлсэн эрэгтэй хүн миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохихоор нь би нүүрээ гараараа дараад доошоо тонгойтол хэн гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн миний нуруу болон бие рүү тухайн залуучуудын хэн нэгэн нь гараараа цохиод байж байх үед цагдаагийн алба хаагчид явж таараад намайг зодсон эрэгтэй хүмүүсийн 2, 3-г нь бариад цагдаагийн газар авч ирсэн. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг миний биед тухайн үед А- гараараа цохих гэхээр нь би гараараа түлхтэл миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон эрэгтэй хүн ганцаараа учруулсан. Би тухайн эрэгтэй хүнд нүүр лүгээ цохиулаад гараараа нүүрээ дараад тонгойсны дараа миний нуруу луу хэн гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн тэдгээр хүмүүсийн нэг нь гараараа цохиод байсан. Гэхдээ миний нуруу руу цохисны улмаас надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би тархины томографи зураг авхуулж, шарх цэвэрлэхэд хэрэглэх эм тариа зэргийг аваад нийт надаас 180.000 орчим төгрөгийн зардал гарсан. ...*******гэх залуу гараараа цохиж тухайн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг надад учруулсан. Би тархины томографи зураг авхуулсан. Мөн шаардлагатай эм тариа авсан нийт 170.000 орчим төгрөгийн зардал гарсан. Надад цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 42/

 

Гэрч А-мөрдөн байцаалтад “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний бие гэртээ амарч байгаад ганцаараа 2-3 лааз пиво уугаад байж байтал манай найз Д.Б-над руу залгаад уулзах уу гэхээр нь би зөвшөөрөөд Д.Б-бид хоёр уулзаад хороололд байрлах нэгэн пабад орж миний санаж байгаагаар 2, 2 шил пиво уугаад байж байтал Д.Б-машин бариулах хүн байна уу гэхээр нь би хуурай дүү Басхүүгээр машин бариулахаар дуудаад тухайн газраас гараад Басхүүгээр, Д.Б-машиныг бариулаад модны хоёр руу уруудаж байгаад нэгэн паб онгорхой байхаар нь би тухайн пабаас орж пиво авъя гээд машин зогсоолгоод ганцаараа машинаас буугаад паб руу орох гэж байтал миний хуучин таньдаг байсан *******, Асралт, Мөөеө, Мөнхүүлэй гэх мэт ойролцоогоор 7 орчим зүс таних хүмүүс пабын үүдэнд байж байхаар нь би тэд нартай мэндлээд юм яриад байж байтал *******гэнэт над руу уурлаад “чи яасан хэгжүүн яриатай болчихсон юм бэ” гэхээр нь би түүнд хандаж та нартай яаж харилцах ёстой юм гээд байж байтал надтай хамт явж байсан Бат-Эрдэнэ, Басхүү хоёр машинаас бууж ирээд намайг *******аас салгаад машин руу суулгах гэж байтал *******над руу хүрч ирээд миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа цохитол Д.Б-бид хоёрын дундуур орж салгахад Басхүү намайг машинд суулгасан. Би тухайн үед хэсэг хугацаанд уусан пивондоо маш их согтсон байсан учир зарим зүйлсийг сайн санахгүй байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа Бат-Эрдэнэ, А- нар машинд сууснаа тухайн залуучуудын нэг нь буюу миний нүүр рүү гараараа цохисон *******, Д.Б-нүүр рүү нь гараараа цохисон гэж байсан бөгөөд тэгээд Басхүү, Д.Б-хоёр намайг хүргэж өгөөд би гэртээ буусан. А-, Д.Б-нар надад хэлэхдээ Д.Б- *******цохисон гэж хэлсэн, *******намайг цохихоор нь Д.Б-намайг өмөөрөөд салгах гэтэл *******, Д.Б- зодсон гэсэн. Тухайн үйлдлийн улмаас Д.Б-биед уруул нь язарч, нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

           

Гэрч Б.Б-мөрдөн байцаалтанд “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний хуурай ах болох А- над руу орой нь 21 цагийн үед залгаад “ах нь Бат-Эрдэнэтэй пиво ууж байна, хүрч ирээд Д.Б-машиныг бариад өг” гэхээр нь би зөвшөөрөөд А-, Д.Б-ах хоёрын байгаа газар явж очоод байж байтал, тэр хоёрын үйлчлүүлж байсан паб нь хаалаа гээд тэр хоёр гарч ирээд би Д.Б-ахын машиныг нь бариад бид гурав модны хоёр руу уруудаад явж байтал А- ах зам дагуу зогсчих онгорхой паб орж пиво авна гэхээр нь би машинаа зогсоотол А- ах машинаас ганцаараа буугаад нэг паб руу орох гэж байгаад хэсэг эрэгтэй хүмүүстэй таараад юм яриад зогсож байснаа гэнэт А- ах нөгөө эрэгтэй хүмүүстэйгээ маргалдаад байхаар нь Д.Б-ах бид хоёр машинаас буугаад А- ахыг тухайн эрэгтэй хүмүүсээс холдуулаад машин руу суулгах гэж байтал нөгөө эрэгтэй хүмүүсийн нэг нь А- ахын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Д.Б-ах А- ахыг цохисон эрэгтэй хүний бие рүү нь гараараа түлхэж, холдуултал нөгөө эрэгтэй хүн зөрүүлээд Д.Б-ахын нүүр рүү нь гараараа хоёр, гурван удаа цохитол Д.Б-ах тонгойсон бөгөөд Д.Б-ахыг нүүрээ дараад тонгойсон байх үед нүүр рүү нь гараараа цохисон эрэгтэй хүн Д.Б-ахын нуруу, бие рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Д.Б-ахыг цохисон эрэгтэй хүнийг цагдаагийн газар руу авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх -ийн 17/,

 

Гэрч А.А-мөрдөн байцаалтанд “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний бие хуурай дүү Мөнхтүвшингийн хамтаар модны хоёрт байрлах “Сэвэн” нэртэй пабаар үйлчлүүлж байтал манай найз *******, Мөнхтөр хоёр орж ирээд бид дөрөв хамт нэг ширээнд суугаад хүний 2-3 шил пиво ууж байтал тухайн газрын хаах цаг нь боллоо гээд бид дөрөв пабаас гараад үүдэнд зогсож байтал зүс таних А- бид нартай тааралдаад *******, А- хоёр юм яриад зогсож байснаа гэнэт А-, ******* хандаж “одоо бол та нар лай л байна шүү, ганц л цохино” шүү гэх мэт яриа өгүүлэл гаргаад тэр хоёр маргалдаж байтал А- найз нь гэх танихгүй хоёр эрэгтэй хүн бид нар дээр хүрч ирээд байж байтал *******А- хамт явж байсан хоёр эрэгтэй хүний нэгнийхэн нүүр рүү нь гараараа 2 удаа цохитол хамраас нь цус гоожоод байж байтал цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,

 

            Яллагдагч *******мөрдөн байцаалтанд “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний бие найз Мөнхтөрийн хамтаар модны хоёрын автобусны буудлын дээхэн талд байрлах “Seven” нэртэй паб ороход тухайн пабд миний таньдаг 10 гаруй хүмүүс үйлчлүүлж байсан юм. Тэгээд тухайн паб хаалаа гээд үйлчлүүлж байсан бүх хүмүүс гараад би пабын үүдэнд таньдаг хэдэн хүмүүстэйгээ уулзаад юм яриад зогсож байтал хуучин таньдаг байсан А- гэх дүү тухайн паб руу орох гэж байгаад, надтай таараад мэнд мэдээд, юм яриад зогсож байсан бөгөөд би тухайн үед нэлээн согтсон байсан учир би А- яагаад маргалдсан гэдгийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь би А- бөгс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөтөл А- цуг явж байсан Д.Б-гэх эрэгтэй намайг болиоч гээд байхаар нь би Д.Б-нүүрэн тус газар руу нь баруун, зүүн гараараа нэг, нэг удаа цохитол надтай хамт явж байсан хүмүүс намайг Бат-Эрдэнээс салгаад тэр чигээрээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9500 дугаартай дүгнэлтэд “Д.Б-биед уруулд няцарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 26/,

 

 Хохирогч Д.Б-, шүүгдэгч *******нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, тэдгээрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 71-74/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Seven” нэртэй пабын гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас Д.Б-нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.*******ын“...би Д.Б-нүүрэн тус газарт нь баруун, зүүн гараараа нэг, нэг удаа цохитол надтай хамт явж байсан хүмүүс намайг Бат-Эрдэнээс салгаад тэр чигээрээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/, хохирогч Д.Б-“...надад түлхүүлсэн эрэгтэй хүн миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би нүүрээ гараараа дараад доошоо тонгойтол...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, шинжээчийн 9500 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

          Шүүгдэгч *******нь хохирогч Д.Б-уруулд няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас Н.******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 72/ шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

         

          Шүүгдэгч Н.******* оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

*******нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл *******шүүхээс тэнссэн дээрх хугацаанд  хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг санаатай үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т заасан “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагавартай.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д “энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан байна.

Иймд Н.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т заасан заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй юм.

          *******нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Д.Б-д эмчилгээний зардалд 167.400 төгрөгийг төлсөн, гомдолгүй гэсэн хүсэлт /хх-ийн 71/, мөн хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /хх-ийн 60/ гэсэн бичгийн баримтууд байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                    ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Насанбатын ******* “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч *******нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ