| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0481/И |
| Дугаар | 00681 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00681
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон хөхөө овогт Цогтсайханы Чулуунцэцэг /РТ84072667/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, жирэмсний болон асрамжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсрүрэн, хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Арбулаг сумын ЕБС-д хэл уран зохиолын багшаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орж байсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад сургууль амарч ээлжийн амралт аваад намар 8 дугаар сарын сүүлээр ажилдаа эргэж орох гэтэл миний оронд шинээр хүн авсан байсан. Захиралтай очиж уулзахаар “чи байж бай” гээд тодорхой хариу өгөхгүй, ажлаас халсан тушаал гарсан эсэх нь мэдэгдэхгүй, “тушаалаа гарсан бол авъя эсвэл ажилдаа эргэж оръё” гэхээр “байж бай” гэдэг хариу өгдөг. Би цалин мөнгөний зээлтэй учир яг халагдсан тушаал гардаж аваагүй болхоор аль нэг ажилд оруулах юм байна гэж хүлээж харсаар өнөөдөрийг хүрлээ. Тэгээд арга буюу тушаал шийдвэр өгөхгүй болохоор нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Ажлаас халагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна, нэхэмжлэлийн шаардпага тодорхойгүй, бүрдүүлбэр дутуу" гээд нэхэмжпэлийг буцаасан. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Арбулаг сум руу нөхөр Түвшинцэнгэлийн хамт очоод захирал Л.Даваадоржтой уулзаж “ажпаас халсан бол тушаалаа авмаар байна” гэж шаардсаны дагуу надад 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарыг канондож өгсөн. Манай гэр бүлийн хүн маань цагдаагийн байгууллагад ажилладаг бөгөөд цагдаагийн гэр бүлийг тухайн сум орон нутагт ажлын байраар хангах журамтай байдаг болохоор ямар нэгэн байдлаар ажил өгөх байх гээд харсаар байгаад өнөөдрийг хүрсэн ч ийнхүү ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна. Гэтэл сургуулийн захиралын зүгээс тодорхой хариу өгөхгүй байсаар миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Би удаа дараа захиралтай уулзах гэж очсоны дараа сургуулийн бичиг хэрэг архивын ажилтан Н.Нарантуяагаас ажлаас чөлөөлсөн тухай албан ёсоор 2016 оны 10 дугаар сард мэдсэн ч мөн л ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр байхгүй гээд өгөөгүй. Тухайн үед шүүхэд хандах гэсэн боловч нөхөр маань Цагдаагийн байгууллагын хүн учир Улаан-Уул сум руу шилжин ажиллах болж нүүж суух гээд шүүхэд хандаж чадахгүй хугацаа алдсан болно. Мөн би тухайн үед жирэмсэн байсан бөгөөд 2016 оны 12-р сарын 30-ны өдөр амаржсан, нялх биетэй байгаа. Мөн надад захирал хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийг хугацаанд нь өгөөгүйгээс ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг 14 хоногийн дотор Нийгмийн даатгалын сангаас гаргуулан авах, мөн жирэмсэний болон амаржсаны амралтын мөнгө гаргуулж авах хуульд заасан эрхээ эзэлж чадаагүй ноцтой хохироод байна.
Иймд миний эрхэлж байсан Арбулаг сумын ЕБС-ын монгол хэл уран зохиолын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, жирэмсний болон амаржсаны амралтын мөнгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Арбулаг сумын сургуульд монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж оайсан Цогтсайхан овогтой Чулуунцэцэг нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ээс нэг хичээлийн жилийн туршилтын хугацаатайгаар хөдөмөрийн гэрээ хийж анх ажилд ажилласан.
2016 оны хичээлийн жил дуусч, 2016 оны 6 дугаар сарын 10 ны өдөр сурагчдын амралт эхэлсэн тэр өдрөөс л Ц.Чулуунцэцэг хичээлийн жилийн тайлан өгөлгүй, тойрох хуудсаа ч авалгүй, хэл чимээгүй алга болсон. 2016 оны 6 дугаар сарын 20-нд түүний нөхөр Түвшинцэнгэл нь “манай гэр бүлийн хүн Солонгос явна” гэж захирлын өрөөнд ирж, байгууллагын тодорхойлолт хийлгэж авсан. Солонгост ажиллаж байна гэж зун Фейсбүүкээр мессэж бичиж байсан. Түүнээс хойш хэл сураггүй байж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 28 ны өдөр ирж зөвхөн тушаалын хуулбар авсан. Багш Ц.Чулуунцэцэг нь ажиллах туршилтын хугацаандаа дараах зөрчлүүдийг гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдсөн.
Ц.Чулуунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр хүлээн зөвшөөөрөх боломжгүй болно.Үүнд:
1/ Ц.Чулуунцэцэг нь туршилтын хугацаанд байгууллагын хөдөлмөрийн гэрээ ба байгууллагын дотоод журмын 8.1.1 дэх заалтыг ноцтой зөрчиж, ямар нэгэн чөлөө авалгүй, удаа дараа ажил тасалж хүүхдийн эрхийг зөрчиж, хамт олны ажилд огт оролцдоггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлаа дүгнүүлэлгүй, жилийн тойрох хуудсаа дуусгаж тооцоо хийлгүй, удирдлагад мэдэгдэлгүй Солонгос улс руу явсан байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажпаас чөлөөлөх болсон.
2/ Жилийн ажил дүгнэхэд тайлан өгөөгүй байсан тул явцын үнэлгээг үнэлэн Чулуунцэцэг багшийн тухайн хичээлийн жилийн ажлын үнэлгээг F гэж үнэлсэн.
3/ Ажлаас халсан 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 28 ны өдөр захирал надаас өөрөө ирж авсан байтал одоо гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халагдсан гэдгээ өөрөө мэдэж, надтай уулзахгүй, гэр орноо нүүлгэж явахдаа ч яриагүй бөгөөд Солонгос улсад бараг 3 сар ажиллахдаа ажлаас халагдсан тухайгаа мэдэж, над руу FB хаягийн чатаар мэссеж бичиж байсан. Ажлаас халсан тушаалыг өөрт нь өгөх гэтэл өөрөө Солонгос улс руу яваад алга болсон. Хичээл амарсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нэг ч удаа уулзаагүй, ямар нэгэн шалтгаанаар ажилдаа ирэхгүй байгаагаа хэлж байгаагүй юм.
4/ Мөн ажлаас жирэмсэн байхад нь халсан гэж үзэж байгаа бол жирэмсэн талаараа удирдлагад хэлээгүй, мэдэх ч боломжгүй ба ажлаа ч хүлээлгэж өгөлгуй алга болсон байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр төрсөн гэж байгаа нь манай байгууллагын буруу биш гэж үзэж байна.
5/ Энэ хүн ажпаа хийж байсан гэж үзэж байгаа юм бол хэнээс ямар чөлөө авч Солонгос улс руу явсан юм. Ямар нэгэн байгууллагад харьяалагдаж байгаа бол удирдуулж байгаа хүндээ хэлж чөлөө авах ёстой байх гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сард Чулуунцэцэг нь Улаан-уул сум руу нүүж байна гэж ирчихсэн байна гэж сонсогдож байсан мөртлөө байгууллагаараа орж ирээгүй, тушаалаа авъя ч гэж хэлээгүй, гэрээ нүүлгээд гэр бүлийнхэнтэйгээ явсан. Тухай үед түүний найз гэж 2 хүн гэрт нь очсон гэсэн, тэдгээр хүмүүсээс л ирээд явсанг нь мэдсэн.
Иймд Чулуунцэцэгийн гаргаж байгаа гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ажил хаяж, таслаж, Солонгос улс руу явж байгаад, дараа нь гэрээрээ Улаан-уул сум руу нүүсний дараа ажлаас үндэслэлгүй халагдлаа гэж байгаа нь хууль бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн боловч ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох болон жирэмсний, амаржсаны амралтын мөнгийг хуульд заасны дагуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүх хуралдаан дээр хариуцагчтай эвлэрч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин буюу 2.346.403 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, мөн 2017 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 31-ны өдөр буюу 6 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлэхээр эвлэрсэн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг нь хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, жирэмсний болон асрамжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийн зохигч шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин буюу 2.346.403 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, мөн 2017 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 31-ны өдөр буюу 6 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлэхээр эвлэрсэн тайлбарыг гаргаж байна.
Иймд зохигчийн эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар хариуцагч байгууллагаас 2.346.403 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 52.492 төгрөгийн тал хувь болох 26.246 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон