Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

    

                               

 

 

 

 

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

    

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш.Б-д холбогдох 2140000350058 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, яс үндэс халх, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш.Б

                Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 05 дугаар сард тендерийн үнэлгээний нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа “Хүрэн сухайт” ХХК-ний менежерээр ажиллаж байсан гэх Г.У-тай холбогдож хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулж 3,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан “Хахууль авах” гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:  

-Гэрч Ш.Б-нийн 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:... Би 2013 оноос хойш тус үйлдвэрийн байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжиптнээр ажиллаж байгаад 2020 оны 05 дугаар сард ажлаас тус үйлдвэрийн захирлын тушаалаар халагдсан. Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/29 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалаар Монголросцветмет” ТӨҮГ-ын 2020 оны худалдан авалтын төлөвлөгөөний дагуу MРЦМ/202012288 кодтой барилгын материал /2 багц/ нэртэй худалдан авалтын ажиллагааг нээлттэй тендер шалгаруулах аргаар зохион байгуулах, гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Даргаар Ц.А, гишүүнээр Д.Э, хөндлөнгийн гишүүдээр Ц.М, Г.С нарын бүрэлдэхүүнтэй томилогдсон. Уг тендерийг 2020 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд явуулсан. Уг тендерт Илч дулаан өсөх, Хүрэн сухайт ХХК-иуд оролцсон. Уг компаниудын материалуудыг хүлээн авч танилцсан. Тус 2 компаний материалууд шаардлагад нийцээгүй байсан ба Хүрэн сухайт ХХК руу би анх тус компаний хэн гэдгийг би мэдэхгүй 1 утасны дугаар руу яриад Тендерт танай компанийг шалгаруулах боломжтой байна, надтай яриа хөөрөө хийвэл боломжтой шүү гэх утгатай зүйлийг ярьсан. Тус компаниас надтай эрэгтэй хүн ярьсан. Тэр хүн эргээд над руу яръя гэж хэлсэн. Тэгээд би Бор-Өндөр уулын баяжуүлах үйлдвэрт хамт ажилладаг Х-тэй уулзаад Би тендерийн сонгон шалгаруулалт явуулж байгаа, 1 компанитай нь яриа хөөрөө хийх боломжтой гэж хэлсэн. Тэгтэл Х тэгвэл яриад үзье гээд надаас тус компанийн утасны дугаарыг авсан Х тэр компанийн хүнтэй яриад танай компанийг шалгаруулвал хариуд нь яах юм бэ гэсэн утгатай зүйл ярилцсан. Тэр компаниас 3,000,000 /гурван сая/ төгрөг тендерт шапгаруулсаны хариуд өгье гэж тохирсон. Тэгээд Х эхнэрийнхээ дансны дугаарыг тус компаний ярилцаж тохиролцсон хүн рүү явуулсан ямар дансыг явуулсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгтэл цаад байгууллагаас буюу Хүрэн сухайт ХХК-ний талаас Уулын баяжуулах үйлдвэр рүү шан харамж нэхсэн гэдэг байдлаар гомдол гаргаж би үнэлгээний комиссоос гарч үйлдвэрээс захирлын тушаалаар 2020 оны 05 сард энэ асуудлаар халагдсан. Тухайн үед Х үнэлгээний комисст байгаагүй ба яагаад энэ асуудалд оролцох болсон гэхээр би санал болгоод ийм асуудал үүссэн. Энэ асуудлаас болоод Х бас надтай хамт халагдсан. Үнэлгээний комиссын бусад гишүүд энэ талаар мэдээгүй. Үнэлгээний комисс тус сонгон шалгаруулалтыг явуулахдаа 3-4 удаа хуралдсан ба тухайн хуралдаанаар тендерт өрсөлдөгч 2 компаниас шалгарах компани байгаагүй ба би шийдвэр гаргах хуралдаанд оролцоогүй халагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

-Гэрч Ш.Б-ийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн:...Надад өөрт мөнгөний шаардлага байсан тул яриа хөөрөө хийх боломжтой гэж Хүрэн сухайт ХХК-ний ажилтантай утсаар ярьсан. Би хэн гэдэг хүнтэй утсаар ярьсан гэдгээ мэдэхгүй. Гар утасны дугаар нь тендерт оролцохоор ирүүлсэн материал дээр нь байсан. Би яг мөнгөний талаар бол яриагүй, яриа хөөрөө хийх боломж байна гэж хэлсэн. ...Эхлээд би өөрөө Хүрэн сухайт ХХК-ний ажилтан руу залгаж ярьсан дараа нь Х-ийг Хүрэн сухайт ХХК-ний ажилтан руу утсаар ярьсан. Би гэхдээ Х-ийг гуйж өөрийнхөө өмнөөс яриулсан юм. Өөрөө ярихаас санаа зовсон юм. Би Х-ийг утсаар яриулахаасаа өмнө Хүрэн сухайт ХХК-ийн ажилтантай утсаар яриад яриа хөөрөө хийх боломжтой шүү гэж хэлсэн. Тэгээд Х-ийг өөрийнхөө өмнөөс яриулсан юм. “Хүрэн сухайт ХХК-ний утсаар ярьсан ажилтан 3000000 төгрөг өгье гэсэн. Би болно гэж хэлсэн. Хүрэн сухайт ХХК-иас анхнаасаа намайг унагах гэж яриа хийсэн байсан. Анхнаасаа яг бол 3 сая төгрөг нэхээгүй юм. Яриа хөөрөө байна шүү тендерт танай компанийг шалгаруулвал танай компани яах вэ гэж асуусан. Хариуд Хүрэн сухайт ХХК-ний ажилтан 3000000 төгрөг өгье гэсэн. Би Х-д мөнгө өгнө гэж хэлээгүй. Би дан ганц өөрөө тендер сонгон шалгаруулах боломжгүй байсан. Үнэлгээний хороо хуралдаж байж аль компанийг шалгаруулах вэ гэдгээ шийдэх байсан. Үнэлгээний хорооны бусад гишүүдэд би юу ч хэлээгүй. Одоо бодоход би 3000000 төгрөгийг нь авлаа ч би тухайн компанийг шалгаруулж чадах уу гэдэг эргэлзээтэй би өөрөө буруутай үйл ажиллагаа хийсэн байсан. Тэгээд зүгээр ажлаа хийж байсан хүнийг хүртэл ажлаас нь халуулсан. Энэ бүгдийг би санаачилсан дундуур нь Х-ийг гуйж Хүрэн сухайт ХХК-ний ажилтай утсаар яриулсан. Компаний ажилтантай яриад өгчих гэж би Х-өөс гуйсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч Г.С-ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...Тухайн үед Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс Үнэлгээний комисс байгуулах тухай тушаалаар МРЦМ/202012288 кодтой тендерийн үнэлгээний комисст хөндлөнгийн гишүүнээр томилогдон ажилласан. Тухайн үед тендерт Илч дулаан өсөх нэртэй компани Бор-Өндөрөөс нөгөө компанийн нэрийг санахгүй байна. Улаанбаатар хотоос оролцсон 2 компани өрсөлдсөн. Үнэлгээний комисс 2 удаа хуралдсан. Эхний хурлаар бид компаниудын өгсөн материалтай танилцаад шийдэлд хүрээгүй, санал хуваагдсан. Компаниудын бүрдүүлсэн материал дээрээс болоод санал хуваагдаад тарсан. Хоёр дахь удаагаа хуралдаад тендерээ шалгаруулахгүй бол болохгүй гээд хуралдсан. Хуралдаанаас 2 компанийг материалын бүрдүүлэлт шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бид тарсан. Дараа нь дахиж хуралдахаар болсон. Тэрнээс хойш дахин хуралдаагүй. Үнэлгээний комиссоос 2 компанийг шалгаруулаагүй. Дахин тэр тендерийн тал үнэлгээний комиссийн гишүүд ч дуудаагүй. Би өөрөө сонгуультой холбоотой сонгуулийн хэсгийн хороонд ажилласан учраас тэр талаар асууж яваагүй. Тэр өрсөлдсөн 2 компани дээр бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар шалгаруулаагүй. Миний хувьд 2 компани бичиг баримт дутуу учраас аль алийг нь тэнцэх боломжгүй байна гэсэн санал гаргасан. Харин нарийн бичгийн дарга Б аль нэг компанийг шалгаруулъя гэсэн санал гаргасан. Хөндлөнгийн гишүүн Мөнхсаруул бид 2-н санал адилхан байсан. Нарийн бичгийн дарга Б яг энэ компанийг шалгаруулъя гэсэн юм яриагүй, гэхдээ нэг компанийг шалгаруулъя гэсэн санал гаргаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Ц.А-ийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/29 дугаартай Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын тушаалаар батлагдсан МРЦМ/202012288 кодтой барилгын материал /2 багц/ нэртэй нээлттэй тендерийн ажлын хэсгийн даргаар томилогдон ажилласан. Манай үнэлгээний   хорооны   нарийн   бичгийн   даргаар Б, гишүүнээр Д.Э, хөндлөнгийн гишүүнээр М, С гэх хүмүүс томилогдсон. Энэ тендерийн бичиг баримтыг нарийн бичгийн дарга Б боловсруулсан. Тендерийг зохих журмын дагуу зарлаж явуулсан. Тус тендерт Бор Өндөр сумын Илч дулаан өсөх ХХК, болон Улаанбаатар хотоос Хүрэн сухайт констракшн ХХК нар оролцож бичиг баримтаа цахимаар ирүүлсэн. Бичиг баримтыг үнэлгээний хорооны ажлын хэсэг бичиг баримтыг үзэж 2-3 удаа хуралдсан. Хуралдаад эцсийн дүнд 2 компанийн бичиг баримт бүрдэл дутуу гээд 2 компани тэнцээгүй гэсэн шийдвэр гаргасан. Бичиг баримтын бүрдэл дутуу байсан. Тендер шалгаруулж байгаа үнэлгээний комиссоос оролцогч талуудтай ямар нэгэн байдлаар утсаар болон биеэр харилцахыг хориглосон байдаг. Харин шаардлагатай тохиолдолд албан бичгээр хандах ёстой байдаг. Миний зүгээс тухайн оролцогч 2 компаний хүмүүстэй ямар нэгэн байдлаар утсаар болон бусад байдлаар холбогдсон асуудал байхгүй. Үнэлгээний комиссын гишүүдээс нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б Хүрэн сухайт констракшн ХХК-ний талтай холбогдож харьцсан гэсэн асуудал гарсныг би үнэлгээний ажлын дараа мэдсэн. Мөн Х гэх үйлдвэрийн ажилтан Б нар холбогдсон талаар мэдсэн. Тус тендерийг Бор-Өндөр суманд шалгаруулаагүй, хүчингүй болсон. Тендерийг үнэлгээний комиссын гишүүдийн саналаар 2 компани тэнцээгүй гэдэг асуудлаар мөн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б оролцсон компанитай харилцаж, холбогдсон гэдэг асуудлаар хүчингүй болсон. Миний зүгээс “Хүрэн сухайт констракшн ХХК-ний талаас таньж мэдэх ямар нэгэн хүн байхгүй. Би холбогдоогүйгэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч Ц.А-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн: “...Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн харьяа Орос сургууль гэж байсан юм. Одоо монгол бага сургууль болчихсон юм. Уг сургуулийн байрны дээврийг засварлах тендер нь МРЦМ/202012288 кодтой зарлагдсан юм. 2 багцтай нэг тендер зарласан юм. 1 дүгээр багц нь Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт шаардлагатай барилгын материал нийлүүлэх, 2 дугаар багц нь харьяа сургуулийн дээвэр засварлах ажил байсан. Нийт багцын төсөвт өртөг нь 172.031.993 төгрөг байсан. Үүнээс 2 дугаар багцын төсөвт өртөг нь 72,000,000 төгрөг байсан. Харьяа сургуульд хичээлийн шинэ шил эхлэхээс өмнө засварын ажил хийх хэрэгцээ шаардлага гараад байсан учир тендер зарлагдсангэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч Ц.М-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын тушаалаар батлагдсан Үнэлгээний комисс байгуулах тухай ажлын хэсэгт орж МРЦМ/202012288 кодтой тендерийн үнэлгээний комисст хөндлөнгийн гишүүнээр томилогдон ажилласан. Тус үнэлгэний комисст даргаар А, нарийн бичгийн даргаар Б, гишүүнээр Э, хөндлөнгийн гэрчээр С бид 2 ажилласан. Тус тендерт 2 компани оролцсон ба Илч дулаан өсөх нэртэй компани, нөгөө компанийн нэрийг сайн санахгүй байна 1 компани Багануур дүүргээс гэж санаж байна оролцсон. Үнэлгээний комисс нээлттэй хийснээс хойш 2 удаа хуралдсан. Эхний хуралдаанаар Уулын баяжуулах үйлдвэрийн хурлын танхимд хуралдаад ямар нэгэн шийдэлд хүрээгүй тарсан. Дараагийн хуралдаанаар тендерт оролцож байгаа компаниудын үнэлгээ хийсэн. Тус оролцсон 2 компани нийт шалгуур үзүүлэлтэнд нэг нэг асуулгаар тэнцээгүй. Илч дулаан өсөх ХХК нь итгэмжлэл байхгүй байсан. Нөгөө компани нь бараа бүтээгдэхүүнийг хаанаас, ямар бараа нийлүүлэх танилцуулга хийгдээгүй гэсэн шалтгаанаар энэ 2 компанийг тэнцэх боломжгүй гэсэн байр суурьтай миний зүгээс үнэлгээ гаргасан. С бид 2 үнэлгээний явцад 2 компанийг тэнцэхгүй гэсэн санал гаргасан. Э гэх гишүүнээр оролцсон хүн тэнцэхгүй байна гэж байсан. Нарийн бичгийн дарга Б олон цуглаж байхаар ерөнхийдөө асуудлыг шийдчихэе, борооны улирал эхэллээ, та нар сайн үзэж хянасан уу гэх зэрэг зүйлийг ярьж байсан. Яг аль нэг компанийг шалгаруулая гэх яриа гаргаагүй. Тэгээд тус хуралдаанаас бас шийдэлд хүрээгүй, ерөнхийдөө 2 компанийг шалгаруулах боломжгүй болсон. Тэгээд дахин намайг дуудаагүй. Энэ зарласан тендерийн талаар дахин дарга, нарийн бичгийн дарга нараас мэдээлэл өгөөгүй. Яаж шийдэгдсэнийг би мэдээгүй. Миний хувьд энэ тендер хаагдсан байх гэж бодсонгэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Гэрч Э.Х-ийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Миний 2020 оны 05-р сард ажлаасаа халагдсан шалтгаан нь Ш.Б нь 2020 оны 04-р сарын сүүл үеэр байх гэж санаж байна, тухайн үед миний барьж байсан 99030480 гэх дугаартай утсаар нэг хүн рүү залгаж тендерийн асуудлын талаар ярьж, мөн уг тендерийг авахын тулд мөнгө хэрэг болно гэсэн утгатай зүйл ярьсан бөгөөд, тэр үед намайг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд байдаг хүний дансны дугаар сая залгаж ярьсан дугаар руу явуулчих гэж хэлэхээр нь би тухайн үед эхнэр Бямбачимэгийн хаан банкны 5946..... гэсэн дансны дугаарыг тухайн үед Ш.Б залгаж ярьсан дугаар руу явуулсан. Тэгээд тухайн үед Ш.Б бид 2 салж яваад 1-2 цаг орчмын дараа Ш.Б над руу ажлынхаа дотуур утсаар залгаад, саяны данс явуулсан дугаар руугаа залгаад, танай компанийг шалгаруулахаа болилоо гээд хэлчих гэсний дагуу би тухайн үед өөрийн 9903.... гэсэн дугаартай утаснаас Ш.Б-ийн залгаж ярьж байсан дугаар руу залгаж танай компанийг шалгаруулахаа болилоо гэж 1 удаа л залгаж хэлсэн. Тухайн үед Ш.Б-ийн залгаж ярьсан дугаар руу эхнэрийн дансыг явуулсан байсан хэдий ч ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй. Тэгээд энэ асуудлаас болж намайг авлигал, хээл хахууль авсан гэх шалтгаанаар 2020 оны 05-р сард намайг ажлаас халж, 2020 оны 07-р сард би энэ асуудалд холбоогүй болж буцаад ажилдаа орсон. Ш.Б нь тухайн үед ямар үүрэн телефоны, хэд гэсэн дугаар руу миний утсаар хүн рүү ярьсан талаар анзаараагүй, ямар ч байсан 9910-тай дугаар байсан. Тэр үед Ш.Б надад тендертэй холбоотой асуудал байгаа юм, өөрийнхөө утсаар ярьж болохгүй байна, би энэ хүнээс мөнгө авах гэж байгаа юм, асуудал байхгүй ээ, нөгөө компанитай яриад тохирчихсон гэж хэлээд миний утсаар 9910-тай дугаар руу залгаад ярьж байсан, яг хэдэн удаа миний утсаар тус дугаар руу ярьсан талаар мэдэхгүй байнагэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч Э.Х-ийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: Би 2020 онд зохион байгуулсан МРЦМ/2020012288 кодтой Барилгын материал (2 багц) нэртэй худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажиллаагүй. Энэ тендер зарлагдсан талаар бол мэдээгүй байсан. 2020 онд cap өдрийг нь санахгүй байна би Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехийн ерөнхий инженерийн өрөөнд буюу өөрийнхөө өрөөнд байхад Ш.Б ганцаараа орж ирсэн. Би тухайн үед өрөөндөө ганцаараа байсан. Б тендер зарлагдсан би ажлын хэсэгт байгаа одоо шалгаруулалт явагдаж байна. Нэг компанитай нь ярих хэрэгтэй байна чи нэг дугаараас яриад өгөөч гэж хэлсэн. Би ямар асуудлаар ярих юм гэж асуухад Би нэг компанитай яриад тохирсон байгаа юм гэж хэлсэн. Надад компаний нэрийг нь бол хэлээгүй. Би ингэж МРЦМ/2020012288 кодтой Барилгын материал (2 багц) нэртэй худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулах тендер зарлагдсан юм байна гэж мэдсэн. Тухайн үед Б үдийн цайны цагийн өмнө манай өрөөнд орж ирсэн. Би тэгэхээр нь нэг шийдтэй хариу өгөөгүй чи өөрөө тэгээд ярь гэж хэлсэн. Ингээд үдийн цайны дараа дахин манай өрөөнд Б орж ирээд нөгөө шалгаруултанд оролцож байгаа компаний хүмүүстэй ярих хэрэгтэй байна би өөрийнхөө утсаар ярьж болохгүй байна гэсэн. Би тэгэхээр өөрийнхөө гар утсыг өгсөн. Би 9903.... дугаартай гар утас барьж байсан одоо ч хэвээрээ байгаа. Б миний хажууд 9910 гэсэн дугаартай хүн рүү залгаад танай компани Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс зохион байгуулж байгаа сонгон шалгаруултанд оролцож байгаа юм байна танай компанийг шалгаруулаад өгч болно гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгээд Б өрөөнөөс гараад буцаад удалгүй орж ирсэн тамхи татаад орж ирсэн байх гэж бодож байна. Намайг нөгөө дугаар руу залгаад өгөөч гэж Б хэлсэн. Би тэгэхээр нь Б-ийн залгасан дугаар руу залгасан нэг эрэгтэй хүн гар утсаа авсан. Б намайг 3000000 төгрөг эхлээд өгчих тэгвэл танай компанийг шалгаруулж өгье гээд хэлчих гэж хэлсэн. Би Б-ийн надад хэлсэн үгийг утсаар ярьж байгаа хүнд хэлсэн. Надтай утсаар ярьж байгаа хүн тендерт шалгарсны дараа мөнгөө бэлнээр өгнө гэж хэлсэн ингээд гар утсаа тасалсан. Тэгээд Б одоо наад яриа чинь болсон чи надад яг одоо мөнгө гаргаад өгөх найдвартай хүний дансны дугаар өгөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь эхнэрийнхээ Хаан банкны дансны дугаарыг өөрийнхөө гар утаснаас Б-ийн утсаар ярьсан дугаар руу явуулсан. Б тэгээд өрөөнөөс гараад явсан. Ингээд орой ажил тарах үед Б утсаар над руу залгаад нөгөө дугаар руу залгаад танай компанийг шалгаруулахаа больсон гээд хэлчих гэсэн. Би ингээд Б-ийн залгасан 9910-тай дугаар руу залгасан эрэгтэй хүн гар утсаа авсан тэр хүнд танай компанийг шалгаруулахаа больсон гэж хэлээд гар утсаа тасалсангэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч Г.У-ын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Тухайн тендер шалгаруулах явцад над руу нэг эрэгтэй хүн залгаад тендер шалгаруулах ажлын хэсгийн хүн байна гэж хэлсэн. Нэрээ хэлээгүй тэгээд танай компанийг шалгаруулах боломж байна 3.000.000 төгрөг өгчихвөл тендерт шалгаруулна гэх утгатай зүйл ярьсан. Би энэ талаар компанийн удирдлагад танилцуулсан. Ингээд чимээгүй болсон би ч ажиллахаа болиод явсан. Би тэр утсаар ярьсан хүнд мөнгө өгье гэж хэлээгүй өөрсдөө утсаар залгаад тийм утгатай зүйл ярьсангэх мэдүүлэг /хх-ийн 41/

-Шүүгдэгч Ш.Б-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: Би гэм буруугаа ойлгосон. Энэ асуудлаас болж ажлаасаа халагдсан. Холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгмөөргүй байна. Өмнө нь мэдүүлэг өгч байсан. Гэм буруугаа ойлгож мэдсэнгэх мэдүүлэг /хх-ийн 123-124/

            - Тендертэй холбоотой баримтууд, дансны хуулга /хх-ийн 126-140/

            - Шүүгдэгч Ш.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149/

- Шүүгдэгч Ш.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Ш.Б нь Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/29 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалаар Монголросцветмет” ТӨҮГ-ын 2020 оны худалдан авалтын төлөвлөгөөний дагуу MРЦМ/202012288 кодтой барилгын материал /2 багц/ нэртэй худалдан авалтын ажиллагааг нээлттэй тендер шалгаруулах аргаар зохион байгуулах, гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 05 дугаар сард “Хүрэн сухайт” ХХК-ний менежерээр ажиллаж байсан гэх Г.У-тай холбогдож хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар буюу Э.Х-өөр дамжуулж 3,000,000 төгргийн хахууль өгөхийг шаардсан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрч Ш.Б, Г.С, Ц.А, Ц.М, Э.Х, Г.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар зөрөөгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/29 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалаар Монголросцветмет” ТӨҮГ-ын 2020 оны худалдан авалтын төлөвлөгөөний дагуу MРЦМ/202012288 кодтой барилгын материал /2 багц/ нэртэй худалдан авалтын ажиллагааг нээлттэй тендер шалгаруулах аргаар зохион байгуулах, гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, даргаар нь Ц.А, нарийн бичгийн даргаар Ш.Б, гишүүдэд Д.Э, хөндлөнгийн гишүүдэд Ц.М, Г.С нарыг томилсон болох нь тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын ерөнхий прокуророос шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 05 дугаар сард тендерийн үнэлгээний нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа “Хүрэн сухайт” ХХК-ний менежерээр ажиллаж байсан гэх Г.У-тай холбогдож хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар буюу Э.Х-өөр дамжуулж 3,000,000 төгргийн хахууль өгөхийг шаардсан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Тухайлбал шүүгдэгч Ш.Б нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар буюу Э.Х-өөр дамжуулж 3 сая төгрөгний хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь шүүгдэгчийн шунахай сэдэлттэй, хахууль авагч тал нь өөртөө ашиг олох зорилготой, хууль бус үйлдлээр ашиг олох, ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчиж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар буюу Э.Х-өөр дамжуулж хахууль өгөхийг шаардсан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тодруулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ш.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Ш.Б нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар буюу Э.Х-өөр дамжуулж хахууль өгөхийг шаардсан Хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 05 дугаар сард тендерийн үнэлгээний нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа “Хүрэн сухайт” ХХК-ний менежерээр ажиллаж байсан гэх Г.У-тай холбогдож хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар буюу Э.Х-өөр дамжуулж 3,000,000 төгргийн хахууль өгөхийг шаардсан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар буюу Э.Х-өөр дамжуулж хахууль өгөхийг шаардсан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Б-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр

зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1,

 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулж хахууль өгөхийг шаардсан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

              8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ