| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0523/И |
| Дугаар | 00679 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 00679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багт оршин суух Шарнууд овогт Гомбын Батжаргал /РИ77031104/-ийн эцэг тогтоолгож, хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус сумын 3 дугаар багийн иргэн Жамба овогтой Эрдэнэбилэгтэй нэгэн гэрт 1999 оноос 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 18 жил хамтран амьдарч байсан ба Ж.Эрдэнэбилэг нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өвчнөөр нас барсан. Нөхөр болох Ж.Эрдэнэбилэг бид хоёрын дундаас нэг охин төрсөн нэр нь Ганзаяа. Охин Ганзаяагийн төрсөн эцэг нь нас барснаас хагас өнчрөн хоцров. Ингээд охин Ганзаяаг тэжээгчээ алдсаны тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамруулах гэхэд охин Ганзаяагийн төрсөн эцэг нь Ж.Эрдэнэбилэг мөн болохыг, мөн Г.Батжаргал намайг талийгаач Ж.Эрдэнэбилэгтэй хамтын амьдралтай байсныг шүүхээр тус тус тогтоолгохыг Нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөсөн учир Г.Батжаргал намайг талийгаач Ж.Эрдэнэбилэгтэй хамтын амьдралтай байсан, мөн охин Ганзаяагийн төрсөн эцэг нь Жамба овогтой Эрдэнэбилэг мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчулуун шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Манай нутгийн хүмүүс болох Ж.Эрдэнэбилэг, Г.Батжаргал нар нь 18 жилийн турш хамтын амьдралтай байсан. Тэдний дундаас 2005 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Ганзаяа төрсөн. Энэ хоёр хүн гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Ж.Эрдэнэбилэг нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд охинд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд талийгаач Ж.Эрдэнэбилэгийг Г.Батжаргалтай хамтын амьдралтай байсныг мөн охин Ганзаяагийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шарнууд овогт Гомбын Батжаргал нь талийгаач Ж.Эрдэнэбилэгтэй хамтын амьдралтай болон охин Б.Ганзаяагийн төрсөн эцэг болохыг тогтоолгосноор насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болж байна.
Нэхэмжлэгч Г.Батжаргал нь талийгаач Ж.Эрдэнэбилэгтэй 1999 оноос 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2005 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Ганзаяа төрсөн болох нь Тухайлбал:Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын захиргаанаас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баяндай овогт Жамбын Эрдэнбилэг нэрээр нээж олгосон 0000183642-10 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын захиргаанаас 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шарнууд овогт Батжаргалын Ганзаяа нэрээр нээж олгосон 0314218/99 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багийн өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багийн Засаг дарга П.Ганзоригийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23, 24 дугаартай “Тус багийн иргэн Жамба овогтой Эрдэнэбилэг /РИ73081018/, Гомбо овогтой Батжаргал /РИ77031104/ нар нь 1999 оноос эхлэн хамтран нэг гэрт амьдарч байсан хэдий ч нэгэнт гэр бүлээ баталгаажуулсан албан ёсоор гэр бүл болоогүй байсан тул талийгаач Ж.Эрдэнэбилэг нь төрсөн ээж Д.Батмөнхийн ам бүлд, Г.Батжаргал нь өөрийн төрсөн эгч Г.Батцэнгэлийн ам бүлд жил бүрийн хүн амын тоонд бүртгэгдэж явсан нь үнэн болохыг тодорхойлов ” гэх, “Тус багийн иргэн Жамба овогтой Эрдэнэбилэг /РИ73081018/, Гомбо овогтой Батжаргал /РИ77031104/ нар нь 1999 оноос эхлэн гэр бүлээ батлуулалгүй одоог хүртэл хамтран амьдарч тэдний дундаас Батжаргалын Ганзаяа /РИ05321103.../ охин төрсөн нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд, гэрч В.Нэргүйгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ... Г.Батжаргал нь 1999 онд Жамба жолоочийн хүү Эрдэнэбилэг гэх залуутай гэр бүл болоод хамтран амьдрах болсон. Тэгээд хүүхэд гарахгүй байж байгаад эмчилгээ энэ тэр зөндөө хийлгэж байгаад 2005 онд охин Ганзаяаг төрүүлсэн... гэх мэдүүлэг, гэрч Э.Үүрийнтуяагийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...Г.Батжаргал нь Ж.Эрдэнэбилэг гэх хүнтэй тогтвор суурьшилтай сайн сайхан олон жил амьдарсан. Нийт 18 жил ханилсан байдаг. Энэ хоёрын дундаас нэг хүүхэд гарсан бөгөөд одоо 4 дүгээр ангид суралцдаг, Ганзаяа гээд 2005 онд төрсөн хүүхэд байдаг юм. Нөхөр нь хавар нас барсан….гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон