| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0565/И |
| Дугаар | 00672 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт оршин суух Хайрхан овогт Даваасамбуугийн Гэрэлбаатар /РЭ57061274/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Гэрэлбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Гэрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1972 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэгдлийн авто гаражид ачигч буулгагчаар ажилд орсон юм. Үүнээс хойш 1975 оны 5 дугаар сарын 20-ний өдрийг дуустал ажилласан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан үеийн 1972 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажилд авсан болон 1975 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн ажлаас чөлөөлсөн даргын тушаал тус тус байхгүй байгаа юм. Иймд миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн авто гаражид 1972 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 20-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хайрхан овогт Даваасамбуугийн Гэрэлбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Гэрэлбаатар нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн авто гаражид 1972 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 20-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ-аас 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Гэрэлбаатарын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн захиргаанаас 1978 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Даваасамбуугийн Гэрэлбаатар нэрээр нээж олгосон 394755 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Гэрч Ч.Авирмэдийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Д.Гэрэлбаатар нь 1972 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн авто гаражийн грушик буюу ачигч, буулгагчаар орж ажиллаж байгаад 1975 оны 6 дугаар сард цэрэгт явсан.. гэх мэдүүлэг,
Гэрч Г.Дашзэвэгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ... Д.Гэрэлбаатар нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Авто гаражийн ачигч буулгагчаар 1972 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ажиллаж байгаад хязгаарын цэргийн албанд мордсон юм....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10/252 дугаартай “Тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1972 оны тушаал, мөн нэгдлийн 1975 оны тушаалд Д.Гэрэлбаатарыг чөлөөлсөн тушаал тус тус байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон