Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/739

 

                       

 

 

 

 

 

 

 

   2021          11         18                                   2021/ШЦТ/739

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

          шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

          улсын яллагч М.Анхбаяр /томилолтоор/

          шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2105009821488 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -нд  Архангай аймгийн Тариат суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо, Зүүн ард аюуш  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-.

 

   Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

   *******-нь  2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тоотод байрлах гэртээ өөрийн facebook цахим хаягнаас ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “Texas Poker” тоглоомыг хууль бусаар мэдээллийн технологи буюу Live ашиглан зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч *******-шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй.” гэв.

  Хавтаст хэргээс гэрч Ө.Ц-мөрдөн байцаалтанд “Миний хамтран амьдрагч *******-нь фейсбүүкээр лайв хийж тоглоом тоглуулсан шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдсан гэж сонссон. Өдрийн цагаар такси үйлчилгээнд явдаг бөгөөд орой гэртээ ирээд утсаараа оролдоод фейсбүүкээр явж байгаа хөзрөн тоглоомуудыг үзээд суугаад байдаг байсан юм. Заримдаа хөзөр дэлгэчихсэн, утсаа бичлэг хийж байгаа харагддаг. Би нарийн учрыг нь мэддэггүй бөгөөд юу хийж байгаа талаар асуухаар би тоглоом тоглож байна гэж хэлээд байдаг. Яг юу тоглоод, тоглуулаад байгааг нь мэддэггүй. Миний нөхөр *******-нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд ар гэрээ авч явдаг. Би заримдаа ажил хийдэг. Нөхөр *******-нь зан байдлын хувьд даруу төлөв зантай, хүнд муу санадаггүй, элдэв муу араншингүй хүн байгаа юм. Хааяа архи уудаг. Өөр зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

   Гэрч Д.М-мөрдөн байцаалтанд “Би фейсбүүкээр зохион байгуулагддаг тийм төрлийн тоглоомыг тоглож байсан юм байна. Гэхдээ яг ямар нэртэй хаягаас зохион байгуулсныг нь мэдэхгүй байна. Нэг хаягаас зохион байгуулсан тоглоомд 3,4 өдөр оролцож тоглож байсан болохоор таны хэлсэн фейсбүүк хаяг мөн байх иймэрхүү азтай нэртэй л байх шиг байсан. Тоглоомд 1 тоглолтод 6 хүн оролцдог бөгөөд тоглоомын лайвын утган дээр бичсэн тоот дансанд 5.000-10.000 хүртэлх мянган төгрөгийг хэддүгээр тоглогч болохоо 1-6 тооноос сонгоод утган дээрээ бичээд мөнгөө шилжүүлдэг. Нэг удаа тоглохдоо 5 удаа тоглодог бөгөөд тухайн 5 тоглолтын турш хэдэн ч ялагч тодорч болдог юм. Би тухайн тоглолтод оролцохдоо 00дугаарын тоот данснаас мөнгө шилжүүлэн тоглодог байсан. Би ихэвчлэн 4 дугаарыг сонгож тоглодог байсан. Тоглоом дүрмийн дагуу явагддаг байсан, тоглолтод оролцоод 5 тоглолтын туршид ялсан тоо болгондоо ялагч нь мөнгө авдаг байсан бөгөөд би тоглож байх хугацаандаа 1-2 удаа хожиж 10.000-15.000 төгрөгийг шилжүүлэн авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

   Мөрдөн шалгах туршилт хийсэн тухай “Туршилтын явцад яллагдагч *******- мэдүүлэгт дурдсаны дагуу 1 ватум цаас болон “REDDEER” гэх бичиглэлтэй хар өнгийн хөзөр, хар өнгийн маркер зэргийг өгч та тухайн үед цахим орчинд шууд дамжуулалт хийж мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа хэрхэн яаж эд зүйлсийг бэлдэж мөн мөрийтэй тоглоом явуулж байсан талаараа дэлгэрэнгүй хийж дүрсэлж үзүүлнэ үү гэхэд *******-нь эхлээд 1 ширхэг ватум цаасыг нугалж хуваагаад дээр нь 1 ширхэг хөзрийн хэмжээтэйгээр 6 дөрвөлжин зурж түүнийгээ 1-ээс 6 хүртэл тоо тавьж тэмдэглэв. Тухайн тоо тавьсан дугаартай дөрвөлжин дээр тус бүр 2 ширхэг хөзрийг тавиад голд нь 5 ширхэг  хөзрийг тавиад ингээд газарт тавигдсан модтой гар байгаа 2 ширхэг хөзөр нь хамгийн өндөр нийлэмжтэй хүн нь ялагч болно гэж хэлж байх ба тус тоглоомд 6 хүн оролцож 5 үеэр тоглогдог гээд үзүүлж байв.” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54/

   Дансны хуулганд үзлэг хийсэн “...00дансны хуулга нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд орлого, зарлагын хуулга байв. Нэг бүрчлэн дансыг шалган мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой дараах орлого зарлагын гүйлгээ, шимтгэл хийгдсэн байна. Орлого зарлагын гүйлгээг excel программ дээр нэг бүрчлэн тэмдэглэн нэмж бодсон болохыг дурьдав. Зарлагын нийт шимтгэл 985.000 төгрөг, шимтгэлд 21.000 төгрөг цэвэр ашиг 964.000 төгрөг...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 49/

   Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 12 дугаар сард фейсбүүкээр техас покер гэх тоглоомыг тоглуулдаг хүмүүсийн лайв видеог үздэг байсан. Тухайн үед би оролцож тоглодоггүй байсан бөгөөд зөвхөн үздэг байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сараас эхлэн тийм төрлийн лайв видеог үзэж мөн өөрөө оролцон тоглож байгаад сурсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын дундуур Az Yondoo гэх фейсбүүк хаягийг нээж өөрөө тоглуулах болсон. Тухайн тоглоомын дүрэм нь миний 00дугаарын данс руу оролцон тоглох хүсэлтэй 6 хүн 5000 төгрөгийг хэдэн номерын тоглогч болохоо 1-6 тоог сонгуулан бичээд оролцон тоглодог байсан. Тухайн тоглоомоос надад 5000 төгрөгийн ашиг гардаг байсан. ТЭгээд би уг тоглоомыг 2021 оны 01 дүгээр сарын сараас эхлүүлэн 2021 оны 5 дугаар сарын сүүлч хүртэл тоглуулсан юм. Мөн би тухайн цаг хугацаандаа өөр хүмүүсийн зохион байгуулсан хэд хэдэн тоглоомд оролцон тоглож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.   

   Шүүгдэгч  *******-нь  2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2-76 тоотод байрлах гэртээ өөрийн facebook цахим хаягнаас ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “Texas Poker” тоглоомыг хууль бусаар мэдээллийн технологи буюу Live ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

   үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн тоглоомын дүрэм нь миний 00дугаарын данс руу оролцон тоглох хүсэлтэй 6 хүн 5000 төгрөгийг хэдэн номерын тоглогч болохоо 1-6 тоог сонгуулан бичээд оролцон тоглодог байсан. Тухайн тоглоомоос надад 5000 төгрөгийн ашиг гардаг байсан. ТЭгээд би уг тоглоомыг 2021 оны 01 дүгээр сарын сараас эхлүүлэн 2021 оны 5 дугаар сарын сүүлч хүртэл тоглуулсан юм. Мөн би тухайн цаг хугацаандаа өөр хүмүүсийн зохион байгуулсан хэд хэдэн тоглоомд оролцон тоглож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

 гэрч Д.Мөнхцацралын “...Нэг удаа тоглохдоо 5 удаа тоглодог бөгөөд тухайн 5 тоглолтын турш хэдэн ч ялагч тодорч болдог юм. Би тухайн тоглолтод оролцохдоо 00дугаарын тоот данснаас мөнгө шилжүүлэн тоглодог байсан. Би ихэвчлэн 4 дугаарыг сонгож тоглодог байсан. Тоглоом дүрмийн дагуу явагддаг байсан, тоглолтод оролцоод 5 тоглолтын туршид ялсан тоо болгондоо ялагч нь мөнгө авдаг байсан бөгөөд би тоглож байх хугацаандаа 1-2 удаа хожиж 10.000-15.000 төгрөгийг шилжүүлэн авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Ө.Цацралтуяагийн “...Өдрийн цагаар такси үйлчилгээнд явдаг бөгөөд орой гэртээ ирээд утсаараа оролдоод фейсбүүкээр явж байгаа хөзрөн тоглоомуудыг үзээд суугаад байдаг байсан юм. Заримдаа хөзөр дэлгэчихсэн, утсаа бичлэг хийж байгаа харагддаг. Би нарийн учрыг нь мэддэггүй бөгөөд юу хийж байгаа талаар асуухаар би тоглоом тоглож байна гэж хэлээд байдаг. Яг юу тоглоод, тоглуулаад байгааг нь мэддэггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-54/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/, *******- Хаан банкны дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 33-48/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******-нь тус гэмт хэргийг амар хялбар   аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос шүүгдэгч *******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-“Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан “ өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 76/ шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

   

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч *******-танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

   Шүүхээс шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

   Шүүгдэгч *******-оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

   Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

 

   “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

 

    Иймд *******- гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 964.000 /есөн зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

 

   1*******-ийг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

   2. Шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

   4. Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

  5. Гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 964.000 /есөн зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч *******- гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт  шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ