| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0474/И |
| Дугаар | 00671 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 31-20 тоотод оршин суух Дуутан овогт Төмөр-Очирын Энхтайван /РБ59072906/-гийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ширбазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 оноос 1980 он хүртэл Арбулаг сумын Мандал нэгдэлд аав, ээжтэйгээ малчнаар элсэн орсон юм. Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад манай аавыг нутгийн хүмүүс Төмөр гуай гэж нэрлэдэг байсан болохоор ч тэр үү тэр үеийн хөдөдмөрийн дэвтэр олгосон хүн Төмөр-Очирын гэж бичихийг Төмөрийн Энхтайван гэж бичээд олгосон байсан нь тухайн үед үүнийг анзаарч байгаагүй өнгөрсөн юм. Харин одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Төмөрийн Энхтайван гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Төмөр-Очирын Энхтайван мөн болохыг тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд 1977 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1032 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Төмөр-Очирын Энхтайван мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ширбазар шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний дүү Т.Энхтайван нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Мандал нэгдэлд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэрт эцгийнх нь нэр нутгийн хүмүүсийн дуудаж заншсанаар Төмөр гэж буруу ташаа бичигдсэн байдаг. Иймд Төмөрийн Энхтайван нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Төмөр-Очирын Энхтайван мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дуутан овогт Төмөр-Очирын Энхтайван нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн захиргаанаас 1977 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нээж олгосон 1032 дугаартай Төмөрийн Энхтайван гэж бичсэн хөдөлмөрийн дэвтрний жинхэнэ эзэмшигч нь Төмөр-Очирын Энхтайван мөн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын захиргаанаас 1959 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төмөр-Очирын Энхтайван нэрээр нээж олгосон 71 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн захиргаанаас 1981 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Төмөр-Очирын Энхтайван нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Дагватөмөрийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Т.Энхтайван нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадынЭмчилгээ тэжээлийн цэг дээр сахиул, малчнаар 1970-аад оноос ажиллаж эхэлсэн... Аав нь Төмөр-Очир гээд хүн байсан. Нутаг усандаа “гилжгий Төмөр” нэрээр андахгүй мэддэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Батбаярын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өдөр өгсөн: “...Т.Энхтайван нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1970-аад оны дунд үеэс Эмчилгээ тэжээлийн цэг дээр галлагаа хийж, тус газрын сахиулын ажлыг аав, ээжийн хамт хийдэг байсан... Түүний аавыг Төмөр-Очир гэдэг байсан. Нутгийн хүмүүс дуудахдаа “Төмөр гуай” гэж дуудаж заншсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон