Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00697

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Сонсголон 20 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багт оршин суух Хариад овогт Өлзийбаярын Гантулга /РД97020616/-д холбогдох сургалтын төлбөр 3.074.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ө.Гантулга нь ЗХЖШ-ын даргын 2016 оны Б/902 дугаар тушаал, “Халах тухай”, Ангийн захирагчийн 2016 оны Б/166 дугаар тушаал “Бие бүрэлдэхүүний бүртгэлээс хасах тухай”, БХИС-ийн “Ахлагчийн сургуулийн 2016 оны 07/02 дугаар албан бичгийг тус тус үндэслэв.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тушаалаар баталсан “Ахлагчийн алба хаах журам”-ын 4 дүгээр зүйлд хүний нөөцийн байгууллага нь мэргэжлийн газар хэлтэстэй хамтран хүн нэг бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ахлагчийн албанд шинээр авч буй иргэнтэй гэрээг бичгээр байгуулна, 4 дүгээр зүйлийн 7 дахь заалтад алба хаах анхны гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулна. Тухайн ахлагчтай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд 1 жил ажилласан бол 80, 2 жил ажилласан бол 60, 3 жил ажилласан бол 40, 4 жил ажилласан бол 20 хувиар тооцож сургуульд суралцсан зардлыг төлүүлнэ. Сайн дураараа төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд харьяалах анги нь шүүхэд нэхэмжпэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан.         

ЗХЖШ-ын даргын 2016 оны Б/902 дугаар тушаалаар гэрээний хугацаа дуусгаагүй бэлтгэлээр халагдсан Ө.Гантулгаар БХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцсан хугацааны сургалтын төлбөрийг 100 хувиар тооцож 3.074.750 төгрөг тооцогдсон.

Ө.Гантулгад 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 140 дүгээр мэдэгдэх хуудсыг оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй, сайн дураараа төлөөгүй байна. Иймд төлбөр тооцоог барагдуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

...Ө.Гантулга нь 3.074.750 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Гантулга нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажиллаж байгаад гарсан. ЗХЖШ-ын даргын тушаалаар тогтоосон үүргийн дагуу 150 дугаар анги нь сурсан хугацааны төлбөр барагдуулах өргөдөл Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд явуулсныг хүлээн авч харилцан тохиролцоонд хүрсэнийг мэдэгдье. Миний бие нийт төлбөр 3.074.750 төгрөгийн тавин хувийг 2017 оны 12 дугаар сард багтаан, 2018 оны 6 дугаар сард багтаан үлдсэн тавин хувийг төлж барагдуулах болно гэжээ.

ЇНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги  нь хариуцагч Ө.Гантулгаас 3.074.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.074.750 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна

Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон