Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0696

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол, 13 дугаар хороо, 89-19 тоотод оршин суух Начив Онход овогт Бадамжавын Цэрэнбадам /УХ71021063/-ын Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багт оршин суух Онхот овогт Даарийгийн Отгонжаргал /РЗ80031820/-д холбогдох 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнбадам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:: Миний бие хариуцагч Д.Отгонжаргалын ахтай танил юм. “Дүү маань ноолуур зардаг, савхин. курткуудыг чинь хөдөө зараад өгье” гэснии дагуу Д.Отгонжаргалыг мэддэг болсон. Ингээд хариуцагч Д.Отгонжаргал нь 2013 оны 10 дугаар сард аймагтаа савхин куртканы наймаа хийхээр болж, надаас хэд хэдэн загварын 35 ширхэг куртка авсан ба мөнгийг нь 2014 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны хооронд ноолуур гарах үеэр өгнө гэсэн юм.

Удалгүй тэр хавартаа гүйлгээ сайтай байгаа загварын курткануудээс хэрэгтэй байна, 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгье гэхэд нь өөр хүний зарж байгаа 3.320.000 төгрөгийн үнэ бүхий 17 ширхэг куртка зээлээр авч, “куртка буцааж авахгүй мөнгийг нь авна” гээд явуулсан.

Хариуцагч Д.Отгонжаргал нь өмнө ярьсаны дагуу дараах байдлаар тооцоогоо хийсэн буюу нийт 3.460.000 төгрөгийг буцааж өгсөн:

  • 2014 оны 5 сарын 22-ны өдөр 460,000 төгрөг
  • 2014 оны 6 сарын 9-ний өдөр 1,000,000 төгрөг
  • 2014 оны 7 сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг
  • 2014 оны 9 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг

Сүүлд шилжүүлснээс хойш мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй байсан болохоор би өөрийн биеэр 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Рашаант суманд очиж уулзахад Д.Отгонжаргал зарагдаагүй гээд 6 ширхэг куртка буцааж өгсөн. Төлбөрийн хувьд нийт 8.435.000 төгрөгийн тооцоотой байснаас 3.460.000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 4.975.000 төгрөг төлөхөөс бууруулаад 4.800.000 төгрөг болгож, үүнийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд сар бүр 1.200.000 төгрөгийг шилжүүлэх байдлаар төлж дуусгахаар ярилцаж тохиролцсон. Энэ хэлцлийг баталгаажуулж хариуцагч Д.Отгонжаргал гарын үсэг бүхий баталгаа хийж өгсөн.

Тохиролцсоны дагуу Д.Отгонжаргалаас 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.200.000 төгрөг шилжүүлсэн боловч 12 сарын төлбөрөө хийгээгүй ба 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн.

Үлдэгдэл 2.600.000 төгрөгийг янз бүрийн шалтгаан хэлээд төлөхгүй эсвэл утсаа авахгүй явсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Миний хувьд найзынхаа дүүд  туслах сэтгэлээр хандаж, хэрэгтэй гэсэн үед нь хөндлөнгийн хүнээс зээлээр куртка авч тусалсан. Янз бүрийн нэмэлт хүү, төлбөр авахаар тохиролцоогүй.

Иргэний хуулийн 196.1.1-д заасны дагуу (савхин курткануудыг Д.Отгонжаргалд шилжүүлснээр) нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдсан (бичгэн баримттай) гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээний дагуу Д.Отгонжаргал нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хөрөнгийн хариу төлбөрийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн рвэ:5ч энэ үүргээ зөрчсөн. Иймд хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн савхин куртканы үлдэгдэл төлбөр болох 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Цэрэнбадамаас 8 сая гаруй төгрөгийн куртка зараад өг гэхээр нь авч хүмүүст зээлээр тараагаад одоо болтол үлдэгдэл 2.600.000 төгрөгийг хүмүүсээс авч чадаагүй байна. Би Цэрэнбадамд 2.600.000 төгрөгийн куртикны тооцоог төлөхдөө үүнээс надад “куртка зарж өгвөл эр савхин курткка хийж өгнө” гэж өөрөө хэлж тохиролцсон байсан. Одоо би энэ 2.600.000 төгрөгөөс нь эрэгтэй савхин курткний 160.000 төгрөгийг нь суутгаад 2.440.000 төгрөгийг төлнө гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэнбадам шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Отгонжаргалд холбогдуулан 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Отгонжаргалын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцав. Хариуцагч 2.600.000 төгрөгөөс 2.440.000 төгрөг төлөхөө илэрхийлжээ. Миний бие уг саналыг хүлээн зөвшөөрөв. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнбадам нь хариуцагч Д.Отгонжаргалд холбогдох, 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 2.440.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.440.000 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул  зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэнбадамын нэхэмжлэлийн шаардлага 2.600.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн 2.440.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 53.990 төгрөгийн тавин хувь болох 26.995 төгрөгийг хариуцагч Д.Отгонжаргалаас, 26.995 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэнбадамд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон