Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00705

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25-01 тоотод оршин суух Урваадай овогт Борхүүгийн Даариймаа /РЭ95112507/-гийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 09-19 тоотод оршин суух Ар тогоруутан овогт Бямбасайханы Баасанцэрэнд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Даариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Баасанцэрэнтэй 2012 онд танилцан үерхэж байгаад 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Ану-Үжин, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Есүйбилэгт нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очиж амьдарцгааж байсан юм. 2016 оны намраас хойш Б.Баасанцэрэн холбоо тасарч хоёр хүүхдээ гэх сэтгэл нь багассан. 2016 оны өвөл холбоо барьсан боловч “одоо хоёулаа зам замаа бодъё, би хоёр хүүхдийн төлөх ёстой юмыг төлнө” гэж хэлсэн. Иймд Б.Баасанцэрэнгээс миний охин Б.Ану-Үжин, хүү Б.Есүйбилэгт нарын хүүхдийн тэтгэлгийг тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Даариймаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Баасанцэрэнтэй харилцан ярилцаж хоёр хүүхдээ харж, одоо дахин тийм асуудал гаргахгүй гэж ярилцсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Даариймаа нь хариуцагч Б.Баасанцэрэнд холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Даариймаа нь хариуцагч Б.Баасанцэрэнд холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Даариймаагийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон