| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0521/И |
| Дугаар | 00704 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00704
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух Авга хариад овогт Чойжамцын Должинсүрэн /РД60111306/-д холбогдох Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 1.842.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ч.Должинсүрэн нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлттэй зээлээс “Талх нарийн боов” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иимд үндсэн зээл 1.824.160 төгрөг, зээлийн хүү 18.400 төгрөг, зээлийн алданги 0 төгрөг, нийт 1.842.560 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...Ч.Должинсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Должинсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Галт сумын ЗДТГ-аас сум хөгжүүлэх сангийн зээл авсан бөгөөд уг зээлийн эргэн төлөлтийг эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаа хожимдуулсан нь үнэн. Иймд цаашид төлөх үлдэгдэл болох 1.842.560 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ЇНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Галт сумын Засаг даргын Тамгын газар нь нь хариуцагч Ч.Должинсүрэнгээс Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 1.842.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.842.560 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна
Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон