Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/747

 

                      

 

 

                             

 

 

 

    2021        11         22                                        2021/ШЦТ/

 

 

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч С.Энхтуул /томилолтоор/

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-холбогдох эрүүгийн 2105000001313 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын ажилтан мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл , эх, хоёр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Хилчин хотхоны  дугаар байр  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  /РД:/, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******-нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын 3 давхрын 306 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Н-зодож баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, доод уруулд цус хуралт, 2 хөмсөгний голд, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын 3 давхрын 306 тоот өрөөнд хохирогч О.Н-тэй маргалдаж байх явцдаа, түүний эзэмшлийн “Самсунг А51” маркийн гар утсыг шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч *******-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Хохирол төлбөрт 279.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Намайг хулгайн хэрэгт хардсанаас болж тухайн хэрэг маргаан үүссэн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.” гэв.

 

        Xавтаст хэргээс хохирогч О.Н- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын 18-нд *******- надтай уулзъя гэхээр нь би уулзсан. Над дээр ирэхдээ хоёр залуутай хамт ирсэн бөгөөд бид нар пабад сууж байгаад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд нэг шил виски хувааж уугаад нэг залуу нь гараад явсан нэг залуу нь согтуу тасарчихсан унтаж байсан. Тэгээд *******- бид хоёр өмнө хулгайд эд зүйл алдсан талаараа яриад маргалдсан тэгэхэд *******- намайг хулгайч гэлээ гэхээр нь би тухайн үед чи хамт байсан болохоор чамайг сэжиглэсэн шүү дээ гэсэн. Тэгээд маргалдаад *******- намайг үстэж нүүр хэсэгт цохиж, газар унагаад дээрээс дараад миний нүүр хэсэг рүү удаа дараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл согтуу хэвтэж байсан залуу боль гэж хэлээд орон дээрээс согтуу болохоор босож ирэхгүй байсан. Тэгээд цагдаа дуудах гэхэд гар утас эвдчихсэн тэгээд буудлын ресэпшин орж ирээд юу болоод байгаа юм бэ цагдаа дуудсан гэхэд *******- гараад явчихсан. Тэгээд цагдаа нар ирэхэд *******- буудлын гадна байсан. Түүнийг цагдаа нар бариад явсан, би цагдаагийн газар өргөдөл гаргасан. *******-аас хохирлоо барагдуулж авмаар байна. *******- намайг үсдэж дараад газар унагааж дээр гараад гараараа хэдэн удаа нүүр хэсэгт цохиж уг гэмтлүүдийг учруулсан...Тухайн үед *******- бид хоёр маргалдаж *******- намайг цохисон. Харин нэг залуу согтуу унтаж байсан. Би *******-аас хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Гэрч Ц.Ц-мөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын 18-нд би Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалдаа үйлчилгээний ажлаа ресэпшин Ч.Х-тэй хамт хийж байсан. Манай буудлын 306 тоот өрөөнд орой 20 цаг өнгөрч байхад 2 эрэгтэй, 2 эмэгтэй орсон. Хэсэг хугацааны дараа маргалдаад байх чимээ гарахаар нь би 306 тоотод очиход хоёр эмэгтэйн махлаг нь туранхай эмэгтэйгээ доороо оруулчихсан цохиж байсан, цохиулсан туранхай эмэгтэйн нүд нь хавдчихсан зодуулсан байдалтай, махлаг эмэгтэй доор нь орчихсон байсан. Тэгээд нэг нэгнээ үстсэн байсан, боль сал гэхэд салсан. Тэгээд юу болоод байгаа юм бэ гэхэд бид хоёр найз нар байгаа юм гэсэн. Тэгээд зодуулсан эмэгтэй нь намайг зодоод гар утас эвдчихсэн гэхээр нь гэхээр нь харахад гар утас нь юманд цохигдсон юм шиг эвдэрчихсэн шалан дээр байсан. Тэгээд би өрөөнөөс нь гараад ресэпшинтэй хамт байж байхад зодсон эмэгтэй нь гараад гүйгээд явсан зодуулсан. Эмэгтэй нь бууж ирээд намайг зодчихлоо, гар утас эвдчихлээ бид хоёр багын найз нар байгаа юм. Тэгээд намайг зодлоо, миний гар утас эвдчихлээ цагдаа дуудаад өг гэсэн. Тэгээд гадаа цагдаа нар машинтай байсан тухайн эмэгтэй цагдаа нар дээр очоод уйлаад юм яриад байсан. Тэгээд тухайн зодуулсан эмэгтэйг зодсон эмэгтэйн хамт цагдаа нар аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

        Гэрч Ч.Х- мөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын 18-нд би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зочид буудалдаа ресэпшиний ажил Ц.Цэцэгдэлгэртэй хамт хийж байсан. Тэгээд манай буудлын 306 тоот өрөөнд орой 20 цаг өнгөрч байхад 2 эрэгтэй, 2 эмэгтэй орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа маргалдаад байх чимээ гарахаар нь Ц.Ц-очоод уулзчих гээд очиж уулзаад ирсэн. Тэгээд надад хоёр эмэгтэй маргалдаж зодолдоод байна боль гээд хэлчихлээ, бид нар цагдаа дуудлаа гэсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн өрөөнд байсан нэг эмэгтэй нь гүйгээд гараад явсан. Тэгээд зодуулсан гэх эмэгтэй нь текэн дээр ирээд цагдаа дуудчих зодуулаад гар утсаа эвдүүлчихлээ гэсэн. Тэгээд бид та нар яагаад асуудал гаргаад байгаа юм бэ гэхэд уг зодуулсан гэх эмэгтэй би зодуулсан гэж байсан. Тэгээд цагдаа нар машинтайгаа гадаа байсан бөгөөд тухайн цагдаа нар луу очоод уйлаад юм яриад зодолдсон хоёр эмэгтэйг цагдаа нар аваад явсан. Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Зодуулсан эмэгтэйн нүд нь хавдчихсан, зодуулаад гар утсаа эвдүүлсэн цагдаа дуудаад өг гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

Гэрч *******-мөрдөн байцаалтанд “Манай дүү *******- нь над руу ярихдаа найзтайгаа маргалдсан намайг хулгай хийсэн гэж худлаа яриад байсан. Тэгээд би зодсон гэж хэлсэн өөр мэдэх зүйл байхгүй. Манай дүү айлын гурав дахь хүүхэд байгаа юм. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ тусдаа гарчихсан манай дүү багаасаа эцэг эхийн гар дээр өсөж сургууль цэцэрлэг, сургуулийн боловсрол эзэмшиж одоо хоёр хүүхэдтэйгээ гэртээ байгаа, төлөв даруу зан ааштай хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Ашид Билгүүн ХХК–ийн хөрөнгийн үнэлгээний “Самсунг А-51 маркийн гар утас нэг ширхгийг 550.000 төгрөг ” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8911 дугаартай “О.Н-биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, доод уруулд цус хуралт 2 хөмсөгний голд, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32/

 

        Яллагдагч *******-мөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудалд танил О.Н- бас хоёр залуутай хамт ороод бид нар нэг шил виски уугаад сууж байсан. Өмнө нь мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд нэг залуу нь утсаар яриад гараад явсан. Нэг залуу нь унтаж байсан. Тэгэхэд О.Н- бид хоёр өмнө нь болж байсан асуудлын талаар ярилцаад маргалдсан тэгээд над руу дайраад байсан. Тэгээд би О.Н-д уурлаад үсдэж газар унагаагаад дээр нь дарж байгаад гараараа хэд хэдэн удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж ирж байсан гар утсыг нь эвдсэн юм байна лээ. Тэгтэл удаагүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/

 

        Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, ял шалгах хуудас /хх-ийн 55/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******-нь 2021 оны 9 дүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын 3 давхрын 306 тоот өрөөнд найз О.Н-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ *******-нь О.Н-“чи намайг хулгайд хардлаа” гэснээс үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж улмаар О.Н-зодож баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, доод уруулд цус хуралт, 2 хөмсөгний голд, дээд уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, 

 О.Н-“цагдаа дуудна” гэхэд нь  түүний эзэмшлийн “Самсунг А51” маркийн гар утсыг шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ”гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд би О.Н-д уурлаад үсдэж газар унагаагаад дээр нь дарж байгаад гараараа хэд хэдэн удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж ирж байсан гар утсыг нь эвдсэн юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, хохирогч О.Н-“...*******- намайг үстэж нүүр хэсэгт цохиж, газар унагаад дээрээс дараад миний нүүр хэсэг рүү удаа дараа хэд хэд цохисон, тэгтэл согтуу хэвтэж байсан залуу боль гэж хэлээд орон дээрээс согтуу болохоор босож ирэхгүй байсан. Тэгээд цагдаа дуудах гэхэд гар утас эвдчихсэн тэгээд буудлын рэсэпшин орж ирээд юу болоод байгаа юм бэ цагдаа дуудсан гэхэд *******- гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Ч.Х-ийн“...тухайн өрөөнд байсан нэг эмэгтэй нь гүйгээд гараад явсан. Тэгээд зодуулсан гэх эмэгтэй нь текэн дээр ирээд цагдаа дуудчих зодуулаад гар утсаа эвдүүлчихлээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,  гэрч Ц.Ц-“хоёр эмэгтэйн махлаг нь туранхай эмэгтэйгээ доороо оруулчихсан цохиж байсан, цохиулсан туранхай эмэгтэйн нүд нь хавдчихсан зодуулсан байдалтай, махлаг эмэгтэй доор нь орчихсон байсан. Тэгээд нэг нэгнээ үстсэн байсан, боль сал гэхэд салсан...зодуулсан эмэгтэй нь намайг зодоод гар утас эвдчихсэн гэхээр нь гэхээр нь харахад гар утас нь юманд цохигдсон юм шиг эвдэрчихсэн шалан дээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч *******-“...Манай дүү *******- нь над руу ярихдаа найзтайгаа маргалдсан намайг хулгай хийсэн гэж худлаа яриад байсан. Тэгээд би зодсон гэж хэлсэн өөр мэдэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33-36/, шинжээчийн 8911 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” мөн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов.

 

        Шүүгдэгч *******-нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан дээр үйлдлүүд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.*******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.*******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,         мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

 

        Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Э.*******-эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно. 

 

        Шүүгдэгч *******-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Н-тэй “хулгайд хардлаа” гэх шалтгааны улмаас хохирогч О.Н-эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд 550.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлын хэр хэмжээ,  хувийн байдал буюу үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг байдлыг нь тус тус  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

 

Э.*******-ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг Э.*******-анхааруулав.   

 

         Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  учирсан хохиролын 279.000 төгрөгийг төлсөн байна. Харин хохирогчийн эд хөрөнгөд учруулсан гар утасны үнэ 550.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-аас 550.000 төгрөг гаргуулж хохирогч О.Н-д олгохоор шийдвэрлэв.

 

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.*******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

        “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Э.*******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

         -мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт ялыг 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

         4. Э.*******-ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

         5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.         

 

         6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-аас 550.000 төгрөг гаргуулж хохирогч О.Н-д олгосугай.

 

         7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ