| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0520/И |
| Дугаар | 00703 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00703
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багт оршин суух Ар тогоруутан овогт Мягмардоржийн Батжаргал /РЭ86012884/-д холбогдох Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 3.221.683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: М.Батжаргал нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлттэй зээлээс “Тахианы аж ахуй” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иимд үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 221.683 төгрөг, зээлийн алданги 0 төгрөг, нийт 3.221.683 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...М.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Батжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Галт сумын ЗДТГ-ын нэхэмжилж буй Сум хөгжүүлэх сангийн 3.221.683 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ЇНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Галт сумын Засаг даргын Тамгын газар нь нь хариуцагч М.Батжаргалаас Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 3.221.683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.221.683 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна
Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон