| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0663/И |
| Дугаар | 00742 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багт оршин суух Ач хариад овогт Намжилын Баярсайхан /РУ57102516/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1957 онд Шинэ-Идэр суманд төрж 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 настайгаасаа эхлэн “Жаргалын зам” нэгдэлд хоньчиноор орж ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэгээд би 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байгаад 1975 оны 6 дугаар сарын 20-ний өдөр цэргийн албанд тэнцэж 1978 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Тэгээд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Жаргалын зам нэгдлэд хоньчноор орж ажиллаж байгаад 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байгаад хүнд өвчний улмаас \сүръеэ, нурууны гэмтэл\ түр хугацаагаар ажиллахгүй эчмлүүлж байгаад 1983 оны 10 дугаар сарын 01 -ний өдрөөс эхлэн дахин ажиллаж байгаад 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тасралтгүй ажилласан. Би одоо гэр бүлээрээ Сэлэнгэ аймгийн Ерөө, 3-р баг, Бугант гэх газар гэл бүлээрээ нүүж очоод 10 гаруй жил амьдарч байгаа.
Одоо би 60 настай бөгөөд өндөр нэсны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байх үеийн тушаал шийдвэр олдохгүй, 1972 оны хөдөрмөрийн дэвтэр маань үрэгдэж алга болсон, одоо байгаа хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн, тамга тэмдэг дутуу байгаагийн улмаас ажиллаж байсан байдал минь тогтоогдохгүй хохироод байна.
Иймд Н.Баярсайхан миний Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1974 сны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор, 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдреөс мөн Жаргалын зам нэгдэлд хоньчноор 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ... Н.Баярсайхан нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд нэгдэлд 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 сны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдреөс 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустэл тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ач хариад овогт Намжилын Баярсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Баярсайхан нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд нэгдэлд 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 сны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдреөс 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустэл тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн захиргаанаас 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Намжилын Баярсайхан нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЗДТГ-аас 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн АДХГЗ-ны цэргийн хэлтсээс 1975 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Намжилын Баярсайхан нэрээр нээж олгосон №306255 дугаартай цэргийн батлахын хуулбар,
Гэрч Д.Батчулууны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Н.Баярсайхан нь Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1972 оноос хонь маллаж эхлэсэн бөгөөд 1975 оны хавар цэргийн албанд мордсон. Тэгээд 1978 онд халагдаж ирээд хувьчлал явагдах хүртэл буюу 1992 оныг дуустал тасралтгүй малчнаар ажилласан. Дээр дурьдсан хугацаанд буюу 1982-1983 оны хооронд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажил хөдөлмөр эрхлээгүй байсан үе байдаг... гэх мэдүүлэг,
Гэрч Н.Хуягбаатарын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Н.Баярсайхан нь манай дүү Лхагвасүрэнтэй чацуу хүн юм. Тэрээр Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1972 оноос эхлэн нэгдэл татан буугдах хүртэл хоньчноор тасралтгүй ажилласан. 1975-1978 оны хооронд цэргийн алба хаасан байдаг. 1982-1983 оны үед биеийн эрүүл мэндийн байдал муудаж Улаанбаатар хот руу нурууны сүрьеэ гэх өвчнөөр өвчилж жил гаруйн хугацаанд эзгүй байсан. Энэ хугацаанд миний бие гэр барааг нь харж ханддаг байсан болохоор сайн мэдэх юм....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10/335 дугаартай “Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Н.Баярсайханд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон