Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1015

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай 2 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ төрсөн, эрэгтэй, 24 настай, ___ тоотод түр оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн ___ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 1 жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ___ овогт ____/РД:____/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.М- нь ____ тоотод байхдаа фэйсбүүк цахим орчинд ____арилжаа гэх нэртэй группт ____зарна гэсэн пост оруулж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, үргэлжилсэн үйлдлээр

2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 03 цаг 45 минутад М.З-гийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаартай данснаас

180,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаартай данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутад Б.Д-гийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаартай данснаас 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаартай дансанд шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 33 минутад М.О-ийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаарын данснаас өөрийн эзэмшлийн ____ дугаартай данс руу 205,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 485,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад ийм хэрэг хийсэн. Үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн _____дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.З-гийн:...2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би фейсбүүкээр Д.Д- гэсэн хүний хаяг дээр 2000 ____ оноо зарна гэсэн мэдээллийн дагуу чатаар холбогдож асуухад би койн оноогоо энд нэг хүнд зарах гэж байна, хэрвээ энэ хүн авахгүй бол чамд заръя гэж хэлсэн. Удалгүй Д.Д- гэсэн хаягнаас чат ирж нөгөө хүн койн оноо авахаа больчихлоо, чи хэдээр авах юм бэ гэхэд нь би 1 койн оноог 180 төгрөгөөр авъя, надад 1000 койн оноо авах мөнгө байна гэж хэлсэн. Гэтэл тэр хүн тэг тэг маргааш нөгөөдрөөс үлдэгдэл 1000 койн оноог нь авч болно шүү гэж хэлсэн. Би та ____а байдаг хүн бэ, танд яаж итгэх вэ, иргэний үнэмлэхнийхээ зургийг дараад явуулчих гэж чат бичихэд Д.Д- гэсэн хаягнаас нөгөө хүн би Бор-Өндөрт хөдөө ирсэн байна, иргэний үнэмлэхээ орхисон байна. Өдий насны хүн худлаа ярина гэж юу байхав дээ гэж хариу ирсэн. Фейсбүүк хаягийг нь шалгаж үзэхэд жинхэнэ бололтой байсан. Тэгээд уг хүнээс дансны дугаараа явуулаач гэсэн чат бичихэд нөгөө хүн нөхрийнхөө дансыг явууллаа, мэдээлэл нь ирдэг юм гээд М- гэх хүний ____ банкны ____ дугаарын данс явуулсны дагуу би 2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 03 цаг 40 минутын үед өөрийн данснаас мобайл банкаар 180,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Д.Д- гэсэн хаяг руу койн оноогоо явуулаарай гээд чат бичихэд хариу ирээгүй, тэр хүний явуулсан _____ дугаарын утас руу залгахад авахгүй байсан. Тэгээд би залилуулсан байна гэж бодоод цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-55-57),

Хохирогч М.З-гийн эзэмшлийн данснаас 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ____ дугаартай данс руу “_____” гэсэн утгаар 180,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (2 дугаар хавтас, хх-39),

Хохирогч М.З-гийн эзэмшлийн дансанд ____ дугаарын данснаас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөгийг “_____ _____” гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулга (2 дугаар хавтас, хх-40),

Шүүгдэгч А.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Би хохирогч М.З-д 180,000 төгрөгийг төлж барагдуулж гомдол саналгүй болгосон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-129-130),

Хохирогч Б.Д-гийн: “2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк орчинд ____ зарна гэсэн зарын дагуу Д.Д- гэх хаягтай хүнтэй холбогдсон. 500 койныг нэг ширхгийг нь 200 төгрөгөөр бодож урьдчилж 100,000 төгрөг хийхээр болоод А.М- гэх хүний нэр дээрх ____ дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараагаар Д.Д- гэх фэйсбүүк хаяг миний хаягийг блок хийсэн. Тэгээд би залилуулснаа мэдсэн. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед 8612-2619 дугаараас эрэгтэй хүн залгаад ____ зарна гэж худлаа ярьсан хүн байна, мөнгийг чинь явуулах гэсэн юм, дансаа өгөөч гээд миний дансыг аваад удалгүй 100,000 төгрөг орж ирсэн. Би хохирлоо авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-10-13),

Гэрч М.М-гийн: “...Харилцагч А.М-ын ____ы дансны хуулгыг харвал ямар нэгэн байдлаар ____ эзэмшдэггүй, гүйлгээ хийгээгүй болох нь харагдаж байна. М-ын мөнгөн гүйлгээ хийдэг төгрөгийн харилцах дансны хуулгыг харвал ямар нэгэн байдлаар орлого, зарлагын гүйлгээ хийгээгүй, дансны үлдэгдэл байхгүй байна. Харилцагч А.М- нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ард апп-д ***** дугаарыг ашиглан харилцагчаар бүртгүүлэн _____ ХК дахь бүртгэлээ салбар дээр ирж баталгаажуулаагүй, байгуулаагүй тул Ард апп-аас хязгаарлагдмал байдлаар үйлчилгээ авч байна гэдэг маань Монгол банкнаас баталсан цахим мөнгөний журмын дагуу салбар дээр ирж гэрээ байгуулж, баталгаажуулалт хийгээгүй харилцагчийн дансны үлдэгдэл 100,000 төгрөг, нэг өдрийн гүйлгээний дээд хязгаар 20,000 төгрөг байх шаардлагыг хангуулж үйлчилгээ авч байгаа гэсэн утгатай. Хэрэв харилцагч салбар дээр ирж гэрээ байгуулвал дансны үлдэгдэл болон гүйлгээний хязгаарыг нэмэгдүүлэх боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-15, 205),

_____ ХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 172 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтас, хх-38), хохирогч Б.Д- нь А.З- гэх фэйсбүүк хаягийн эзэмшигчтэй 500 койныг нэг ширхгийг нь 200 төгрөгөөр бодож худалдан авахаар 100,000 төгрөгийг М-ын ____ тоот данс руу шилжүүлэх тухай чатаар харилцсан баримтын хуулбар (1 дүгээр хавтас, хх-105-111), хохирогч Б.Д-гийн данснаас 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12.30 цагт ____ дугаартай данс руу “_____ (coin)” гэсэн утгаар 100,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (1 дүгээр хавтас, хх-114), шүүгдэгчийн эзэмшлийн данс руу 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12.30 цагт “_____ (со1п)” гэсэн утгаар 100,000 төгрөг шилжиж орсон хуулга (1 дүгээр хавтас, хх-117),

Шүүгдэгч А.М-ын сэжигтнээр өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүкийн ____ арилжаа гэдэг нэртэй групп дээр “____ зарна гэдэг пост оруулсан. Хүмүүс авна гээд чат бичээд эхэлсэн. Би тэр хүмүүст мөнгө шилжүүлээд ____ шилжүүлж аваарай гээд өөрийн ____ тоот дансыг өгсөн. Миний дансанд “...2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутад 100,000 төгрөг **** 500 С0IN гэсэн утгатай шилжиж орж ирсэн. ...Эхэндээ би ДэлгэрмааБ. Фэйсбүүк хаяг ашиглаж байгаад 2 дахь хүнээс мөнгө авсны дараа фэйсбүүк хаягийн нэрийг А.З- гэж өөрчилсөн. Би сүүлд 195,000 төгрөг шилжүүлж авсны дараа фэйсбүүк хаяг устгадаг линк ашиглаж хаягийг устгасан. ...хүмүүс дансны дугаар авч мөнгө шилжүүлсний дараа би блок хийж ахиж харьцаж чадахгүй болгодог байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-45, 49),

Шүүгдэгч А.М-ын яллагдагчаар өгсөн: “...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна. ____ зарна гэж зар тавьсны дагуу Доржсүрэн гэх хүн холбогдоод 1 ширхэг койныг 200 төгрөгөөр заръя гэхэд зөвшөөрч би өөрийн дансыг явуулахад 100,000 төгрөг явуулсан. Би койноо заралгүй тухайн фэйсбүүкийг шууд блок хийчихсэн. Надад зарах койн байгаагүй, миний данс хоосон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-57-60),

Хохирогч М.О-ийн: “2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэртээ фэйсбүүкийн ____ хэрэглэгчид гэсэн хуудсаар орж байтал ___ А. гэдэг хаягтай хүн 4400 койн зарна гэсэн зар оруулсан байсан. Тэр хүнтэй чатаар холбогдож 1000 ____ 205,000 төгрөгөөр худалдаж авахаар болж тэр хүн залгаад койноо түрүүлж шилжүүлэхээр алдаад байдаг юм, миний данс руу эхлээд мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Би өөрийн данснаас тэр хүний А.М- гэсэн данс руу 205,000 төгрөг койн 89018447 гэдэг утга бичээд шилжүүлсэн. Тэгтэл койн орж ирээгүй, тэр хүн миний фэйсбүүк хаягийг блок хийж дахин харилцаж болохгүй болгосон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-196-198),

Гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-174-175), хохирогч М.О-ийн эзэмшлийн данснаас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16.33 цагт ____ дугаарын данс руу 205,000 төгрөгийг “соin 89018447” гэсэн утгаар шилжүүлсэн хуулга (1 дүгээр хавтас, хх-163), шүүгдэгчийн данс руу 205,000 төгрөг шилжүүлсэн хуулга (1 дүгээр хавтас, хх-170),

Шүүгдэгч А.М-ын сэжигтнээр өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүкийн “____ арилжаа гэдэг нэртэй групп дээр ____ зарна гэдэг пост оруулсан. Хүмүүс чат бичээд эхэлсэн. “2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 33 минутад ...данснаас 205,000 төгрөгCoin *** гэсэн утгатай шилжиж орж ирсэн... Мааz үйлчилгээ ашиглаж эмэгтэй хүн болж утсаар ярьсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-208-210, 212),

Шүүгдэгч А.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн ____ дугаарын дансанд 205,000 төгрөг шилжүүлж авсан. Мөнгө орж ирсний дараа тэр хүний фэйсбүүк хаягийг шууд блоколсон. Надад зарах койн байгаагүй, миний ____ы данс хоосон байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад ийм аргаар мөнгө олж болох байх гэж бодоод зар оруулж пост тавьж залилах болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-242-244),

Прокурорын “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол (2 дугаар хавтас, хх-24-25), хохирогч М.З-гийн дансны хуулга (2 дугаар хавтас, хх-39-40),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтас, хх-65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтас, хх-232), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт (2 дугаар хавтас, хх-155), хохирол төлсөн баримт (2 дугаар хавтас, хх-156-159) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

   Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.М- нь ____ тоотод байхдаа фэйсбүүк цахим орчинд ____арилжаа гэх нэртэй группт ____зарна гэсэн пост оруулж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 03 цаг 45 минутад хохирогч М.З-гийн эзэмшлийн данснаас 180,000 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутад хохирогч Б.Д-гийн эзэмшлийн данснаас 100,000 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 33 минутад хохирогч М.О-ийн эзэмшлийн данснаас өөрийн данс руу 205,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 485,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.З-гийн “...2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би фейсбүүкээр Д.Д- гэсэн хүний хаяг дээр 2000 ____ оноо зарна гэсэн мэдээллийн дагуу чатаар холбогдож ...2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 03 цаг 40 минутын үед М- гэх хүний данс руу өөрийн данснаас мобайл банкаар 180,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-55-57), хохирогч М.З-гийн эзэмшлийн ...дугаартай данснаас 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ____ дугаартай данс руу “_____” гэсэн утгаар 180,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (2 дугаар хавтас, хх-39), шүүгдэгч А.М-ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Би хохирогч М.З-д 180,000 төгрөгийг төлж барагдуулж гомдол саналгүй болгосон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-129-130), хохирогч Б.Д-гийн “...2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк орчинд ____ зарна гэсэн зарын дагуу Д.Д- гэх хаягтай хүнтэй холбогдсон. 500 койныг нэг ширхгийг нь 200 төгрөгөөр бодож 100,000 төгрөг А.М- гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-10-13), хохирогч Б.Д- нь А.З- гэх фэйсбүүк хаягийн эзэмшигчтэй 500 койныг нэг ширхгийг нь 200 төгрөгөөр бодож худалдан авахаар 100,000 төгрөгийг М-ын ____ тоот данс руу шилжүүлэх тухай чатаар харилцсан баримтын хуулбар (1 дүгээр хавтас, хх-105-111), хохирогч Б.Д-гийн ...дугаартай данснаас 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12.30 цагт ____ дугаартай данс руу “_____ (coin)” гэсэн утгаар 100,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (1 дүгээр хавтас, хх-114), шүүгдэгч А.М-ын “...Би 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүкийн ____ арилжаа гэдэг нэртэй групп дээр ____ зарна гэдэг пост оруулсан. ...2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутад 100,000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-45, 49), хохирогч М.О-ийн “...2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ...1000 ____ 205,000 төгрөгөөр худалдаж авахаар болж А.М- гэсэн хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-196-198), гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-174-175), хохирогч М.О-ийн эзэмшлийн ...дугаартай данснаас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16.33 цагт ____ дугаарын данс руу 205,000 төгрөгийг “соin 89018447” гэсэн утгаар шилжүүлсэн мэдээлэл бүхий дансны хуулга (1 дүгээр хавтас, хх-163) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч А.М-ын “____” зарна гэж хуурамч зар тавьж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.З-, Б.Д-, М.О- нарыг хуурч мэхлэн, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.З-д 180,000 төгрөгийн, хохирогч Б.Д-д 100,000 төгрөгийн, хохирогч М.О-т 205,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт хохирол төлөгдсөн (2 дугаар хавтас, хх-156-159)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч А.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.М- нь ____ тоотод байхдаа фэйсбүүк цахим орчинд ____арилжаа гэх нэртэй группт ____зарна гэсэн пост оруулж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 03 цаг 45 минутад М.З-гийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаартай данснаас

180,000 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутад Б.Д-гийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаартай данснаас 100,000 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 33 минутад М.О-ийн эзэмшлийн ____ банк дахь ____ дугаарын данснаас өөрийн эзэмшлийн ____ дугаартай данс руу 205,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 485,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жил 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорих эрх хязгаарлах оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Сайнаар шийдэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /цахим хэрэгсэл ашиглан  хохирогч нарыг хуурч, “____” зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарт нийт 485,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч нар “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч А.М- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 3 хүнд нийт 485,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирлоо нөхөн төлснийг харгалзан дээрх оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч ____ овогт _____ М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч А.М-ыг 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР