| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0651/И |
| Дугаар | 00741 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00741
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух М.Ганцоогийн талийгаач ээж Навчилтай овогт Тувааны Пүрэвжав /РЖ40051606/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ганцоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Т.Пүрэвжав нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Аав Ш.Моломдагвыг өнгөрөхөд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож авч байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож авч байсан хүнд оршуулгын тэтгэмж олддоггүй юм байна. Иймд миний ээжийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд туслах үйлдвэрийн үйлчилгээний ажлуудыг... нийт 5 жил 10 сарын ажилласан жилийг туслах үйлдвэрийн үйлчилгээний ажилчин ерөнхий нэрээр сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Ганцоо шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие ээж Т.Пүрэвжавын ажилласан жилийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. 3-5 жилийн ажилласан жилийг сэргээж нас барсан ээждээ оршуулгын тэтгэмж авах зорилготой байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 26.1.5 дахь заалтын дагуу оршуулгын тэтгэмжээ авах боломжтой болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ганцоо нь талийгаач ээж Т.Пүрэвжавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Ганцоо нь талийгаач ээж Т.Пүрэвжавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тавин хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон